Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Пол Каланити

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Пол Судхир Ахул Каланити нь (1977 оны дөрөвдүгээр сарын 1 - 2015 оны гуравдугаар сарын 9) Энэтхэг гаралтай Америкийн мэдрэлийн мэс засалч, зохиолч. Өөрийн намтар, уушгины хорт хавдар тусаад өвчинтэйгээ хийсэн тэмцлийнхээ талаар өгүүлсэн “Амьсгал агаар болохуйд” зохиолыг нь “Random House” хэвлэлийн газар нас барсных нь дараа буюу 2016 оны нэгдүгээр сард хэвлэжээ[1]. Уг ном гарснаасаа хойш хэдэн долоо хоногийн турш “The New York Times” сонины шилдэг борлуулалттай номын жагсаалтад байв[2].

Бага нас, боловсрол

[засварлах | кодоор засварлах]

Пол Каланити 1977 онд Нью-Йорк хотын Вэстчэстер дүүрэгт төржээ. Эцэг эх нь Энэтхэгээс АНУ-д нүүж очсон Христийн шашинтнууд байв. Каланити хоёр дүүтэй бөгөөд бага дүү Живан нь хожим компьютер, роботын инженер, том дүү Суман нь ахтайгаа адилаар тархины мэс засалч болсон. Каланитиг 10 настай байхад тэднийх Аризона мужид нүүж очсон бөгөөд Пол тэндээ дунд сургууль дүүргэжээ[3]. Тэрбээр Стэнфордын их сургуулийг Английн уран зохиол судлалаар бакалавр, магистр мөн биологийн шинжлэх ухааны чиглэлээр бакалавр цолтой дүүргэжээ. Стэнфордын дараагаар Кэмбрижийн их сургуульд элсэж шинжлэх ухаан, анагаах ухааны түүх, философийн чиглэлээр магистр хамгаалсан бол мөн үүнийхээ дараа Йелийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийг 2007 онд дүүргэсэн байна[4]. Энд оюутан байхдаа Люси Годдар хэмээх бүсгүйтэй танилцаж, улмаар гэр бүл болжээ.

Сургуулиа төгсгөөд Стэнфордод эргэн ирж, тус сургуулийн Анагаах ухааны сургуулийн резидентурт мэдрэлийн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлээд, Стэнфордын Мэдрэлийн мэс заслын хүрээлэнд ажиллаж байв[5]. Тэрбээр судалгааны 20 гаруй өгүүлэл нийтлүүлсэн бөгөөд АНУ-ын Мэдрэлийн мэс заслын академийн дээд шагналыг хүртсэн байна[6]. 2013 оны тавдугаар сард хүнд хэлбэрийн уушгины хорт хавдартай хэмээн оношлогдов[7]. Улмаар 2015 оны гуравдугаар сард 37 настайдаа нас нөгчжээ[8].

Пол Каланити, Люси Каланити (Годдар) нар 2014 онд охинтой болж, Элизабэт Акадиа хэмээн нэрлэсэн[9][10]. Люси Каланити нөхрийнхөө номын төгсгөлийн үгийг бичсэн бөгөөд өдгөө Стэнфордын их сургуульд дотрын эмчээр ажилладаг[11][12][13]. Каланити Христийн шашинд гүн сүсэгтэй гэр бүлд өсөж хүмүүжсэн боловч хориод насандаа итгэл бишрэлийн хувьд өөр үзэл баримтлалыг дагах болсон юм[9]. Гэхдээ хожим нь Христийн үзэл сургаалд эргэн орсон төдийгүй, бага залуудаа илүү их сүсэгтэй байсан бол номлогч болох байсан хэмээн бичсэн бий[9].

  • "Амьсгал агаар болохуйд"[2]. “Random House” хэвлэлийн газар. 2016 он.
  1. Maslin, Janet (2016-01-06). "Review: In 'When Breath Becomes Air,' Dr. Paul Kalanithi Confronts an Early Death". New York Times. Татаж авсан: 16 January 2016.
  2. 2.0 2.1 "Print and E-book Nonfiction". New York Times. Татаж авсан: 10 March 2016.
  3. Steele, Kim. "Obituary: Paul Kalanithi". Daily Miner. Archived from the original on 23 Долдугаар сар 2016. Татаж авсан: 17 January 2016. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  4. Reisz, Matthew (April 2015). "Paul Kalanithi, 1977-2015". Times Higher education. Татаж авсан: 16 January 2016.
  5. ://med.stanford.edu/news/all-news/2015/03/stanford-neurosurgeon-writer-paul-kalanithi-dies-at-37.html
  6. https://med.stanford.edu/news/all-news/2015/03/stanford-neurosurgeon-writer-paul-kalanithi-dies-at-37.html
  7. Kalanithi, Paul. "My Last Day as a Surgeon". New Yorker. Татаж авсан: 16 January 2016.
  8. ://med.stanford.edu/news/all-news/2015/03/stanford-neurosurgeon-writer-paul-kalanithi-dies-at-37.html
  9. 9.0 9.1 9.2 Kalanithi, Paul (27 May 2016). "Paul Kalanithi: Why I gave up on atheism". Fox News. Fox News Network.
  10. O'Kelly, Lisa (14 February 2016). "Lucy Kalanithi: "Paul's view was that life wasn't about avoiding suffering"". The Guardian. The Guardian.
  11. Smith, Duncan (25 April 2018). "Lucy Kalanithi: Work, life, grief, love". BMJ: k1220. doi:10.1136/bmj.k1220.
  12. Kalanithi, Lucy (6 January 2016). "My Marriage Didn't End When I Became a Widow". The New York Times. The New York Times Company.
  13. Stanford University School of Medicine. "Lucy Kalanithi". Stanford University School of Medicine.