Шинэ Дели
Шинэ Дели | |
---|---|
дүүрэг | |
Нар жаргах үеэр | |
Дели хот (Нийслэл Дели хавийн газар)-ын 9 дүүргийн газрын зураг. Нью-Дели (Шинэ Дели) үүнд багтана. | |
Улс орон | Энэтхэг (БНЭУ) |
Холбооны нутаг | Нийслэл Дели хавийн газар |
Дүүрэг | Шинэ Дели |
Газар нутаг | 42.7 км² |
Хүн ам (тоол.) | 2011 онд ▲249,998 хүн [1] |
Нягт сийрэг | 5854.7 хүн/км² |
Нутгийн олон | Шинэ Делийнхэн |
1911-12-15 | Балгасыг барьж эхэлсэн |
Цагийн бүс | Энэтхэгийн цаг (НЗНЦ+5:30) |
Утасны дуг. | +91-11 |
Шуудан-дугаар | 110xxx |
Цахим хуудас | ndmc.gov.in (англиар) |
Энэтхэг улсын нийслэлийг монголоор Шинэ Дели (худам монголоор син-э дели, англиар New Delhi - дуудлага нь [нюү деэлий], оросоор Нью-Дели, хинди хэл бичгээр [наая диллий] नई दिल्ली - үүнээс Наи-Дилли гэж бичнэ, панжабаар [навий диллий] ਨਵੀਂ ਦਿੱਲੀ, урдүгээр [нээе диллий] نئی دلی) гэнэ. Тэрбум хүнтэй улсын нийслэл гэхэд "гайхмаар цөөн" 250-хан мянган хүнтэй, 42.7 км² газар нутагтай Шинэ Дели нь албан ёсоор 1,484 км² газар, 11 сая хүнтэй Нийслэл Дели хавийн газар (өөрөөр хэлвэл Дели хот) гэх нутгийн зүүн төв хэсэгт байгаа, түүнд харъяалагдах 9 дүүргийн нэг нь юмсанжээ. Бенгалын буланы Калькуттад төвлөж байсан Энэтхэг дэх Британийн захиргаа 20-р зууны эхэнд Умар Энэтхэгийн хамгийн ач холбогдолтой хот Делид нүүн суухаар болжээ. 1911 оны 12 сарын 15-нд хэрмийн анхны чулууг тавьснаас хойш уран чамин хийцтэй олон байшин, зам, талбай, зүйлс баригдсан. Балгасны хийцэд анхаарч 1918 оноос Эдвин Лютенс, 1926 оноос Херберт Бэйкер хоёр зургийг нь урлаж ажиллажээ. 1928 онд "New Delhi" буюу «Шинэ Дели» гэж нэрийдэгдэв. Өдгөө Шинэ Дели чөлөөтэй өргөн байдал, модоор хучигдсан гудамжаараа алдартай. Мөн улсын хэмжээний олон олон барилга байгууламж босчээ.
Зураг
Гадаад холбоос
- Шинэ Дели хотын албан ёсны сайт
- Шинэ Делигийн газрын зураг
- Commons: Шинэ Дели – Викимедиа дуу дүрсний сан
Эх сурвалж
- ↑ Энэтхэг улсын 2011 оны хүн амын тооллогын дүн (хот сууринаар)