Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Анатолий Собчак

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Анатолий Александрович Собчак (Орос: Анатолий Александрович Собчак; 1937 оны 8-р сарын 10-д төрсөн - 2000 оны 2-р сарын 20) -Оросын улс төрийн зүтгэлтэн бөгөөд Санкт-Петербург хотын захирагч байсан хүн юм.

1956 онд Ленинградын Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультетэд элсэн орсон.

1959 оноос хойш их сургуулиа төгсөөд Ставрополь мужийн өмгөөлөгчдийн холбоонд хуульч, дараа нь Ставрополь мужийн хууль зүйн зөвлөгөө өгөх газрын даргаар ажиллаж байжээ.

1962 онд Ленинград руу буцаж ирээд Ленинградын Улсын Их Сургуульд аспирантур сурч 1964 онд “Аюулын эх үүсвэрийн улмаас хохирол учруулсан иргэний хариуцлага” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

1988 онд ЗХУ-ын Коммунист намд элсэж, 1990 онд намаасаа гарсан байна.

1989 онд ЗХУ-ын Ардын депутатаар сонгогдсон. 1990 онд Собчакийн багт Ленинградын Улсын Их Сургуулийн ректорын туслах, ЗХУ-ын КГБ-ын дэд хурандаа Владимир Путин орсон.

1989 онд ЗХУ-ын Ардын депутатаар сонгогдоод Анхдугаар их хурлаар ЗХУ-ын Дээд Зөвлөлийн гишүүн болсон. Тэрээр ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Эдийн засгийн хууль тогтоомжийн дэд хорооны даргаар ажиллаж байсан. 1989 оны 6-р сард тэрээр Бүс нутаг хоорондын бүлгийн орлогч болсон.

1991 оны 6-р сарын 12-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцсэн сонгуулиар Собчак Ленинград хотын даргаар сонгогдов. Үүний зэрэгцээ бүх нийтийн санал асуулгаар Санкт-Петербург хотын нэрийг Ленинград хотод буцаах шийдвэр гаргажээ. Собчак Санкт-Петербургийг түүхэн нэрээр нь эргүүлэн авчрахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дараа нь үүнийг өөрийн улс төрийн хамгийн чухал амжилт гэж үзжээ.

Тэрээр 2000 оны 2-р сарын 19-20-нд шилжих шөнө Светлогорск (Калининград муж) дахь "Русь" зочид буудалд албан ёсны мэдээллээр зүрхний шигдээсээр нас баржээ.

 Commons: Category:Anatoly Sobchak – Викимедиа дуу дүрсний сан
Өмнөх
'
Санкт-Петербург хотын захирагч
1991 – 1996
Дараах
Владимир Яковлев