Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Өндөр хурдны галт тэрэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Японы Тоокайдо шинкансэн бол анхны өндөр хурдны төмөр зам юм

Өндөр хурдны галт тэрэг (ӨХГТ) бол төмөр замаар маш хурдтай явдаг галт тэрэг юм.

Орчин үеийн өндөр хурдны галт тэрэг 350-400 км/цаг хүртэл хурдалж, туршилтын явцад 560-580 км/цаг хүртэл хурдалж чаддаг болсон. Өндөр хурдны ачаар тэд бусад тээврийн хэрэгсэлтэй (жишээлбэл, агаар) хүчтэй өрсөлдөж байна.

Анхны өндөр хурдны төмөр зам нь 1964 онд ашиглалтад орсон Японы Тоокайдо шинкансэн (суман галт тэрэг хэмээх) юм.

1981 онд Францад өндөр хурдны галт тэрэгнүүд явж эхэлсэн бөгөөд удалгүй баруун Европын ихэнх хэсэг, тэр дундаа Их Британи арал хүртэл нэг өндөр хурдны галт тэрэгний сүлжээгээр холбогдсон байна. 21-р зууны эхээр Хятад улс өндөр хурдны шугамын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч, мөн анхны тогтмол өндөр хурдны оператор болжээ.

Ихэвчлэн өндөр хурдны галт тэрэг зорчигч тээвэрлэдэг боловч ачаа тээвэрлэх зориулалттай мөн байдаг. Францын "La Poste" үйлчилгээ нь шуудан, илгээмж тээвэрлэхэд 30 жилийн турш тусгай TGV цахилгаан галт тэргийг ашигласан (сүүлийн жилүүдэд шуудангийн илгээмжийн хэмжээ багассантай холбоотойгоор тэдний үйл ажиллагаа 2015 оны 6-р сард зогссон байна).

Европын өндөр хурдны гал тэрэгний сүлжээ

Дунджаар Европын стандартын дагуу өндөр хурдны 1 км хурдны зам барихад 20-25 сая евро, 1 км-т жилд засвар үйлчилгээ хийхэд 80 мянган евро зарцуулдаг байна. 350 хүний ​​суудалтай нэг хурдны галт тэрэгний үнэ 20-25 сая еврогийн хооронд хэлбэлздэг бөгөөд жилийн засвар үйлчилгээ нь нэг сая еврогийн үнэтэй байдаг ажээ.

Өндөр хурдны төмөр зам нь төмөр замын нарийн цариг дээр бэхлэгдэж, зам салгахгүйгээр, тасралтгүй гагнадсан, өргөн эргэлтийн радиустайгаар зохиогдсон байдаг ба Орос зэрэг оронд өргөн цариг дээр бас тохируулж хийжээ.

Зүүн Ази дахь хурдан галт тэрэгний сүлжээ

Бельги, Хятад, Дани, Франц, Герман, Итали, Япон, Марокко, Нидерланд, Польш, Орос, Саудын Араб, Өмнөд Солонгос, Испани, Швед, Тайвань, Турк, Их Британи, АНУ, Узбекистан зэрэг орон гол хотуудаа холбосон өндөр хурдны төмөр замыг барьж хөгжүүлжээ. Харин Европт өндөр хурдны галт тэргээр улсын хил давж зорчиж болно. Хятад улс 2020 оны 12-р сарын байдлаар 37900 километр хурдны төмөр зам барьсан нь дэлхийн энэ төрлийн замын уртын 70%-ийг эзэлж байна.[1][2]

Өндөр хурдны галт тэрэг нь хуурай газар дээрх хамгийн хурдан нийтийн тээврийн хэрэгсэл юм. 2004 онд нээгдсэн Хятадын Шанхай Маглев чиглэл дэлхийн хамгийн хурдан буюу 430 км/цаг хурдтай явдаг төмөр зам бол, Францын Euroduplex TGV нь 574.8 км/цаг хурдтай явж дэлхийн дээд амжилт тогтоожээ.

Европын холбооны дүрэмд заахдаа:

  1. Дэд бүтэц: өндөр хурдаар зорчих зориулалтаар тусгайлан хийгдсэн, тусгайлан тохируулагдсан төмөр зам байх.
  2. Хамгийн бага хурд: Өндөр хурдны зориулалтаар тусгайлан барьсан замаар хамгийн багадаа 250 км/цаг, тусгайлан сайжруулсан зам дээр хамгийн багадаа 200 км/цаг байна.
  3. Ашиглалтын нөхцөл: Төмөр замын дугуйг бүрэн нийцтэй, аюулгүй байдал, үйлчилгээний чанарыг харгалзан дэд бүтцийн хамт төлөвлөсөн байх ёстой.

Олон улсын төмөр замын холбооны тодорхойлолт:[3]

  1. 1-р анги - Хамгийн дээд хурд нь доор хаяж 250 км/цаг хүрэх боломжийг олгодог, өндөр хурдны зориулалттай тусгайлан барьсан шинэ зам.
  2. 2-р анги - Одоо байгаа замыг өндөр хурдтай байхаар тусгайлан сайжруулсан бөгөөд хамгийн багадаа 200 км/цаг хурдтай явах боломжтой.
  3. 3-р анги - Одоо байгаа зам нь өндөр хурдтай байхаар тусгайлан сайжруулж, хамгийн багадаа 200 км/цаг хурдтай явах боломжийг олгодог боловч зарим хэсэг нь бага хурдтай байхыг зөвшөөрдөг байх (жишээлбэл: газрын байцаас хамаарсан, хот суурин газраар дамжин өнгөрөх гэх мэт).
Германы, дэр модгүй төмөр зам
 Commons: Өндөр хурдны галт тэрэг – Викимедиа дуу дүрсний сан
  1. "China's high-speed rail lines top 37,900 km at end of 2020". The State Council of the P.R. China. Татаж авсан: 18 March 2021.
  2. "HIGH SPEED LINES IN THE WORLD" (PDF). International Union of Railways. 27 February 2020. Archived from the original (PDF) on 17 Нэгдүгээр сар 2021. Татаж авсан: 18 March 2021.
  3. Pyrgidis, Christos N. (21 April 2016). Railway Transportation Systems: Design, Construction and Operation. CRC Press. ISBN 978-1-4822-6216-2.