Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Бурхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хадмал
Монгол үсгээр
буриад кирилл.Бурхан
монгол кирилл.Бурхан
халимаг кирилл.Бурхн

Ихэнх шашинд хамгийн дээдийн хүч, эсвэл ер бусын бодгалийг Бурхан хэмээн заадаг. Ер бусын энэ зүйлийг сахиус, шүтээн, бурхан хэмээн нэрлэх нь олонтаа. Дийлэнх шашины сургаалд, бурханд итгэвэл дээд хүчийг авах (гэгээрэх, үхэхгүй), маш их хүч чадалтай (байгалийг удирдах гэх мэт) болно хэмээн хүмүүст заадаг байна. Шашин бүрд бурхныг үзэх олон үзэл байх боловч ерөнхий 2 үзэлд хуваадаг. Ганц бурхан байна гэж үздэг онолыг Монотеизм гэх агаад олон бурхан зэрэгцэн оршино гэх үзлийг Политеизм гэдэг.

Үгийн тодорхойлолт

[засварлах | кодоор засварлах]

Шашны ухагдахуун. Жүүдийн болон Ислам, Христ зэрэг монотейст шашинд Бурханыг цорын ганц Үүсгэн бүтээгч, бүхнийг эрхшээгч, хамгийг чадагч оройн дээд бодгаль хэмээн үздэг. Хинду, Буддын гэх дорнын политейст шашинд бурхад олон бий гэдэг.

Монгол үгийн тайлбар. Ихэнх монгол толь бичгүүдэд бурхан гэсэн үгийг Будда хэмээх санскрит үгийн хувилбар гэжээ.

Үгийн гарал үүсэл

[засварлах | кодоор засварлах]

Монгол хэлний бурхан гэсэн үг Будда гэсэн утгатай юу, этимологийн хувьд тэндээс орж ирсэн эсэх нь тун ч ярвигтай, маргаантай асуудал билээ. Манай зарим нэртэй эрдэмтэд энэ үгийг гаднаас орж ирээгүй, язгуурын Монгол хэлнийх буюу "Бүгдийн Хаан" гэсэн утгатай гэж үздэг. Бөө мөргөлийн зан үйлтэй холбоотойгоор тайлбарласан нь ч бий, хожуу үеийн Шарын шашин дэлгэрсэнтэй холбоотой гэж үзсэн нь ч бий. Ямартай ч эцсийн дүгнэлтийг аль ч тал гаргаж чадаагүй.

Орчин цагийн хэрэглээ

[засварлах | кодоор засварлах]

Ардын хувьсгалаас өмнө шарын шашинд нэвт орсон монголчууд бурхан гэх үгийг нэг л шашны утгаар нь ойлгож хэрэглэж ирсэнтэй хэн ч маргахгүй. Харин Коммунист он жилүүдэд шарын шашны гэгдэх бүхэн устгагдаж, хожмын үеийнхэн судар ном зан үйлийг нь ч танихаа байсан. Шашны олон нэр томьёо хэрэглээнээс арчигдсан, үүний дунд бурхан гэх үгийг зөвхөн шарын шашны шүтлэг бишрэлтэй холбож ойлгохоо больсны бэлээхэн том илрэл бол хуучин цагийн европын сонгодог бүтээлүүдэд олонтаа дурдагддаг Орос хэлний Бог, Англи God, Франц Dieu, Герман Gott гэсэн үгсийг бурхан - тэнгэр гэж орчуулахдаа бичгийн их хүмүүс маань, 1-рт өөрсдөө Европын соёл Буддын соёл тэс өмнөө гэдгийг мэддэг төдийгүй, 2-рт уншигч олон нь энэ үгийг Будда гэж буруу ойлгоод дундад зууны францчууд буддист байжээ гэж хэрхэвч санахгүй гэдгийг мэддэг байсан бизээ. Зөвхөн тэр цагийн уран зохиол бүү хэл, манайхны барууны кино хөрвүүлэгт ч бурхан гэсэн үгийг хэрэглэж байгаад ямар ч асуудал гарахгүй байгаа нь энэ үгийн утга зөвхөн Буддын шашинд хамаатай гэсэн явцуу ойлголт ташаа болохыг харуулна.

 Commons: Бурхан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Бурхан – Энэ үгийг тайлбар толиос харна уу