Нарны зай
Нарны зай нь гэрлийн туяаны эрчим хүчийг фотовольтын нөлөөллөөр буюу физикийн ба химийн нөлөөллөөр шууд цахилгаан эрчим хүч болгодог төхөөрөмж бүтээц болно. Цахилгаан-фото бүтээц нь гэрэл тусгахад гүйдэл, эсэргүүцэл, вольт нь өөрчилөгддөг төхөөрөмж юм. Нарны зайг олноор хавтанд байрлуулж нарны зайн хавтанг бүтээдэг.
Нарны зай нь эх үүсвэрээс хамааралгүйгээр ихэнх төрлийн гэрлээс цахилгаанг үүсгэж чаддаг. Нарны зайг мөн бусад төрлийн гэрлийг мэдрэгч төхөөрөмж бүтээхэд ашигладаг.
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Нарны зайг орчин үед бүх төрлийн цахилгаан үйлдвэрлэлд гэр ахуйд ба аж ахуйн хэрэглээнд өргөн нэвтрүүлж байгаа бөгөөд Англи, Герман зэрэг баруун европын зарим улсуудад нарны ба салхин эрчим хүчний үйлдвэрлэл нь уламжилалт нүүрсний ба цөмийн эрчим хүчний үйлдвэрллээ даваад байна.
Анхны бодитой ажиллагаатай нарны зайг 1954 оны 4 сарын 25-нд АНУ-ын Бэлл Лаборатори судалгааны байгууллага бүтээжээ. 1958 оны АНУ-ын хөөргөсөн Вангард хиймэл дагуулд нарны зайг их биед нь байрлуулж урамжилалт зайг нь нарны эх үүсвэрээр давхар тэжээгч технологийг хамгийг анх нэвтрүүлжээ. 1959 оноос Эксплорер 6 хиймэл дагуулд том далавч маягаар нарны зайг байрлуулснаар шинжлэх ухаан технологийн хэрэглээнд бодитой нэвтэрч эхлэв.