Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 那楚克多尔济(Natsagdorj Ts.B. Цонгоол Б.Нацагдорж) (蒙古国科学院历史研究所博士) 1691 онд Халх Чин улсад дагаар орсноор хуучин Батмөнх даян хааны үеийн зургаан түмэн монголоор суурь болгосон зүүн монголын ихэнх нь Манж Чин улсын бүрэлдхүүнд багтан орж, Чин улс нь баруун хойт этгээддээ ойрад-монголын Зүүнгар улстай шууд хил залгах болсон билээ. Галдан бошигт хааныг ялж Халхыг эрхшээлдээ оруулж авсан ЭнхАмгалан хаан Зүүнгарыг мөн өөрийн эзэмшилд оруулахаар чармайж олон талын бодлого явуулж, тэр нь тухайн үеийн Зүүнгарын эзэн Цэвээнравдан зоригт хунтайжийн бодлоготой мөргөлдөж дайн байлдаанд хүргэж байсан болно. Энэхүү Зүүнгар-Чин улсын харилцаанд хошуудын Очирт цэцэн хаан болон зүүнгарын Галдан бошигт хааны үед Чин улсад эзлэгдсэн, дагаар орсон ойрадууд ямар үүрэгтэй оролцож байсан талаар шинэхэн судалгааны ажлууд гарсан буй.a Үүнд, тэдгээр Чин улсад дагаар орсон ойрадууд нь голдуу Зүүнгарын улс болон хошуудын ард иргэд байсан бөгөөд тухайн үед нэгэнтээ Ижил мөрний газар нүүдэллэн очиж хаант улс байгуулаад байсан торгууд нараас хожим Эзнэй голд нэг хошуу болон суусан хэсэг торгууд нар бас байсан юм. Харин бидний мэдэж байгаагаар, Эзнэйд суусан торгууд нараас гадна Найралт төвийн эхэн үед Халхад a О.Оюунжаргал. Манж Чин улсаас монголчуудыг захирсан бодлого. Улаанбаатар, 2009; зохиолыг лавлалт болгому. 218 满蒙档案与蒙古史研究 Ижилийн торгууд нарын бас нэгэн хошуу байгуулагдаж, оршин байсан тухай судалгаа өнөө хир үгүй байгаа тул бид доор энэ тухай өгүүлэхийг зорьж Чин улсын төрөөс тэдэнд хандсан хандлагыг тодруулахаар хичээлээ. 1. Торгуудын Гоман лам Дондовжамц (?—1710) Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж буй Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын хөмрөг, Улиастайн жанжин сайдын газрын хөмрөг зэрэгт Найралт төвийн эхэн үед Халхын баруун гарын Засагт хан аймгийн засаг Тонмог болон өөлдийн Доржсэвдэн хийгээд Бажи нарын нутгийн ойролцоо торгууд аймгийн нэгэн хошуу байгуулагдаж оршин байсан тухай хэсэг бусаг үлдмэл данс бичиг буй. Үүн дотроос тэрхүү хошууны тайж нар нь Торгуудын Аюуки хааны Гоман ламын төрлийн тайж нар хэмээсэн тодорхой зүйл тааралдах бөгөөд тэрхүү хэсгийг доор эшилвээс: jiyanggiyūn / basai se, mergen corji de getukeleme fonjifi / turgūt i ayuki han i k’omang lama i / mugūn i taijisa i dorgi jasak i taiji / aisilara taiji sindaci acara, niyalma ojoro, / kadalame muterengge be tuwame sonjoi wesimbui, / jasak i taiji aisilara taiji sindakini.a Жанжин Басай нар, Мэргэн цоржид тодорхойлон асууж торгуудын Аюуки хааны Гоман ламын төрлийн тайж нарын дотор засгийн тайж, туслах тайж тавибаас зохих, хүн болох, захиран чадахыг нь үзэн сонгож айлтган, засгийн тайж, туслах тайж тавьтугай. a МУҮТА, М-1, Д-1, хн-2492, х.1. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 219 мэт бөгөөд уг хошуу байгуулагдсан түүх, үйл явцыг мөшгөж тодруулахын урьд энэхүү торгуудын Аюуки хааны Гоман лам гэгчийг тодруулах хэр эгт эй байна. Ойрадын түүх шашны зүтгэлтнүүдийн талаарх судалгааны зохиолд энэ хүний талаар товч хэдэн зүйлийг л дурдсаар ирсэн байна. Ерөөс Гоман ламын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн эх сурвалжийн зүйлс ховор бөгөөд цөөн хэдэн зүйл л буйгаас дорвитой нь Туган Лувсанчойжинямын “Болорын толь” a болон I дүрийн Жамьяншадав Агваанзундуйн намтар “Гайхамшиг сайн хувьтны орохын зах”b хийгээд 6-р дүрийн Далай ламын намтарc зэрэг материал болно. Монгол улсын судлаач Л.Тэрбиш “Ойрадын бурханы шашны товч түүх” зохиол d, Шинжааны монгол түүхч Г.Лижээ “Ойрадын түүх шашны судалгаа”e зохиолдоо торгуудын Гоман лам Донровжамцын тухай дээрх сурвалжуудыг ашиглан товч хэдэн зүйлсийг л өгүүлсэн нь буй. Харин бид дээрх хоёр судлаачдын өгүүлсэн дээр нэмэн ойрмогхон хэвлэгдэж судалгааны эргэлтэнд орсон Дайчин улсын дотоод яамны монгол бичгийн гэрийн дансанд үлдэж хоцорсон захидлууд болон БНХАУ-ын Түүхийн 1-р архивт хадгалагдаж буй Чин улсын Цэргийн тухайн газраас хаанд айлтгасан айлтгалууд зэрэг анхдагч чанартай сурвалжаас гадна Чингийн төрөөс зохиолгосон албан түүх “Биеэр дайлж өрнө умард хязгаарыг төвшитгөн тогтоосон бодлогын бичиг” (цаашид “Бодлогын бичиг” хэмээн товчлох болно), “Гадаад монгол, хотон ван гүнгүүдийн илтгэл шастир” (цаашид “Илтгэл шастир” хэмээн товчлох болно), ойрадын түүхийн тод үсгийн сурвалжууд зэрэг хоёрдогч сурвалжуудыг харгуулан a Туган Лувсанчойжиням. Болорын толь. Улаанбаатар, 2006. b Гончог-Чжигмэд-Ванбо. Повествование о жизни Всеведущего Чжамьяншадбы “Брод, ведущий к удивительно благому уделу”. Улан-Удэ, 2008. c jirγuduγar dalai blam-a-yin namtar qoyar jüyil. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 1999. d Лхасрангийн Тэрбиш. Ойрадын бурханы шашны товч түүх. BIBLIOTHECA OIRATICA XI, Улаанбаатар, 2008. т.87. e ge.lijei jokiyaba. oyirad-un teüke šasin-u sudulul. sinjiyang-un arad-un keblel-ün qoriy-a. 2002, p.193. 220 满蒙档案与蒙古史研究 Гоман лам хэмээн нэршсэнa Дондовжамцb хэмээх энэ ламын намтрыг тэнхрүүлэн үзсүгэй. Тэрбээр Ижилийн торгуудад төрж, Төвд оронд одож Балдан брайбун хийдийн Даш Гоман дацанд суралцан улмаар 1673 онд тус хийдийн ширээт ламаар тохоогдож Гоман дацанг толгойлж байсан тул Дондовжамц гэхээсээ илүү Гоман лам хэмээн алдаршсан хүн ажээ.c Гоман хийдийн хамбын ширээнээс буугаад төрсөн нутаг Ижилийн торгуудад одож бурхны шашныг дэлгэрүүлэх үйлст ихэд зүтгэжээ.d Гэвч тодорхой бус шалтгаанаар Зүүнгарын зүг буцан 1688 оны луу жилийн эцсээр өвөл цагт Галдан бошигт хааны Ховд дахь өргөөнд бууж, түүнтэй уулзжээ.e Түүнээс хойш 1697 онд Галданг нас барах хүртэл түүний хаана байж юу хийсэн нь тодорхой бус. Харин Галданг нас барахад түүний шадар жанжин Данжила Галдангийн доор үлдсэн харьяат ардыг авч Зүүнгарын зүг одсоны замд Богд эрээн хавиргын наана Химса нэрт газар Гоман лам цэрэг аван хөндөлссөнд Данжила түүнд элч зарж: a Зүүнгарын Эрдэнэ баатар хунтайжийн ач хүү Лувсанпунцаг Галданцэрэн хунтайжийн үед Зүүнгарын шарын шажныг тэргүүлж байсан бөгөөд мөн л Гоман дацанд суралцаж сүүлд нь хамба ламаар сууж байсан тул Гоман лам хэмээн алдаршсан юм. // Junko Miyawaki. Examples of the Archival materials on Mongol History Existing outside of Mongolia. in Researching archival documents on Mongolian history. Observations on the Present and Plans for the Future. Tokyo. 2004, p.195. b Tib.don grub rgya mtsho. Монголчууд don grub хэмээхийг Донров, Дондов хэмээн дууддаг тул мөн Донровжамц гэсэн нь ч буй. c Гончог-Чжигмэд-Ванбо. Повествование о жизни Всеведущего Чжамьяншадбы “Брод, ведущий к удивительно благому уделу”. Улан-Удэ, 2008. с.102. d Түүний шашин дэлгэрүүлэх үйл ажиллагаа нь их өргөн дэлгэр хүрээтэй байсан бололтой хожмын түүхч Туган хутагт бээр Буддын шашны тухай дэлгэрэнгүй өгүүлсэн өөрийн зохиолдоо түүнийг Ижилийн торгуудад анхлан бурхны шашныг дэлгэрүүлж хурал номыг эхлүүлсэн гэж бичсэн байдаг. // Туган Лувсанчойжиням. Болорын толь. Улаанбаатар, 2006. т.234; Түүний Ижилд байсан цагт халимагийн эмч лам Габаншарав түүнээс хошуудын Далай хунтайжийн явдал түүхийг сонсч байснаа хожим “Дөрвөн ойрадын түүх” зохиол бичихдээ ашигласнаа дурдсан байдаг. // Ойрад монголын түүхэнд холбогдох сурвалж бичгүүд III. Улаанбаатар, 2002. т.129. e zay-a bandida. radnabhadara jokiyaba. si.norbu qaričaγulun tulγaju tayilburilaba. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 1999. p.240. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 221 “Галдан бошогт үгүй болов. Миний бие Цэвээнравданыг эрж эчмой. Лам чи бүгдийн хоорондын лам болой. Урьдын явсан хэрэг цөм Галдан бошогтын явсан нь [буюу]. Эдүгээ би Цэвээнравданд элч зарсугай. Лам чи нэгэн сайн хүнийг миний элч лүгээ зарах болов уу”a хэмээн хэлүүлсэнд зөвшөөрч цэргээ хураагаад өөрийн элч Дархан гэлэнг Данжилагийн элчийн хамтаар Цэвээнравданд илгээсэн мэдээ байгаагийн дотор Данжила Гоман ламыг бүгдийн хоорондын лам болой гэсэн нь тун сонирхолтой. 1697 оны зун Данжила нар Гоман ламын хамт Хөх дэвсэг хэмээх газарт байхад Чингийн элч очиж Данжилаг ятган дагуулж авчээ.b Үүнд Цэвээнравдан Данжила нарыг Эрдэнэбүмийн хүү их Цэрэндондов нараар толгойлуулсан 1000 цэргээр нэхүүлж Данжилагийн 300 гаруй цэрэг 500 ам хүний их төлөвийг олзлон авч Гоман ламын тэнд буцсан бөгөөд Данжила, Доржсэвдэн эцэг хүү хоёр урд хойно нийт 79 хүнээ л авч гаран Хамилд хүрч иржээ.c Энэ үйл явдлын тухай “Бодлогын бичиг” болон “Илтгэл шастир”-ын мэдээнд Гоман лам нь Цэвээнравданы холбоотон болж байсан мэт үзэгдэх боловч үнэн хэрэгтээ түүнтэй ямар нэг харилцаа холбоогүй байсан нь дараах үйл явдлуудаас харагдана. Харин эндээс эхлэн Гоман лам Чингийн төрийн хараанд өртөж түүнтэй шууд харилцаж эхлэх болсон байна. 1697 оны билгийн 8 сарын a Биеэр дайлж өрнө умрын газрыг төвшитгөн тогтоосон бодлогын бичиг. Дөчин тавдугаар дэвтэр. Хар барс өдрийн зурвас. // bey-e-ber dayilaju örün-e umar-a γajar-i töbsidken toγtaγaγsan bodulγ-a-yin bičig. öbür mongγol-un soyol-un keblel-ün qoriy-a. 1992. q.779-780. b Veronika Veit авгай бээр Данжилаг цэрэглэн зогсоосон энэхүү Гоман ламыг Цэвээнравданы холбоотон, Галдангийн бас нэг үеэл хэмээсэн нь Зүүнгарын цорос Лувсанпунцаг Гоман ламтай андуурсан бололтой. // Galdan’s nephew Danjila (d.1708): An Example of the K’ang-his Emperor’s Successful Policy towards the Mongols. In: Asian and African Studies 16, Jerusalem 1982, p.348. c Хамилын ван Абдулла дархан бекийн айлтгал. // dayičing gürün-ü dotuγadu yamun-u mongγol bičig-ün ger-ün dangsa. arban tabuduγar boti. dumdadu ulus-un teüke-yin nigedüger arkib. öbür mongγol-un yeke surγaγuli-yin mongγol sudulul-un degedü surγaγuli. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 2005. q.267-270. 222 满蒙档案与蒙古史研究 21-нээр огноолсон Гоман ламын бичиг Цэвээнравданы айлтгасан бичгийн хамт Энх-Амгалангийн 38-р оны цагаан сарын шинийн 6-нд хүрч иржээ. Энэхүү тод үсгийн бичгээс бид Гоман ламын байр суурийг бага ч болов тодруулах боломжтой тул доор эшлье. (1) γayixamsiqtu ezen boγdo manzusiri-yin ölmeyin gegen-dü ögöbe:: (2) γurban cagiyin xamuq sayiber oduqsadeyin γaγcakü ecige. γurban γurban ece γaγca (3) ilüü γazarayin erketü manzusiri. γurban yirtincü daki, amitan büküni γaγcakü (4) ekečilen asaraxuyin tula. γurban mingγani ergen γaqcakü ezeni düri bariqsani (5) ölmeyin gegen-dü:: tus doro tösör-ece aliγa xabsurun sögödči (6) eröüdöüber ayiladxaxu üge. beieyin mandal sümir uula metü batudun (7) xoyor yosoi tengcel ügei tedkuqsen sayin üyile-dü daγan bayasumoi:: danjilai gi (8) ideqsen dka ldan rdorje γarči ireqsen xoyorayin učir-tu orotoi muutaγal (9) bošiqtu xa:n-du aqta ögči dayiluulanai geji oro ügei muutaγal boloqsan-du (10) ayiji gi bolji yeke zoboji bainai bi. bošiqtu xan-du šoroi klu jil (11) törö šajini tustu sana:γa:n medeülüqsen mini šoroondo sonostad buruušaqsani (12) učiri ama:r delgerüülün ayiladxaxu. tüüni tustu danjila damba xašixa ekilen (13) tendeki noyod sayid dayar gereči. danjilayin učir de(l)gerüülji Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 223 ayiladxaxu. (14) gerečini mön danjila. dka ldan rdorjeyin učiri basa amaγar ayiladxaxu. (15) gerečini rab pyamspa namka dpal. tobčiloxula tani doliq doroγan bolsu. mini (16) ali xura:qsan buyan bügüde. tani šajin törö badaran batudaxuin ündüsün (17) bolun bolbasurxu boltuγai. mini ali ese medeqsen ese čideqsen buruu (18) geyimini külicen öröšöji sana:geyimini amaruul. ene γayixamsiqtu (19) ezen manzuširi ene γayixamsiqtu ezen basa öčüüken ayiladxaxu üge. (20) caqlaši ügei medeltü (21) manzuširi-yin xubilγan, cagiyin kürdü nomluuluγči sayin sarayin xubilγan-du cagiyin (22) yosor kilingleküyin düri üzüülüqsen-dü šütüji. caγlaši ügei inadu činaduyin (23) olon kümün caγlasi ügei buyan-iyan ebden kilince xura:ji bainai. ene (24) γayixamsiqtu ezen manzuširi ene γayixamsiqtu ezen manzuširi ačitu eke boloqsan (25) amitan, buyan-yin ülü ebdeküyin tula kiged, kilince ülü xura:xuyin (26) tula, kilingleküi düriben orkixui (27) öröšö:n ayilad ayilad:: (28) γayixamšiqtu ezen manzusiri:: ayiladxaxui bičigi deqši dongno:nu beleq 224 满蒙档案与蒙古史研究 (29) xadaq tabun cagiyin sayin orosa cengme selte. 8 sarayin 21 sayin ödör örgöqsen (30) skumang blamayin bičiq.b Бичгийн агуулгаас үзвэл, Чингийн төрөөс эхлэн Гоман ламд элч илгээсний хариуд Дондовжамц Энх-Амгалан хаанд айлтгал өргөсөн юм байна. ЭнхАмгалан хаан түүнийг Данжилаг Чин улсад дагаар ороход довтолсон, хошуудын Галдандоржийг ятган оргуулж аваачсан ба Галдан бошигтод агт нийлүүлж хүчийг нь сэлбэж байсан гэх гурван зүйлээр буруутгажээ. Гоман лам эхний хоёр зүйлийг ортой хэмээн зөвшөөрсөн ч харин Галданд тусалж байсан хэмээснийг хүлээсэнгүй. “Бошигт хаанд шороо луу жил(1688) төр шажны туст санаагаа мэдүүлсэн минь шороонд сонстоод буруушаасаан” ба түүнийг нь Чинд дагасан Дамба хашиха, Данжила нар гэрчилнэ гэснээс үзэхэд Гоман лам 1688 оны эцсээр Ховдод ирж Галдан бошигттой уулзахдаа түүний цэрэг дайны үйл ажиллагааг шүүмжилсэн тул тэр хоёр харилцаа тааруу байсан бололтой. Данжилаг цэрэглэн цохьсон гэдэг нь түрүүнд дурдсан үйл явдлыг хэлж буй бөгөөд харин “dka ldan rdorje γarči ireqsen” хэрэг гэдэг нь юу болохыг доор тодруулъя. Галдандорж гэдэг бол 1677 онд Галданд цохигдон нас барсан хошуудын Очирт цэцэн хааны их ач бөгөөд 1679 онд Чинд дагасан хүн юм.c Галданг нас барсны сүүлээр Галдандоржийг Булингарын газарт харуулд суулгаар илгээсэнд замаас оргон босоход сайд Ананд цэрэг гарган a Ижил нутгаас ирэхдээ орос цэмбэ олж ирсэн буй за. b Гоман ламын айлтгал бичиг. // dayičing gürün-ü dotuγadu yamun-u mongγol bičig-ün ger-ün dangsa. arban tabuduγar boti. dumdadu ulus-un teüke-yin nigedüger arkib. öbür mongγol-un yeke surγaγuli-yin mongγol sudulul-un degedü surγaγuli. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 2005. q. 354-357. c dalan yisüdüger debter. šastir-un jiran γurbaduγar. alašan-u ögeled ayimaγ-un šastir-un quriyangγui. // jarliγ-iyar toγtaγaγsan γadaγadu mongγol qotung ayimaγ-un vang güng-üd-ün iledkel šastir (dumdadu). borjigin mönggündalai qarγuγulun tayilburilaba. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a.q,537-542. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 225 нэхүүлсэн ч гүйцсэнгүй, харин түүний доорх ардын нэг хэсэг болон хойдын Лувсан нар түүнтэй нийлсэнгүй хоцорсныг Алшаад хүргүүлэн суулгажээ.a Энх-Амгалан хаан Цэвээнравданд зарлиг илгээж Галдандож хэрэв түүний зүг одсон бол хүлээж аван суулгахыг нь зөвшөөрч, харин тэр өөрөө буруугаа хүлээж эргэж буцъя хэмээвээс буцаах хэрэгтэй хэмээн дурдсан бөгөөд Цэвээнравдан хариу бичиг илгээж Галдандоржийн тухай тодорхой зүйлийг элчийн амаар айлтгуулжээ. Цэвээнравдангийн элч Ёндон гэлэн Энх-Амгалангийн 37-р(1698) оны цагаан сарын шинийн 6-нд Гадаад Монголын төрийг засах явдлын яаманд амаар айлтасан зүйлд: zewang rabtan mimbe anggai wesimbu / sehengge, k’aldan dorji ukame jihe manggi, mini jakade jihekū. k’omang lamai jakade tefi / bihe. amala bi hasak be coohalambi sere jakade, i inu cooha de genembi seme / holtome gisurei, bi ili sere bira de isinaha manggi, i geli eren habirga ci / ukai hoise i tehe kūca hoton de genei hoit i urse de wabuha. ini / fejergi urse gemu duin ici samsihūn, k’aldan dorji i eniye emu utu jaisang / sebe gaifi wargi baru genehe seme wesimbu.b Цэвээнравдан намайг амаар айлтга хэмээсэн нь, Галдандорж босч ирсэн хойно, миний дэргэд ирсэнгүй. Гоман ламын тэнд сууж бөлгөө. Хойно би хасгийг цэрэглэмой хэмээх учирт, тэр мөн цэрэгт одмой хэмээн хуурмаглан хэлж намайг Или хэмээх голд хүрсэн хойно тэр бас Эрээн хавиргаас босч хотонгийн суусан Куча хотод одож хойдын ардад алагдав. Түүний доод ард a dalan yisüdüger debter. šastir-un jiran γurbaduγar. alašan-u ögeled ayimaγ-un šastir-un quriyangγui. // jarliγ-iyar toγtaγaγsan γadaγadu mongγol qotung ayimaγ-un vang güng-üd-ün iledkel šastir (dumdadu). borjigin mönggündalai qarγuγulun tayilburilaba. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a.q,540-541. b dayičing gürün-ü dotuγadu yamun-u mongγol bičig-ün ger-ün dangsa. arban tabuduγar boti. dumdadu ulus-un teüke-yin nigedüger arkib. öbür mongγol-un yeke surγaγuli-yin mongγol sudululun degedü surγaγuli. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 2010. q. 505-508. 226 满蒙档案与蒙古史研究 цөм дөрвөн тийш сарниад Галдандоржийн эх нэг хэдэн зайсан нарыг авч баруун тал [Төвд] одов хэмээн айлтга. Галдандорж нь Гоман ламыг түшиглэн Цэвээнравданы зүг явсангүйгээс үзвэл Дондовжамц эрх нөлөө их төдийгүй Цэвээнравданаас тусдаа сууж байсан аж. Гэвч удалгүй Кучагийн зүг одож тэндээ алагдсан тул энэ хэргээс үүдэж Чин улс Гоман ламын хоорондох харилцаа муудсангүй. Харин ч үүнээс хойш Гоман лам Дондовжамц бараг жил дараалан ЭнхАмгалангийн 38(1699), 39(1700) болон 41-р онд(1702) Бээжинд элч илгээж хааны амгаланг эрж байв.a 1701 онд тэрбээр нутгаасаа гарч Төвд Лхасад очоод байсан тул элч илгээсэнгүй, түүний дараах 1702 онд ирсэн элч нь Төвдөөс Хятад орны зүг одох зам зуур хулгай дээрэмд өртөгдсөн тул бие хамгаалах бичиг хүсэмжилсэн байна.b 1701 онд тэрбээр Лхасад ирж өөрийн сурсан Гоман дацанд түүний шавь I дүрийн Жамьяншадав ширээт ламаар сууж байгаатай золгож, Гоман дацангийн хоёр ламын дунд нэг цай, мөнгөн зоос сэлт их өглөг өргөжээ. Тэгээд зогссонгүй Жамьяншадав ламын хүсэлтээр Далай ламын санд их өглөг өргөж Гоман дацанд хэдэн хувь газар олгуулан хуврагуудын суух байр, аялан явах лам нарын хоноглох байр бариулж хүнс хоолоор хангажээ.c Ингээд удалгүй a Гоман ламын айлтгал бичиг. // dayičing gürün-ü dotuγadu yamun-u mongγol bičig-ün ger-ün dangsa. arban dörbedüger boti. dumdadu ulus-un teüke-yin nigedüger arkib. öbür mongγol-un yeke surγaγuli-yin mongγol sudulul-un degedü surγaγuli. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 2005. q.450; Ойрад Гоман ламын бичиг. // dayičing gürün-ü dotuγadu yamun-u mongγol bičig-ün ger-ün dangsa. arban jirγuduγar boti. dumdadu ulus-un teüke-yin nigedüger arkib. öbür mongγolun yeke surγaγuli-yin mongγol sudulul-un degedü surγaγuli. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 2005. q.153-155; Гоман ламын айлтгал хоёр хувь айлтгал бичиг. // dayičing gürün-ü dotuγadu yamun-u mongγol bičig-ün ger-ün dangsa. arban jirγuduγar boti. dumdadu ulus-un teükeyin nigedüger arkib. öbür mongγol-un yeke surγaγuli-yin mongγol sudulul-un degedü surγaγuli. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 2005. q.62-66. b dayičing gürün-ü dotuγadu yamun-u mongγol bičig-ün ger-ün dangsa. arban jirγuduγar boti. dumdadu ulus-un teüke-yin nigedüger arkib. öbür mongγol-un yeke surγaγuli-yin mongγol sudululun degedü surγaγuli. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 2005. q.62-66. c Гончог-Чжигмэд-Ванбо. Повествование о жизни Всеведущего Чжамьяншадбы “Брод, ведущий к удивительно благому уделу”. Улан-Удэ, 2008. с.166-167. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 227 Зүүн төвдийн Кам орны Литан хийдийн ширээт ламаар томилогдон очиж суусан бөгөөд энд ирээд Төвд, Хятадын хил залгаа Жантуйa нутгийн эзэн Цэрэнгомбо хэмээгчтэй зөрчилдөж түүнийг цэрэглэсэнд тэр нь Чин улсад бичиг илгээж өмгөөлөл хүсэв.b Дондовжамц мөн тэр даруй Чингийн Сычуаний Дацзяньлу хотод сууж хэрэг шийтгэх сайд лам Дамбасэржид бичиг илгээж: ...ene jan tui gegči ijaγur-ača / litang-un qariyatu γajar, aliba alba abuγsan, čerig-ün yabudal čöm dangsan-dur bui. tende aγčid ene jan / tui-yin γajar-un berke kečegüü-dür sitüjü aliba qudalduγan-u kümün / yabudal-un kümün-i jam tosču buliyan tataju sanaγ-a-bar yabumui. ene / γajar berke kečegü böged tariyan toγosun čuqaγ, ulus ügegü yadaγu / tula öber-e jaγur-a-ban buliyaldun tataldun, čaγaja yosun ügei yabuqu-yin / tula töbed mongγol basa kedü kedün üy-e čeriglegsen-i ta bügüde medekü bui-j-a. bi zang-un γajar-ača ireküidür jan / tui-yin γučin ilegü degermečin irejü minu door-a-du rinčin / jayisang, erke baγatur qoyaγula-yi buudaju alaγad, mori, emegel, buu, / debel terigüten-i buliyaju abuba. … teden-ü eyimü maγu yabudal yabuqui-dur bi unduγučaju / minu endeče čerig ilegejü yerü ey-e-ber bariγtun kemejü bölüge. minu ilegegsen / čerig teden-i esegüčeküi-yin tula qoyar sibegen-i oruγulju abuba. öbesüben / a Эдүгээ БНХАУ-ын Сычуань мужид буй Гарзэ Төвд үндэстний автономит тойргийн нэгэн дүүрэг бөгөөд мөн уг тойрогт орших Литан дүүргээс чанх хойд этгээдэд орших бөгөөд төвдөөр nyag rong rdzong, хятадаар xinglong хэмээнэ. Эндэхийн ард иргэд нь эртнээс Төвд Хятад хоёрын завсар орших тул харьцангуй бие даасан байдалтай оршиж, Юань Мин улсын үед Хятадад алба өгч явсан ба 1702 онд Чин улсад дагасан боловч 1727 онд Чингийн цэрэг Төвдөд ороход тэдний хүнсний цувааг тонон дээрэмдсэн тул 1728 онд тэдний эсрэг цэрэг илгээж дарангуйлахаар оролдсон боловч бүтсэнгүй мөн 1730-1731 онд цэрэг илгээж байжээ. // Xiuyu Wang. China’s last imperial frontier. Late Qing expansion in Sichuan’s Tibetan borderlands. Published by Lexington books. 2011. p.72. b dayičing gürün-ü dotuγadu yamun-u mongγol bičig-ün ger-ün dangsa. arban doluduγar boti. dumdadu ulus-un teüke-yin nigedüger arkib. öbür mongγol-un yeke surγaγuli-yin mongγol sudululun degedü surγaγuli. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 2005. q.234-237. 228 满蒙档案与蒙古史研究 oruju öggügsen sibegen dörbe tabu bayinam. … ene jan tui gegči / töbed kitad-un jabsar-dur bui tula yerü uγ ügei bile. edüge / degedü yeke qaγan-dur oruju öggügsen-ü tula čeriglebesü törü šasin dur yerü / jokis ügei metü teyin bolbaču ene jan tui-yin tula, dalai lama diba-yin / sanaγan-i ese medegsen-iyer kitad töbed ken ejeleküi-yi bi yerü kelejü ese / čidaba. … tan-u surγal-un yosuγar /čerig egebe. töbed kitad bügüde čaγaja-bar yabuqu-yi ken ken čü medekü / minu ilegegsen üge-yi sedkil-degen onuju sanaqu ajiyamu.a хэмээн айлтгасан нь Энх-Амгалангийн 42-р оны (1703) 8 сарын 30нд Бээжинд хүрчээ. Энэ явдлаас хойш 1708 онд 6-р дүрийн Далай лам Цаньянжамц Литан хийдэд нууцаар морилоход Гоман лам Дондовжамц мөн энд хамбаар суусан хэвээр байжээ.b Гэвч Жантуй буюу Ньяронгийн ардтай эвлэрч чадсангүй, энэ хэргийг Чингийн төр шийдвэрлэхээр болсон бололтой. БНХАУ-ын Түүхийн 1-р архивт хадгалагдаж буй хааны цохолсон айлтгалуудын хөмрөгт Гоман лам Дондовжамцын цаашидын хувь заяаг тодруулах нарийн сүвэгч баримтууд хадгалагдаж байна. Уг айлтгал нь гээгдэж байхгүй болсон ба зөвхөн хааны улаан бийрээр цохсон хэсэг нь хоцорч ирсэн он сар тодорхойгүй нэгэн бичигт: k’omang lama emgeri afatame facuhūn yabuha be dahame, tubade emu inenggi fulu bibuci ojorakū. ere janggin isinahai ini hanci yabure šabi kutule be juwan niyalma be tulemburakū, dorgi juhūn(sic!), a Төвд хэлээр илгээсэн бичгийн монгол орчуулга. // dayičing gürün-ü dotuγadu yamun-u mongγol bičig-ün ger-ün dangsa. arban doluduγar boti. dumdadu ulus-un teüke-yin nigedüger arkib. öbür mongγol-un yeke surγaγuli-yin mongγol sudulul-un degedü surγaγuli. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 2005. q.243-250. b tende-eče bi γaγčaγar degesi töbed-ün jüg-tü yabul-a. daraγalan kam-un orun-u litang keyid-tü γomang dačang-un siregen blam-a bayiγsan nigen torγud blam-a odu litang keyid-ün ubadiya bolju bayiqu tula taniγdan medegdekü-eče seremjilejü γurban qonuγ-ača ilegüü ülü saγubai. // jirγuduγar dalai blam-a-yin namtar qoyar jüyil. öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 1999. p.50. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 229 giyamun yalubui gajikini. funcehe niyalma jai emu janggin tucibui dang serteng de bisire niyalma de acabui hese be baikini. gūwa be gisurehe songkoi obu.a Гоман лам нэгэнт байлдан самуун явсныг даган, тэнд нэг өдөр илүү агуулваас болохгүй. Энэ зангийг хүрсээр түүний ойр явах шавь хөтлийг арван хүнээс хэтрүүлэхгүй дотоод зам өртөө унуулж авч иртүгэй. Үлдсэн хүнийг жич нэг занги гаргаж Дан Сэртэнд бүхий хүнд нийлүүлэн зарлигийг хүлээтүгэй. Бусдыг хэлэлцсэн ёсоор болго. гэснээс үзэхэд Гоман лам Дондовжамц дээр дурдсан Чинд дагасан хэмээх Жантуйн ардтай байлдсан хэргийн учир Литангийн газарт сууж чадахгүйд хүрсэн бололтой. Энх-Амгалангийн 49-р (1710) онд холбогдох хааны цохсон өөр нэг айлтгалд энэ хэргийн тухай илүү тодорхой гарч байна. Сонирхолтой мэдээ дурдагдсан уг айлтгалыг доор бүтэн эшлье. ° wesimburengge. tulergi golo be dasara jurgan i gingguleme wesimburengge. hese be baire jalin, aisilakū hafan bafušeo i alibume benjihe bithede k’omang lama nimembi seme wesimbuhede, hese, k’omang lama be jang giya keu i tule adun i bade tekini, bi amasi jihe manggi jai ging hecen de jikini, ede monggo jurgan i janggin emke tucibui tuwašatame tekini sehe be gingguleme dahai mimbe tucibui k’omang lama be gajime sunja biyai juwan ninggun de angguli bade isinjifi k’omang lama yabufi ojorakū ofi indeme ineku biyai orin juwe i indahūn erinde akū oho manggi ini šabi erke oncong sei gisun meni lama mende werihe gisun mini beye akū oho manggi giran be jafa seme henduhe a БНХАУ-ын Түүхийн Нэгдүгээр архив. “Энх-Амгалан хааны улаан бийрээр цохолсон айлтгал.” Микрофильм 8. 230 满蒙档案与蒙古史研究 bihe. gosici giran be jafabureo seme alambi. erin halhūn be dahame k’omang lama i giran be ini šabisa de afabufi jafabuha ci tulgiyen, k’omang lama i giran, jai ini šabisa be aibide icihiyabure babe jurgan ci wesimbui bithe unggihe erinde gingguleme dahame yabuki sehebi. baicaci neneme amban meni jurgan ci gisurefi wesimbuhengge, k’omang lama bai niyalmai emgi eherefi ishunde afanduha huhu noor i urse i emgi geli acuhūn akū. dang serteng de unggici baita dekdebure be boljoci ojorakū. uttu be dahame dang serteng de bisire ninggun tanggū boigon i niyalma, litang ni baci guribume gajiha šanjotba i jergi tanggū isire niyalma be sasa guribui, k’omang lama i beye be suwaliyame huhu hoton de tebuki. litang ni baci guribume gajiha šanjotba se eturengge nekeliyen, ulha macufi šadaha be dahame, šanjotba sebe ergemburakū, uthai huhu hoton de guribuci ojorakū. šanjotba sebe taka dang serteng ni šurdeme emu juwe aniya ergembume tebui jai guribuki, ne esebe taka guriburakū be dahame janggin emke unggii tuwašatame tebuki sembi seme wesimbuhede hese gisurehe songkoi obu sehebe gingguleme dahafi dangsede ejehebi. te aisilakū hafan bafušeo, k’omang lama be sunjai biyai orin juwe de akū oho, ini giran be ini šabisa de afabui, jafabuha be dahame, erebe aisilakū hafan bafušeo de bithe unggii k’omang lama i giran be jasei tule emu bade taka sindakini. ini ne dahame genehe šabi erke oncong sebe ging hecen de gajifi, kemuni da tehe cung guwe ze de tebuki. ceni dang serteng de bisire urse be huhu hoton de guribui isinjiha erinde, erke oncong sebe huhu hoton de unggii ceni hoki de acabui tebuki. ese genere de k’omang lama i giran be gamame genekini sembi. erei jalin gingguleme wesimbuhe. hese be baimbi. bi suwende tere acai gisurembi aliya. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 231 elhe taiin i dehi uyuci aniya sunja biyai orin jakūn.a ° айлтгах нь. Гадаад монголын төрийг засах явдлын яамны хичээнгүйлэн айлтгах нь, зарлигийг гуйх учир. Туслах түшмэл Бафушэогийн барин илгээсэн бичигт Гоман ламыг Чуулалт хаалганы гадна адууны газарт суутугай. Би хойш ирсэн хойно жич нийслэл хотонд иртүгэй. Үүнд Монгол яамны занги нэг гаргаж харгалзуулан суутугай хэмээснийг хичээнгүйлэн дагаж намайг гаргаж Гоман ламыг авч ирэн таван сарын арван зургаанд Ангули газарт хүрч Гоман лам явбаас болохгүй тул амран мөнхүү сарын хорин хоёрын нохой цагт үгүй болсон хойно түүний шавь Эрх Ончон нарын үг манай лам бидэнд захьсан үг миний бие үгүй болсон хойно ясыг чандарла хэмээн өгүүлсэн бөлгөө. Өршөөвөөс ясыг чандарламу хэмээн хэлмой. Цаг халууныг даган Гоман ламын ясыг түүний шавь нарт тушааж чандарлуулснаас гадна, Гоман ламын яс, жич түүний шавь нарыг хэрхэн шийтгэх явдлыг яамнаас айлтгаж бичиг илгээсэн цагт хичээнгүйлэн даган явсугай хэмээжээ. Байцааваас, урьд сайд манай яамнаас хэлэлцэн айлтгасан нь, Гоман лам, газрын хүний зүг муудаж харилцан дайлалдав. Хөх нуурын ардын зүг бас амгалангүй. Дан сэртэнд илгээвээс хэрэг дэгдээхийг болзвоос болохгүй. Иймийг даган Дан сэртэнд бүхий зургаан зуун өрхийн хүн, Литангийн газраас нүүлгэн авч ирсэн шанзодбын зэрэг зуу гаруй хүнийг хамт нүүлгэж, Гоман ламын биеийг хамтруулан Хөххотод суулгатугай. Литангийн газраас нүүлгэн авч ирсэн шанзодба нар өмсөх нь нимгэн, мал эцэж ядарсныг даган шанзодба нарыг амруулахгүй a БНХАУ-ын Түүхийн Нэгдүгээр архив. “Энх-Амгалан хааны улаан бийрээр цохолсон айлтгал”. Микрофильм 7. 232 满蒙档案与蒙古史研究 даруй Хөххотод нүүлгэвээс болохгүй. Шанзодба нарыг түр Дан сэртэнгийн орчим нэг хоёр жил амруулан суулгаж жич нүүлгэсүгэй. Эдүгээ эднийг түр нүүлгэхгүйг даган занги нэгийг илгээж харгалзан суулгатугай хэмээмой хэмээн айлтгасанд зарлиг хэлэлцсэн ёсоор болго хэмээснийг хичээнгүйлэн дагаж дансанд тэмдэглэжээ. Эдүгээ туслах түшмэл Бафушэо, Гоман ламыг таван сарын хорин хоёрт үгүй болов. Түүний ясыг шавь нарт нь тушааж чандарлуулсныг даган, үүнийг туслах түшмэл Бафушэод бичиг илгээж Гоман ламын ясыг хэрмийн гадна нэг газарт түр тавьтугай. Түүний эдүгээ даган одсон шавь Эрх Ончон нарыг нийслэл хотод авчирж бас уг суусан Цун гүвэ сы-д суулгасугай. Тэдний Дан сэртэнд бүхий ардыг Хөххотод нүүлгэн хүрч ирсэн цагт Эрх Ончон нарыг Хөххотод илгээж тэдний нөхдөд нийлүүлэн суулгасугай. Энэ одоход Гоман ламын ясыг аван одтугай хэмээмой. Үүний учир хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймой. [хааны улаан бийрээр цохолсон нь] Би танд тэнд нийлж хэлэлцмой. Хүлээ. Энх-Амгалангийн дөчин есдүгээр он таван сарын хорин найман. Энэ айлтгалаас бид доорх хэдэн зүйлийг олж мэднэ. 1708 онд Литангийн газартаа сууж байсан Гоман лам Дондовжамц газрын хүн буюу Жантуйн ардтай байлдаж муудалцсаны улмаас Чингийн төр түүнийг харьяатынх нь хамт Хөххотын газар суулгахаар болжээ; Гэвч Литангийн газраас (Хөхнуурт?) нүүлгэн авч ирсэн түүний шанзодба тэргүүтэй 100 гаруй хүнийг шууд Хөххотод нүүлгэхэд төвөгтэй учир, зөвхөн Гоман ламыг цөөн хэдэн дагалтынх нь хамт цагаан хэрмийн гаднах цахарын адуун сүргийн газарт түр хүргэн суулгаж хааныг Бээжинд буцаж ирсэн цагт уулзуулахаар болжээ; Харин шанзодба тэргүүтэй 100 гаруй Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 233 хүнийг нь түүний Дан Сэртэнд сууж бүхий 600 гаруй өрх албатынх нь дэргэд хүргэж нэг хоёр жил болсны сүүлээр нийтэд нь Хөххотын газар нүүлгэн суулгахаар шийдвэрлэжээ; Гэтэл Литангийн газраас цахарын адуун сүргийн газар ирж суусан Гоман лам Дондовжамц хаанд биеэр бараалхахаар Бээжин рүү мордон явах замд Ангули нуурын газарa ЭнхАмгалангийн 49-р (1710) оны 5 сарын 22-нд өвдөж нас барсан байна; Ийм хэрэг болсон тул Гоман ламыг харгалзан явсан туслах түшмэл Бафушэо түүний дагалт шавь Эрх Ончон нарыг Бээжинд очуулж хаанд бараалхуулсны сүүлээр Гоман ламын албатыг Дан сэртэнгийн газраас нүүлгэн авч ирж Хөххотод суулгах цагт тэдэнд нийлүүлье хэмээн айлтгасныг хаан өөрийн биеэр очиж хэлэлцэн шийдвэрлэнэ, хүлээж бай хэмээсэн байна. Гэвч бид энэ хэргийг цаашид хэрхэн шийдвэрлэснийг мэдэхгүй, холбогдох архивын баримт сурвалжийг олж үзэж чадаагүй байна. Юу ч гэсэн Гоман лам Дондовжамц Литангийн газарт удаан сууж болохгүй болсон тул Чин улстай харилцаж, Чингийн төрөөс түүнийг Хөххотод суулгахаар шийдвэрлээд байсан боловч тэрбээр 1710 онд цахарын газар нас барсан нь тодорхой байна. Гоман лам Дондовжамцын тухай сурвалжид тодорхой дурдагдсан он цагийн мэдээг харгуулан үзэж түүний амьдрал үйлсийг хүснэгтлэн харуулъя. Он Болсон үйл явдал 1673 Дондовжамц Төвдийн Балданбрайбун хийдийн Раш Гоман дацангийн ширээт болж гурван жил суужээ. 1688 Ижилийн газраас ирж Ховд дахь Галдан бошогт хааны өргөөнд бууж түүнтэй уулзсан боловч үзэл бодол нийлсэнгүй. 1697 Галдан бошогтыг нас барсны дараагаар Данжилаг цэрэглэн хураах хэмээсэн ба хошуудын Галдандорж түүний дэргэд ирж суужээ. Энэ хоёр хэргээс улбаалан Чин улсын төртэй анхлан харилцаж эхлэв. a Цахарын адуун сүргийн нутагт байсан бөгөөд эдүгээ Хэбэй мужийн Чжанбэй тойргийн нутаг дэвсгэрт багтах болжээ. // Иакинф Бичурин. Записки о Монголии. Санкт-Петербург, 1828. с.66. 234 满蒙档案与蒙古史研究 续表 Он Болсон үйл явдал 1699 Чин улсад элч томилж харилцав. 1700 Чин улсад элч томилж харилцав. 1701 Хөхнуур Төвдийн зүг мордож Лхасын олон сүм хийдэд өргөл барьц ихээхэн өргөв. 1702 Чин улсад элч томилж харилцав. Төвдийн засгийн газраас Литан хийдийн хамба ламаар томилогдож, мөн энэ хавийн нутгийг захирах болсон тул Чинд дагасан хэмээх Жантуй буюу Ньяронгийн Цэрэнгомбо нартай эвдрэлцэж дайн хийжээ. 1703 Чин улсад элч томилж Жантуйгийн ардтай байлдсан учир шалтгааныг мэдүүлэв. 1708 Литангийн хамба хэвээр сууж байсан мэдээ байна. 1710 Чин улсын хаанд бараалхахаар явж байгаад цахарын адуун сүргийн нутаг Ангули нуурын газар нас барав. Дээр өгүүлснээс харахад, Гоман лам хэмээх Дондовжамц бол Ижилийн торгуудын тайж язгууртны төлөөлөл, шарын шашны том зүтгэлтэн байгаад зогссонгүй тодорхой тооны шавь албатыг захиран 17-р зууны эцэс 18-р зууны эхээр Зүүнгар, Төвд, Чин улсын хооронд идэвхитэй улс төрийн үйл ажиллагаа өрнүүлж явсан хүн болох нь тодорхой үзэгдэж байна. Үүнд, ялангуяа 1697 онд Данжила нарыг цэрэглэн хааж явсан ба хошуудын Галдандоржийг өөрийн дэргэд татан аваачиж байсан зэргээс үзэхэд түүний эрх хүч, нөлөө нь бага бус байжээ. Тийм ч учраас түүнийг Төвд газар хүрч очиход түүнийг Литан хийдийн хамбаар томилон илгээсэн нь зөвхөн шашны үйлийг эрхлүүлэх гэсэн бус мөн тэндэх газар орныг Далай ламын нэрийн өмнөөс захиран суух үүрэг хүлээлгэсэн явдал агсан болохыг 1703 онд Төвдийн Кам мужийн Жантуй буюу Ньяронг (тө.) нутгийн тэргүүн Цэрэнгомбо гэгчийг Төвдийн нэрийн өмнөөс цэрэг хэрэглэн дайлж явснаас харж болно. Гэвч Гоман лам Дондовжамц эцэстээ Чин улсад дагах болж, улмаар Чин улсын газар нас барсан тул түүний албат шавь нарын хувь заяа Чин улстай холбогдох болсон байна. Харин Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 235 энэхүү нэр нөлөө бүхий ламын шавь нар Хөххотод бус харин Халхын баруун захад хүрч очсон түүх нь тодорхойгүй байх тул доор бид үүнийг тодолж үзье. 2. Мэргэн цоржийн тэргүүлсэн Гоман ламын шавь нар 1771 онд Ижил мөрнөөс гарч Зүүнгарын нутагт буцаж ирсэн Убаши нар түүний өвгө дээдэст Чингийн төрөөс илгээж байсан бэлэг сэлт, зарлиг бичиг зэргийг мөн авч ирсний дотор Найралт төв хаанаас 1729 онд халимагийн Цэрэндондог ханд илгээсэн нэгэн хувь эх бичгийн дотор Торгуудын Гоман ламын шавь нарын тухай дурджээ. … tan-u najar mamud-un köbegün arabjur öber-ün eke lüge qamtu baraγun töbed-tür mörgür-e irejü qariju odqui-dur, čevengrabdan-dur boγoγdaju odču bolqu ügei učir-i nigülsen örüsiyejü, öbtegsi niγurtai bolγan beyise ergümjilejü, ürgülji kesig kürtegülün kümüjigüljü öber-e tejiyejü saγulγajuqui. basa k’omang blam-a-yin šabi nar tangγud-tur ejelegdejü qoyisi qariju bolqu ügei-yin tulada, čöm quriyaγad kesig kürtegülün tejiyebei. jegün γar-ača oljalaju abču iregsen torγud-un arad-i čöm öber öber-ün ayimaγ-tur neyilegüljü kesig kürtegen tejiyejüküi…a Гэвч энэ бичгээс бид Гоман ламын шавь нар хэзээ Халхад хүрч суусныг олж мэдэхгүй. Харин энэ үйл явдал хэзээ болсныг тодруулах хэсэг бусаг материал Монгол улсын Үндэсний Төв архивт хадгалагдаж буйг өгүүллийн эхэнд дурдсан билээ. Эдгээр нь, Халхад суух цэргийг ерөнхийлөн захирах Цогийг бадруулагч жанжин угсааны гүн Басайгаас, a oyirad teüke-yin durasqal-ud. badai, altanorgil, erdeni nar emkidken tayilburilaba. sinjiyang-un aradun keblel-ün qoriy-a. 1992. q.457-459. 236 满蒙档案与蒙古史研究 Халхын зүүн гарын цэргийг захирах туслагч жанжин эфү, ван Данзандоржид илгээсэн бичгүүд болно. Үүнд, эдгээр хэсэг торгууд нарыг захиран байсан Мэргэн цорж хэмээгчийн эхлэл төгсгөл нь үрэгдсэн нэг хувь бичгийн дотор нилээд сонирхолтой хэдэн мэдээ байна. … damu meni dorgi ayuki han i mugūn i / taiji ilan, meni k’omang lama i mugūn i / taijisa juwan juwe (товчлов) ... be gemu turgūt gurun i niyalma. (товчлов) ... turgūt i lama mergen corji i / alibuha bithede, jurgan ci / dahūme / wesimbui songkoi isinjiha baita. be / ai gelhun akū encu gisurembi. / damu neneme meni ayuki han i / mende unggihe bithede, lama i / emgi genehe lama albatu gemu / mini harangga / amuhūlang han, abkai fejergi baita / icihiyara be dahame suwembe jobobure / ba akū. we ya de ume / alibure suweni cihanggai bade / banjime tekini sehe bithe be / šengzu ejen de tuwabume / wesimbufi, baiha songkoi šangnaha / ejehe bithe be dahame, sula jirgame / tehe bihe...a Гагцхүү манай дотор Аюуки хааны төрлийн тайж гурав, манай Гоман ламын төрлийн тайж арван хоёр.(товчлов)... Бид цөм Торгууд улсын хүн. (товчлов) ... Торгуудын лам Мэргэн цоржийн барьсан бичиг, журганаас дахин айлтгасан ёсоор хүрч ирсэн хэрэг. Бид ямар аймшиггүй өөрөөр өгүүлмой. Гагц урьд манай Аюуки хааны бидэнд илгээсэн бичигт, ламын хамт одсон лам албат цөм миний харьяат. Амгалан хаан, тэнгэрийн доорх хэргийг шийтгэхийг даган таныг зовоох явдалгүй. Хэн альд болон барих танай дуртай газарт амьдран суутугай хэмээсэн бичгийг Шэнзү эзэнд үзүүлэн айлтгаж, олсон ёсоор шагнасан жуух бичгийг даган сул жарган суусан бөлгөө. a МУҮТА, М-1, Д-1, хн-2492, х.6. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 237 Эндээс харвал Гоман лам бол Аюуки хааны шууд төрөл бус ч мөн тайж угсаатай хүн бөгөөд Торгуудын Аюуки хаан өөрөө түүний авч одсон лам, хар олныг бүгдийг захиран аль ч газар суухыг нь зөвшөөрсөн байжээ. Чингэхдээ энд дурдагдаж буй Аюукийн бичгийг Чин улсын Энх-Амгалан хаанд өргөн мэдүүлж, жуух бичиг олоод “сул жарган суусан” хэрэг нь бодоход Гоман лам Дондовжамцыг 1710 онд нас барсны сүүлээрхи хэрэг бололтой. Харин энд бид юуны өмнө Гоман ламыг нас барсны сүүлээр тэднийг захирах болсон Мэргэн цорж гэгч хэн болохыг тодруулъя. Гадаад монголын төрийг засах явдлын яаманд Энх-Амгалангийн 46-р (1707) оны 10 сарын 20-нд, naran doroki neyite amitani ezen boγdo, xamuγ burxadiyin γaγca kü ecege / manzu šri medelgeyin činadu kürüqsen oγtorγoi metü aγuu: amitan / büküni da:xudu altan delekei metü γayixamšiγtu ezen boγdoyin / gege:ne dotor γolo-e:ce üčüüken gürümči noyon cos rje / öbüdüq sögüdün alixa xabsurun, amuγuulang ayiladxaxui xadaγ / sayixan šilγadaγ mori, dotor γolo-e:ce toxoi dungnu… хэмээсэн тод үсгийн бичгийг хүлээн авсан бөгөөд үүнийг торгуудын Гоман ламын ахын хүү Ноён цорж хэмээгч илгээжээ.a Бидний бодоход энэ Ноён цорж гэгч хожим тэдгээр хэсэг торгуудыг тэргүүлэн байсан Мэргэн цорж мөн байх. Дондовжамц өөрөө тайж язгууртай хүн байсан нь мэдэгдэж байх тул түүний ач дүү Мэргэн цорж нь үүний урьд Ноён цорж гэгдэж байсан бололтой. Энэ хэсэг (600 өрх) торгууд нар дээр өгүүлсэн баримтнаа дурдсанчлан a turgūt i k’omang / lama i ahūn i jui noyan corji i wesimbure // dayičing gürün-ü dotuγadu yamun-u mongγol bičig-ün ger-ün dangsa. arban doluduγar boti. dumdadu ulus-un teüke-yin nigedüger arkib. öbür mongγol-un yeke surγaγuli-yin mongγol sudulul-un degedü surγaγuli. öbür mongγol-un aradun keblel-ün qoriy-a. 2005. q.369-371. 238 满蒙档案与蒙古史研究 Дан Сэртэнгийн газар үргэлжлүүлэн сууж байсан бололтой. ЭнхАмгалангийн 54-р (1715) онд Зүүнгарын цэрэг Хамиг довтлоод ялагдахад Чингийн төр Хөхнуураас Зүүнгарт одох Гасын аманд суулгасан цэргийг татахаар шийдвэрлэсэн бөгөөд тус оны 11 сард сайд Фунинга хаанд айлтгал өргөж, “бэйс Аравжур, жич Ноён цоржийн суусан Сэртэнгийн зэрэг газар, Даян тайжийн харьяат тайж нарын суусан Цайдамын зэрэг газар Гас амны Цагаан чулуутад нийлдэг”a тул хүн илгээж мэдээ авхуулъя гэсний дотор Ноён цорж Сэртэнгийн газар нутаглаж байсан болохыг олж харна. Найралт төвийн 6-р оны (1728) 3 сарын 7-нд Цогийг бадруулагч жанжин Басайгаас халхын зүүн гарын туслагч жанжин Данзандоржид Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас ирсэн бичгийг мэдтүгэй хэмээн илгээсний дотор хуулагдсан торгуудын Мэргэн цоржийн бичигт доорх мэт мэдээ байна. ...lama mergen corji i alibuha / bithede, ulame yabubure be baire jalin / be dang bulunggir ci gurime jidere de, / ukaka dehi uyun boigon i dorgi gung / baji de juwan ilan anggala niyalma, / gung tongmok de nadan anggala niyalma, gung / tuba de orin juwe anggala niyalma bi / seme, harangga jurgan de bithe alibui / uheri amba ajige gūsin ilan anggala be / amasi gajihaci tulgiyen, bahara, unde uyun / anggala be minde bukini seme jurgan ci / gung toba de bithe isinjiha bihe. gung / tuba de niyalma gaji sehede, tuba i / gisun, jurgan de boolaha fonde, uyun / anggala niyalma minde bihe. gung tongmok / mini emgi niyalma dendere de, gung tongmok de / buhe. suwe gung tongmok ci gaire dabala / sembi. gung tongmok ci niyalma bošoci, a Энх-Амгалангийн 54-р оны 11 сарын улаан барс өдрийн зурвас. // jun gar i ba be necihiyeme toktobuha bodogon bithei julergi banjibun. ilaci debtelin. МУҮТА, М-224. Сурвалж, ном судрын хөмрөг. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 239 tongmok i / gisun, suweni nadan anggala niyalma be buhe / kai, ere uyun anggala niyalma, jiyanggiyūn / arna minde buhengge, suwende buci ojorakū / sembi. ne tongmok de bisire uyun anggala ci / tulgiyen, geli baicaci, meni niyalma ere / aniyai ninggun biyade gung tongmok i gūsa de, / geli ninggun anggala niyalma takaha, gung / baji ci neneme gaiha juwan ilan niyalma ci / tulgiyen, geli meni ninggun anggala niyalma be / takaha, deseci gaji sehede desei gisun, / suwe jurgan de boolai, jai gaici / ojoro dabala, jurgan i bithe akū oci, buci ojorakū sembi ...a ... лам Мэргэн цоржийн барьсан бичигт, уламжлан явуулахыг гуйх учир, бид Дан Булингараас нүүн ирэхэд оргосон дөчин есөн өрхийн дотор гүн Бажид арван гурван ам хүн, гүн Тонмогт долоон ам хүн, гүн Тубад хорин хоёр ам хүн буй хэмээн харьяат журганд бичиг барьж бүгд их бага гучин гурван амыг хойш авч ирэхээс гадна олдоодүй есөн амыг надад өгтүгэй хэмээн журганаас гүн Тубад бичиг хүрч ирсэн бөлгөө. Гүн Тубад хүн авч ир хэмээсэнд, Тубагийн үг, журганд хүргэж ирсэн цагт есөн ам хүн надад бөлгөө. Гүн Тонмог миний хамт хүн хуваахад гүн Тонмогт өгөв. Та гүн Тонмогоос авах бахана хэмээмой. Гүн Тонмогоос хүн хөөвөөс Тонмогийн үг, танай долоон ам хүнийг өгсөн болой. Энэ есөн ам хүн жанжин Арна надад өгсөн нь, танд өгвөөс болохгүй хэмээмой. Эдүгээ Тонмогд бүхүй есөн хүнээс гадна бас байцааваас манай хүн энэ (1727b) оны зургаан сард гүн Тонмогийн хошуунд, бас зургаан ам хүн танив. Гүн Бажиас урьд авсан арван гурван хүнээс гадна, бас манай зургаан ам хүнийг танив. Тэднээс авч ир гэхэд тэдний үг, a Цогийг бадруулагч жанжин угсааны гүн Басайгаас халхын зүүн гарын туслагч жанжин Данзандоржид илгээсэн бичиг. // МУҮТА, М-1, Д-1, хн-2492, 1-р бичиг. b Цогийг бадруулагч жанжин Басайн энэ бичиг Найралт төвийн 6-р оны 3 сараар огноологдсон байх тул энд гарч буй энэ оны зургаан сар гэдэг нь үүний урьдах Найралт төвийн 5-р оны (1727) тухай өгүүлж буй хэрэг бололтой. 240 满蒙档案与蒙古史研究 та журганд хүргэж, жич авбаас болох бахана. Журганы бичиггүй болвоос өгч болохгүй хэмээмой... Эндээс харахул Мэргэн цоржийн тэргүүлсэн эдгээр торгууд нар Халхад Хөхнуурын баруун хойт этгээдэд байх Дан голын цутгах Сэртэн нуур, Булингарын газраасa нүүж иржээ. Мэргэн цорж тэндээс нүүж ирэхэд боссон хүмүүсээ Халхын баруун гарын хэдэн хошуунд байгааг дээш мэдүүлж нэгэнтэйгүүр тэдгээр хошуудаас нэхсэнд тэдний нэг гүн Тонмог 7 хүнийг өгөөд үлдсэн 9 хүнийг жанжин Арна түүнд өгсөн тул өгөхгүй гэжээ. Эндээс Мэргэн цорж нарын Халхад нүүж ирсэн цаг хугацааг тодруулж болно. “Илтгэл шастир”-т Засагт хан аймгийн нэгэн засаг гүн Тонмогийн тухай өгүүлэхдээ: “nayiraltu töb-ün qoyaduγar on köke naγur-un terselegsen qulaγai lubzang danjin urbaγsan-u čaγ-tur tongmoγ tusalaγči jangjun aran-a-yi daγaldaju, bulunggir γajar-tur sergeyilen saγuγsan bölüge” b гэсэн бөгөөд Тонмог үнэхээр Найралт төвийн 2-р оны (1724) эхэнд Турфаны туслагч жанжин Аранагийн хамтаар Булингарын газар Лувсанданзаны хоршоо Аравтан, Басутай нарыг дайлж явсан байна.c Турфаны туслагч a Жан Мугийн “Монголын хошуу нутгийн тэмдэглэл”-д энэ газрын тухай: “...Булингар гол баруун хойш урсч их нуур болвой. Үүнийг Хар нуур хэмээмой. Сэртэн далай болвоос Хар нуурын баруун өмнө хоёр зуу гаруй газарт буй. Өмнө цаст уулны араас үүсч баруун хойшоо урсч нуур болж тогтвой хэмээжүхүй. Цю Тао цохолсон нь, Сэртэнг бас Дан Сэртэн хэмээмой.“ Хамтатган тэмдэглэсэн бичиг”-т торгууд улсын ван Аюукийн дүү Аравжур төвдөөс буцаж ирсэн авч, нутагтаа буцаж чадахгүй болсон тул дотор газар дагасанд бэйс өргөмжлөөд Сайн зав боомтын гадна Дан Сэртэнгийн газарт нутаглуулвай хэмээсэн нь даруй энэ явдлыг хэлвэй. Энэ газар болвоос Дан гол, Сэртэн далайн хооронд байх тул ийнхүү нэрийдчүхүй хэмээвэй.” // mongγol-un qosiγu nutuγ-un temdeglel. dooradu. ündüsüten-ü keblel-ün qoriy-a. 1992. p.226. b jasaγ ulus-tur tusalaγči güng tongmoγ-un iledkel šastir // borjigin mönggündalai qarγuγulun tayilburilaba. jarliγ-iyar toγtaγaγsan γadaγadu mongγol qotung ayimaγ-un vang güng-üd-ün iledkel šastir. (dumdadu) öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 2006, p.318. Халхын Засагт ханы урианханы ноёд Галдан бошигтыг Халхад довтлоход Хөхнуурын зүг очиж суусан бөгөөд зарим нь үлдэж Чин улсын үед нэгэн хошуу болж явсан билээ. c dayičing ulus-un maγad qauli. arban doluduγar emkidkel. šizung tölübtü quvangdi-yin maγad qauli (nige). öbür mongγol-un soyol-un keblel-ün qoriy-a. 1992. p.664. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 241 жанжин Арана нь хааны зарлигаар манж, монгол, хятад 2000 цэрэг авч Найралт төвийн тэргүүн оны (1723) өвлийн эхэн сард Булингарт очиж суужээ.a Туслагч жанжин Арана мөн тэр Найралт төвийн 2-р оны (1724) эцсээр өвдөж нас барав.b Тэгэхлээр гүн Тонмог дээр дурдсан 9 хүнийг Булингарын газар Лувсанданзанг сэргийлэн сууж байхдаа буюу 1723 оны эцэс 1724 оны эхээр жанжин Аранагаас авсан бөгөөд Мэргэн цоржийн торгууд нар энэ үеэр Дан, Булингар дахь нутгаасаа гарч Халхад ирсэн болж таарч байна. Найралт төвийн тэргүүн оны (1723) 7 сард Сычуань, Шаньсигийн жанжин Ниан Гэн Яо хаанд айлтгал өргөж Булингарын газар хот барьж цэрэг суулгахыг гуйсанд хаанаас зөвшөөрсөнc бөгөөд Булингарын гол Хар нуураас Дан гол Сэртэн нуур хүртэл суусан монголчуудыг d энд нутаглахыг хориглож, цаазыг зөрчвөл барьж алахаар тохируулжээ.e Энэ хатуу зарлигийн улмаас энэ газар сууж байсан торгууд нар арга буюу нүүх болж, Халхын баруун захад очиж суух болсон бололтой. Харин чухам тийшээ нүүж нутаглах болсон нь, бидний дээр эшилсэн Бафушэогийн айлтгалд Гоман ламыг Хөхнуурын зүг бас эв найргүй хэмээсэн ба урьд Галданы довтолгооноос зайлж Хөхнуурын газар нутаглаж явсан халхын засаг урианханы Тонмог болон хотогойдын Туба нар туслагч жанжин a dayičing ulus-un maγad qauli. arban doluduγar emkidkel. šizung tölübtü quvangdi-yin maγad qauli (nige). öbür mongγol-un soyol-un keblel-ün qoriy-a. 1992. pp.512-513. b dayičing ulus-un maγad qauli. arban doluduγar emkidkel. šizung tölübtü quvangdi-yin maγad qauli (nige). öbür mongγol-un soyol-un keblel-ün qoriy-a. 1992. p.949. c Дайчин улсын Шицзун төлөвт хуандийн магад хууль. Есдүгээр дэвтэр. Найралт төвийн тэргүүн он намрын тэргүүн сарын улаан нохой өдрийн зурвас. // dayičing ulus-un maγad qauli. arban doluduγar emkidkel. šizung tölübtü quvangdi-yin maγad qauli (nige). öbür mongγol-un soyolun keblel-ün qoriy-a. 1992. p.381. d Ниан Гэн Яо “Булингар газарт сэргийлэн суусан цэрэг ер цөөн. Орчин тойрон цөм өөлд” хэмээн айлтгаж байсан юм. // dayičing ulus-un maγad qauli. arban doluduγar emkidkel. šizung tölübtü quvangdi-yin maγad qauli (nige). öbür mongγol-un soyol-un keblel-ün qoriy-a. 1992. q.512513. e Shuhui Wu. Die Eroberung von Qinghai unter Berücksichtigung von Tibet und Khams 1717-1727. Anhand der Throneingaben des Grossfeldherrn Nian Gengyao. Harrasowitz-Verlag, 1995. p.277. 242 满蒙档案与蒙古史研究 Аранагийн цэрэгт явж байсан ба тэдгээр Халхын засаг нарын нутгийн ойр Чин улсад дагасан ойрадууд нутаглаж байсан зэрэгтэй холбогдох болов уу. 3. Торгууд хошуу байгуулсан нь–1728 он Ийнхүү дээр өгүүлсэнчлэн Найралт төвийн 2-р (1724) оны эхээр Халхын баруун захад нүүн ирсэн торгууд нар, урьд Булингарын газарт байсанд адил Энх-Амгалан хаанаас Мэргэн цоржид олгосон жуух бичгийн дагуу хэнд ч харьяалалгүй “сул жарган сууж” болохгүй болсон тул тэдний хошуу сум зохиож аль нэгэн засагт хавсруулан захиргах асуудал босч иржээ. Бидний дээр эшилсэн Монгол улсын Үндэсний төв архивын Хүрээ сайдын хөмрөгт хадгалагдаж буй эхлэл төгсгөлгүй бичигт: ... geren i gūnin, kalka, / ūlet sebe gūsa, niru banjibui / meni meni wang taiji sebe jasak / obufi, ceni harangga urse be kamcibuhabi. umai encu niyalma de / kamcibuha ba akū. be gemu turgūt gurun i niyalma. kalka, ūlet i / jasak sede cihanggai kamciki sere / gūnin yargiyan i akū bime. ai / gelhun akū cihangga seme enduringge ejen be holtombi. mergen corji bi utu geren i / gūnin encu de jobošocibe, ne / jurgan ci dahūme / wesimbufi isinjiha be dahame, ai / gelhun akū jurcembi. ūlet i / jasak beise dorjisebten meni / hanci tehe be dahame, beise / dorjisebten de kamcifi teki seme / alibuhabi. (товчлов) ... te jurgan i bithede / si lama niyalma, utala niyalma be / kadalara de mangga oi gūsa / niru banjibui hanci be tuwame / emu jasak de kamcifi teci acambi / seme isinjiha. meni geren be / gūsa niru banjibufi, gūsa niru be / kadalara janggin jergi hafan sindafi / kadalaburengge, gemu /*ejen i kesi. meni gubci gemu hukšeme / urgunjembime, mini lama oho niyalma ging hūlame teci inu tusa ...Олны санаа: халх өөлд нарыг хошуу сум зохиож тус бүр ван Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 243 тайж нарыг засаг болгож, тэдний харьяат ардыг хавсаргажээ. Огт өөр хүнд хавсаргасан явдалгүй. Бид цөм Торгууд улсын хүн. Халх, өөлдийн засаг нарт дуртай хавсарсугай хэмээх санаа үнэхээр үгүй агаад яахин аймшиггүй дуртай хэмээн богд эзнийг хуурмой. Мэргэн цорж би хэдий олны санаа өөрт зововч, эдүгээ журганаас дахин зарлиг бууж хүрч ирснийг даган, хэрхэн аймшиггүй зөрчмой. Өөлдийн засаг бэйс Доржсэвдэн манай ойр суусныг даган, бэйс Доржсэвдэнд хавсран суусугай хэмээн барьжээ.(товчлов) ... Эдүгээ журганы бичигт, - Чи лам хүн. Өчнөөн хүнийг захирахад бэрх тул хошуу сум зохиож ойрыг үзэн нэг засагт хавсран сууваас зохьмой хэмээн хүрч ирэв. Манай олныг хошуу сум зохиож, хошуу сумыг захирах занги зэрэг түшмэл тавьж захируулсан нь цөм эзний хишиг. Манай бүгд цөм хөхин баясах бөгөөд миний лам болсон хүн ном уншин сууваас мөн тусa хэмээн дурдсанаас үзэхүл торгууд нар нүүж ирснээс эхлэн тусдаа хошуу байгуулахыг эрмэлзэж байсан боловч тэднийг тэргүүлсэн Мэргэн цорж нь лам хүн тул тэднийг сум хувааж захирах занги нарыг томилоод ойр хавийн аль нэгэн засагт хавсаргахаар шийдвэрлэжээ. Ийм учраас Мэргэн цорж урьд Гоман ламын харилцаж явсан Данжилагийн хүү Доржсэвдэнгийн хошуунд захирагдах саналаа илэрхийлэв. Гэвч дээрх бичигт дурдсанчлан тэд нар бүгд “цөм торгууд улсын хүн” тул өөр хошуунд захирагдахыг дурлахгүй байсан нь мэдээж хэрэг бөгөөд энэ тухай Найралт төвийн 5-р (1727) оны 12 сарын 25-нд Халхын туслагч жанжин, засаг төрийн жүн ван хошой эфү Цэрэнгээс хаанд доорх мэт нууц айлтгалыг өргөв. a МУҮТА, М-1, Д-1, хн-2492, х.6. 244 满蒙档案与蒙古史研究 Боол урьд ван Данзандоржийг дагалдан цэргийн хүрээний ардад хэлсэн, Цогийг бадруулагч жанжин Басай, туслагч жанжин Данзандорж, Бүүвэй нарын хамт хэлэлцэж, торгуудын Мэргэн цоржийн харьяат шавь нарыг сум зохиох үед Мэргэн цорж татгалзсан учраа жанжин нараас сум зохиох тухай зарлигийг ухуулан хэлж, хэдий сум зохиох авч хэвээр дагахгүй болохыг тэмдэглэе хэмээв. Боол бээр, Мэргэн цорж энд ирж нутаглах санаа үнэн эсэхийг үл мэдэх авч эдүгээ түүний нутаглах газар болвоос Халхын баруун зах тул даруй өөр санаа гаргаваас тустай мэт. Юу хэмээвээс эндээс Цэвээнравданы зах хүртэл маш ойр тул бага санаа зовмой. Мөн ван Цэрэнванбу, бэйл Сэвдэнванбу нар дотор газар байх авч тэдний харьяат ард цөм Түй голд суух бөгөөд эдгээр ард байнга Урианхайд одож, алба авч худалдаа хийх ба Цэвээнравданд мэдээ дамжуулдаг. Эдгээр өөлд нарт итгэхэд бэрх бөгөөд тэдний өндөр настан хэдийн нас барсан, одоо бүгд залуучууд болно. Тэднийг хуучин хэвээр тэдний ван, бэйл нарын ойр Хөх хотын зэрэг газар нүүлгэн, тэдний нутаглаж буй нутагт Мэргэн цоржийн шавь нарыг суулгах, Цэрэнванбу, Сэвдэнванбу нарт асууж, урианхайгаас алба авах хэдэн өрх гаргаж, урианхайд хамт суулгаж тэднийг харгалзан, тэрхүү хураасан албыг жилийн эцэст Хөх хотод нэгэн удаа хүргүүлбэл, тэдний амьдралыг зовоохгүйн сацуу байдлыг өөр шийтгэж, төвөг гаргахад бэрх. Үүнд, боол хичээнгүйлэн санаж, нууцлан айлтгав. Дээд эзэн зарлиг буулгаж, сургахыг гуймой.a a Найралт төвийн манж хэлээрх улаан бийрээр цохолсон айлгалын орчуулга ( 雍 正 朝 满 文 朱 批全译 ), Хятадын Түүхийн Нэгдүгээр Архиваас эрхлэн орчуулав, Хуаншан хэвлэлийн газар, 1998, No 2807, рр. No 1552-1553. Уг айлтгалыг хятад хэлнээс орчуулж өгсөн МУИС-ийн багш доктор О.Оюунжаргалд талархсанаа илэрхийлье. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 245 Найралт төв хаан айлтгалыг хүлээж аваад нарийвчлан хэлэлцэж дахин айлтгахыг улаан бийрээр цохсон бөгөөд энэ хооронд Цогийг бадруулагч жанжны газраас тохируулан Мэргэн цоржийн харьяат торгуудыг ямар ч байсан сум хувааж захирах хүмүүсийг тавьж эхэлжээ. Цогийг бадруулагч жанжин гүн Басайн бичигт энэ тухай: … tulergi golo be dasara jurgan ci unggihe / bithede, suweni alibume benjihe bithede, jurgan ci unggihe bithede turgūt i lama / mergen corji, si lama oho niyalma / utala niyalma be kadalame banjinarakū. te / lamasai harangga urse be gemu gūsa, niru / banjibui hanci tehe jasak wang, beile, beise / gung taijisa i gūsade kamcibui tebuhebi. sini / fejergi sunja tanggū boigon i niyalma be, inu / gūsa niru banjibui, erei dorgi baita icihiyara / niyalma kadalame mutere urse be sonjofi, / gūsa be kadalara janggin, meiren i janggin, jalan i / janggin, nirui janggin i jergi hafasa sindafi / kadalabure, cihangga ya jasak sede kamcibure / babe, mergen corji sede fonjifi boolanjiha / erinde, niru banjibure, ya jasak sede kamcibure / babe, jai gisurefi wesimbuki seme wasimbui unggihebe, / meni baci lama mergen corji de, dasame / fonjifi cihangga ūlet i beise dorjisebten de / kamciki seme gūsa be kadalara janggin, / meiren i janggin, nirui janggin i jergi hafasa / sindafi emu tanggū susai haha be emu niru / obuhaci tulgiyen, funcehe susai sunja haha / eici taijisa de jergi bahabufi kamcigan / bahabure, jušen bisire taijisa de kamcigan / bahabure, eici hondoho niru banjibure babe, / jurgan ci toktobufi unggihe erinde dahame / yabuki sehebia …Гадаад монголын төрийг засах явдлын яамнаас илгээсэн a Цогийг бадруулагч жанжин Басайгаас Халхын зүүн гарын туслагч жанжин эфү ван Данзандоржид илгээсэн бичиг. Найралт төвийн 6-р оны 3 сарын 7. // МУҮТА, М-1, Д-1, хн2492, х.1. 246 满蒙档案与蒙古史研究 бичигт торгуудын лам Мэргэн цорж, чи лам болсон хүн. Өчнөөн хүнийг захирах зохисгүй. Эдүгээ лам нарын харьяат ардад цөм хошуу, сум зохион ойр суусан засаг ван, бэйл, бэйс, гүн тайж нарын хошуунд хавсарган суулгажээ. Чиний доорд таван зуун өрхийн хүнийг мөн хошуу сум зохиож үүний дотор хэрэг шийтгэн хүн захиран чадах ардыг сонгож, хошууг захирах занги, мэйрэний занги, заланы занги, сумын зангийн зэрэг түшмэд тавьж захируулах, дуртай аль засаг нарт хавсаргах явдлыг Мэргэн цорж нарт асуун хүрч ирсэн цагт сум зохиох, аль засаг нарт хавсаргах явдлыг жич хэлэлцэж айлтгатугай хэмээн зарлиг буулган илгээснийг манай газраас лам Мэргэн цоржид, засан асууж дуртайяа өөлдийн бэйс Доржсэвдэнд хавсарсугай хэмээн хошууг захирах занги, мэйрэний занги, сумын зангийн зэрэг түшмэд тавьж нэг зуун тавин эрийг нэг сум болгосноос гадна, үлдсэн тавин таван эр эсвээс тайж нарт зэрэг олгуулан хамжлага олгуулах, боол бүхүй тайж нарт хамжлага олгуулах, эсвээс хагас сум зохиох явдлыг журганаас тогтоон илгээсэн цагт даган явсугай хэмээжээ. хэмээснээс үзвэл Мэргэн цоржийн харьяат 500 гаран өрхийг 150 эрээр нэг сум болгон нийт 3 сум хувааж үлдсэн эрийг тайж нарт хамжлага болгож өгөх эсэх талаар дээш лавлан өргөсөн юм байна. Ингэж сум хуваахад нарийн бүртгэл хийсэн нь мэдээж бөгөөд 1710 онд 600 өрх байснаас 500 гаруй өрх болж багассан нь нүүдлийн хөлд сарнисан хэрэг бололтой. Тэднийг Дан Булингарын газраас нүүж ирэхэд оргосон хүмүүсийг сурвалжлах ажлыг зохион байгуулсан бөгөөд энэ тухай Цогийг бадруулагч жанжин Басайн илгээсэн бичигт доорх мэт дурдсан байна. …baicaci, / neneme lama mergen corji dang / bulunggir ci gurime Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 247 jidere de / ukaka dehi uyun boigon i dorgi, / takaha gung baji de juwan ilan / anggala, gung tongmok de nadan / anggala, gung tuba de orin / juwe anggala niyalma be bahabureo / seme alibuha be, meni jurgan ci / gung tongmok, gung tuba, baji de / lama mergen corji i niyalma be / amasi bu seme yabubuha be / dangsede ejehebi. te lama mergen / corji neneme takaha tongmok i / gūsade uyun anggala, geli / takaha ninggun anggala, baji i / gūsade geli takaha ninggun / anggala, beile cebden i gūsade / takaha emu haha. ere jergi / urse gūsa, niru de dosimbuci / acarangge sehebe dahame, erebe / gung tongmok, baji, beile cebden de / ton i songkoi lama mergen corji de bahabukini. aika encu turgun bici, turgun be / tucibume boolanjikini seme bithe unggiheci / tulgiyen, ere jergi urse be, gūsa, / niru de dosimbure be sakini seme, juwe / biyai orin nadan de isinjihabi. uttu / ofi, lama mergen corji de yabubuhangge, / ere baitai jalin, beile cedenjab, gung baji, / gung tongmok sede ere jergi niyalma be / jurgan i bithe be dahame ton i songkoi, / lama mergen corji de afabume benebu / seme yabubuhaci tulgiyen, ere bithe / isinahai, sini baci niyalma tucibui / hūdun bargiyame gaisu. ere orin juwe / anggala niyalma be gemu gūsa, niru de / dosimbure be dahame esei dorgide, uksin i / hahai ton de dosimbuci acara niyalmai / gebu, ton be hūdun benju. niru banjiburede / aliyahabi. goidabuci ojorakūa ...байцааваас, урьд лам Мэргэн цорж Дан Булингараас нүүн ирэхэд оргосон дөчин есөн өрхийн дотор, танисан гүн Бажид арван гурван ам, гүн Тонмогт долоон ам, гүн Тубад хорин хоёр ам хүнийг олгуулму хэмээн барьсныг манай журганаас гүн Тонмог, гүн Туба, Бажид лам Мэргэн цоржийн хүнийг хойш өг хэмээн явуулсныг дансанд тэмдэглэжээ. Эдүгээ лам a МУҮТА, М-1, Д-1, хн-2492, 1-р бичиг. Цогийг бадруулагч жанжин угсааны гүн Басайгаас халхын зүүн гарын туслагч жанжин Данзандоржид илгээсэн бичиг. 248 满蒙档案与蒙古史研究 Мэргэн цорж урьд танисан Тонмогийн хошуунд есөн ам, бас танисан зургаан ам, Бажийн хошуунд бас танисан зургаан ам, бэйл Цэвдэнгийн хошуунд танисан нэг эр. Энэ зэрэг ардыг хошуу суманд оруулваас зохино хэмээснийг даган, үүнийг гүн Тонмог, Бажи, бэйл Цэвдэнд тооны ёсоор лам Мэргэн цоржид олгуултугай. Хэрэв өөр учир байваас учрыг гаргаж хүргэж иртүгэй хэмээн бичиг илгээснээс гадна, энэ зэрэг ардыг хошуу суманд оруулахыг мэдтүгэй хэмээн, [Найралт төвийн 6-р (1728) оны] хоёр сарын хорин долоонд хүрч иржээ. Ийм учир, лам Мэргэн цоржид явуулсан нь, энэ хэргийн учир, бэйл Цэдэнжав, гүн Бажи, гүн Тонмог нарт энэ зэрэг хүнийг журганы бичгийг даган тооны ёсоор лам Мэргэн цоржид тушаан илгээ хэмээн явуулснаас гадна энэ бичиг хүрмэгц чиний газраас хүн гаргаж хурдан хураан ав. Энэ хорин хоёр ам хүнийг цөм хошуу суманд оруулахыг даган эдний дотор хуягийн эрийн тоонд оруулваас зохих хүний нэр, тоог хурдан илгээ. Сум зохиоход хүлээжүхүй. Удваас болохгүй Эндээс харахад, торгууд нарыг Дан, Булингарын газраас нүүж ирэхэд оргосон хүмүүс нь халхын засаг гүн Тонмогa, гүн Тубаb, бэйл Цэдэнжавc хойдын засаг гүн Бажиd нарт байсныг Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас бичиг илгээн хураан авч Мэргэн цоржид буцаан олгож a Халхын Засагт хан аймгийн урианхан хошууны засаг. 1704 онд засаг болжээ. // Цэ.Шархүү. Дөрвөн аймгийн засаг хошуудын засаг ноёдын товч шастир. Journal of Mongolian Studies, №7 1984, Osaka. p.196. b Халхын Засагт хан аймгийн хотогойд хошууны засаг. Энх-Амгалангийн 33-р онд засгийн тамга олов. // Цэ.Шархүү. Дөрвөн аймгийн засаг хошуудын засаг ноёдын товч шастир. in Journal of Mongolian Studies, №7 1984, Osaka. p.201. c Уг бичигт cedenjab, cebden, darhan beile гэхчлэн гарч буй нь халхын Засагт ханы сартуул хошууны засаг бэйл Цэдэнжав мөн бололтой. d Хожим халхын Засагт хан аймагт хавсаргасан хойд хошууны засаг ноён Лувсангийн хүү. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 249 суманд оруулахаар тушаажээ. Ингээд удалгүй Цогийг бадруулагч жанжин Басай айлтгал өргөж эдгээр торгуудыг тусд нь засаг хошуу болгох санал дуртгав. ... jiyanggiyūn basai sei / wesimbuhe bithe be tuwaci, turgūt i / lama mergen corji sebe gūsa, niru / banjibufi, encu jasak oburede, ayuki / han i mugūn i taiji lama ramjimba / keirub be, niyalma umesi unenggi, ini / beye cihanggai lama ci nakai, jasak / oi, hūsun bume faššame yabuki sembi. / k’omang lama i mugūn i taiji erke, dural. / ese gemu haha sain, niyalma ombi. / geren gemu gūnin dahara be dahame / ramjamba keirub be jasak i taiji sindaki, / erke, dural be aisilara taiji sindaki. / mergen corji te baita icihiyaha niyalma, / ese gemu ice be dahame, yaya / baita be kemuni mergen corji i emgi / hebešebume icihiyabuki seme /*wesimbuhe be dahame jiyanggiyūn basai sei /*wesimbuhe songkoi keirub be jasak taiji / sindaki. erke, dural be aisilara / taiji sindaki. jasak i doron bure / babe harangga jurgan de afabui, / hungkerei bukini sembi, seme hūwaliyasun / tob i ningguci aniya ilan biyai juwan / juwe de, /*giyan cing men i jai jergi hiya yenjana / sede bufi ulame wesimbuhede, ineku / inenggi hebei weng, ambasa be / dosimbui, /*hese wasimbuhangge, gisurehe songkoi obu sehebe / gingguleme dahai unggihe seme, ilan / biyai orin nadan de isinjihabi.a …жанжин Басай нарын айлтгасан бичгийг үзвээс, торгуудын лам Мэргэн цорж нарыг хошуу, сум зохиож өөр засаг болгоход Аюуки хааны төрлийн тайж лам рамжимба Хийрэвийг хүн маш үнэнч, түүний бие дуртайяа ламаас байж, засаг болон хүчин өгөн зүтгэн явсугай хэмээмой. Гоман ламын төрлийн a Цогийг бадруулагч жанжин Басайгаас Халхын зүүн гарын цэргийн туслагч жанжин Данзандоржид илгээсэн бичиг. // МУҮТА, М-1, Д-1, хн-2492, х.2. 250 满蒙档案与蒙古史研究 тайж Эрх, Дурал. Эд цөм эр сайн, хүн болмуй. Олон цөм санаа дагахыг даган рамжамба Хийрэвийг засгийн тайж тавьсугай. Эрх, Дуралыг туслах тайж тавьсугай. Мэргэн цорж эдүгээ хэрэг шийтгэсэн хүн. Эд цөм шинээр даган аливаа хэргийг басхүү Мэргэн цоржийн хамтаар зөвлөлдөн шийтгүүлтүгэй хэмээн айлтгасныг даган жанжин Басай нарын айлтгасан ёсоор Хийрэвийг засаг тайж тавьсугай. Эрх, Дуралыг туслах тайж тавьсугай. Засгийн тамга өгөх явдлыг харьяат журганд тушааж цутгуулан өгтүгэй хэмээмой, хэмээн Найралт төвийн зургадугаар он гурван сарын арван хоёрт, Цяньчимэний дэд зэрэг хиа Инжанаa нарт өгч уламжлан айлтгасанд мөнхүү өдөр хуувийн ван, сайд нарыг оруулж зарлиг буулгасан нь, хэлэлцсэн ёсоор болго хэмээснийг хичээнгүйлэн дагаж илгээв хэмээн гурван сарын хорин долоонд хүрч иржээ Эндээс харвал, Найралт төвийн 6-р (1728) оны 3 сарын 12-нд хаан уг айлтгалыг зөвшөөрч торгуудын засаг хошууг байгуулан засаг ноёноор нь халимагийн Аюуки хааны төрлийн лам тайж рамжимба Хийрэвb гэгчийг томилж хошууны туслагч тайжид Гоман лам Дондовжамцын төрлийн Эрх, Дурал нарыг тавьж, тэднийг Мэргэн цоржтой зөвлөлдөн хэрэг шийтгэж байхыг зарлиг болов. Мэргэн цорж ламын сахилаасаа татгалзсангүй тул засаг болж чадсангүй харин Аюуки хааны төрлийн лам рамжамба Хийрэв гэгч ламын сахилаасаа татгалзсан тул энэ шинэ хошууны засаг болсон a Энэхүү Инжана(ma.injana) хэмээгч нь 1712-1715 онд Ижилийн торгуудын Аюуки хаанд Чин улсаас томилогдсон элч нарыг тэргүүлэн явж байсан халимаг-торгуудын хэргийг сайн мэдэх нэгэн юм. b Хоо өрлөгийн хоёрдугаар хөвүүн Гомбо илдэний хоёрдугаар хөвүүн Огжодбагийн тавдугаар хөвүүн Ранжамба хэмээгч Аюуки хааны үеийн хүн энэ хүн мөн эсэхийг тодолж эс чадав. // Үнэн сүжигт хуучин торгууд хийгээд Чин сэтгэлт шинэ торгуудуудын хаан ноёдын уг үндэсний илтгэл түүхийн бичиг. oyirad teüken surbulji bičig. oyirad soyol-un degeji. öbür mongγol-un soyol-un keblel-ün qoriy-a. 1985. q.365-389. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 251 шиг байдал харагдах юм. Гэвч Мэргэн цорж шинэ засаг болон туслах тайж нарт зөвлөж хэрэг шийтгэх үүрэг хүлээжээ. Ийнхүү засаг хошууг байгуулаад сум хуваахад үлдсэн 55 эрийг Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас Басай нар халхын туслагч жанжин нартай хамтран хэлэлцэж шийтгэхийг тушаасан бөгөөд Басай Данзандорж нарыг энэ хэргийг зөвлөхөөр удаа дараа дуудуулав.a Ингээд Данзандорж нар Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас олгосон монгол цаазын бичгийг үндэс болгон тэдгээр 55 эрээс засаг тайж Хийрэвт тэргүүн зэрэг тайжийн ёсоор 15 эр, Мэргэн цорж угаас тэдгээр торгуудыг захирч байсан жуух бичиг бүхий мөн одоо хошууны хэргийг зөвлөн шийтгэх эрх олсон тул мөн засгийн адил хамжлага олгуулъя гэсэн санал дурдаж, уг хошууны бусад тайж нарын зэргийг үзэн хамжлага олгож бас албатгүй тайж нарт хамжлага өгөх хууль байхгүйг байцаан илгээжээ.b Гэтэл энэ хошууны тайж нарын дотор бас лам тайж гэсэн хүмүүс байсан бөгөөд Басай нар тэдэнд зэрэг, хамжлага олгуулах эсэхийг бэйл Бүүвэйд зөвлөн асуусанд тэр түүний хошуунд лам тайж үгүй харин эфү вангийн (Данзандорж) аймагт лам тайж нар байх тул түүнтэй энэ зүйлийг зөвлөхийг дурдав.c Гэтэл Данзандорж энэ талаар байцааж хариу хэлсэнгүй, Басайн байх цэргийн хүрээнд ч ирсэнгүй тул Басай нар хэргийг өөрсдөө шийтгэн барж, харин хаанд айлтгах бичигт нэрээ тавиулах a Цогийг бадруулагч жанжин Басайгаас Халхын зүүн гарын цэргийн туслагч жанжин Данзандоржид илгээсэн бичиг. Найралт төвийн 6-р оны 3 сарын 28 // МУҮТА, М-1, Д-1, хн2492, х.2. b Цогийг бадруулагч жанжин Басайгаас Халхын зүүн гарын цэргийн туслагч жанжин Данзандоржид илгээсэн бичиг. Найралт төвийн 6-р оны 6 сарын 19 // МУҮТА, М-1, Д-1, хн2492, х.3. c Цогийг бадруулагч жанжин Басайгаас Халхын зүүн гарын цэргийн туслагч жанжин Данзандоржид илгээсэн бичиг. Найралт төвийн 6-р оны 6 сарын 19 // МУҮТА, М-1, Д-1, хн2492, х.3; Данзандоржийн аймаг буюу халхын Түшээт ханы аймагт Мэргэн ноёны хошуунд Ноён хутагт хэмээгч томоохон хувилгаан лам байсан нь Тэнгэрийн тэтгэсэн хааны үед Түшээт ханы аймаг дотор өөрөө тусдаа нэг хошуу болж явсан түүх буй ч энэхүү лам тайж гэсэнтэй холбогдох эсэхийг одоогоор шууд хэлж чадахгүй байна. 252 满蒙档案与蒙古史研究 эсэхийг нь лавлан дахин бичиг илгээжээ.a Үүний хариуд Данзандоржоос Басайд илгээсэн бичигт: …jušen akū taijisa de sidan i niyalma bure kooli / akū. lama taijisa de jergi kamcigan bahabure / toktobuha kooli akū, ere baitai jalin, jurgan ci / afabuha songkoi acai, uhei toktobume gisurei / icihiyaha babe boolara be dahame, giyan i beye / uthai geneci acambihe. ne benjihe ciyaliyang / wajire unde, yamji cimari geren gūsade salame / bume wajire hamika bicibe, jakūn biyai ice de / meni aiman i geren gūsa orkon tola i belcir i / bade culgan acambi. uttu ofi, ne beye bahafi / generekū. jaka aisilara jiyanggiyūn, wang efu / generede, meni boljohongge, uyun biyai juwan i šurdeme / jiyanggiyūn i coohai hūwaran de isafi gisureci / acara baita hacin be acafi gisureki sehe bihe. / turgūt se, ice dahaha urse be dahame / membe aliyaci oci, aika aliyai uhei toktobume / gisurei icihiyaha babe, jurgan de boolaci / ojoroob Албатгүй тайж нарт гэрийн хүн өгөх хууль үгүй. Лам тайж нарт зэрэг хамжлага олгуулах тогтоосон хуульгүй. Энэ хэргийн учир журганаас тушаасан ёсоор нийлж, бүгд тогтоон хэлэлцэж шийдсэн явдлыг хүргэхийг даган, зүй нь бие даруй одвоос зохих бөлгөө. Эдүгээ илгээсэн цалин дуусах цагт, үдэш манагар олон хошуунд түгээн өгч дуусах шахсан авч, найман сарын шинэдээр манай аймгийн олон хошуу Орхон, Туулын бэлчирийн газарт чуулган нийлмой. Ийм учир, эдүгээ бие олж одохгүй. Мөнөөхөн туслагч жанжин, ван эфү одоход манай болзсон нь, есөн сарын a Цогийг бадруулагч жанжин Басайгаас Халхын зүүн гарын цэргийн туслагч жанжин Данзандоржид илгээсэн бичиг. Найралт төвийн 6-р оны 7 сарын 5 // МУҮТА, М-1, Д-1, хн2492, х.4. b Халхын зүүн гарын туслагч жанжин эфү ван Данзандоржоос Цогийг бадруулагч жанжин Басайд илгээсэн бичиг. Найралт төвийн 6-р он ... // МУҮТА, М-1, Д-1, хн-2506, х.1. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 253 аравны орчим жанжны цэргийн хүрээнд цуглан хэлэлцвээс нийлэх хэрэг зүйлийг нийлэн хэлэлцсүгэй хэмээсэн бөлгөө. Торгууд нар шинэ дагасан ардыг даган маныг хүлээвээс болох хэрэв хүлээн бүгдээр тогтоон хэлэлцэж шийтгэсэн явдлыг журганд хүргүүлвээс болму юу гэснээс үзвэл энэ хэрэг нилээд сунжирчээ. Үүний дараах өөр бичгээс үзэхэд Басай болон халхын туслагч жанжин нар болзсон хугацаандаа уулзаж энэ хэргийг хэлэлцээд хамтран айлтгал өргөхөөр тогтсон бөгөөд Мэргэн цоржид сум зохиогоод үлдсэн эрийн тоог эцэслэн байцааж илгээхийг шаардан бичиг илгээсэн байна. a Гэтэл Мэргэн цоржийн илгээсэн бичиг болон уг хошууны туслагч тайж Эрх, банди Эрх омбо нарын амаар мэдүүлсэн үлдсэн эрийн тоо нь урьд байцаасантай харилцан нийлсэнгүй тул дахин нягтлуулах гэсэн авч Мэргэн цорж Бээжинд одсон байжээ. b Иймээс Басай нар мөн Бээжинд явах гэж буй хойдын гүн Дашдаржаадc Мэргэн цоржийг “бэлхэн нийслэл хотод одсоныг даган тэдний хэргийг журганд бариулан шийтгүүлтүгэй” хэмээн захиж, Данзандорж нартай урьд хэлэлцсэн зүйлээ айлтгахыг больсон аж.d Үүгээр архивт хадгалагдаж буй Цогийг бадруулагч жанжин Басайгаас халхын зүүн гарын цэргийг захирах туслагч жанжин Данзандоржид илгээсэн a Цогийг бадруулагч жанжин Басайгаас Халхын зүүн гарын цэргийн туслагч жанжин Данзандоржид илгээсэн бичиг. Найралт төвийн 6-р оны 10 сарын 17 // МУҮТА, М-1, Д-1, хн2492, х.5. b Цогийг бадруулагч жанжин Басайгаас Халхын зүүн гарын цэргийн туслагч жанжин Данзандоржид илгээсэн бичиг. Найралт төвийн 6-р оны 10 сарын 17 // МУҮТА, М-1, Д-1, хн2492, х.5. c Цогийг бадруулагч жанжин Басайгаас Халхын зүүн гарын цэргийн туслагч жанжин Данзандоржид илгээсэн бичиг. Найралт төвийн 6-р оны 10 сарын 17 // МУҮТА, М-1, Д-1, хн-2492, х.5; Хойдын засаг гүн Бажийн дүү бөгөөд Зүүнгарын эсрэг байлдаан алагдсан ах Жамбийнхаа улсад туслагч гүнгийн зэргийг залгамжилсан тус хошууны сул гүн болно. d Цогийг бадруулагч жанжин Басайгаас Халхын зүүн гарын цэргийн туслагч жанжин Данзандоржид илгээсэн бичиг. Найралт төвийн 6-р оны 10 сарын 17 // МУҮТА, М-1, Д-1, хн2492, х.5. 254 满蒙档案与蒙古史研究 бичгүүд дууссан тул, энэ хэрэг цаашид хэрхэн шийтгэгдсэнийг бид мэдэхгүй.a Харин мөн л Монгол улсын Үндэсний төв архивын Улиастайн манж жанжны газрын хөмрөгт uheri uncara ulgai(sic!) dangse menggun buhe, gaire oyonggo dangse (Бүгд худалдах малын данс. Мөнгө өгсөн, авах чухал данс) хэмээх Найралт төвийн 6-р (1728) онд холбогдох нэгэн дансанд Мэргэн цоржийн торгууд хошуунд холбогдох цухас мэдээ гарч байна. Уг дансанд Найралт төвийн 6-р (1728) оны 7 сарын 8-нд Өрхийн яамны туслах түшмэл Чэрсү, Шажинга, бичээч Фэндэ, Чиктан нарын авчирсан мөнгийг олон хошууны худалдсан малд тараан олгосныг тэмдэглэсэн бөгөөд дансны 17-р хуудсанд дараах тэмдэглэлтэй. ° orin de turgūt i lama mergen corji, jasak i / uju jergi taiji keirub i gūsai emu / tanggū jakūnju morin, orin temen, duin / tanggū honin i hūdai juwe minggan emu / tanggū dehi yan menggun be, menggun benebume / takūrara aisilara jangjun wang ni gūsai / taiji sambil erke, jasak i taiji idamjab i / gūsai gūsa be kadalara janggin bandi de afabume buhe.b [Найралт төвийн 6-р оны 7 сарын] хоринд, торгуудын лам Мэргэн цорж, засгийн тэргүүн зэрэг тайж Хийрэвийн хошууны нэг зуун наян морь, хорин тэмээ, дөрвөн зуун хонины үнэ хоёр мянга нэг зуун дөчин лан мөнгийг мөнгө илгээн зарах туслагч жанжин вангийн хошууны тайж Самбил эрх, засгийн тайж Ядамжавын хошууны хошууг захирах занги Бандид a Ер нь Монгол улсын Үндэсний төв архивын Чин улсын үеийн сан хөмрөгөөс Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын хөмрөг нэн баялаг бөгөөд торгууд хошуунд холбогдох бидний ашигласан ихэнх баримт нь Хүрээ сайдын хөмрөгт буй халхын зүүн гарын туслагч жанжинд ирсэн болон түүнээс илгээсэн бичгүүд болно. b uheri uncara ulgai dangse menggun buhe, gaire oyonggo dangse (Бүгд худалдах малын данс. Мөнгө өгсөн, авах чухал данс)// МУҮТА, М-2, Д-1, хн-3, х.17. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 255 тушаан өгөв. Золоор бидний үед энэ үйл явдлын тухай Мэргэн цорж болон засгийн тайж Хийрэв нарын бичиж илгээсэн эх бичиг хадгалагдан хүрч иржээ. Монгол улсын Үндэсний Төв архивын Түшээт ханы аймгийн туслагч жанжны жасааны фондод тус бичиг хадгалагдаж буйг доор бүтнээр нь эшлье. ° torγud-un mergen čorji, jasaγ tayiji selteyin bičig. jangjun vang-tan-dur ergün ilegebe. jarliγ ulamjilan baγuγsan yosoγar, mal qudalduqu-yin učir-tur, ilegegsen bičig-ün qariγu medegülküi inu bida qola-ača negüjü ireküi-dür yadaγuran jüdenigsen ireged erse udagsan-u tula jaluγu mal qudalduqu ügei bolba ču jarliγ, wang-tan-dur tusiyaγsan kereg-tür nemeri boluγad, ügei yadaγu kümün ilegü γarγaju bolqu bui-j-a, kemen ereme(l)je-jü, ilegü ügei bolba ču unugsan ačigsan -ača qundaju qorin temege, jaγun nayan mori, dörben jaγun qoni γarγaji üjey-e, tere mal-un ün-e-yin toγ-a inu qoyar mingγan, nige jaγun döčin lang mönggün bolqu bayinam, eyimü-yin tula beleg qadaγ selte, nayiraltu töb-ün jirγuduγar on-i jun-u segül sar-a-yin jirγuγan-a dab deger-e ergübe.a хэмээгээд үүний мөнгө хоёр мянга нэг зуун дөчин лан зургаан оны зургаан a МУҮТА, М-10, Д-3, хн.6, н.1. 256 满蒙档案与蒙古史研究 сарын арван зургаанд хиа Бяцхан авч ирэв хэмээн манжаар бичжээ. (erei menggun juwe minggan emu / tanggū dehi yan / ningguci aniya ninggun biyai juwan ninggun de hiya / bicihan gajiha) Уг бичигт гурван мөр дөрвөлжин үсгийн бичээс бүхий бяцхан дөрвөлжин тамга дарсан байна. Тамгын бичээсийг уншвал jo-reg / tu-k’o-šo’u / če-t’a-’iji буюу Зоригт хошууч тайж гэж байгаа нь Мэргэн цорж болон тус хошууны засаг тайж Хийрэв хоёрын хэнд хамаарах нь тодорхойгүй ч харин эдгээр торгуудын тайж нар лам болж, сахил хүртэхээсээ урьд Зоригт хошууч тайж цол зүүж байсныг харуулж байна. a Бичигт засгийн тайжийг эхэнд бус харин Мэргэн цоржийн дараагаар мөн ч нэрийг нь орхигдуулан бичсэн зэргээс Мэргэн цоржийн эрх сүр засгийн тайжаас ч илүү байсныг мэдэж болно. Дээр өгүүлснээс харвал, торгууд хошуу нь халх, өөлдийн олон хошууны адил цэргийн хэрэгцээний малыг Чингийн төрд худалдан өгч байсан юм байна. Монгол улсын Үндэсний төв архивт Найралт төвийн үеийн данс ер нь ховор тул торгууд хошууны тухай дурдсан өөр тэмдэглэл одоогоор бид олж чадсангүй учир энэ хошууны тухай өөр нарийн зүйл ярих боломжгүй байна. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд судлаач О.Оюунжаргал Найралт төвийн 6-р онд Халхын баруун захад суусан ойрадуудаас бүрдсэн “өөлд чуулган” байгуулагдсан тухай судалсанb бөгөөд тухайн үеийн Чингийн баримтнаа тэрхүү чуулганд багтсан хошууны тоог заримдаа тав, зарим газар зургаа гэхчлэн харилцан адилгүй тэмдэглэжээ. Үүнд О.Оюунжаргал бээр “Илтгэл шастир”-т гарах мэдээг үндэслэн 1. Засаг төрийн жүн ван Цэрэнванбу; 2. a Халимагийн эмч Габаншаравын зохиол “Дөрвөн Ойрадын түүх”-д торгуудын Бойго өрлөгийн зургадугаар хүү Болхуны хүү Салтугийн хүү Ботойн отгон хүү Хошууч гэсэн тэмдэглэл байхаас гадна Эзнэйгийн торгууд лам Эжэй гэгээний зохиол “Шинэ хуучин торгуудын хаад ноёдын уг үндэсний илтгэл бичиг”-т мөн Бойго өрлөгийн хоёрдугаар хүү Онгон чавчаачийн ахмад хүү Эзэнэй тайшийн ахмад хүү Манус илдэнгийн хүү Мэргэн хошууч хэмээх тэмдэглэл энэхүү Зоригт хошууч тайжтай холбоотой эсэхийг одоогоор тодолж эс чадав. b Очирын Оюунжаргал. Манж Чин улсаас монголчуудыг захирсан бодлого. Улаанбаатар, 2009. т.51-64. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 257 Засаг төрийн бэйл Сэвдэнванбу; 3. Засаг хошууны бэйс Муухай; 4. Засаг хошууны бэйс Доржсэвдэн; 5.Алшаагийн засаг Абуу; 6.Хойдын улсад туслагч гүн Бажи нарын 6 хошуу байсан ба хошуудын Абуу Хөхнуурын газар нүүдэллэн явсан тул заримдаа 5 хошуу хэмээн албан бичигт гарч байсан гэж үзжээ.a Харин бидний үзвэл албан бичигт заримдаа өөлд 6 хошуу хэмээн гардаг нь, тухайн үед (1724-1729 оны хооронд) Хөхнуурын газар байсан Абуугийн хошууг оруулж тооцож байсан биш, харин тэдгээр хойд болон өөлд хошууны хамт нэг дор нутаглан байсан торгууд хошууг оруулан тооцож байсан хэрэг болов уу. Харин заримдаа 5 хошуу гэхчлэн дурддаг нь торгууд нар “бид цөм торгууд улсын хүн” хэмээн өөрсдийгөө өөлд нараас тусдаа гэж үзэж байсан тул манж нар ч мөн зарим талаар тэдэнд өөрөөр хандаж байсныг тусгаж байж магадгүй. Харин “Илтгэл шастир”-ыг хожим 50 гаран жилийн хойно зохиоход Халхад оршин байсан торгууд хошууны түүх бүдгэрсэн тул “өөлд чуулган” байгуулагдахад Хөхнуурын газар байсан хошуудын нэгэн хошууг түүнд багтаж байсан гэж үзсэн бололтой. Ийнхүү бодитой оршин байсан тус хошууг 50-иад жилийн дараа бараг мэдэхгүй болж ирсэн учир шалтгааныг Чин улсын албаны түүхийн зохиолын мэдээ болон БНХАУ-ын Түүхийн Нэгдүгээр архивын Цэргийн тухайн газрын зарим баримтыг түшиглэн доор өгүүлье. 4. Торгууд хошууны төгсгөл – 1731 он Зүүнгарын зоригт хунтайж Цэвээнравдан 1727 онд нас барж түүний хүү Галданцэрэн залгамжлаад Чин улсын харьяан дахь монголчууд руу чиглэсэн идэвхитэй бодлого явуулж эхлэв. Найралт төвийн 8-р (1730) оны өвлийн сүүл сард Халхад байсан хойт замын их жанжин Фурдан: a Очирын Оюунжаргал. Манж Чин улсаас монголчуудыг захирсан бодлого. Улаанбаатар, 2009. т.57. 258 满蒙档案与蒙古史研究 Зүүнгарын хулгайч цэрэг хувааж Аж Бижийн харуулыг халдаар ирж Халхын гүн Тонмог, Хойдын гүн Бажийн нутгийг бутруулахыг бас ч болзож үл болмой.a Түшмэл би туслагч жанжин Басайтанд зохисыг нь үзэж шилдэг цэргийг хоёр мянган сонгож бишихуны гарын сайд Дэншоуд тушаан өгч захируулан мэйрэний занги Марчи, Рашитаныг авч Хөвгэрт суусан Цахар, Халхын нэгэн мянган гурван зуун цэрэг лүгээ нийлж Ихэс нуурын ойрхон газарт сууж, Аж Бижийн харуулын зэргийн газрыг хамгаалан сэргийлүүлэн ван Гэлэг-Ямпил, гүн Тонмог, Дашдаржаатанд нэгэн мянган цэрэг өгч Дэншоугийн дэргэд илгээж бүгдээр сэргийлүүлэн бас мэйрэний занги Асан, гүн Дафуг хоёр мянган цэрэг авч Хөвгэрийн газарт суугаад өмөглөн туслуулан бичиг илгээвэйb хэмээн айлтгаж Зүүнгарыг сэргийлүүлж байв. Гэвч дараа жил нь 1731 онд Зүүнгарын цэрэг Халхад довтлон орж Хотон нуурын дэргэд Чингийн цэргийг цохиод улам цаашлан гүн орж захын хэд хэдэн хошууны нутгийг уулгалсан бөгөөд энэ тухай Найралт төвийн 9-р (1731) оны өвлийн тэргүүн сард Хол дахиныг дагуулагч жанжин Марсай: ...хорин есдүгээр өртөөгийн занги Далайн мэдүүлсэн нь, хулгайч Нам давааг давж Бэгэр Цагаан өргийн газарт хүрч ирээд, хойдын гүн Бажи, торгуудын Гоман ламын шавьнар ба бас өөлд ван Сэвдэн ванбугийн Бандийг цөм уулгалж авч одвой. a Торгууд хошуу халхын Тонмог болон хойдын Бажийн хошууны ойр нутаглаж байсан нь мэдэгдэх тул тус хошууны нутаг нь одоогийн Монгол улсын Говь-Алтай аймгийн нутгаар байсан гэж үзүүштэй. b dayičing ulus-un maγad qauli. qorin nigedüger emkidkel. šizung tölübtü quvangdi-yin maγad qauli (tabu). öbür mongγol-un soyol-un keblel-ün qoriy-a. 1992. q.59-60. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 259 Хулгайчийн цэрэг их хагас нь Шарга говиор ороод Годоли балгасны зүг оджээ. Бас нэгэн ангийн хулгайчийн цэрэг нь Хангайн зүг одож Туулаар яван, цөм Эрдэнэ зууд нийлээд халхын нутгийг авмой хэмээжээa гэсэн айлтгал өргөсөн боловч удалгүй эдгээр ойрадууд нь Зүүнгарын цэрэгт уулгалагдсан бус харин Зүүнгарын цэрэгт дагаж ороод тэднийг дагуулан замчилж явсныг олж мэджээ. Цогийг бадруулагч жанжин эвтэй чин ван Сибао айлтгал бичиж: эфү Цэрэн хүргэж ирсэн бичигт чин ван Ламжавын хошууны Эринчин нэрт хүн Цэрэндондовын хүрээнээс ирснийг бариад асууваас, өгүүлсэн нь, Хотон нуур газарт байлдахад Эринчин би хулгайчид уулгалагдвай. Эдүгээ Цэрэндондов намайг манай ван Ламжавт бичиг хүргүүлэн зарвай хэмээжээ. Бас өгүүлсэн нь, хоёр Цэрэндондов, Дорждамбатан урьд гурван түмэн хулгайч цэрэг авч халдаар ирэхүйд торгуудын Мэргэн цорж, хойдын гүн Бажи тэдний хошууны хүнээ аван орж өгөөд, зам удирдаж гүн Тонмог, Цэдэнжавын хошууг цөм уулгалвай. Бас халхын нутгийг уулгалан Жавзандамба хутагтыг залж Хангай газарт өвөлжтүгэй хэмээсэн бөлгөө.b хэмээн хаанд айлтгасан байна. Үүний дараа жил 1732 онд Зүүнгараас оргож ирсэн хойдын Бажийн харьяат лам Лувсангэлэгийн өчгөөс a Дайчин улсын Шизун төлөвт хуандийн магад хууль. Нэгэн зуун арван нэгдүгээр дэвтэр. Найралт төвийн есдүгээр он. Өвлийн тэргүүн сарын хөхөгчин хонь өдрийн зурвас. // dayičing ulus-un maγad qauli. qorin nigedüger emkidkel. šizung tölübtü quvangdi-yin maγad qauli (tabu). öbür mongγol-un soyol-un keblel-ün qoriy-a. 1992. q.406. b dayičing ulus-un maγad qauli. qorin nigedüger emkidkel. šizung tölübtü quvangdi-yin maγad qauli (tabu). öbür mongγol-un soyol-un keblel-ün qoriy-a. 1992. q.430-431. 260 满蒙档案与蒙古史研究 үзвэл торгууд нар хойдын Бажийн хамт Зүүнгарын цэрэгт Найралт төвийн 9-р (1731) оны намрын адаг 9-р сард дагаар оржээ.a Найралт төвийн 10-р оны 2 сарын 6-нд Зүүнгарт дагаар орсон халхын урианхан хошууны гүн Тонмогийн хошууны тайж Пунцаг дайчингийн харьяат лам Наваанжамц, Наваан-Одсэр нар харуулд ирснийг 2 сарын 9-нд Эвтэй чин ван Сибао, Данзандорж, Цэрэн, Фурдан, Жагдан нар хамтран хаанд сонсгон айлтгасны доторх тэдний өчигт, Пунцаг дайчин тайж Зүүнгарын зайсан Халиуны 1500 цэрэгт хаагдаж арга буюу дагасан бөгөөд 10 сард нь тэднийг нүүлгэж Үрүнгү голын газар хүрч мал туранхай тул тэндээ өвөлжсөн тухай гарч байна. Уг айлтгалд цааш нь: ...geli nawangjamcu sede, suweni donjiha, saha ele babe gemu ala seme fonjici, jaburengge, tuleke aniya hūlha membe gamai urunggu bade isinaha manggi, meni taiji pungcuk daicing ni elcin damba, baji i elcin ahai taiji, turgūt i mergen corji i elcin lubzang sirab ere ilan elcin be juwe ceringdondub sei takūrara elcin i emgi k’aldan cering de takūraha bihe. omšon biyade meni takūraha elcin damba se amasi jifi alahangge, be genefi ka’ldan cering de acaha. k’aldan cering, mende suweni kalkai nadan gūsa be dalaha niyalma we, manju monggo cooha be uheri dalahangge we seme fonjiha, meni alahangge, meni kalkai nadan gūsa be jasaktu han, danjin wang, cecen wang ere ilan dalahabi. manju, monggo, kalka uheri cooha be jiyanggiyūn wang dalahabi seme alaha.b ...бас Наваанжамц нарт танай сонссон мэдсэн явдлыг цөм хэл хэмээн асууваас, өчсөн нь, өнгөрсөн жил хулгай биднийг аваачиж a БНХАУ-ын Түүхийн Нэгдүгээр архив. Цэргийн тухайн газрын манж хуулга данс. Микрофильм 25. тал 000870. b БНХАУ-ын Түүхийн Нэгдүгээр архив. Цэргийн тухайн газрын манж хуулга данс. микрофильм 25. тал 000839. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 261 Үрүнгү газарт хүрсэн хойно манай тайж Пунцаг дайчингийн элч Дамба, Бажийн элч Ахай тайж, торгуудын Мэргэн цоржийн элч Лувсаншарав энэ гурван элчийг хоёр Цэрэндондовын зарсан элчийн хамт Галданцэрэнд илгээсэн билээ. Арван нэгэн сард манай зарсан элч Дамба нар хойш ирж хэлсэн нь, бид одож Галданцэрэнд золгов. Галданцэрэн биднээс танай халхын долоон хошууг тэргүүлсэн хүн хэн буй, манж монгол цэргийг бүгд толгойлсон нь хэн буй хэмээн асуув. Бидний хэлсэн нь, манай халхын долоон хошууг Засагт хан, Данжин ван, Цэцэн ван энэ гурав толгойлжээ. Манж, монгол, халхын бүгд цэргийг жанжин ван тэргүүлжээ хэмээн хэлэв. хэмээн дурдсан бөгөөд үүний урьд Найралт төвийн 10-р (1732) оны 2 сарын 3-нд харуулын газар баригдсан Зүүнгараас дагаар ирсэн хойдын долод отгийн Даржжав тайжийн харьяат Бүрэчи гэгчийн өчигт Зүүнгарт дагаар орсон хүмүүсийг хаана өвөлжүүлсэн тухай гарч байна. mende dahaha baji, turgūt i mergen corji, jigjijab sebe bula cinggil, hada cinggil i jergi bade tuweri hetumbuhebi. Moohai, cering sebe uyenci bodongci i jergi bade tuweri hetumbuhebi. esebe ere aniya casi nuktai baru guribui usin bui taribumbi sembi.a Манд дагасан Бажи, торгуудын Мэргэн цорж, Жигжжав нарыг Була Чингил, Хад Чингилийн зэрэг газарт өвөлжүүлжээ. Муухай, Цэрэн нарыг Үенч Бодончийн зэрэг газарт өвөлжүүлэв. Эднийг энэ жил цааш нутгийн зүг нүүлгэж тариа өгч тариулмой хэмээнэ. a БНХАУ-ын Түүхийн Нэгдүгээр архив. Цэргийн тухайн газрын манж хуулга данс. микрофильм 25. тал 000691. 262 满蒙档案与蒙古史研究 Найралт төвийн 10-р (1732) оны илүү 5 сарын 17-нд Ажи харуулын газар Хотон хургын байлдаанд Зүүнгарын цэрэгт олзлогдсон Хөххотын түмэд зүүн гарын хошууны хуяг Жамц хүрч ирсэн бөгөөд түүний өчигт: bukes otok i jaisang namjal i fejergi abaldak sere niyalma mimbe jafame gamafi hūwa ercis i kuke tohoi sere bade isinafi, cende nambuha musei niyalma be casi nukta de benebumbi sere mejige be donjifi, jamsu bi jakūn biyade kuke tohoi i baci tucifi, hūwa ercis i bade ceni karun tehe urse de geli nambufi, dasame amasi gamai kemuni abaldak de afabuha. amala ceni cooha ebsi jidere de mimbe acihai sasa hada cinggil i bade werihe. omšon biyade juwe ceringdondub cooha be gaifi hada cinggil i bade isinaha manggi abaldak sere niyalma, turgūt i lama mergen corji ci emu temen gaii mimbe uncaha. bi mergen corji be dahame oola ariktai i bade tuweri hetuhe. ere aniya sunja biyai orin de, turgūt i urse ercis i cala jair i bade gurime genei tembi serede, bi sunja biyai juwan juwe i dobori emu temen yalui, hūwa ercis i baci tucii, julergi gobi deri šurdeme yabufi anagan i sunja biyai ice de aji karun de isinjiha. bi tubade bihede turgūt i mergen corji i fejergi ursei gisurehengge, ere aniya jun gar i nukta ci ilan tumen cooha tucibufi amba ceringdondub dalai anagan i sunja biyai tofohon de kirang ni bade isinjimbi. ajige ceringdondub juwe tumen cooha be tucibui hasak i ergide unggimbi. amba ceringdondub i gaii jidere ilan tumen cooha kirang ni bade tei morin be ujifi tarhūha erinde, tulergideri šurdeme genefi, kalkasai nukta be necinjimbi seme turgūt i fejergi urse jun gar i niyalma ci donjifi, gisurere be bi donjiha, jai jun gar i jahacin urse usun ariktai de usin tarime jimbi seme ilan biyade hehe juse suwaliyame gurifi, hūwa ercis deri tulere be sabuha. mergen corji i urse geli gisurehengge hūlha de dahaha baji, k’aldang cering de alahangge, Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 263 ere aniya ging hecen ci amba cooha jici, jugūn goro, ja de isiname muterakū, uthai jicibe, inu ulha macufi teni isinjici ojoro dabala, ubaci ere aniya be amcame cooha dosici sain seme jombume alaha sembi. geli turgūt i mergen corji i fejergi ursei dorgici boigon tome emte haha be sonjome, uheri emu tanggū cooha tucibumbi, funcehe urse be ceni hehe juse i emgi jair i bade guribumbi seme, mini jidere de cooha tucibumbihe seme alambi.a Бүкэс отгийн зайсан Намжилын доод Абалдаг хэмээх хүн намайг барин авч Хоо Эрчисийн Хөх тохой хэмээх газарт хүрч тэдэнд баригдсан манай хүнийг цааш нутагт илгээмой хэмээх мэдээг сонсч Жамц би найман сард Хөх тохойн газраас гарч Хоо Эрчисийн газарт тэдний харуул суусан ардад бас баригдаж дахин хойш аваач бас Абалдагт тушаав. Хойно тэдний цэрэг нааш ирэхэд намайг ачсаар хамт Хад Чингилийн газарт үлдээв. Арван нэгэн сард хоёр Цэрэндондов цэргийг авч Хад Чингилийн газарт хүрсэн хойно Абалдаг хэмээх хүн, торгуудын лам Мэргэн цоржоос нэг тэмээ авч намайг худалдав. Би Мэргэн цоржийг даган Уул Аригтайн газарт өвөлжив. Энэ жил таван сарын хоринд торгуудын ард Эрчисийн цаад Зайрын газарт нүүн одож суумой хэмээхэд би таван сарын арван хоёрны шөнө нэг тэмээ унаж Хоо Эрчисийн газраас гарч урагш говиор тойрон явж илүү таван сарын шинэдээр Аж харуулд хүрч ирэв. Би тэнд байхад торгуудын Мэргэн цоржийн доод ардын хэлэлцэх нь, энэ жил Зүүнгарын нутгаас гурван түмэн цэрэг гаргаж Их Цэрэндондов тэргүүлэн илүү таван сарын арван таванд Кирангийн газарт хүрч ирмой. Бага Цэрэндондов хоёр түмэн цэргийг гаргаж хасгийн зүг илгээмой. Их a БНХАУ-ын Түүхийн Нэгдүгээр архив. Цэргийн тухайн газрын манж хуулга данс. микрофильм 25. тал 000598-605. 264 满蒙档案与蒙古史研究 Цэрэндондовын авч ирэх гурван түмэн цэрэг Кирангийн газарт сууж морийг тэжээн таргалсан цагт гадуур тойрон одож халх нарын нутгийг уулгалан ирмой хэмээн торгуудын доод ард зүүнгарын хүнээс сонсч хэлэлцэхийг би сонсов. Жич зүүнгарын захчин ард Усан Аригтайд тариа тарихаар ирмой хэмээн гурван сард эм хүүхэд хамтаар нүүж Хоо Эрчисээс гарахыг харав. Мэргэн цоржийн ард бас хэлэлцэх нь хулгайд дагасан Бажи, Галданцэрэнд хэлсэн нь, энэ жил нийслэл хотоос их цэрэг ирвээс зам хол, хялбар хүрч ирч чадахгүй. Даруй ирэвч мөн мал эцэж сая хүрч ирвээс болох бахана. Эндээс энэ жилийг амжин цэрэг орвоос сайн хэмээн сануулан хэлсэн хэмээмой. Бас торгуудын Мэргэн цоржийн доод ардын дотроос өрх тутмаас нэг эр сонгон бүгд нэг зуун цэрэг гаргамой. Үлдсэн ардыг тэдний эм хүүхдийн хамтаар Зайрын газарт нүүлгэмой хэмээн миний ирэхэд цэрэг гаргуулав хэмээн хэлмой. хэмээсэн байгааг үзэхүл Уул Аригтайн газар өвөлжсөн Мэргэн цоржийн торгууд нарыг Зүүнгарын нутгийн гүн Эрчисийн цаад тал Эмээл Зайрынa зүг нүүлгэн суулгах шийдвэр гарч 1732 оны дундуур нүүлгэжээ. Тэгэхдээ тэднээс цэрэг татаж Халхын зүг орох цэрэгт нэмэр болгосон юм байна. Найралт төвийн 10-р (1732) оны 7 сарын 28-нд Эвтэй чин ван Сибаогийн хаанд сонсгон айлтгасан айлтгалын дотор Зүүнгарын олзлогдсон цэрэг, хойдын тарвагачин отгийн тайж Эрэнцэний харьяат Гүчихай гэгчийн өчигт: a Зайр - БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Тарвагатай тойргийн Толь сяний нутагт БНХАУ-Казахстаны хил дээр Х.Ө. 45°9’ З.У. 83°4’-д буй нэгэн уул. // zay-a bandida. radnabhadara jokiyaba. si.norbu qaričaγulun tulγaju tayilburilaba. öbür mongγol-un arad-un keblelün qoriy-a. 1999. p.83. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 265 meni cooha be te nukta ci tucibure de sunja tumen cooha tucibumbi sehe, amala ton de jalukiyarakū seme tuleke aniya dahame dosika baji, moohai, turgūt, kalkai cooha be nonggime tucibuhe. utu tucibucibe kemuni ton de jalukiyahakū, damu ilan tumen cooha jihe. utu ilan tumen bicibe, hoise burut sakda asigan umesi labtu.a Манай цэргийг сая нутгаас гаргахад таван түмэн цэрэг гаргамой хэмээв. Хойно тоо гүйцсэнгүй хэмээн өнгөрсөн жил дагаар орсон Бажи, Муухай, торгууд, халхын цэргийг нэмэн гаргав. Хэдий гаргавч бас тоо гүйцсэнгүй, дөнгөж гурван түмэн цэрэг ирэв. Хэдий гурван түм гэвч хотон, буруд, хөгшин багачуул маш их. хэмээн тодорхой гарч байхыг үзвэл дагаар орсон торгууд нар Халхад орох цэрэгт мөн оролцон явжээ. Халхын засаг Цэрэнванчигийн харьяат Юм хэмээгч Зүүнгарын нутгаас оргон гарч Найралт төвийн 10-р (1732) оны 11 сарын 26-нд Хайч булаг харуулд хүрч ирсэн бөгөөд түүний өчигт: jai tuleke aniya tabcilabuha musei kalkai gung tongmok i gūsai taiji punsuk daicing sei urse gemu baji i niyalmai sasa jair ba i hanci kara maila i bade tehebi, moohai be ini fejergi ursei sasa altai i cargi oola ariktai, gool ariktai i bade tebuhebi. sebten wangbu i niyalma be ceni nukta de isiname gemu aiman aiman de facabume dendehe. turgūt i lama mergen corji be jair ba i hanci kara ajirgan, sira i jergi bade nukteme tebuhe. desei dorgide k’aldan cering kemuni turgūt i lama mergen corji, moohai be tuwarangge sain. mini jidere de donjici, baji i niyalma jai musei kalkasa be inu wang sebten wangbu i ūlet sei a БНХАУ-ын Түүхийн Нэгдүгээр архив. Цэргийн тухайн газрын манж хуулга данс. микрофильм 25. тал 000715. 266 满蒙档案与蒙古史研究 songkoi facabume niyalma de dendeme bure mejige bi sembi.a Жич өнгөрсөн жил уулгалагдсан манай халхын гүн Тонмогийн хошууны тайж Пунцаг дайчин нарын ард цөм Бажийн хүний хамт Зайр хэмээх нутгийн ойр Хар Майлын газарт суужээ. Муухайг түүний доод ардын хамт Алтайн цаад Уул Аригтай, Гол Аригтайн газарт суулгажээ. Сэвдэнванбугийн хүнийг тэдний нутагт хүрмэгц цөм аймаг аймагт салган хуваав. Торгуудын лам Мэргэн цоржийг Зайр газрын ойр Хар азарга, Шар зэрэг газарт нутаглуулав. Тэдний дотроос Галданцэрэн ганц торгуудын лам Мэргэн цорж, Муухайг харж үзэх нь сайн. Миний ирэхэд сонсвоос Бажийн хүнийг жич манай халхчуудыг мөн ван Сэвдэнванбугийн өөлд нарын ёсоор салган хүнд хуваан өгөх мэдээ буй хэмээмой. хэмээн гарч байгаагаас үзвэл Мэргэн цоржийн торгууд нар Зайрын Хар азарга, Шар зэрэг газар хойдын Бажи болон урианхан халхын Пунцаг дайчингийн албатын ойр зэргэлдээ нутаглан суух болсон юм байна. Харин Зүүнгарын цэрэг Найралт төвийн 9-р (1731) онд Халхад довтлон орсноос хойш торгууд нарыг цаг үргэлж Мэргэн цоржийн харьяат хэмээн бичиж засаг тайж Хийрэвийн нэр огт гарахгүй байхаас үзвэл Хийрэв энэ үед нэгэнт нас нөгчсөн байсан болов уу гэж санагдана. Ийнхүү энд хүрч ирээд Халхын баруун захад оршин байсан Ижил мөрний торгууд нараас бүрэлдсэн нэгэн хошуу Зүүнгарын цэргийн довтолгооны улмаас “өөлд чуулган”-ыхаа хамтаар төгсгөл болжээ. Энэ хошуу нь ердөө гурван жил илүү болоод Зүүнгарт дагаж орсон тул Чингийн албаны түүхэн зохиолд энэ тухай дурдсан зүйл дэмий л их a Эвтэй чин ван Сибао нарын Найралт төвийн 10-р оны 12 сарын 5-ны өдрийн айлтгал. // БНХАУ-ын Түүхийн Нэгдүгээр архив. Цэргийн тухайн газрын манж хуулга данс. микрофильм 25. тал 000998. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 267 бус бөгөөд хожим зохиосон “Илтгэл шастир” мэтийн зохиолд энэ хошууг хожмын Эзнэйн торгууд хошуутай андуурсан ч зүйл гарчээ. Жишээлбэл, “Илтгэл шастир”-ын хошууны бэйс Арабжурын олдворын шастирт: angqan udaγ-a jalγamjilaγsan danjung, arabjur-un aqamad köbegün. uγ-taγan qosiγun-u beyise jalγamjilaγsan bölüge. nayiraltu töb-ün doluduγar on-dur baralqar-a iregsen-dür jarliγ-iyar debsigüljü törüyin beyile ergümjilebei. yisüdüger on jegün γar tangnaγulči jaruju qalq-a jiči dotur-a daγaγsan ögeled-üd-i mungqaraγulju arγadaqu böged basa čerig ilegejü jam qubiyan oron nutuγ-i aγulγalaqudur danjung-un qariyatu mergen čorji neretü kümün urbaju nöküčere odbai.a гэсэн нь Халхад байсан торгуудын засаг хошууны Мэргэн цоржийг Эзнэйгийн торгууд хошууны бэйс Арабжурын харьяат байсан мэтээр андуурчээ. Үүний учир нь, эдгээр торгууд нар Зүүнгар улсыг мөхөхөд халхын засаг Тонмог болон хойдын Бажийн хошууны ардын адил буцаж ирсэнгүй тул Найралт төвийн үед тэдний дэргэд торгууд хошуу байгуулагдан оршиж байсан нь мартагдаж, улмаар хожмын Чингийн түүхч нар тэдгээр торгуудын тухай мэдээг Эзнэйгийн торгууд гэж үзсэний улмаас ийнхүү бичсэн бололтой. Мэргэн цоржийн торгууд нар Зүүнгарт дагаж Зайрын газар суусны сүүлээр хэрхсэнийг одоогоор бид хэлж чадахгүй ч хожим 1771 онд Ижил мөрний газраас нүүн ирж Чин улсад дагаар орсон торгуудыг хошуу чуулган зохион байгуулахад бий болгосон “Үнэн сүсэгт хуучин торгуудын өмнө замын чуулган”-ы хамгийн том хошуу Үнэн сүсэгт хуучин торгуудын a Хошууны бэйс Арабжурын олдворын шастир. // borjigin mönggündalai qarγuγulun tayilburilaba. jarliγ-iyar toγtaγaγsan γadaγadu mongγol qotung ayimaγ-un vang gung-üd-ün iledkel šastir (dooradu) öbür mongγol-un arad-un keblel-ün qoriy-a. 2006. q.332-333. 268 满蒙档案与蒙古史研究 зоригт ханы хошууны доторхи 5 бага хошууны нэг “Шавь нар”-ын нэг сум нь “Гэгээний шавь нар” гэгдэж байсан нь энэхүү Харшаарын торгуудын тахиж шүтдэг Балганатайн шар сүмд суудаг Гүмэн гэгээний харьяат шавь нар байжээ.a Энэхүү Гүмэн гэгээнb гэдэг бол торгуудын Гоман лам Дондовжамцын хувилсан нь бөгөөд түүний шавь нар гэсэн энэ хүмүүс Увш хааны гол хошуунд байгаагаас үзвэл Зүүнгарт дагасан Мэргэн цоржийн харьяат нар Зүүнгар улс мөхөх үеэр эсхүл түүнээс ч эрт Ижил мөрний зүг одсон бололтой.c Энэ тухай баримт үгүй байх тул одоогоор ямар нэг тодорхой зүйл өгүүлж чадахгүй байна. 5. Дүгнэлт 1697 онд Зүүнгарын Галдан бошогт хаан нас барсны сүүлээр ХалхЗүүнгарын завсар сууж байсан Ижилийн халимаг-торгуудын тайж язгууртай Гоман лам Дондовжамц нь Чин улстай харилцах болсон бөгөөд түүнийг Төвдөд орж шашин ном, засаг захиргааны үйл эрхлэхэд хар, шар шавь албат нь Хөхнуурын баруун хойно Дан, Булингарын газар нутаглан суужээ. Гэтэл Зүүнгарын цэрэг Төвдөд орж хошуудын хаант төр эвдрэн 1723 онд Хөхнуурын газарт Лувсанданзаны бослого дэгдсэнтэй холбогдон Чин улсаас Булингарт цэрэг суулгаж тэнд нутаглан байсан торгууд нар өөр тийш нүүх шаардлагатай болжээ. Гоман лам Дондовжамц 1710 онд Цахарын адуун сүргийн газар нас барахад түүний ач дүү Мэргэн цорж түүний харьяат шавийг захирах болсон бөгөөд Чингийн a ge.lijei jokiyaba. qarašar-a-yin mongγolčud-un neyigem-ün bayiγulul bolun jasaγ jakirγan-u bayiγulul-un sudulul. sinjiyang-un arad-un keblel-ün qoriy-a. 2008, p.162. b Гоман гэдэг үг торгууд аялгуунд сунжран ийнхүү дуудагдах болжээ. // qarausun-u oyiradčud-un teüke soyul-un sudulul. ündüsüten-ü keblel-ün qoriy-a. 2010, p.122. c Зүүнгарын Галданцэрэн хунтайжийн үед том ноёдын захирсан 21 анги байсны дотор хойд аймгийн ноёдын хамт торгуудын Баатар увшийн нэг анги бас байсан билээ. // Историческое обозрение ойратов или калмыков с XV столетия до настоящего времени. Сочинено монахом Иакинфом. Санкт-Петербург, 1834. с.134. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он) 269 цэрэгт явж байсан халхын засаг Тонмог нарыг дагалдан Халхын баруун захад ирж нутагласанд Халх дахь Чингийн цэргийг захирах Цогийг бадруулагч жанжин Басай нар тэднийг Чингийн хуулиар шинэ засаг захиргаанд оруулах ажил зохиожээ. Ингэхдээ Чингийн төрөөс эхлээд эдгээр торгуудыг лам хүн захирч буйгаар шалтаглан аль нэгэн хошуунд хавсарган захируулах хэмээсэн боловч удалгүй Найралт төвийн 6-р (1728) онд тусд нь засаг хошуу болгосон нь тэд бол Чин улсаас Зүүнгарын эсрэг бодлогодоо ашиглахаар чармайж удаа дараа элч томилон илгээж байсан алс хол Ижил мөрний халимаг-торгуудын нэгэн хэсэг байсан явдалтай холбогдох ба тэд нар угаасаа хэн нэгэнд харьялагдалгүй явж ирснийг нь ч харгалзсан хэрэг юм. Найралт төв хаан 1729 онд Халимагийн хаан Цэрэндондогт илгээсэн бичигтээ, Гоман ламын харьяатад хишиг хүртээн сайхан тохинуулсан тухайгаа дурдсан нь үүнийг тодорхой харуулна. Гэтэл удалгүй 1731 онд Зүүнгар-Чингийн хооронд шинэ дайн үүсч түүний явцад Чингийн цэрэг хэдэн ноцтой ялагдал хүлээж, халхын газар байсан “өөлд чуулган”-д багтах ойрадуудын ихэнх нь Зүүнгарт дагаар ороход засаг тэргүүн зэрэг тайж Хийрэв агсны торгууд хошуу ч мөн багтжээ. Чухам ийм учраас хожим “Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон ван гүнгүүдийн илтгэл шастир”-ыг зохиоход торгууд аймгийн шастирт энэ хошууны тухай огт дурдсангүй, тэднийг тэргүүлж байсан Мэргэн цоржийг мөн Ижил мөрний халимаг-торгуудаас бүрдсэн бэйс Данжунгийн хошууны харьяат хүн байсан мэтээр ташааран бичсэн зүйлс гарчээ.