Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ханжоу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ханжоу хотын төв

Ханжоу (хят. 杭州 - hángzhōu; — Хятад улс (БНХАУ)-ын Жөжян мужийн төв, 9 сая гаруй оршин суугчтай хот. Шанхай хотоос 170 км зайнд оршдог хот юм.

Их сувгийн дагуу, Торгоны замтай ойр байсан тул эртнээс нааш стратегийн таатай байршил болж, худалдаа наймааны гол төв байсаар ирсэн аж. Түүхийн хуудсанд Ханжоу хот хамгийн тодоор бичигдэн үлдсэн үе гэвэл МЭ 1127-1279 он бөгөөд эл хугацаанд Линь Ань нэрт Өмнөд Сүн гүрний нийслэл байв. 13 дугаар зууны үед Хятадын торго үйлдвэрлэлийн төв байсан тухайн үеийн Ханжоу нь гадаад орнуудын хувьд торгон эдлэлийн томоохон нийслэл байлаа. Монголчуудын байгуулсан Юань гүрний үед 1278 онд Ханжоугийн аймаг (杭州路) байгуулагдаж байжээ.

Алдарт аялагч Марко Поло хүртэл энэ хотыг нүдээр үзэхдээ “Дэлхийн хамгийн сайхан бөгөөд эрхэмсэг хот” хэмээсэн байдаг. Тухайн үеийн Ханжоу хотынхон түүнийг хотыг нь Европчуудад танилцуулсан анхны Барууны иргэн хэмээн хүндэлж, Баруун нуурын ойролцоо хөшөө босгосон ажээ.

1200 гаруй жилийн настай Лонгжин ногоон цай нь Хятад улсын эдийн засаг болоод соёлд томоохон байр суурь эзэлсээр иржээ. Яагаад гэвэл эл цай нь Хятадын анхны экспортолсон цайны нэг байсан бөгөөд гадаадад зах зээлээ нээхэд том түлхэц болсон юм. Нөгөөтээгүүр, Лонгжин цайг тариалж, боловсруулахад тусгай мэдлэг, техник шаарддаг нь хөдөө аж ахуйн салбарт ахиц дэвшил гарахад хүргэсэн аж. Хятадын цорын ганц "цайны музей" энэ хотод бий.

Ард иргэдийнхээ ая тухтай байдал, байгаль орчинд ээлтэй үйлдлийг дэмжин 2013 оноос Ханжоу хотод нийтийн унадаг дугуйн систем бүрэлдэн тогтжээ. Анх 2600 цэгт, 66500 унадаг дугуйг нэвтрүүлж байсан бол 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийт 5100 орчим дугуйн цэг ажиллаж, өдрийн түрээсийн дээд хэмжээ 473 мянгад хүрсэн гэх тооцоолол гарсан аж. Иргэдийнх нь амьдралын хэв маягт аль хэдийн нэвт шингэсэн уг үйлчилгээ нь жуулчдын хувьд ч эрэлттэй байдаг бөгөөд эхний нэг цаг үнэгүй унах боломжтой ажээ.

Ханжоу хотын бүх автобус, таксины 98 хувь, супермаркетуудын 95 гаруй хувь, рестораны 80 орчим хувь нь Alipay-ээр төлбөрөө төлдөг байна.

Ханжоу хотод хятадын дараах томоохон компаниуд байралдаг байна. Үүнд: — Alibaba Group (электрон худалдаа), Geely Holding Group / Geely Automobile (автомашин, эд анги), Wahaha Group болон Nongfu Spring (ундаа), Hailiang Group (өнгөт металл, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ), Hikvision болон Dahua Technology (видео хяналтын систем), Huadong Medicine болон Holley Group (эм зүй), Hengyi Petrochemical и Rongsheng Petrochemical (газрын тос, хими), Zhejiang Construction Investment Group (барилга, дэд бүтэц, барилгын техник үйлдвэрлэл), Zhejiang Communications Technology (барилга, дэд бүтэц), Jason Furniture (зөөлөн тавилга), Windey (салхин цахилгааны турбин), Cainiao болон BEST Inc. (логистик), Loong Air (онгоц тээвэр), Greentown China (үл хөдлөх хөрөнгө), Ant Group (санхүүгийн үйлчилгээ), бүс нутгийн томоохон China Zheshang Bank болон Bank of Hangzhou.

Спортын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагч Ханжоу хотод 2007 онд эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2018 онд богино хэмжээний усан сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус тус зохион байгуулагдаж байсан. Харин 2023 онд цар тахлаас болж хойшлоод байсан 19 дэх удаагийн Азийн наадам ёслол төгөлдөр болсон байна.

Ханжоу хотод дэлхийн хамгийн том цахим спортын цогцолборыг байгууллаа. Шинэ цогцолбор 280 сая ам.долларын өртөгтэй 3.94 сая квадрат метр талбайтай бөгөөд энэ нь 68 дундаж хөл бөмбөгийн талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй бөгөөд 2018 онд нээлтээ хийсэн ажээ.


Stub icon

Энэ Хятад улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.