Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Португал хэлтэй Улсуудын Хамтын Нөхөрлөл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Байгууллагын таних тэмдэг

Португал хэлтэй улсуудын хамтын нөхөрлөл (португал. Comunidade dos Países de Língua Portuguesa, CPLP) - 1996 оны 7-р сарын 17-нд байгуулагдсан, португал хэлийг төрийн албан ёсны хэлээ болгосон улс орнуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага.

Албан ёсоор португал хэл ашиглаж, түүхэн өв уламжлал, нийтлэг хэл, хөгжил, ардчиллын талаарх нийтлэг үзэл баримтлалаар нэгдсэн үндэстнүүдийн ард түмний хамтын нийгэмлэгийг бий болгох санааг цаг хугацааны явцад олон хүн хүсэж байжээ. 1983 онд Португалын Гадаад хэргийн сайд Хайме Гама Кабо-Верде улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ: "Гурван тивээр тархсан португал хэлээр ярьдаг долоон орны төвлөрлийг бий болгох хамгийн зөв үйл явц хэрэгтэй. Европ, Америк хоёр жилд нэг удаа төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах, Гадаад хэргийн сайд нарын жил бүрийн уулзалтыг сурталчлах, улс төрийн газрын захирлуудын хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт, НҮБ болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тогтмол уулзалт, түүнчлэн "Парламент хоорондын холбоо дахь португал хэлтэй бүлгийн үндсэн хуулийг урагшлуулах" хэрэгтэй гэжээ.

Лиссабон дахь Бразилын Элчин сайд Хосе Апаресидо де Оливейрагийн хүчин чармайлтаар 1990-ээд онд энэ үйл явцад шийдвэрлэх түлхэц өгсөн байна. CPLP-ийг бий болгох үйл явцын анхны тодорхой алхмыг 1989 оны 11-р сард Сан Луис-ду-Мараньяо хотод португал хэлээр ярьдаг Ангол, Бразил, Кабо-Верде улсын төр, засгийн тэргүүн нарын анхны уулзалтыг тохиолдуулан хийсэн. Бразилын Ерөнхийлөгч Хосе Сарнигийн урилгаар Гвиней-Бисау, Мозамбик, Португал, Сан-Томе ба Принсипи улсууд оролцсон тус уулзалтаар хамтын нийгэмлэгийн нийтлэг хэлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой Олон улсын Португал хэлний хүрээлэнг (IILP) байгуулахаар шийдвэрлэв.

Хамтын нөхөрлөлд Португал болон түүний хуучин колони байсан Ангол, Бразил, Гвиней-Бисау, Кабо Верде, Мозамбик, Сан-Томе ба Принсипи улсууд багтдаг байна. 2002 онд тусгаар тогтнолоо зарласны дараа Зүүн Тимор, 2014 онд Экваторын Гвиней улсууд Хамтын Нөхөрлөлийн гишүүн орнуудын эгнээнд нэгдсэн байна.

2005 онд Анголын нийслэл Луанда хотод болсон, Хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын хурлаар жил бүрийн 5-р сарын 5-ны өдөр португал хэл, соёлын өдрийг дэлхий даяар тэмдэглэж байхаар тогтсон байна.

Дэлхий дээр 2020 оны байдлаар португал хэлээр 300 орчим сая хүн ярьдаг байна.

Байгууллагын албан ёсны цахим хуудас: https://www.cplp.org/