Бүрд сум
Бүрд сум
ᠪᠦᠷᠢᠳᠦᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Өвөрхангай |
Газар нутаг | |
• Нийт | 2,581 км2 (997 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,849 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Монгол улсын Өвөрхангай аймгийн арван есөн сумын нэг. 1930 оны БНМАУ-ын Их Хурлын шийдвэрээр 1930 оны 11 сарын 9-ний өдрийн захиргааны өөрчлөлтийн шийдвэрийг 1931 онд хэрэгжүүлж, Архангай аймгийн Бүрд сум нэртэйгээр байгуулсан. 1942 онд Баянхонгор аймаг шинээр байгуулагдахад Өвөрхангай, Архангай, Төв аймгийн зарим сумдыг шилжүүлэхэд Өвөрхангай аймагт шилжүүлсэн.
Товч танилцуулга
[засварлах | кодоор засварлах]Улсын нийслэлээс баруун урагш 344 км, аймгийн төв Арвайхээр хотоос зүүн хойш 136 км зайтай.[1] Монгол орны газар байрлалын төв цэг энэ сумын нутаг Өвөр хөшөөтийн булгийн эхэнд д.т.д 1730 м өндөрт байгааг 1979 онд эрдэмтэн Ш.Шагдар судлан тогтоосон. Тэр хавийн 8.2 км2 газрыг 1997 онд аймгийн тусгай хамгаалалтанд авчээ.[2]
Бүрд сум нь Түшээт хан аймгийн Далай гүний хошуу /1691/ 1921 оны ардын хувьсгалын дараа Богдхан уулын аймгийн далай гүний хошуу болгон өөрчилж, улмаар удалгүй 1924 оны 6-р сард болсон сумдын хурлаас сонгогдсон төлөөлөгчдийн хурлаар Богдхан уулын Баян-өндөр уулын хошуу болгон өөрчилжээ.
Үзүүлэлт | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|
Байнгын хүн амын тоо | 3,135 | 3,135 | ▼3,118 | ▼3,041 | ▼3,033 |
Малын тоо толгой | 192,439 | 192,439 | ▲215,199 | ▼182,044 | ▲203,185 |
Энд төрсөн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- Дэндэвийн Пүрэвдорж - Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч
Байгалийн үзэсгэлэнт газрууд
[засварлах | кодоор засварлах]Далайн түвшнээс дээш 1200-2200м өндөрт өргөгдсөн Шилүүстэй Их, Бага Монголд, Эрээн, Үнэгт, Батхаан, Уст буурал зэрэг ан амьтан, цэцэг, өвс ургамлаар хучигдсан үзэсгэлэнт уулнууд, арц, монос, бургас, хайлаас, тэхийн шээг зэрэг мод, бутаар төгөл үүсгэсэн 30 км үргэлжлэх 22 га элсэн манхантай хангай, говь хосолсон нутаг юм.
Дэд бүтэц
[засварлах | кодоор засварлах]Бүрд сумын газар нутаг дээгүүр Улаанбаатар-Өвөрхангайг холбосон улсын чанартай 36.97 км авто зам дайран өнгөрдөг. Одоогоор багууд хоорондоо шороон замаар холбогддог. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 30 м3 багтаамжтай. 1 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай.
Бүрд сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 8 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1981 онд баригдсан 2 давхар сууц нь ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Бүрд суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Өвөрхангай аймгийн Бүрд сумын товч танилцуулга
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedстат2011
- ↑ Монгол орны төв буюу “хүйс цэг” хаана байдаг вэ?[permanent dead link]
- ↑ Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Сумдын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд /сүүлийн 5 жилд/[permanent dead link]. Арвайхээр 2012 он