Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

ERP

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

ERP (enterprise resource planning) нь аж үйлдвэр, боловсрол, банк санхүү, үйлчилгээ зэрэг бизнесийн олон салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдан авалт, үлдэгдэл барааны нөөц, захиалга, санхүү, хүний нөөц, нийлүүлэгчидтэй хийх гүйлгээ, хэрэглэгчийн үйлчилгээ зэрэг бизнесийн гол үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад туслах хэд хэдэн модулиас бүрдсэн нэгдмэл хэрэглээний програм хангамжийн багц систем бүхий шийдэл юм. Ерөнхийдөө ERP системийн хамааралт өгөгдлийн баазад суурилсан нэгдмэл системийн хэлбэртэй бөгөөд энэ системийн хэрэгжүүлэлт нь бизнес үйл ажиллагааны шинжилгээ, хэрэглэгчдийг дахин сургах, байгууллагын бүхий л түвшинд нэгдсэн шийдвэр гаргалтын зарчим зэргийг олгодог. Сүүлийн үед ERP аутсорсинг (гадны мэргэжилтнүүдээр ажлаа гүйцэтгүүлэх, гадны туршлагыг судлах)-ийн боломжоор хангаж буй энэ салбарт төлөөлөх бүтээгдэхүүнүүдэд SAP компанийн SAP R/3 ECC багц, Oracle компанийн Peoplesoft зэрэг бүтээгдэхүүнүүд зах зээлд тэргүүлдэг. Мөн Нээлттэй эхтэй ERP систем сүүлийн жилүүдэд маш хурдтай хөгжиж байна. Үүний нэг жишээ нь Odoo ERP систем юм.

Уг систем нь байгууллагын бүхий л түвшин, үйл ажиллагааны цар хүрээг хамардаг гэдэг утгаараа дараах онцлог шинжүүдтэй. Үүнд:

  • Олон орны, олон хэл, олон нэгжүүдийг дэмждэг

Ихэнх энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь дан ганц нэг оронд төдийгүй бусад олон орны худалдаа наймааны арга хэлбэр, үйлдвэрлэх арга технологийг хэрэглэгч тэдгээрийн дотроос тухайн байгууллага сонголт хийж болохуйцаар хийгдсэн байдаг.

  • Нэгдсэн систем

ERP нь байгууллагын бүхий л хэсэгт тархан байрласан нөөцийг нэг системд оруулж зохион байгуулдаг ба мэдээллийн зохицол, бодит цагийн дагуу зохицуулах зэргээр байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхд чухал нөлөө үзүүлдэг.

  • Тэргүүн туршлага судлахтай холбоотой бизнесийн үйл ажиллагааг дахин зохион байгуулах

ERP нь байгууллагын үйл ажиллагааг тэргүүн туршлагад суурилж хангадаг ба дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг тэргүүн байгууллагын туршлагыг авч өөрийн байгууллагадаа нийтлэг байдлаар нэвтрүүлэхэд оршдог бөгөөд үүнийг бизнесийн үйл ажиллагааг дахин шинэчлэл аргыг хэрэглэх нь үр дүнтэй байдаг.

Програм хангамжийн зах зээлийг хэрэгжүүлэх гэж байгаа байгууллагын хэмжээ, ашиглах зорилго, өрсөлдөөний чадвар, мэдээллийн технологийн хэрэглээ зэргээс нь шалтгаалж 1tier, 2tier, 3tier, 4tier гэж ангилах ба эдгээр давхрагуудыг тус тус тайлбарлавал

Market tier Байгууллагын хэмжээ Орлого Хэрэглэгч Төлөөлөгч
1 tier
1000с дээш ажилтантай, олон салбартай, олон үндэстэн дамнасан томоохон корпораци 200 сая $ 100с дээш SAP, Oracle, MS Dynamics NAV, Baan
2 tier
1000с доош ажилтантай, дотоодод салбартай, томоохон боломжит хэрэглэгчтэй дунд хэмжээний корпораци 20 - 200 сая $ 100 с доош SAP one, MS Dynamics NAV, ABAS, Glovia
3 tier
5 - 30 ажилтантай нэг төрлийн үйлчилгээ явуулдаг ганцаарчилсан жижиг компани 20 сая $ с доош ? MS dynamics GP, DBA, Best`s MAS200
4 tier
зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага 2 сая $ Peach tree, Accpac, Quickbooks

Энгийнээр ERP буюу байгууллагын нөөцийн удирдлага нь санхүү, борлуулалт, хүний нөөц зэрэг байгууллагын үндсэн хэлтсүүдийн үйл ажиллага'аг автоматжуулж тэдгээртэй холбоотой мэдээллүүдийг байгууллагын бүхий л түвшинд нэгтгэн дүгнэсний үндсэн дээр одоогийн нөхцөл байдал болоод цаашдын зорилтыг тодорхойлох шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэх мэдээллээр хангахад чиглэгдсэн цогц шийдэл гэж болно.

Тиймээс ч дотроо данс, төлбөр тооцоо, гүйлгээ зэргийг зохицууулах санхүүгийн менежмент, ажиллах хүч, цалин хөлс зэргийг зохицуулагч хүний нөөцийн менежмент, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бараа нийлүүлэлт, хадгалалтыг зохицуулагч агуулахын менежмент, үйлдвэрлэсэн барааг түгээх борлуулалтыг зохицуулагч борлуулалтын менежмент, үйлдвэрлэл, бараа нийлүүлэлт, түгээлттэй холбоотой ажлын менежмент зэрэг модулиудтай. Эдгээр нь гүйцэтгэх үүрэг, ажиллах зарчим зэргээр хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг. Жишээлбэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх процессийн тухайд:

Эхлээд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхтэй холбоотой хэдийн хэмжээний бүтээгдэхүүнийг хэдий хугацаанд, нэгж үнийг нь ямар үнэ өртөгтэйгээр үйлдвэрлэх хэрэглэгчийн захиалгын дагуу үйлдвэрлэсний дараа тухайн хэрэглэгчид ямар аргаар хэрхэн хүргэх мөн бусад хэрэглэгчид түгээх талаар борлуултын модуль ажиллах ба борлуулалтын ашгыг санхүүгийн модулийн санхүүгийн орлогод бүртгэж авах зэргээр хоорондоо салшгүй холбоотой ажиллах ба эдгээр бүх процесс нь байгууллагын нэгдсэн өгөгдөл мэдээллийн системд төвлөрч явуулдагаараа онцлогтой.

SAP ERP модулиуд болоод тэдгээрийн ойлголт, ажиллах зарчим
Гол хүчин зүйл Агуулга
Бизнесийн удирлага
  • захиалга ачилт, борлуулалтын байдал болон ашгийн байдал зэрэг мэдээллээр хангана
  • арилжаа эрхлэгчийн хэлбэр, бүтээгдэхүүн тус бүрээр зохион борлуултыг зохион байгуулна
  • бүтээгдэхүүн шилжүүлсэн тухай болон нөөцийн байдлыг хянаж зохицуулна
Үйлдвэрлэлийн удирдлага
  • бүтээгдэхүүн тус бүр материалын тодорхойлолтын бүртгэл болон мод бүтэцтэй BOM
  • бүтээгдэхүүн тус бүр үйл ажиллагааны байдал/аутсорсингийг нэгэн зэрэг удирдана
  • outsourcing захиалгын байдал, аутсорсинг материал гаргалт, outsourcing бүтээгдэхүүн оролт зэрэг outsourcing нөөцийн удирдлага
  • бараа материалын гологдол зохицуулалтын бүртгэл болон дахин ашиглалтын зохицуулалт
Худалдан авалтын удирдлага
  • BOM, хэсгийн бүртгэлийн талаарх худалдааны хорогдол тооцоолох болон тохируулах
  • жил бүрийн материал гаргалтын шинжилгээ, лавлагаа тодорхойлолт
  • хэрэгцээгүй нөөцийн лавлагаа, хүлээн авсан тасалбар/данс бүртгэлийн лавлагаа
Чанарын удирдлага
  • гологдлын шалтгаан бүрээр олон төрлийн график (2 хэмжээст,3 хэмжээст) тодорхойлолт
  • гүйлгээ тус бүрийн бүтээгдэхүүний чанарын протокол
  • гологдлын шалтаан тус бүр бүтээгдэхүүн/материал/outsourcing гологдлын байдлын лавлагаа
Гадаад худалдааны удирдлага
  • олон төрлийн экспортын шат дамжлагыг зохицуулах боломжтой (L/C, T/T, DP, DA, шууд экспорт, орон нутгийн экспорт)
  • валют бүрээр экспортын гүйцэтгэл удирдан зохицуулах
  • EDI багц болон интерфэйс хялбарчлал (гүйцэтгэл хангах)
Бүтээгдэхүүний өртгийн удирдлага
  • өртгийн мастер мэдээллийн зохицуулалт
  • стандарт өртгийн зохицуулалт
  • сар бүрийн бодит өртгийн тооцоолол зохицуулалт (бүтээгдэхүүн тус бүрээр алдагдлын зохицуулалт хийх боломжтой)
Цалин хөлсний удирдлага
  • хэлтэс, албан тушаал, ажлын газар, нас зэрэг олон нөхцөлөөр 156 төрлийн одоогийн нөхцөл байдлын мэдээллээр хангана
  • цалингийн статистикийн байдал болон график
  • байгууллага бүрээр мөнгөн тэтгэмжийн зохицуулалт болон өөрчлөлт
Санхүүгийн удирдлага
  • балансын бүртгэл, зөвшөөрлийн бичиг, жагсаалтын тодорхойлолт
  • бодит цагийн нэмэлт данс (бэлэн мөнгөний данс) болон хэлбэр тус бүрийн дансны лавлагаа
  • авлагын тооцоо/зарлагын тооцоо зэрэг нь бүртгэлд оруулахад автоматаар үйлдэгднэ
Мэдээллийн системийн удирдлага
  • өдөр тутмын борлуулалт/хөрөнгө/данс тооцоо/нөөцийн мэдээллээр хангана
  • компанийн удирдлагын гүйцэтгэлтэй холбоотой дүн шинжилгээний мэдээлэл (аюулгүй байдал/орлогын/өсөлтийн/үйл ажиллагааны/үйлдвэрллийн)
  • тухайн цаг бүр цалингийн статистикийн мэдээлэл хангалт
1) Master data Management/MDM мастер өгөгдлийн менежментийн модуль

Энэ нь хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулан авч тэдгээр мэдээллийг бүртгэх, шинэчлэх, засварлах, устгах зэрэг үйлчилгээ үзүүлдэгч мэдээллийн боловсруулалтын модуль юм Мастер өгөгдөл: ажилчдын мэдээлэл, хэрэглэгчийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, нийлүүлтийн мэдээлэл, үлдэгдэл барааны мэдээлэл зэрэг байгууллага үйл ажиллагааны амин чухал өгөгдөл мэдээллүүдийг өгөгдлийн баазад бүртгэн хадгалж, хэрэгтэй агшинд тухайн модульд дамжуулах маягаар мэдээллийг зохион байгуулах үүрэгтэй. хэлбэрийн хувьд

  • Хэрэглэгчийн мастер (хэрэглэгчийн дугаар, утасны дугаар, хаяг, захиалга өгсөн огноо г.м)
  • Захиалгын мастер (захиалга өгсөн огноо, захиалгын тоо ширхэг, нэгж барааны үнэ, захиалагч)
  • Агуулахын мастер (үлдэгдэл барааны тоо хэмжээ, нэгж үнэ)
  • Борлуулалтын мастер (борлуулсан газар, тээврийн хэрэгслийн хэлбэр, борлуулалт хийгдсэн огноо)
  • Санхүүгийн мастер зэрэг (борлуултын ашгийн хэмжээ, үйлдвэрлэлийн зардал г.м)
2) Order management/Plant захиалга, процесс менежментийн модуль

Тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой худалдан авагчаас ирсэн захиалгын дагуу үүсгэгдэх мэдээлэл бөгөөд бүртгэгдсэн захиалгын дагуу үйлдвэрлэх процесс явагдна. Зөвхөн захиалга үүсгэх төдий бус захиалга хүчингүй болгох, хүлээлгэнд шилжүүлэх зэрэг үйлдлийг ч мөн гүйцэтгэх бөгөөд захиалгын мэдээлэлд: захиалга өгсөн огноо, захиалагч/хувь хүн эсвэл байгууллага/, захиалгын тоо ширхэг, нэгж барааны үнэ, хүргэлтийн хэлбэр зэрэг мэдээллүүд багтна.

3) Үйлдвэрлэлийн менежментийн модуль / Production management

Үйлдвэрлэх гэхээр төлөвлөгөөний хэлтэсээр баталгаажуулж бүртгэгдсэн захиалгын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын гүйцэтгэлийг сайжруулахын тулд үйлдвэрлэлийн процессыг хянах, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах хүн хүч, цаг хугацаа, технологийн чадамж, сарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг тооцоолох зэргийг хянан зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

4) Борлуулалт түгээлтийн удирдлага / Sales & Distribution management

Борлуултын төлөвлөгөөнөөс захиалга, ачилт, борлуулалт хүртэлх үе шат тус бүрийг холбосон удирдлага гэж болох ба дотоодод борлуулах төдийгүй гадаад экспортлох үйл ажиллагааг зохицуулагч Offer, L/C, гааль , тээвэрлэлт болон Nego(negotiation/хэлэцээр) мэдээллүүдийг ч гэсэн зохицуулна.. Order Tracking дамжуулан захиалгын бүтээгдэхүүний нэрсийн талаар үйлдвэрлэл, худалдан авалт, нөөц болон борлуулалт хүртэл бүхий л үйл явцын гүйцэтгэлийг хянаж болно