Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Дотоод шаталтын хөдөлгүүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дөрвөн такттай дотоод шаталтат Отто мотор:
1. Соролт
2. Шахалт
3. Ажил
4. Гаргалт

Дотоод шаталтын хөдөлгүүр нь химийн энергийг механик энергид хувиргадаг дотоод шаталтат хүчний машин юм. Үүний тулд шатаах хэсэгт түлш болон агаарын шатаx холимогийг шатаана. Дотоод шаталтат хөдөлгүүрийн онцлог нь дотоод шаталт буюу шаталтын дулааны үүсгэлт нь хөдөлгүүр дотор явагддаг. Ингэж бий болсон халуун хийн дулааны тэлэлт нь бүлүүрийг хөдөлгөөнд оруулахад хэрэглэгдэнэ. Дотоод шаталтын хөдөлгүүрийн хамгийн их байдаг төрөлд Оттогийн хөдөлгүүр болон дизель хөдөлгүүр орно.

Тасралтгүй ажиллагаатай цацраг-, ракетэн хөдөлгүүр болон хийн турбин нь хэдийгээр машин дотор нь шаталт явагддаг боловч дотоод шаталтат хөдөлгүүрт ордоггүй. Уурын турбин, уурын машин эсвэл Стирлингийн мотор нь дотоод шаталтын хөдөлгүүр биш учир нь ажиллагаанд шаардлагатай дулаан нь гаднаx шаталтаар бий болдог.

Ажиллагааны үндсэн зарчим

[засварлах | кодоор засварлах]

Бүх дотоод шаталтын хөдөлгүүр нь ажлын нэг ээлжийн дараа хийгээ солих буюу шатсан хийгээ гарган шинээр холимог оруулна. Шатсан хий нь механик ажлыг гүйцэтгэх ба ингэхдээ хөрнө. Хөдөлгүүрийн хийц болон ажиллах зарчмаас шалтгаалан энэ үйлдлийг янз бүрээр гүйцэтгэдэг. Хамгийн дээд ашигт үйлийн коэффициент нь (Товчлол: АҮК) орох болон гарч байгаа шаталтын дулааны температурын төвшин болон шахалтын харьцаанаас хамааралтай. Орчин үеийн Отто хөдөлгүүрт суудлын автомашины ашигт үйлийн коэффициент нь 36% (ойролцоогоор моторын эргэлтийн дунд хавьцаа байх үед) байна. Дизель моторт АҮК нь 43 %[1] байдаг. Механик алдагдал нь бараг ганцхан эргэлтийн тооноос хамааралтай учир ачаалал бага байх үед АҮК маш хүчтэй буурна.

Дотоод шаталтын хөдөлгүүрийн үйлдвэрлэлтийн түүхэнд маш олон төрлийн хөдөлгүүрийн хувилбарыг гаргасан болон амьдралд хэрэгжүүлсэн байдаг. Жишээлбэл Оттогийн хөдөлгүүрийг шууд шүршилттэй эсвэл олон төрлийн бодист хөдөлгүүр гэх мэт.

Дөрвөн тактын зарчим
Ажлын дөрвөн алхам нь бүгд нэг тактанд хийгдэнэ. Такт гэдэг нь энд бүлүүрийн буюу поршенгийн дээд туйлын цэгээс хөдлөн доод туйлын цэгт бүрэн нэг удаа ирэхийг хэлдэг. Тэгэхээр ажлын нэг цикл буюу дөрвөн тактанд тахир гол нь хоёр удаа эргэнэ гэсэн үг. Энэ тохиолдолд шатсан хийн болон шинэ холимог нь хоорондоо бүрэн тусгаарлагддаг.
Хоёр тактын зарчим
Хоёр тактын ажиллагаатай үед ч мөн дээрх дөрвөн ажлын алхам хийгдэх бөгөөд харин хоёр тактанд гүйцэтгэнэ. Энэ нь соролтын тал хэсэг болон шахалтын хэсэг нь цилиндрийн гадна талд тахир голын гэр болон цэнэглэгчинд урьдчилан бэлтгэгддэг учраас бололцоотой юм. Тахир гол нь ажлын нэг циклд нэг л удаа эргэнэ. Хийн солилцоо нь нээлттэй буюу шатсан хий болон шинэ холимог хий нь хоорондоо парциал холимог үүсгэнэ.
Хуваагдмал циклт хөдөлгүүр (Скудери-хөдөлгүүр)
Хуваагдмал циклт хөдөлгүүр нь дөрвөн тусдаа тактаар ажиллах ба энэ дөрвөн такт нь хоёр цилиндрт хуваагдсан байдаг. Ажлын алхамууд болох соролт, шахалт, шатаалт болон гаргалт нь хоёр цилиндрт хуваасан байна. Энэ зарчим нь хуучин байсан бөгөөд сүүлд 2007 оноос шинээр прототип буюу туршилтын объектэд туршин хийсэн байна.

Хөдөлгөөний дарааллаар

[засварлах | кодоор засварлах]
  • Бүлүүрт хөдөлгүүр (тахир гол болон бүлүүрийн хослол)
  • Эргэх бүлүүрт хөдөлгүүр (Ванкелийн хөдөлгүүр)
  • Чөлөөт бүлүүрт хөдөлгүүр (шугаман бүлүүрт хөдөлгүүр)
  1. Vieweg Handbuch Kraftfahrzeugtechnik S. 162 ISBN 978-3-8348-1011-3