ОХУ-ын тээврийн хэрэгслийн улсын дугаар
Оросын тээврийн хэрэгслийн улсын дугаар нь цагаан дэвсгэр дээр хар өнгөөр бичих ба бүтцийн хувьд нэг үсэг, гурван оронтой тоо үргэлжлээд хоёр үсгийн дараагаар хоёр хуваасан хэсгийн тоон мэдээлэл нь тухайн тээврийн хэрэгслийн орон нутгийн талаарх мэдээллийг агуулж байдаг.
Дугаарын бүтэц
[засварлах | кодоор засварлах]Тээврийн хэрэгслийн улсын дугаар (үүнээс хойш ТХУД гэж товчилъё) нь бүтцийн хувьд ихэвчлэн тоо байх бөгөөд хэмжээний хувьд европын ихэнх орнуудтай ижил. Зарим тохиолдолд хоёр мөртэй дугаар бас байх ба энэ нь тухайн тээврийн хэрэгслийн дугаар зүүх талбайгаас шалтгаалах нь бий. Үүний жишээнд трактор болон мопед орно. Суудлын автомашины дугаараар зөвхөн нэг мөртэй дугаарыг хэрэглэдэг. Дугаарын зүүн хэсэгт байх үсэг, тооны хослол нь тухайн тээврийн хэрэгслийг таних дугаар бол баруун талын хуваасан талбайд бичсэн дугаар нь аль бүрэлдэхүүн холбооны улс болохыг заах ба түүний доод хэсэгт англи үсгээр ОХУ-ын нэрийн товчлолыг, төрийн сүлдийн хамт оруулсан байна. Мотоциклын дугаарт төрийн далбааг оруулаагүй байх нь талбай байхгүйтэй холбоотой аж.
Холбооны улсын буюу субъектийн гарлыг илэрхийлэх дугаар нь хоёр оронгоос бүрддэг байсан бол одоо гурван оронтой ч бий болсон. Энэхүү дугаар нь бүс нутгийг статусаар нь цагаан толгойн үсгийн дараалалд оруулан дугаарлажээ.
Тээврийн хэрэгслийг таних дугаар нь автомашины хувьд нэг үсэг үргэлжлүүлээд гурван орон бүхий тоо дараа нь ахиад хоёр үсэгнээс бүрдэнэ. Чиргүүлийн дугаар нь хоёр үсгээр эхлэн дөрвөн оронтой тооноос бүрдэнэ. Мотоциклын дугаар нь эхний мөрөнд дөрвөн оронтой тоо, доод мөрний зүүн нүдэнд хоёр үсэг болон баруун хагас нүдэнд нь тухайн бүс нутгийн дугаар байна. Гэхдээ дугаарт хэрэглэх үсгүүдийг нь олон улсад унших боломжтойгоор буюу кирил цагаан толгойд ч тэр латин цагаан толгойд ч байдаг 12 үсгийг хэрэглэдэг юм. Үүнд:
- А, В, Е, К, М, Н, О, Р, С, Т, У, Х.
Үүнээс шалтгаалан дугаарын хослолын нийт тоо нь хязгаарлагдмал болон асуудал гарсан байна. Учир нь нэг засаг захиргааны субъектэд нийт 1,7 сая дугаар л гарах боломжтой юм. Үүнийг дараах тооцооноос харж болно.
12 боломжит үсэг x 1.000 (гурван оронтой тоо, 00 ороод) x 12 боломжит үсэг x 12 боломжит үсэг = 1.728.000
Үүнээс шалтгаалан 2004/2005 оноос эхлэн дугаар хүрэлцэхгүй байгаа субъектийн дугаарыг цаашдын хоёр болон гурван оронтой тоотой болгон олгож эхэлжээ. Энэ нь Москвагаас эхэлсэн бөгөөд анхандаа 77 гэсэн субъект дугаартай байсан дээр 97, 99 гэсэн субъектийн дугаарыг нэмсэн бол одоо 177, 197, 199, 777 гэх дугааруудыг нэмж оруулжээ. Шинэ дугаарын хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан гурван оронтой тоог дөрвөн оронтой болгон гаргахаар болж байгаа юм байна.[1]
Тусгай дугаарууд
[засварлах | кодоор засварлах]-
Ерөнхийлөгч болон ерөнхий сайдын тээврийн хэрэгслийн дугаар
-
Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн дугаар
-
Цагдаагийн дугаар
-
Армийн тээврийн хэрэгслийн дугаар
-
Дипломатын тээврийн хэрэгслийн дугаар
-
Транзит дугаар
-
2010 он хүртэлx транзит дугаар
ОХУ-ын тээврийн хэрэгслийн дугаарын жагсаалт
[засварлах | кодоор засварлах]Налуу бичгээр байхгүй дүүргүүдийг тэмдэглэв.
Дипломат албаны тээврийн хэрэгслийн дугаарын жагсаалт
[засварлах | кодоор засварлах]Олон улсын байгуулагууд
499 - Европын Холбоо
500 - Европын сэргээн босголт болон хөгжүүлэлтийн банк
501 - чөлөөтэй
502 - чөлөөтэй
503 - Арабын Барилдлага
504 - Олон Улсын сэргээн босголт болон хөгжүүлэлтийн банк
505 - Олон Улсын Валютын Сан
506 - Олон Улсын Цагаачлалын Байгууллага
507 - Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэг
508 - Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн комисс
509 - Олон улсын санхүүгийн корпораци
510 - Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж Үйлдвэрийн Хөгжүүлэлтийн Байгууллага
511 - Нэгдсэн Үндэстний Байгууллага
512 - ЮНЕСКО
514 - Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Банк
515 - Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк
516 - Интерспутник
517 - Олон улсын шинжлэх ухаан болон техникийн мэдээллийн төв
518 - Олон улсын шинжлэх ухаан болон техникийн төв
520 - Олон улсын хөдөлмөрийн байгууллага
521 - Интерэлектро цахилгааны аж үйлдвэрийн олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны байгууллага
522 - Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл
523 - Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл
524 - Европын Сансар Судлалын Байгууллага
525 - Евроазийн Патентын Байгууллага
526 - чөлөөтэй
527 - Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл
528 - Интерстате Банк
529 - Евроазийн Эдийн Засгийн Нийгэмлэг
530 - Засаг захиргааны асуудлыг судлах олон улсын судалгааны институт
531 - Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага
532 - Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл
533 - Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл
534 - Евроазийн Хөгжлий Банк
535 - Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл
900 - Сайн дурын консул
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ В России введут четырехзначные регистрационные номера (Memento 24. Есдүгээр сар 2010 цахим архивт) 2008-10-17