Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Хуш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хуш
Ливан хуш
Ливан хуш
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Pinophyta
Анги: Pinopsida
Баг: Pinales
Овог: Нарсныхан
Төрөл: Cedrus
Trew

Хуш (лат. Cedrus) - Нарсныхан (Pinaceae) овгийн шилмүүст мөнх ногоон мод юм. Эдгээр мод нь жодоотой нэн ойролцоо бөгөөд боргоцойн бүтэц нь маш ойр төстэй болно.

Бор саарал холтостой, тав таваараа суусан 6-12 см урт шилмүүстэй. Өргөн өндгөрхүү зууван, 6-10 см урт боргоцойтой, 30-35 метр хүрэхүйц өндөр мод.[1] Хуш нь Гималайн нурууны өрнө зүг болон Газар дундын тэнгис хавийн бүс нутгаас гаралтай. Гималайд далайн төвшнөөс дээш 1500-3200 м, Газар Дундын тэнгис хавьд 1000-2200 м өндөрлөг газар ургана. Монголын Хөвсгөл орчим, Хэнтий, Хангай зэрэг бүсийг хамарсан уулсын системээр тархсан бөгөөд уулын ой, ойн бүслүүрийн дээд захаар зонхилон ургаж хушин ойг бүрдүүлдэг байна.

Хуш барилга, техникийн ач холбогдол ихтэйн гадна тэжээлийн хувьд бусад модыг бодоход илүү байна. Хушны 100 г шилмүүс 260-360 мг "С" витаминтай, хушны самар 16-18% уурагт бодис, 60% тослогтой(Ларин 1950) байна.

Хушны самар буга, хэрэм, баавгай, жирх, үхэр огодой, сойр зэрэг амьтдын тэжээл болдог.[2]

 Commons: Хуш – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 9]
  2. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 9]