Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Баян-Өнжүүл сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баян-Өнжүүл сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠥᠨᠵᠢᠭᠦᠯᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Төв
Газар нутаг
  Нийт4,000 км2 (2,000 бээр2)
Хүн ам
 (2020)
  Нийт 2,159
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Баян-Өнжүүл сум нь Төв аймгийн сум юм. Хуучин Баянбараат сумын төв Бараат тосгон сумын төвөөс зүүн урагш 30 км зайд оршино.

Улаанбаатар хотоос 155 км байрлах ба газар нутаг нь 479,000 мянган га талбайтай. Далайн түвшнээс дээш 1450 м өндөрт байрлана. 2009 оны жилийн эцсийн мал тооллогоор 197,228 мал тоолуулсан байна. Баян-Өнжүүл суманд байгалийн үзэсгэлэнт Сөдөтийн ам, Зоргол хайрхан, Морин цохио, Харийн нуур, Халзан хангай, Өнжүүл хангай зэрэг газрууд бий. Баян-Өнжүүл сумаас баруун тийш Улхын булан гэх газраар Туул гол, Бүжинхийн гол урсдаг. Цээл, Бараат, Бүрд гэсэн багуудтай. Баян-Өнжүүл сумаас олон хурдан буянгууд улсын наадамд уралдан түрүү магнайг авч байсан.

Оршин суугчын тоон өөрчлөлт (жилийн эцсийн дүнгээр)[1]
2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011
2,797 2,673 2,537 2,539 2,541 2,560 2,324 2,214 2,103 2,088
  • Монгол Улсын ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн
  • Монгол улсын заан Ц.Баярсайхан
  • Монгол улсын арслан Л.Сосорбарам
  • Монгол улсын хөдөлмөрийн баатар хоньчин Ажваа
  • Монгол улсын арслан С.Оргодол
  • Монгол улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар
  • Монгол улсын хүний гавъяат эмч Г.Түмэннаст
  • Монгол улсын хүний гавъяат эмч Д.Дашдорж
  • Байт сурын дэлхийн аварга Д.Дэмбэрэл
  • Хошууч генерал Г.Дугарсүрэн
  1. Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)