Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Узбекистан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Узбекистан Улс
Oʻzbekiston Respublikasi / Ўзбекистон Республикаси (Узбек)
Төрийн дуулал: Oʻzbekiston Respublikasining Davlat Madhiyasi / Ўзбекистон Республикасининг Давлат Мадҳияси
"Бүгд Найрамдах Узбекистан Улсын Төрийн Дуулал"
Узбекистаны байршил (улаан)
Узбекистаны байршил (улаан)
Нийслэл
ба томоохон хот
Ташкент
41°19′N 69°16′E / 41.317°N 69.267°E / 41.317; 69.267
Албан ёсны хэлУзбек хэл[1][2]
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлКаракалпак хэлa
Нийтлэг хэлУзбек хэлОрос хэл[3][4][5][6]
Ярианы хэлнүүдКаракалпак хэлТажик хэлКорё марТуркмен хэлУкраин хэлАзербайжан хэлУйгур хэлТөв Азийн Араб хэлБухори ба бусад
Угсаатны бүлгүүд
(2021[7])
Шашин
(2021)[8]
Ард түмний нэршилУзбекистанчууд
Төр засагАвторитар дарангуйллын дор нэгдмэл ноёрхогч-намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс[9]
Шавкат Мирзиёев
Абдулла Арипов
Хууль тогтоох байгууллагаОлий Мажлис
Сенат
Хууль Тогтоох Танхим
Түүх
840
1077
1370
1428
1500
1511
1709
1785
1918
• Үндэсний хуваалтын дараа ЗСБНУзбУ байгуулагдав
10 сарын 27, 1924 он
• ЗХУ-аас тусгаар тогтнов
8 сарын 31, 1991 он
• Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөв
12 сарын 26, 1991 он
Газар нутаг
• Нийт
448,978 км2 (56)
• Усны эзлэх талбай (%)
4.9
Хүн ам
• 2022 тооцоо
36,024,000[10] (40)
• Нягтаршил
74.1/км2 (128)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$420 тэрбум[11] (58)
• Нэг хүнд ноогдох
$11,500[11] (124)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$93 тэрбум[11] (75)
• Нэг хүнд ноогдох
$3,478[11] (147)
ОТББИ (2013)  36.7[12][13]
дундаж
ХХИ (2021) 0.727[14]
өндөр · 101
Мөнгөний нэгжУзбекийн сум (UZS)
Цагийн бүсUTC+5 (UZT)
Огнооны форматөө/сс жжжжc
Жолооны талright
Утасны томьёо+998
Домэйн нэр.uz
Вэбсайт
gov.uz
  1. Каракалпакстанд давхар албан ёсны.[1]
  2. 1991 оны 8 сарын 31-нд ЗСБН Узбек улсын Дээд Зөвлөл нь узбек улсыг Зөвлөл Холбоот Улсаас тусгаар тогтносон гэж зарласан. Узбекийн засгийн газар нь дараагийн өдрийг үндэсний баяраар зарлаж, тухайн өдөр нь Тусгаар Тогтнолын Өдөр болсон.
  3. Орос хэл болон Кирилл үсэг өө.сс.жжжж форматыг ашигладаг.

Узбекистан Төв Ази, тэр дундаа Дундад Ази, ГЦ+5 цагийн бүст Казахстан, Киргиз, Тажикистан, Афганистан, Туркменистан таван улсаар хүрээлүүлж оршдог. Далайд гарцгүй эх газрын улс. 447 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай (дэлхийд 51-р том, Монголоос 3,5 дахин бага). Баруун болон төв нутаг нь нам доор, зүүн хилээрээ 4000 м-ээс өндөр уултай. 90% цөл, 10% хувь үржил шимт хөндий.

Узбекистан улс түүхэндээ перс, түрэг, монгол, слав угсаатны эрхэнд орж явсан байна. Бухар, Самарканд гээд Торгоны зам дагуу эртний хотууд байдаг. ЗХУ бутарсан 1991 онд Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ) нэрээр тусгаар тогтнож, 1992 онд НҮБ-д элсэн бүрэн эрх олжээ. Нэгдмэл төрийн байгууламж, ерөнхийлөгчийн эрх давамгайлах Бүгд найрамдах засаглалтай. Засаг захиргааны хувьд 12 муж, 1 бүгд найрамдах улс, 1 улсын хотод хуваагддаг. Улсын албан ёсны узбек хэлэнд улсаа латин үсгээр O'zbekiston хэмээн бичиж, [Узбекистан] гэж хэлдэг. Үүний -стан нь монголоор улс, орон гэх залгавар юм.

Өдгөө 30 сая хүн амтай (дэлхийд 46-р ордог). Хүн амын 80 хувийг эзэлсэн узбек үндэстнээс гадна орос, тажик, казах, хархалпак гээд 100 орчим ястан аж төрөн сууж байдаг ба бүх ардын 90 хувь ислам, 9 хувь христос шашны ёсыг дагадаг байна.

Узбекистан улс хөвөн, зэс, алт, уран, шатдаг хий гэх мэт олон төрлийн зүйл бүтээж дотоод гадаадад борлуулдаг. Нийт ДНБ-ийн хэмжээгээр дэлхийн 194 улсаас 69, нэг хүнд ноогдох дүнгээр 135-р байр хавьд явж байгаа. НҮБ, ТУХН, ШХАБ-ын гишүүн болж олон улстай харилцаа өргөжүүлж буйн дотор Монгол Улстай 1992 оны 1-р сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон байна.

Нийслэл Ташкент 2 сая оршин суугчтай. Мөнгөний нэгж — сум. Одоогийн ерөнхийлөгч нь Шавкат Мирзиёев.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 6-р сарын 24-25-нд Узбекистан улсад албан ёсны айлчлал хийсэн.

Энэ улсын үндсэн хүн ам нь узбек үндэстэн учраас оноосон нэрийг Узбек гэсэн. Узбекистан болон орос, англи хэлнээ Узбекистан буюу "улс, орон" гэсэн -стан дагаврыг хамтатган бичиж байгаагаас Монголд Узбекистан Улс гэх маягаар ижил утга давтан хэрэглэгдэж байна. Узбек гэсэн нэрийг Алтан ордны улсын Узбек ханы нэрээс үүсэв үү, өөртөө эзэн гэсэн түрэг үгсийн нийлэмж үү гэх мэт бат мэдэгдээгүй хэдэн таамаг байдаг. Узбекээр Oʻzbekiston гэж бичдэгээс хараад Өзбек гэмээр юм шиг боловч узбекээр хэлэхийг нь сонсвол хуучнаараа Узбек гэхэд болно. Монгол үсгээр ᠦᠽᠪᠡᠻ (үзбек) гэж бичнэ.

Узбекистан 448,978 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Ирак улсаас арай том, Монгол Улсын газар нутгаас 3,5 дахин бага буюу дэлхийн 58-р том орон юм.

Сансраас харсан зураг

Хойд өргөргийн 37° — 46°, зүүн уртрагийн 56° — 74° дотор Төв Ази, тэр дундаа Дундад Азид оршдог. Хөндлөн 1,425 км, гулд 930 км байдаг тэгш өнцөгт хэлбэрийн нутаг дэвсгэртэй. Далайд гарцгүй, бүр Лихтенштайн шиг хоёр улс дамжих хэрэг гарна. Хойд талаараа Казахстан улс (203 км), Арал тэнгис (420 км), зүүн талаараа Киргиз (1099 км), Тажикистан (1161 км), өмнө талаараа Афганистан (137 км), Туркменистан (1621 км) улстай хиллэдэг.

Узбекистан орны 80% цөл, 10% л үржил шимтэй. Нутгийн баруун болон төв биеэр алдарт Кызылкум (Улаан элс), баруун урд талаар Аралын Каракум байдаг байна. Зүүн талд үржил шимт Ферганы хөндий байна. Узбекистан ерөнхийдөө нам доор газар, зүүн хойд талаар харин Тэнгэр уул, зүүн урд талаар Памирын нуруу тулдаг байна. Гиссарын нуруунд Узбекистаны хамгийн өндөр Хазрет-Султан (4,643 м) (узбек. Hazrati Sulton choʻqqisi) оргил байдаг. Сырдарья мөрөн хөндлөн дайраад гардаг бол Амударья баруун урд хилээр урсаад Арал тэнгист цутгадаг байна. Туркмений хил дээр хамгийн нам доор цэг Сарыкамыш (12 м) гэж томоохон нуур тогтсон. Мөн Устюртын өндөрлөг, Мирзачулийн тал, Айдаркуль нуурыг дурдууштай.

1989, 2008 оны Арал тэнгис
Чаткал голын гүүртэй хэсэг

Узбекистан орон эх газрын уур амьсгалтай. Өвлийн хүйтэн −40 °C, зуны халуун 40 °C хүрнэ. Жилд дунджаар 100 — 200 мм хур тунадас, уулнаа 900 м хүртэл унадаг.

3000 зүйлийн өвс ургамал, 80 зүйлийн мод ургадаг. 5 хувь хүрэхгүй ойтой.

Каракуль хонь, цагаан зээр, бөхөн, хүрэн баавгай, чоно, үнэг, дорго, зэрлэг гахай зэрэг 40 зүйлийн хөхтөн, тагтаа, бүргэд, шонхор гээд 400 зүйл шувуу байна.

Газрын тос, шатдаг хий, нүүрс, алт, уран, мөнгө, зэс, төмрийн хүдэр, молибдений нөөцтэй.

Яс үндэс Хүн ам
(2000 он)
Хувь
Узбек үндэстэн 18,959,577 77.6 %
Орос үндэстэн 1,199,015 4.9 %
Тажик үндэстэн 1166713 4.8 %
КАзах үндэстэн 990,022 4.0 %
Хархалпак ястан 504,301 2.1 %
бусад ард түмэн 1,610,564 6.6 %
Он Хүн ам
1926 4,750,175
1939 6,271,269
1959 8,105,704
1979 15,389,307
1989 19,810,077
2000 24,500,000
2014 30,492,800

1950–аад оноос хойш Узбекистан орны хүн олширч, хэд дахин үржиж 2014 онд 30,492,800–д хүрчээ. Дэлхийн 194 улсаас 41–р ордог олон хүн амтай бөгөөд Дундад Азидаа нэгдүгээрт байна. Мянган хүн тутамд 22 төрж, 5 нас бардаг. Хүн амын 26 хувь 0–14 насны багачууд, 67% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 6% нь 65-ээс дээш өндөр настан юм. Хүн амын нягт — 65.8 хүн/км², хүйсийн харьцаа жигд, бичиг үсэг тайлагдалт — 99%, хотжилт — 51%, дундаж наслалт — 72 нас.

Самаркандын зах дотор хуушуур зарж явсан хөвүүд

Узбекистанд олон үндэстэн, ястан аж төрөн суудаг. Узбек үндэстэн 78% эзэлж байна. Үлдсэн 22 хувийг Зөвлөлт Холбоот Улсын ул мөр орос (5%), тажик (5%), казах (4%), хархалпак (2%), татар (1%), киргиз (1%), солонгос (0.7), туркмен (0.6), украинчууд (0.4), армени (0.2) гээд зуу гаруй яс, үндэсний оршин суугчтай. Тажикийн тоо үүнээс ч их байж мэднэ. Энд эртнээс тажик (иран), узбекчүүд (түрэг) хутгалдан сууж цус ихээр холилдсон (сарт гэгдэж байв) гэдэг бол хаа холын солонгос, еврейчүүд Сталины үед цөллөгөөр нутагшжээ.

Ард түмэн узбек, тажик, казах гэх мэт өөрсдийн төрөлх хэлээр ярина. Үндсэн хүн амын узбек хэл 1991 онд тусгаар тогтносон Узбекистан улсын цор ганц төрийн албан ёсны хэл болжээ. Хот томоохон суурин газрынхан орос хэл мэддэг. 1992 онд узбек бичгийг кирилл цагаан толгойг халж латин үсэгт шилжихээр шийдвэрлээд 2005 оноос дунд сургуульд зааж эхэлсэн юм.

Иран, түрэг угсаатан буюу хүн амын 90% ислам шашинтан хотон хүмүүс юм. Тэртээ VIII зуунаас ислам дэлгэрсэн. Суннит урсгал голлох болсон. Удагаар нь орос, украин голдуу хүн амын 9% христосын шашинтан байна. Одоо Узбекистан улсад исламын 2050, үнэн алдартны 37, солонгос христийн 52, иудейн 8, бахайн 6 сүм байгаа ажээ.

Ташкент хот

Узбекистан улсад 120 гаруй хот, 115 гаруй балгас (томоохон суурин) байна. Үүнээс томоохон нь:

2010 оны хүн амын тоогоор:

Түүхийн эхэн үе

[засварлах | кодоор засварлах]
Торгоны зам дайрдаг байв

Узбекистанаас палеолитийн үеийн дурсгал олддог. 1938 онд 70 мянган жилийн тэртээх неандерталь хүүгийн гавлын ясыг олжээ.

Эртний Узбекистан оронд иран угсаатан амьдарч байв. Манай эриний өмнөх үед Бухар, Самарканд зэрэг олон хот үүсч Согд, Тохарын улс оршиж, Өрнө-Дорныг холбосон Торгоны зам гарч Мавереннахр харьцангуй баян чинээлэг газар болжээ. Македоны Александрын байлдан дагууллын дараа Грек-Бактрын улс тогтож байсныг персийн Парфян, Сасан хоёр улс залгажээ. V-VII зуунд Цагаан хүннү, Түрэг улс Узбекистанд нэвтэрсэн. Түүхийн эхэн үед зороастр, будда, христ, тэнгэр гээд олон шашин байсан бол арабын байлдан дагуулалтын VII зуунаас ислам шашин дэлгэрч эндэхийн үндсэн шашин болон уламжилжээ. Дамаскийн халифт улс (661–750)–ын үед шинжлэх ухаантай хоршин перс хэл Дундад Азид голлосоор байсан ба 819–999 онд Саманы улс (тажик перс) Узбекистант төвлөж байв.

Төмөр хаан Самаркандад хуримласан нь. 1628 оны зураг

Түрэг, монголын үе

[засварлах | кодоор засварлах]

IX зуунаас түрэг угсааны нүүдэлчин аймгууд урагш түрж Хорасанд Газнийн улс, Өрнө Ази даяар Сельжук улс, Мавереннахрт Хар ханы улсыг байгуулжээ. 1097-1231 онд перс соёлтой, түрэг хааны Хорезм улс оршин байв. 1219-1225 онд Чингис хааны монгол цэрэг энэхүү Сартуул иргэнийг дайлаар мордоод нутаг орныг гүрэндээ нэгтгэснээс Мавереннахр Цагаадайн улс (1225–1340)–ынх болов. Цагаадайн улс доройтоход олон аймаг тэмцсэнээс Төмөр дийлж эзэнт улс (1370–1507) байгуулсан ч өөрөөс нь хойш өөдлөөгүй. Төмөрийн улсын үед үндсэн хүн ам түрэг болж, Алишер Навои Цагадайн хэлээр (түргээр) зохиол туурвиж, Улугбек одон орон судалж байв.

Узбекистаны ханлигууд

[засварлах | кодоор засварлах]
Бухарын түүхэн төв

Арал тэнгисийн эрэгт байсан узбекчүүд 1501 оноос Узбекистан орныг эзэлж эхэлсэн. Бухарын хант улс (1500–1785) Бухар, Ташкент, Ферганы хөндийд бэхэжсэн бол Хивын ханлиг (1511–1920) Каспийн тэнгисийн эрэг Хорезм нутаг болон Амударьягийн баян бүрдийг түшин тогтжээ. Бухарын ханлигийг Зүчийн хүү Шибаны удмынхан байгуулсан бөгөөд суннит, шийтийн ялгаанаас болж Сафавын улс (Иран)–тай байлдаж байлаа. Умрын түрэлт үргэлжээс байсан бөгөөд Узбекистаны хотуудыг казахстан, монголчууд довтолсоор байв. Сүүлд Ферганы хөндийд Кокандын хант улс (1709–1876), Бухарт төвлөсөн Бухарын Эмират Улс (1785–1920) тогтжээ. Эмир нь мангыт овогтой байв.

Орос, Зөвлөлтийн үе

[засварлах | кодоор засварлах]
Хөвөнгийн тариалан
1979 он. Ташкентийн машин зохион бүтээх товчооныхон

Оросын Хаант Улс 1850 онд Кавказыг эзэлчихээд Дундад Ази руу хандаж 1865, 1867, 1868 онд Ташкент, Бухар, Самаркандыг буулган авав. Тэгэхдээ ивээлийн орон (᠋᠋проктерат) гэж ойлголцсон бөгөөд 1876 онд Коканд бууж өгснөөр бүрэн эзлэгджээ. Туркестаны губернийг үүсгэснээс Узбекистан оронд Сырдарья, Самарканд, Каспийн чанад гэсэн гурван муж болон Бухарын эмирийн нутаг байсан. Орост хувьсгал гарч Зөвлөлт Холбоот Улс болон өөрчлөгдөхөд Туркестаныг ард түмний яс үндсээр ангилж шинээр тав салгасан. Үүнд Узбек үндэстний голлосон нутаг — Узбекистан 1924 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Узбекистан Улс (ЗСБНУзбУ) нэртэй байгуулагдаж ЗХУ-ын 15 бүгд найрамдах улсын нэг болжээ. 1929 онд Тажикистан салж, 1936 Хархалпак нэмэгдсэнээр өөр газар нутгийн том өөрчлөлт ороогүй байсаар тэр чигээр тусгаар тогтносон юм. Зөвлөлтийн үед бүх төрлийн аж үйлдвэр хөгжиж, төр соёлын олон төрлийн албан газар нээгджээ. Хөвөнгийн тариалалтанд 1960-аад оноос Амударья, Сырдарьягийн усыг ашигласан нь Арал тэнгисийг ширгэхэд нөлөөлсөн. Хамгийн удаандаа 1959—1983 онд Шараф Рашидов нам, орны тэргүүнээр ажиллаж байв.

Өнөөгийн Узбекистан

[засварлах | кодоор засварлах]

ЗХУ-ын төгсгөл үе 1989 онд узбек хэлийг албан ёсны болгож, 1990 онд Ислам Каримовыг Дээд Зөвлөлийн дарга болгожээ. 1991 оны 8 сарын 31-нд Узбекистан улсын тусгаар тогтнолыг зарласан нь 12 сарын 21-нд ТУХН-д гишүүнээр элсч, хэд хоногийн дараа ЗХУ албан ёсоор задарч, бүх нийтийн 98 хувийн саналыг хурааснаар бүрэн баталгаажжээ. Ислам Каримов анхны ерөнхийлөгч болсон. Тусгаар тогтносны дараа улсын цөөнх болсон оросуудаас 2 сая хүн Узбекистаныг орхин гарсан ба шашин шүтэх эрх чөлөөлөгдсөнөөр уламжлалт ислам шууд сэргэжээ. Каримов 1995 онд шууд улирсан бол 2000, 2007 онд 90 хувийн дэмжлэгтэй улиран сонгогдоод байна.

Хуулийн танхимийн ордон
Ислам Каримов

Узбекистан бол ерөнхийлөгчийн эрх мэдэл давуу бүгд найрамдах засагтай, нэгдмэл төрийн байгууламж бүхий улс юм. 1989 оноос төр засгийн тэргүүн, улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ислам Каримов 2016 онд нас нөгчиж, түүний халааг ерөнхий сайд байсан Шавкат Мирзиёев авсан. Улсын ерөнхийлөгчийг 7 жил тутам бүх ардын саналаар сонгодог.

Ерөнхийлөгч ерөнхий сайдыг томилдог. 2016 оноос Абдулла Арипов ерөнхий сайд хийж байна.

Олий мажлис (Дээд хурал) 1995 онд үүсэн байгуулагдсан. 100 гишүүнтэй Сенат, 150 гишүүнтэй Хуулийн танхим гэж хуваагдана. Хуулийн танхимийн 150 суудлын 15-ыг байгаль орчны газраас томилдог. 2010 оны сонгуулиар Узбекистаны либерал ардчилсан нам, Узбекистаны ардын ардчилсан нам, Узбекистаны үндэсний сэргэл ардчилсан нам, Шударга нийгэм ардчилсан нам 135 суудлыг хуваан суусан.

2005 онд Андижаны жагсаалыг зэвсгээр дарсан бол 2007 онд цаазаар аваачих ялыг болиулсан.

Узбекистан улс эхлээд 12 муж (узб. viloyat), 1 бүгд найрамдах улс (respublika), 1 хот (shahar), бүгд 14 нутагт хуваагдаж байна.

Узбекистан улсын 14 орон нутаг (хүснэгтийн дугаараар)
# Нэр Узбекистан нэр Нутгийн төв Хүн ам (2008)
хот — (shahar, үгийн араас shahri)
1 Ташкент хот Toshkent shahri Ташкент 2,192,700
муж — (viloyat, үгийн араас viloyati)
2 Андижан муж Andijon viloyati Андижан 2,477,900
3 Бухар муж Buxoro viloyati Бухар 1,576,800
12 Ферган муж Farg’ona viloyati Ферган 2,997,400
4 Жизак муж Jizzah viloyati Жизак 1,090,900
7 Наманган муж Namangan viloyati Наманган 2,196,200
6 Навои муж Navoiy viloyati Навои 834,100
5 Кашкадарья муж Qashqadaryo viloyati Харш 2,537,600
8 Самарканд муж Samarqand viloyati Самарканд 3,032,000
10 Сырдарья муж Sirdaryo viloyati Гулистан 698,100
9 Сурхандарья муж Surxondaryo viloyati Термез 2,012,600
11 Ташкент муж Toshkent viloyati Ташкент 2,537,500
13 Хорезм муж Xorazm viloyati Ургенч 1,517,600
бүгд найрамдах улс — (respublika, respublikasi)
14 Каракалпакстан Qoraqalpog’iston Respublikasi Нукус 1,612,300


Узбекистанийн 5000 сумын дэвсгэрт

2012 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 51.11 тэрбум ам.доллар байсан. Нэг хүнд 3,500 $ ноогдоно.

Узбекистан улс алт, зэс, уран, шатдаг хий олборлолтоор дэлхийд эхний аравт байгаа. Төрийн өмчийн Узбекнефтьгаз компани үйлдвэрлэлийн хүндийг үүрдэг. Узбек дэлхийд айргийн тавд орохуйц их хөвөн тариалдаг.

1992 онд үнийн өсөлт 1000%-д хүрч, ДНБ огцом унаж байсан болмоор аажмаар зах зээлийн журмын цочрооос салж, 2003 оноос тогтворжиж эдийн засаг жигдэрчээ. Узбекистаны хөрөнгийн бирж 1994 онд үүсэн байгуулагдаж одоо 1200 компанийн үнэ цэнийг тодорхойлж байна.

Хиргис улсБангладешОрос улсТурк улсказах улсХятад улс
Турк улсГерман улсказах улсӨмнө СолонгосХятад улсОрос улс
Хурдан галт тэрэг
Узбекистаны Боинг-767

Узбекистан улс 3,645 км төмөр замтайгаас 620 км нь цахилгаанжсан. Энэхүү Транс-Каспийн төмөр замаар улсынхаа томоохон хотуудыг хооронд нь болоод бүх хөрштэйгээ холбожээ. Ташкент–Самаркандын хурдан галт тэрэгний шугам 2011 онд ашиглалтанд орсон. 1977 онд ашиглалтанд орсон Ташкентийн метро Казахт Алматын метро нээгдэхээс өмнө Дундад Азид ганцаараа байлаа.

Узбекистанд 84,400 км авто зам байгаагаас 72,000 км нь цардмал. Узбекчүүд Солонгосын Тэү, Америкийн Женерал-Моторстой хамтарсны үрээр автомашин үйлдвэрлэдэг болсон бөгөөд 2013 онд 251,342-г босгож ихэнхийг экспортолжээ. Туркийн ачаар мөн автобус хийж байгаа.

Узбекистанд нийтдээ 53 нисэх буудал байгаагаас 33 нь цардмал. Хамгийн том нь Ташкентийн олон улсын нисэх буудал. Эндээс Узбекистаны иргэний агаарын тээврийн компанийн онгоцонд суугаад Москва, Токио, Сингапур, Лондон, Нью-Йорк хүрч болно.

Узбекистан 10,253 км шатдаг хийн хоолой, 868 км газрын тосны хоолойтой.

Ташкент хот метротой байна.

Узбекистанд 28 телевиз, 16 радиогийн газартай. 2012 онд 9 сая интернет хэрэглэгч байсан.

2001 онд Узбекистанд 507 сонин, 157 сэтгүүл хэвлэгдэж байжээ.

  1. 1.0 1.1 "Uzbekistan: Law "On Official Language"". Refworld. Архивласан огноо 8 May 2019. Татаж авсан: 26 November 2022.
  2. "Constitution of the Republic of Uzbekistan". constitution.uz. Архивласан огноо 15 December 2015. Татаж авсан: 26 November 2022.
  3. "Бесправен, но востребован. Русский язык в Узбекистане". MyTashkent. 27 April 2015. Архивласан огноо 28 November 2022. Татаж авсан: 26 November 2022.
  4. "Почему русский язык нужен узбекам?". 365info. 11 September 2015. Архивласан огноо 17 August 2022. Татаж авсан: 1 August 2022.
  5. "Русский язык: жизнь после смерти. Язык, политика и общество в современном Узбекистане". Emergency Reserve Magazine. 2019. Архивласан огноо 23 June 2016. Татаж авсан: 1 August 2022.
  6. "Uzbekistan: Why Uzbek Language Has Not Become a Language of Politics and Science?". cabar. 2019. Татаж авсан: 26 November 2022.[permanent dead link]
  7. "Permanent population by national and / or ethnic group, urban / rural place of residence". Data.egov.uz. 2-001-1779. Архивласан огноо 2 February 2023. Татаж авсан: 2022-09-16.
  8. "2021 Report on International Religious Freedom: Uzbekistan". United States Department of State. Архивласан огноо 2 June 2022. Татаж авсан: 26 November 2022.
  9. "Bertelsmann Transformation Index 2006" (PDF). World Development Report 2006. The World Bank. 2006. Архивласан (PDF) огноо 19 September 2021. Татаж авсан: 3 January 2021. The party system appears stable and moderate, characterized by moderate fragmentation, relatively high polarization, and moderate voter volatility. However, it is not socially rooted. All five registered parties strictly follow the government line. The Liberal Democratic Party of Uzbekistan (LDPU) is the dominant party. At the other end of the party spectrum, there are four opposition parties that have consistently been denied registration. Most of the officially registered cooperative associations and interest groups are part of authoritarian corporatist structures.
  10. "Demografik holat (2022 yil yanvar-dekabr)". Архивласан огноо 2022-01-28. Татаж авсан: 2023-02-01.
  11. 11.0 11.1 11.2 11.3 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named IMFWEOUZ
  12. "Income Gini coefficient | Human Development Reports". hdr.undp.org. Архивласан огноо 10 June 2010. Татаж авсан: 6 December 2017.
  13. "GINI index – Uzbekistan". MECOMeter – Macro Economy Meter. Архивласан огноо 4 April 2015. Татаж авсан: 6 December 2017.
  14. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 8 September 2022. Татаж авсан: 26 November 2022.
 Commons: Uzbekistan – Викимедиа зураг, бичлэг, дууны сан