Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Буддын гүн ухаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Буддын гүн ухаан нь Энэтхэгийн сэтгэгч Cидхарта Гаутамагийн бий болгосон зөв амьдралын тухай сургаалийн цогц юм. Буддын гүн ухаан нь буддын шашны үндэс суурь болдог.

Буддын гүн ухааны гол үзэл санаа, үндсэн тулгуур онол нь Шүтэн барилдлага буюу Шүтэлцэн оршихуйн үзэл санаа юм. Бурхан багш өөрөө Шүтэлцэн оршихуйн олон түвшинг айлдсан байдаг. Шүтэлцэн оршихуйн онолоос үүдэн (1). Мөнхийн эзэн буюу Бүтээгч эзэн үгүйн үзэл. (2). Би үгүйн үзэл. (3). Юмсыг ухамсарын нэгдмэл нэг хэсэг буюу ухамсарын тусгал гэх үзэл. (4). Бүх юмс хоосон чанартай гэх энэ үзэлүүд үүсдэг байна. Эдгээр дөрвөн гүн ухааны үзэлийг Бурхан багш багцлан айлдахдаа

”Хуран үйлдсэн бүгд мөнх бус

Сувиралт бүгд зовлонт бөгөөд

Юмс хоосон бөгөөд би үгүй

Гаслангаас нөхцөх нь амирлалыг олмуй” хэмээн айлдажээ. Энэхүү үзэлүүдэд улбаалан Бурхан шашинд Их, Бага хөлгөний гүн ухаан үүсэж түүнээс шүтэлцэн Их, Бага хөлгөний шашин үүссэн байдаг.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.