Аудит
Аудит (англ. "номын шалгалт, тооцооны шалгалт"; лат. auditus= сонсох) нь тухайн процесст тавигдсан шаардлага болон шаардсан стандартыг биелүүлж байгаа эсэхийг шинжлэх буюу шалгадаг. Энэ төрлийн шалгалт нь ихэвчлэн чанарын менежментийн хүрээнд хийгддэг. Аудитыг тусгай сургалтаар бэлтгэгдсэн аудиторууд хийж гүйцэтгэдэг.
Чанарын менежмент нь дотроо аудитын хоёр төрөл байна: Статикийн чанар шалгалтын менежментийн хэсгийн аудит нь тохирсон гэрээ хэлэлцээрийн дагуу нийлүүлэлт хийж байгааг баталгаажуулах учир шалгалтын шинж чанартай. Тиймээс энэ төрлийн аудитыг, шалгалт хийгдэх ёстой хугацаанд нэг л удаа хийнэ. Харин динамикийн чанар шалгалтын менежментэд (эсвэл чанарын менежмент) аудит нь өргөн утгаар хэрэглэгдэх ба үүнд: Энэ нь хөгжлийн чиг хандлагын бүртгэлд ашиглагдан, шинийг санаачлагчид тухайн авсан арга хэмжээ нь хэр үр дүнд хүргэсэн талаар мэдээллийг буцаан өгдөг. Үүний үр дүн нь тухайн процесст оролцсон хүмүүс, сэдэв мөн асуултуудыг солихгүйгээр олон давтаж байж гардаг.
Хаана ямар салбарт хэрэглэхээс шалтгаалан аудит нь байгаа байдлыг хянан шалгах эсвэл өмнө нь тавьсан зорилт өнөөдрийн хэр хэмжээнд хүрсэнийг хооронд нь харьцуулалт хийн дүгнэдэг. Ихэнхдээ аудитийн зорилго нь ерөнхий гарч байгаа асуудлыг асуудлыг ямар аргаар зайлуулж болох эсвэл сайжруулах шаардлага байгаа эсэхийг тогтооход оршино. Ингэж асуудлыг зайлуулах эсвэл сайжруулах арга хэмжээ авсаны дараа түүнийгээ нотлох баримтууд үйлдэх шаардлагатай юм.
Аудит нь (audit) англи хэлэнд номын шалгалт, тооцооны шалгалт гэсэн утгатай ба энэ эргээд латин хэлний audtus-аас audire = сонсох болно. Урьд номын буюу бичиг баримтын шалгалтыг амаар хийдэг байснаас уламжлалтайгаар аудит гэж хэрэглэх болжээ.[1]
Менежмент систем
[засварлах | кодоор засварлах]Менежментийн системийг бий болгох, сертификатжуулах, үйл ажиллагааг хэвийн байлгахад аудит чухал үүрэг гүйцэтгэнэ. Аудитийн төрлүүд нь хоорондоо янз бүрийн шалгуураар ялгарна. Аудитийн зүйлээр ялгавал:
- Санхүүгийн аудит (санхүүгийн баримтуудыг нягтлан бодох бүртгэлийн зарчмааар зөв, тодорхой, эмх цэгцтэй хөтлөн явуулж буй эсэх)
- Комплиансе аудит (дүрэм, журамтай таарч байгаа эсэх тухай шалгалт)
- Перформансе аудит буюу гүйцэтгэлийн аудит (зорилго буюу үр ашигт хүрсэн эсэхийг объектийн болон системийн шалгалт хийх ба үүнд ашигласан нөөц нь эдийн засгийн болоод үр ашигтай хэрэглэгдсэн эсэх)
- Системийн аудит (менежментийн системийг авч үзнэ)
- Процесс аудит (тухайн процессийг дан дангаар нь авч үзнэ)
- Технологийн аудит (хэрэглэгчийн хүлээлт дээр үндэслэн бүтээгдэхүүнийг авч үзэх)
- Төслийн аудит (тухайн төслийн явцыг авч үзнэ)
- Мэдээллийн аудит (хэвлэл мэдээллийн мэдээлэл бодит эсэхийг шалгах)
Аудиторын эрхээр нь ялгах:
- Дотоод аудит (шалгуурын нэг дэх төрөл: Аудитор нь тухайн байгууллагын ажилтан бөгөөд байгууллагын дотоод аудиторыг гүйцэтгэх эрхтэй)
- Нийлүүлэгч аудит (шалгуурын хоёр дахь төрөл: ихэнхдээ хэрэглэгч өөрөө хэн нэгнийг нийлүүлэгчийнхээ бүтээгдэхүүнийг шалгах үүргийг даатгана)
- Сертификатжуулах аудит (шалгуурын гурав дахь төрөл: Гадны хамааралгүй гуравдагч аудитын сертификат олгох газар)
Менежментийн системийн сертификаттай холбоотой аудит:
- Сертификатжуулах чадвартай эсэхийг тогтоох урьдчилсан аудит, мөн friendly audit гэж нэрлэх нь бий
- Баримт бичгийн шалгалттай сертификатжуулах аудит болон сертификат олгох дүрмийн гүйцэтгэлийг бэлтгэсэн асуултын жагсаалтын дагуу биелүүлэх эсэх
- Хяналтын аудит (ихэвчлэн жилдээ нэг удаа хийнэ), менежментийн системийн хөгжлийн хянах зорилготой
- Давтан аудит буюу сертификатыг сунгах аудит, ( гурван жилд нэг удаа)
Ном, сурах бичиг
[засварлах | кодоор засварлах]- Amat, O. (2008). Earnings management and audit adjustments: An empirical study of IBEX 35 constituents. Available at SSRN 1374232.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Аудит – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Зүүлт тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Online Etymology Dictionary, abgerufen am 3. September 2014.