Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

1 сарын 8

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Григорийн тооллоор жилийн найм дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 357 хоног үлдэнэ. Хэрвээ өндөр жил таарвал 358 өдөр үлдэнэ. Беларус болон ОХУ-д энэ өдрийг Эмгэдийн өдөр болгон тэмдэглэдэг бол Умард Марианы арлууд Хамтын нөхөрлөлийн өдөр болгон тэмдэглэдэг.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 307 – Жин гүрний Хаан Жин Хуйси хордож амиа алдсанаар түүний хүү Жин Хуайди хаан ор суув.
  • 1547 – Литви хэл дээрх анхны ном "Катехизмийн энгийн үгс" ном хэвлэгдэв.
  • 1697 – Британийн эзэнт гүрэн сүүлийн удаа цовдолж цааз гүйцэтгэв. Байгалийн хуультай тэрсэлж, номлол зөрчсөн гэж үзэн 21 настай Томас Эйкенхэдийг цаазалжээ.
  • 1790 – АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Вашингтон анх удаагаа ард түмэндээ хандаж үг хэлжээ.
  • 1811 – АНУ-ын Луйзана мужийн Сейнт Жеймс хотод Чарльз ДэсЛондесийн удирдсан боолуудын бослого амжилтгүй болов.
  • 1835 – АНУ-ын түүхэнд эхний бөгөөд эцсийн удаа үндэсний өр тэгийг заажээ.
  • 1867 – Вашингтон муж африк гаралтай америк иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрчээ.
  • 1912 – Африкийн үндэсний зөвлөл байгуулагдав.
  • 1918 – АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уильсон Дэлхийн нэгдүгээр дайны дараах нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар "14 асуудал" нэртэй илтгэлээ тавьжээ.
  • 1926Абдул-Азиз Ибн Сауд нь Хеяазын хаанаар өргөмжлөгдсөн ба улсынхаа нэрийг Саудын Араб болгон өөрчилсөн.
  • 1961 – Францын Ерөнхийлөгч Шарль де Голь Алжирийн тусгаар тогтнох бодлогыг дэмжжээ.
  • 1963 – АНУ-ын нийслэл Вашингтон хотод Леонардо ДаВинчигийн "Мона Лиза" зураг анх удаа олны хүртээл болов.
  • 1973 – ЗХУ-ын сансар судлалын Луна-21 ажиллагаа эхэлжээ.
  • 1975 – АНУ-ын Коннектикут мужийн амбан захирагчаар Элла Т.Грассо сонгогдов. АНУ-ын Засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд анх удаа нөхрийнхөө дараа захирагчаар сонгогдсон хүн болж түүхэнд үлджээ.
  • 1994 – ОХУ-ын сансарын нисэгч Валерий Поляков Союз ТМ-18 хөлгөөр Мыр сансарын станцтай холбогдов. Тэрээр 437 өдрийг сансарт өнгөрүүлсэнээр дээд амжилт тогтоосон юм.
  • 2004 – Далайн тээврийн хамгийн том хөлөг онгоц гэгдэх Queen Mary 2 хөлөг онгоц бүтээгджээ.
  • 2011 – Аризона мужийн Конгрессийн танхимын гишүүн Габриел Гиффордсын биед халдав. Золоор тэр амь насаа алдаагүй юм.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1735 – Жоржтауны их сургуулийг үндэслэгч Жорж Керролл (1815 онд нас барсан)
  • 1803 – Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа (Нас барсан огноо тодорхойгүй)
  • 1870 – Испанийн Ерөнхий сайд Мигель Примо де Ривера (1930 онд нас барсан)
  • 1870 – Умард Ирландын анхны Ерөнхий сайд Жеймс Крейг (1940 онд нас барсан)
  • 1873 – Румын улсын 32 дахь Ерөнхий сайд Лулиу Маниу (1953 онд нас барсан)
  • 1876 – Латвийн Ерөнхий сайд, хуульч Артурс Алберингс (1934 онд нас барсан)
  • 1885 – Австралийн 14 дэх Ерөнхий сайд, сэтгүүлч Жон Картин (1945 онд нас барсан)
  • 1891 – Нобелийн шагналт физикч Вольтер Боет (1957 онд нас барсан)
  • 1899 – Шри-Ланкийн 4 дэх Ерөнхий сайд, хуульч С.В.Р.Д Бандарананке (1959 онд нас барсан)
  • 1910 – 20-р зууны манлай балетчидын нэг, ЗХУ-ын балетчин Галлина Уланова (1998 онд нас барсан)
  • 1942 – Английн Физикч, зохиолч Стивен Хокинг
  • 1942 – Японы 56 дахь Ерөнхий сайд Коизүми Жүничиро
  • 1947 – Америкийн дуучин, ая зохиогч Девид Бауви (2016 онд нас барсан)
  • 1967 – Америкийн дуучин, ая зохиогч Р.Келли
  • 1979 – Румын улсын шилдэг хөлбөмбөгч Адриан Муту
  • 1979 – Хорватын хөлбөмбөгч Стипе Плетикоса
  • 1983 – Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун
  • 1986 – Испанийн хөлбөмбөгч Давид Сильва
  • 1992 – Испанийн хөлбөмбөгч Коке
  • 1991Хиной Асүка, Японы дуучин
  • 1991 - AOA хамтлагийн Jimin

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1198 – Ромын пап III Целестин (1106 онд төрсөн)
  • 1324 - Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан Венецийн аялагч, худалдаачин Марко Поло (1254 онд төрсөн)
  • 1642 – Италийн физикч, математикч, одон оронч, философич Галилео Галилей (1564 онд төрсөн)
  • 1825 – Торго гаргах машиныг зохион бүтээгч Эли Уитни (1765 онд төрсөн)
  • 1878 – Оросын зохиолч, яруу найрагч Николай Некрасов (1821 онд төрсөн)
  • 1950 – Чех гаралт Америкийн эдийн засагч Йосеф Шүмпитер (1883 онд төрсөн)
  • 1976 – БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Инлай (1898 онд төрсөн)
  • 2002 – Орос гаралтай Австралийн физикч, Нобелийн шагналт Александер Прохоров (1916 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 1 сарын 8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан