Манж хэл
Манж хэл | |
---|---|
ᠮᠠᠨᠵᡠ ᡤᡳᠰᡠᠨ | |
Тархалт | Хятад |
Бүс нутаг | Манжуур |
Угсаатан | Манжууд |
Төрөлх хэлтэн | 20 төрөлх хэлтэн[1] (2007)[2] Олон мянган хоёрдогч хэрэглэгчид[3][4][5] |
Эрт хэлбэр | |
Манж цагаан толгой | |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Чин улс |
Томьёолбор | |
ISO 639-2 | mnc |
ISO 639-3 | mnc |
Глоттолог | manc1252 |
ХХТ | Manchu |
ЮНЕСКО-гийн Дэлхийн мөхөх аюулд орсон хэлнүүдийн атласын ангилалын системд "Мөхөх аюулд орсон" гэж ангилсан | |
Манж хэл (манж. ᠮᠠᠨᠵᡠ
ᡤᡳᠰᡠᠨ, manju gisun) бол Алтай хэлний язгуурийн Манж-Тунгус хэлний бүлгийн Манжуурын дэд бүлэгт багтах хэл юм. Манж хэлээр БНХАУ-ын Манж, Тунгус, Эвэнк үндэстнүүд ярилцана. Бичгийн бичгийн систем нь монгол бичгээс санаа авч зохиосон Манж бичгийг ашигладаг.
Гарал ба Хэв шинж
[засварлах | кодоор засварлах]Манж хэл нь мөхсөн Зүрчид хэлнээс улбаатай бөгөөд түүхийн он удаан жилийн турш хувьсаж өөрчлөгдсөөр одоогийн хэв шинжээ олсон байна. 13-р зуунд Зүрчид угсааны Алтан улс, Их Монгол Улсад эзлэгдсэнээр бүрэн сүйрсэн боловч 17-р зуунд Зүрчид угсааны үндэстэн гарч ирсэн нь Манж үндэстэн байсан. Тэдний хэл аялгуу нь мөхсөн Зүрчид хэлний хэв шинжийг хадгалсан манж хэл байлаа. Гэхдээ Манж хэл нь яг Зүрчид хэл биш бөгөөд түүхийн маш урт хугацааны туршид өөрчлөгдөн бий болсон шинэ хэл юм. Манж хэл нь Монгол хэл болон Хятад хэлний үгсээр баяжсан, дүрмийн хувьд аль алины шинжийг хадгалсан хэл юм.
Хэл шинжээчид Манж хэлийг Алтай язгуурын хэлэнд багтаан үздэг бөгөөд хэлний гарал үүсэл нь хятадын хойд хэсэгт бүрэлдсэн гэж үздэг байна. Манж Чин улсын үед Манж хэл нь "Чин хэл", "Улсын хэл" гэх мэт нэршилтэй байсан бөгөөд нийт 25 гийгүүлэгчтэй. Үүний 3 нь хятад хэлнээс зээлдсэн туслах авиа юм. Үндсэн 6 эгшигтэй ба урт ба богиноор дуудна гэсэн ойлголт байдаггүй. Өгүүлбэрийн бүтэц нь Өгүүлэгдэхүүн нь эхэнд, тусагдахуун нь дунд, өгүүлэхүүн нь адагт гэсэн зохион байгуулалттай.
Манж хэлэнд монгол хэлний нөлөө их бий. Юань улс унасны дараа ч зарим манж хүмүүс хэсэг хугацааны туршид монгол нэр авч хэрэглэсээр байжээ. Манж хэлний мөхөл 19-р зуунаас эхэлсэн ба 19-р зууны сүүл гэхэд манжийн хааны ордонд манжаар ярих хүн ховор болсон ч монголчууд манж хэл бичгийг сайн мэддэг хэвээр байв. Тэд монгол бичгээс санаа авч босоо бичдэг манж үсгийг зохиожээ.
- *25 гийгүүлэгч нь Манж-Чин улсын үед хэрэглэж байсан гийгүүлэгч болно. Одоо 19 гийгүүлэгчтэй.
Бичиг үсэг
[засварлах | кодоор засварлах]Монгол бичгийг засаж зохиосон Манж бичгийг ашигладаг. Нийт 35 үсэгтэй. Монгол бичигтэй адил үсэг нь эхэн, дунд, адагт орохдоо хувирал авдаг.
Хэлзүйн Дүрэм
[засварлах | кодоор засварлах]Манж хэлний үгсийн сан нь Жинхэнэ нэр, Төлөөний нэр, Үйл үг, Тэмдэг нэр, Дайвар үг, Тооны нэр, Орон цагийн нэр, Холбоос үг, Авиа дууриах үгс, Баймж үгс, Туслах үгс зэргээс бүтнэ.
Өгүүлбэрзүй нь Алтай хэлний язгуурын гол шинж болох SOV (Өгүүлэгдэхүүн-Тусагдахуун-Өгүүлэхүүн) гэсэн дараалалтай.
Харь хэлний тусгал
[засварлах | кодоор засварлах]Хятад хэлний "y" эгшиг Манж хэлний үгийн бүтцэд нөлөөлж ижилссэн байдаг бөгөөд үг зээлдэх аргаар монгол хэлнээс үг зээлдсэн байхыг харж болно. Жишээ нь:
- ᠮᠣᡵᡳ᠍ᠨ/morin - Морь
- ᡨᡝ᠋ᠮᡝᠨ/temen - Тэмээ
- ᠰᠠᡳ᠌ᠨ/sain - Сайн
- ᠰᠠᡳ᠌ᡴᠠᠨ/saikan - Сайхан
- ᠠᡵᠰᠠᠯᠠᠨ/arsalan - Арслан
- ᠪᡳ/bi - Би, миний г.м болно.
- ᡥᠠᠨ/han - Хаан
- ᠪᠠᡨᡠᡵᡠ/baturu - Баатар
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Зүүлт
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Манжийн угсаатны судалгаа". 2016-12-17. Archived from the original on 2016-12-17.
- ↑ Манж хэл at Ethnologue (18th ed., 2015) (захиалга шаардлагатай)
- ↑ 抢救满语振兴满族文化 (хятад хэлээр). 2015-04-26. Archived from the original on 2017-11-08. Татаж авсан: 2020-05-14.
- ↑ China News (originally Beijing Morning Post): Manchu Classes in Remin University (Simplified Chinese)
- ↑ Phoenix Television: Jinbiao's 10-year Manchu Dreams