Лодзь
Лодзь (польшоор Łódź, дуудлага нь - монголоор [вүүж] эсвэл [вуужь] гэж дуудна) — Польш улсын Лодзь мужийн төв, 725,055 хүн амтай хот.
Түүх
засварлах- 1332 онд Лодзь хотын тухай анх Lodzia (латин) гэж эх сурвалжид дурдсан байдаг.
- 1423 оны 7-р сарын 29-нд Владислав Ягелло хааны зарлигаар Лодзь хот болжээ.
- 1792 онд Польш улс хоёр дахь удаагаа задрах үед Пруссийн мэдэлд очив.
- 1820 оны 9-р сарын 20-нд Лодзь хот сүлжмэлийн үйлдвэрийн хот болсон.
- 1865 оны 7-р сарын 30-нд хотын удирдлага төмөр зам барих зөвшөөрөл авч, 1865 оны 9-р сарын 19-нд барьж дуусгаад 1866 оны 7-р сарын 1-нээс зорчигч тээвэрлэж эхлэв.
- 1888 оны 10-р сарын 6-нд «Виктория» зочид буудын байранд Лодзь хотод анхны мэргэжлийн театр нээгдсэн. Өнөөдөр энэ байранд «Полония» кино театр ажиллаж байна.
- 1914 онд Дэлхийн 1-р дайны эхний саруудад Герман, Оросын армиудын хооронд Лодзь хотын төлөөх тулаан болсон.
- 1940 онд Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед хотын болон ойр орчмын бүх еврейчүүдийг геттод цуглуулж, дараа нь үхлийн хуаранд бөөгнөрүүлжээ. Лодзийн гетто нь Германы аж үйлдвэрт чухал ач холбогдолтой байсан тул хамгийн том геттогийн нэг байв. Дайны үеэр тус хотын 420,000 оршин суугч, түүний дотор 300,000 еврей, 120,000 польш хүн нас барсан байна.
- 1945 оны 1-р сарын 18-нд Зөвлөлтийн Улаан Арми Германы фашистуудаас тус хотыг чөлөөлжээ. 1945 онд Варшав хот бүрэн нурсан тул Лодзь хот руу Польшийн Засгийн газар нүүж, үндсэндээ 1948 он хүртэл улсын нийслэлийн үүрэг гүйцэтгэсэн байна.