Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Түмэнбаярын Дашцэдэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Түмэнбаярын Дашцэдэн (1923 - 2010 оны 7 сарын 25) нь Монгол улсын хөдөлмөрийн баатар (2006), гавьяат багш (1999), хэл бичгийн ухааны доктор, профессор юм.

Тэрээр 1923 онд Цэцэрлэгмандал уулын аймгийн Цагаандалай вангийн хошуу (одоогийн Хөвсгөл аймгийн Галт сум)-ны нутагт төржээ. 1941 онд Багшийн Сургууль, 1958 онд МУИС-ийг төгсөж, монгол хэлний багш мэргэжил эзэмшсэн.

1941 - 1954 онд Завхан, Дорноговь, Хөвсгөл аймагт багш, хичээлийн эрхлэгч, 1958 - 1967 онд МУИС-д багш, декан, орлогч захирал, 1967 - 1974, 1983 - 1989 онд Зүүн Германы Хумбольдтын Их Сургуульд профессор, 1974 - 1982 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын дээд, тусгай дунд техник мэргэжлийн боловсролын улсын хорооны орлогч дарга, нэгдүгээр орлогч дарга, 1982 - 1983 онд МУИС-ийн нэгдүгээр орлогч захирал, 1989 - 2010 онд МУИС-ийн Монгол Судлалын сургууль, Монгол Хэл Соёлын Сургуульд багш, зөвлөх профессороор ажиллаж байжээ.

Т.Дашцэдэн багш боловсролын байгууллагад далаад жил ажиллахдаа багш, удирдах ажил эрхлэхийн зэрэгцээ монгол бичгийн сургалт судалгаа, монгол хэлний үгзүй, “Монголын нууц товчоон”-ын судлалаар дагнан ажиллажээ.

1984 онд болсон Монгол судлалын IV их хуралд Т.Дашцэдэн гуай “Монголчуудын нууц товчооны бичвэрийн асуудал” сэдвээр илтгэл тавьж, хөшөөний бичвэрийг шинээр хийх саналыг тусгаж байжээ. урт эгшгийн агшилтын тухай түүний таамаглал.1985 онд Улаанбаатарт бичвэрийг транскрипцээр сэргээн засварласан бүтээл хэвлэгджээ.

Түний 90 насны ойд зориулж “Тэнгэрийн зардас буюу Түмэнбаярын Дашцэдэн”, “Монгол хэл, бичиг судлал”, “Миний монгол бичиг” номыг хэвлүүлжээ.

  • Монгол-Герман толь
  • Монгол хичээнгүй бичиг
  • Монгол таталган бичиг
  • Монголын нууц товчооны галиг (1985, 2009)