Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Airbus A310

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Airbus A310-300
Airbus A310-200

Airbus A310 (англи. Эйрбас А310, франц. Эрбюс А310) - хоёр хөдөлгүүрт, дунд болон холын нислэгийн өргөн биетэй иргэний тээврийн нисэх онгоц юм. Boeing 767-200 онгоцтой нэгэн адил өргөн биетэй боловч жижиг өргөн далавчтай онгоц юм.

"Airbus" Консорциум 1978 онд өргөн далавчтай тээврийн онгоцны зах зээл дээр А300 загварын онгоц 30% эзэлж байжээ. Гэвч удалгүй энэ онгоц зарим чиглэлд хэтэрхий том байсан тул зарим Агаарын тээврийн компаниуд арай бага оврын онгоцнууд шаардаж эхэлжээ.

А300 загварын онгоцнуудын анх ашиглаж эхэлсэн агаарын тээврийн "Lufthansa" компани юм. Ихэнхи Европын болон Ойрхи Дорнодын компаниудад 196 суудалтай, 3700 км хүртэл зайнд нисэх онгоц эрэлттэй байсан бөгөөд Швейцарын "Swissair" ч ийм онгоц сонирхож байжээ. Энэ бүхэн "А300В10" төсөл бий болоход ихээхэн түлхэц болсон байна.