Location via proxy:
[ UP ]
[Report a bug]
[Manage cookies]
No cookies
No scripts
No ads
No referrer
Show this form
Submit Search
Lecture 6
•
Download as PPTX, PDF
•
9 likes
•
13,269 views
B
bulgaaubuns
Follow
1 of 29
Download now
More Related Content
Lecture 6
1.
ҮРЭВСЭЛ
2.
ҮРЭВСЛИЙН ЭМГЭГ ЖАМЫН
3 ХҮЧИН ЗҮЙЛ Альтераци /эд эс гэмтэх үйл явц/ Экссудаци /шүдэстэх үйл явц/ Пролифераци /эсийн хуваагдал, төлжилт идэвхжих үйл явц/
3.
АЛЬТЕРАЦИ Анхдагч альтераци /шалтгааны
хүчин зүйлсийн шууд үйлчлэлээр эд эс гэмтэх үйл явц/ Хоёрдогч альтераци /шалтгааны хүчин зүйлийн шууд үйлчлэл зогссоноос хойш эд эсийн эвдрэл гэмтэл үргэлжлэн явагдах үйл явц/
4.
ХОЁРДОГЧ АЛЬТЕРАЦИ Чөлөөт ферментүүд
эмэгдэн уураг, нүүрс ус, өөх тосны задралт ихсэх Чөлөөт радикалын хэт исэлдэх үйл явц идэвхжих Цус бүлэгнэлт идэвхжиж гипокси болох
5.
ҮРЭВСЛИЙН ГОЛОМТОД ГАРАХ
ӨӨРЧЛӨЛТҮҮД 1. 2. 3. 4. Гиперион /эсийн дотоод ба гадаад орчны ионууд чөлөөт ион болно/ Гиперосми /чөлөөт ион ихэссэнээр осмос даралт нэмэгдэнэ/ Гиперонки /уургийн задрал нэмэгдсэнээр чөлөөт уураг ихсэн онкос даралт ихсэнэ/ Ацидоз /эдэд гипокси үүсч, бодисын солилцоо эрчимжсэнээр солилцооны завсрын хүчиллэг бүтээгдэхүүн үүсэлт нэмэгдэнэ. Идээт шүүдэсний рН 2 < /
6.
ҮРЭВСЛИЙН МЕДИАТОР ТҮҮНИЙ
АНГИЛАЛ Эд, эс гэмтэх явцад биологийн өндөр идэвхитэй бодисууд ялгарч үрэвслийн үйл явцыг өрнүүлнэ. Эдгээр бодисуудыг медиатор гэнэ. 1. 2. Гарал үүслээр нь: Эсийн гаралтай медиаторууд Сийвэнгийн гаралтай медиаторууд
8.
ҮРЭВССЭН ЭДЭД ГАРАХ
ЦУСНЫ БИЧИЛ ЭРГЭЛТИЙН ХЯМРАЛ 1. 2. 3. 4. Артерийн нарийсалт /артерийн спазм/ Артерийн цус дүүрэлт /артерийн гипереми/ Вений цус дүүрэлт /вений гипереми/ Цус зогсонгшил /стаз/
9.
АРТЕРИЙН НАРИЙСАЛТ /АРТЕРИЙН
СПАЗМ/ Гэмтээгч хүчин зүйлийн шууд үйлчлэлээр рефлексын замаар артериолууд түр агшина. Агшилт нь тогтворгүй байна. 3-5 сек үргэлжилдэг. Зарим гэмтлийн үед /түлэгдэл/ хэдэн минут үргэлжилж болдог.
10.
АРТЕРИЙН ЦУС ДҮҮРЭЛТ
/АРТЕРИЙН ГИПЕРЕМИ/ Үрэвслийн голомтод их хэмжээгээр үүссэн судсанд идэвхит медиаторуудын үйлчлэлээр артериолын булчингийн тонус суларч урсан ирэх цусны хэмжээ ихэсч урсгал нь түргэсэх ба нөөц капилярууд үйл ажиллагаанд орж эдийн бодисын солилцоо сайжирч дулаан үүсэлт нэмэгдэнэ. Энэ бүхний дүнд тухайн хэсэгт улайж, температур нэмэгдэх зэрэг үрэвслийн гадаад илрэлүүд гарна. Артериол, капилляр дахь гидростатик даралт ихэссэнээр цусны уураг багатай шингэн хэсэг /транссудат/ судаснаас гарна.
11.
ВЕНИЙ ЦУС ДҮҮРЭЛТ
БА ВЕНИЙН ЗОГСОНГИШИЛ Үрэвслийн медиаторуудын үйлчлэл болон артерийн цус дүүрэлтийн үр дүнд венийн судас өргөсч урсгал нь удаашран нэвчимтгий чанар ихсэн цусны шингэн хэсэг болон дүрст элементүүд судаснаас гарч үрэвслийн голомтод хуримтлагдана. Ялгарч байгаа шингэнийг экссудат гэдэг. Цус сийвэнгээ алдаж өтгөрөн урсгал нь удааширсан үед эритроцит болон бусад дүрст элементүүд өөр хоорондоо наалдан агрегатууд үүсгэн венийн зогсонгишил үүсгэдэг.
12.
ЭКССУДАЦИ Цусны сийвэн болон
дүрст элемент судаснаас гарч үрэвслийн голомтод тархах үйл явц Үрэвслийн медиаторын үйлчлэлээр венийн цус дүүрэлт болж судас өргөсч нэвчимтгий чанар ихэссэний үр дүнд цусны шингэн хэсэг болох сийвэн нь гадагш шүүрэн гарна. Цусны дүрст элементүүд ялангуяа лейкоцитүүд судаснаас гадагшлан экссудат үүснэ. Экссудат 2%-с дээш уураг агуулсан, 1020 орчим хувийн жинтэй шингэн байдаг.
13.
Экссудат: Салсархаг –
тунгалаг салс бүхий үрэвслийн шингэн. Фибринт – судасны нэвчилт хэт ихсэн. фибриноген судаснаас гарна. Цусархаг – судасны хананы гэмтлийн дунд цусны шингэн хэсэгтэй хамт эритроцитүүд гарна. Идээт – үрэвслийн голомтод макрофаг болон лейкоцитүүд давамгайлж эдийн задрал, үхжлийн хэсгүүд бий болно. Холимог
14.
ЛЕЙКОЦИТҮҮД ҮРЭВСЛИЙН ГОЛОМТ
РУУ НҮҮДЭЛЛЭХ 1. 2. 3. 4. 5. 6. Лейкоцит захын байрлалд шилжих Судасны хананы эндотелийн эстэй холбогдох /адгези/ Судасны ханаар нэвтэрч гарах /трансмиграци/ Үрэвслийн голомтод нүүдэллэн очих /хемотаксис/ Фагоцитоз /эсийн дотоод боловсруулалт/ Лейкоцитын бүтээгдэхүүн ялгаралт
15.
ЗАХЫН БАЙРЛАЛД ШИЛЖИХ
НЬ: Үелэн урсах – лейкоцитууд, эритроцитүүд, сийвэнгийн үе Цусны урсгал удаашран зогсонги болж сийвэнгээ үрэвслийн голомт руу алдсанаар үелэх урсах шинж чанар нь алдагдан лейкоцитүүд судасны дотор хана руу ойртож захын байрлалд шилжинэ.
16.
АДГЕЗИ Захын байрлалд шилжсэн
лейкоцит ба судасны дотор хананы идэвхижсэн эндотел эсүүдээс өвөрмөц холбогч молекулууд ялгарч тэдгээрийн харилцан үйлчлэлээр лейкоцит нь эндотелийн эстэй холбогдоно.
17.
ТРАНСМИГРАЦИ Цусны лейкоцитууд судасны
ханаар нэвтрэн гарах үйл явц. Нейтрофил, эозинофил, базофил, моноцит болон лимфоцитүүд судасны ханаар нэвтрэн гарах өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Нейтрофил, моноцит зэрэг нь хуурамч хөл үүсгэн зэргэлдээ эндотелийн эсүүдийн завсраар шурган орж эндотел ба суурин мембраны хоорондох завсарт хүрч элестаза, коллагеназа, гиалуронидаза зэрэг ферментүүдээ ялгаруулж суурийн мембраныг уусган судаснаас гарна.
18.
Нейтрофил, моноцит зэрэг
нь хуурамч хөл үүсгэн зэргэлдээ эндотелийн эсүүдийн завсраар шурган орж эндотел ба суурин мембраны хоорондох завсарт хүрч элестаза, коллагеназа, гиалуронидаза зэрэг ферментүүдээ ялгаруулж суурийн мембраныг уусган судаснаас гарна. Эритроцитүүд энэ гэмтсэн хэсгээр нь судаснаас гардаг. Лимфоцитүүд эндотелийн цитоплазмаар дамжин пиоцитозын замаар судаснаас гарна.
19.
Цусны сийвэн гадагшлах Цусны
судас өргөсөх Судсан дахь гидростатик даралт ихсэх Үрэвссэн эд дэх осмос ба онкос даралтууд ихсэх Цагаан эсүүд гадагшлах Нейтрофил /6-24 цагийн дотор/ Моноцит /48 дээш хугацаанд/ Лимфоцит Эозинофил Базофил
20.
НЕЙТРОФИЛИЙН ТРАНСМИГРАЦИ
21.
ХЕМОТАКСИС Судасны ханаар нэвтрэн гарсан лейкоцит
үрэвслийн голомт руу нүүдэллэх үйл явц Нейтрофил хемотаксис хийж байгаа нь /Электрон микроскопоор авсан фото зураг/
22.
Мөхлөгт ба мөхлөггүй
лейкоцитүүд нь үрэвслийн голомтод нүүдэллэн очиж байвал эерэг хемотаксис гэнэ. Харин лейкоцитүүд нь хөдөлгөөнд орж үрэвслийн голомтод очиж чадахгүй бол сөрөг хемотаксис гэнэ. Бактерийн эндотоксин, хавсрагын С5а уураг,арахидоны хүчлийн задралын бүтээгдхүүн ЛтВ4 зэрэг хемотаксисийг дэмжигч хүчин зүйлсүүдийн үйлчлэлээр лейкоцитүүд хөдөлгөөнд орж үрэвслийн голомт руу нүүдэллэдэг.
23.
ФАГОЦИТОЗ 1. Нейтрофил ба макрофагууд
үрэвслийн голомт дахь бичил биетэн болон бусад бие махбодод хэрэггүй бүтээгдэхүүнүүдийг залгин устгаж боловсруулна. Таньж довтлох үе: бичил биетэн, нянгууд хавсрагын С3б уураг болон IgG зэрэг биеэр бүрхэгддэг /обсонинжих/. Бүрхэж байгаа зүйлийг опсонин гэдэг. Опсонинжсон зүйлийг нейтрофил, макрофагууд рецепторуудын тусламжтай таньж холбон авдаг. Опсонин – нянгийн гадуур бүрхэж залгиур эсэд танигдуулах хүчин зүйлс /С3b8 IgG/ Опсонинжих – нянгийн гадуур опсонин бүрхэх үйл явц
24.
ФАГОЦИТОЗ 2. Залгих үе:
Фагоцит нь гадаргуу дээрээ холбож авсан зүйлийнхээ гадуур нь хуурамч хөл үүсгэн хүрээлэн авч залгиснаар фагоцит дотор эсийн мембранаар бүрхэгдсэн биет үүснэ /фагосом/. Фагосом бүрэлдэх явцад залгиур эсийн ликосомууд нь түүнд ойртон тойрч ферментүүдээ ялгаруулна. Ингэснээр фагосомд ликосомын ферментүүд дүүрдэг /фаголизосом/.
25.
ФАГОЦИТОЗ
26.
3. Боловсруулж устгах
үе: фагоцитүүд нь залгисан бичил биетэн, нянгаа исэлдүүлэх болон үл исэлдүүлэх механизмаар боловсруулдаг. Исэлдүүлэн боловсруулалт: Миелопероксидаза/МПО/ хамааралт исэлдүүлэлт МПО үл хамааралт исэлдүүлэлт
27.
ПРОЛИФЕРАЦИ Гэмтсэн эд эсийн
голомтод эсийн хуваагдлын идэвхи ихсэх болон нөхөн төлжих үйл явц. Пролифераци нь эсийн хуваагдлыг сэдээгч хүчин зүйлсийн нөлөөгөөр идэвхижинэ. Пролифераци үрэвсэл эдгэрэх үйл явцад хүчтэй илрэнэ. Пролифераци үрэвслийн үйл явцын төгсгөл болно.
28.
ПРОЛИФЕРАЦИ Эсийн хуваагдлыг сэдээгч
хүчин зүйлс: Эпидермисийн төлжилтийн хүчин зүйл Фибробластын төлжилтийн хүчин зүйл Тромбоцитын төлжилтийн хүчин зүйл TGF /transforming growth factor/ IL-1 цитокин TNF цитокин
Download