Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Одер мөрөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Одер буюу Одра мөрөн (чех. Odra, польш. Odra, герман. Oder [ˈʔoːdɐ]) - Чех, Польш, Германы нутгаар өнгөрдөг мөрөн. Одер мөрөн зарим хэсгээрээ Польш, Германы улсын хил болдог.

Одер мөрөн

Энэ мөрөн Зүүн Судецэд эхээ авч Чехийн нутгаар 112 км урсаж байгаад залгаад Польшийн нутгаар 726 км урсдаг байна. Үүнээс 187 км урт газар Польш, Герман улсын хил болдог ажээ. Одер мөрөн Щечиний булан дахь Полице хотын орчим Балтын тэнгист цутгадаг байна.

Одер мөрөн 990 онд I Мешко хааны удирдаж байсан Польшийн баруун хилийн хэсэг юм гэж, Польш улсыг "Гэгээн Ромын шашин"-ы ивээлд авсан тухай «Dagome iudex» (Дагомэ юдекс) хэмээх латин хэлээрх баримт бичигт тэмдэглэсэн байдаг байна.

13-р зуунаас эхлэн Одер мөрний хөндий нь зүүн талаараа Германы суурингийн төв хэсэг болж эрэг дагуух хотуудад олон зууны турш герман хэлтнүүд суурьшиж байв.

1945 онд Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан холбоотнууд Одер ба Ниса Лусатиагийн зүүн хэсэгт орших Германы бүс нутгийг Потсдамын бага хурлаар Польшийн газар нутгийн хэсэгт оруулжээ.

Герман, Польшийн хоорондох эцсийн хилийг ирээдүйн энх тайвны бага хурлаар тодорхойлох ёстой байв. Энэ хоёр голын зүүн талд Германы хүн амын нэг хэсгийг дайны үеэр нацистууд нүүлгэн шилжүүлсэн байсныг дайны дараа энд үлдсэн 8 сая германчуудыг Польш, Зөвлөлтийн засаг захиргаа албадан хөөж гаргажээ.

1990 онд шинээр нэгдсэн Герман, Польш улсууд Одер-Нейссийн шугамыг өөрсдийн хил гэж хүлээн зөвшөөрсөн Гэрээнд гарын үсэг зурсан.

Одер мөрний эрэг дээрх хотууд

[засварлах | кодоор засварлах]
  • Одер дахь Франкфурт
  • Айзенхюттенштадт ( товч.Хютте, герман. Hütte)
  • Одер дахь Костшин
  • Острава
  • Богумин
  • Рациборж
  • Ополе
  • Бжег
  • Вроцлав
  • Глогув
  • Нова-Суль
  • Шведт
  • Гарц
  • Щецин
  • Полице