Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Skip to main content
Манжийн төрийн албан түүх нь 1730-1732 оны Зүүнгар-Чингийн дайны өрнөлийн талаар тодорхой мэдээллээр хангадаг ч, хоёр тал цэргээ татаж сэргийлэн суусан үе, тодруулбал, 1734 оны 12-р сарын эхээр дайныг зогсоож хилийн хэлэлцээр байгуулан... more
Манжийн төрийн албан түүх нь 1730-1732 оны Зүүнгар-Чингийн дайны өрнөлийн талаар тодорхой мэдээллээр хангадаг ч, хоёр тал цэргээ татаж сэргийлэн суусан үе, тодруулбал, 1734 оны 12-р сарын эхээр дайныг зогсоож хилийн хэлэлцээр байгуулан олон амьтанд тустай үйл бүтээх асуудлыг хэлэлцэх дэд сайд, Фуча овгийн Фунай (1677-1738) Зүүнгарын хилээр орох хүртэлх хоёр жилийн үйл явдлыг хөндсөн нь ховор бөгөөд хэрэг төвөггүй, тайван амгалан байсан уу гэдэг асуултыг бидэнд үлдээдэг. Энэхүү өгүүлэлд, Хятадын түүхийн нэгдүгээр архивт хадгалагдаж буй, 2012 онд гэрэл зургаар 283 боть болгон хэвлүүлсэн, хил дагуу цэрэг захирч суусан Чингийн засгийн ордны цэргийн жанждын айлтгалуудад тулгуурлан уг зурвас үеийн нөхцөл байдлыг тодруулна.
Research Interests:
Хятадын Түүхийн Нэгдүгээр архивт Или голын өмнө эрэгт байсан Галданцэрэн хааны нэгэн суурингийн байцын зураг хадгалагдаж байна. Уг зургийг аравны дарга Дэнтэй Тэнгэрийн тэтгэсэний хорин наймдугаар (1763) онд зарлигаар зуржээ. Зурагт... more
Хятадын Түүхийн Нэгдүгээр архивт Или голын өмнө эрэгт байсан Галданцэрэн хааны нэгэн суурингийн байцын зураг хадгалагдаж байна. Уг зургийг аравны дарга Дэнтэй Тэнгэрийн тэтгэсэний хорин наймдугаар (1763) онд зарлигаар зуржээ. Зурагт тоосгон сүм, тоосгон давхар байшин, монгол гэр барих газар, овоо, тээрмийн гэр, зам, усны суваг, хуурай хотгор зэргийг тэмдэглэсэн байна. Энэхүү зураг нь эдүгээ олдоод байгаа Зүүнгарын хаадын амьдарч байсан суурин газрын анхны зураг болохын зэрэгцээ Зүүнгар улсын түүх болон Зүүнгарын мөхөөсний дараах Или газарт авч хэрэгжүүлсэн Манжийн бодлогыг судлахад чухал ач холбогдолтой юм.
Research Interests:
Төрийн эрх барих хугацаандаа Ламдаржаа хаан 1750 оны 11-р сар болон 1751 оны 11-р сард тус тус Манж Чин улсад элч зарсан байна. Энэхүү хоёр удаагийн элч зарсан учир шалтгаан, элчийн айлчлалын үргэлжилсэн хугацаа, бүрэлдэхүүн, арилжааны... more
Төрийн эрх барих хугацаандаа Ламдаржаа хаан 1750 оны 11-р сар болон 1751 оны 11-р сард тус тус Манж Чин улсад элч зарсан байна. Энэхүү хоёр удаагийн элч зарсан учир шалтгаан, элчийн айлчлалын үргэлжилсэн хугацаа, бүрэлдэхүүн, арилжааны болон бэлэгийн эд зүйлс, мөн Манжийн тал Зүүнгарын элч нарыг хүлээж авсан хийгээд замд олгосон хоол хүнс, элч нарт шагнасан зүйлс болон Ламдаржаа хааны элч зарсан учрыг Манжийн тал хэрхэн үзэж байсан зэрэг асуудлыг доорх гурван сурвалжийн мэдээнд тулгуурлан авч үзэж байна.
Research Interests:
Элчийн харилцаа бол хоёр улс бие биенээ хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл, тухайн улсын гадаад бодлогын нэгэн хэлбэр. Зүүнгарын хаад Манжид элч зарах, Манжаас Зүүнгарт элч илгээхдээ захидал явуулахын зэрэгцээ элчийн амаар “бага үг”-ийг... more
Элчийн харилцаа бол хоёр улс бие биенээ хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл, тухайн улсын гадаад бодлогын нэгэн хэлбэр. Зүүнгарын хаад Манжид элч зарах, Манжаас Зүүнгарт элч илгээхдээ захидал явуулахын зэрэгцээ элчийн амаар “бага үг”-ийг хэлүүлдэг байжээ. Энэ нь захидалд олон хэрэг явдлыг дурдахаас зайлсхийх, тухайн асуудал дахь эсрэг талын байр суурийг тандах, захидлын үгнээс өөр чухалд тооцогдох явдлыг дурдах, цөөн тохиолдолд захидлын үгийг давтаж хүчийг нэмэх зорилготой байв.
Research Interests:
Судалгааны бүтээл болон түүхийн сурвалжуудад төдийлөн тэмдэглэгдээгүй 1732 оны Зүүнгарын чуулган бол 1730-1732 оны хооронд Зүүнгар-Манжийн дунд өрнөсөн дайны дараа Зүүнгарын ноёд чуулж, цаашид хэрхэх тухайгаа хэлэлцэхдээ хоёр газарт салж... more
Судалгааны бүтээл болон түүхийн сурвалжуудад төдийлөн тэмдэглэгдээгүй 1732 оны Зүүнгарын чуулган бол 1730-1732 оны хооронд Зүүнгар-Манжийн дунд өрнөсөн дайны дараа Зүүнгарын ноёд чуулж, цаашид хэрхэх тухайгаа хэлэлцэхдээ хоёр газарт салж Галданцэрэн, Их Цэрэндондовын газарт хуралдсан байна. Энэ нь Зүүнгарын чуулганыг шинжлэн судлахад эш татах чухал баримт болох юм. Энэхүү чуулганы тухай анхдагч сурвалж болох Манж-Зүүнгарын хилийг хамгаалан суусан манжийн сайд, түшмэдийн айлтгалын бичгүүдээс олж харах бөгөөд уг чуулганаар хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэр, Манжийн хагалан бутаргах бодлого, ноёдын зөрчил, Эрдэнэ зуугийн дайны ялагдлыг хэлэлцэн тунгаасан байдал зэргийг уг өгүүлэлд тодруулна.
Research Interests:
Аливаа хоёр улсын харилцаанд харь улсын элчийн өнгөрөн явах зам чухалын зэрэгцээ хамгаалан хүргэх, замын дунд тандан мэдээ авхуулахгүй байх зэрэг бодлогыг дагалдуулж байдаг. Зүүнгараас Манж руу элч явуулах болон Манжаас Зүүнгар руу элч... more
Аливаа хоёр улсын харилцаанд харь улсын элчийн өнгөрөн явах зам чухалын зэрэгцээ хамгаалан хүргэх, замын дунд тандан мэдээ авхуулахгүй байх зэрэг бодлогыг дагалдуулж байдаг. Зүүнгараас Манж руу элч явуулах болон Манжаас Зүүнгар руу элч илгээхдээ, Манжийн талаас авч үзвэл өмнөд, умард хоёр замаар явна. Манжаас Зүүнгарт ирсэн элчийн бүлгүүд дотроос Энх-Амгалангийн хорин нэгдүгээр (1682) онд илгээсэн дотоод сайд Хитад, хорин наймдугаар (1689) онд илгээсэн ГМТЗЯЯ-ны эрхэн сайд Арнай, Найралт төвийн хоёрдугаар он (1724) болон гуравдугаар (1725) онд илгээсэн Дотоод яамны дэд бичгийн сайд Жунфубау, арван хоёрдугаар (1734) онд илгээсэн дэд сайд Фунай, Тэнгэрийн тэтгэсэний хоёрдугаар (1737) онд илгээсэн Халхын туслагч тайж Эмгэн, гуравдугаар (1738) онд илгээсэн дэд сайд Акдун нарын бүрэн тайлан илэрч олдоод байна. Тэдний тайланд үндэслэн Зүүнгарын нутгаар яван өнгөрсөн Манжийн элчийн замыг зураглан гаргасан болно.
Research Interests:
1643 онд Шүхэр дайчин Энса хутагтын хамт Лхаст очин Далай ламтай уулзаж, Хөхнуурын Хошуудын хаан Гүүшийг дагалдан анхлан Манжид элч илгээснээс 1756 онд Торгуудын Дондоврааш хаан элч томилох хүртэл Торгууд-Чингийн хооронд 18 удаа харилцан... more
1643 онд Шүхэр дайчин Энса хутагтын хамт Лхаст очин Далай  ламтай уулзаж, Хөхнуурын Хошуудын хаан Гүүшийг дагалдан анхлан Манжид элч илгээснээс 1756 онд Торгуудын Дондоврааш хаан элч томилох хүртэл Торгууд-Чингийн хооронд 18 удаа харилцан элч илгээхийг оролдож, үүнээс гурван удаагийн элчийн бүлэг зорилгодоо хүрэлгүй замаасаа буцсан байна. Энэ үед Торгуудаас Чин улсад 13 удаа, Чин улсаас Торгуудад хоёр удаа элч илгээжээ. Хоёр улсын харилцааны эхлэл, өрнөл, хувиралт, өөрчлөлтийн явцад эдийн засаг, аж ахуй, оюун санаа, улс төрийн хэрэгцээ шаардлагын хүрээнд худалдаа хийх, холбоотон хайх, бүс нутагт нөлөөгөө тогтоох, шашнаар дамжуулан засаглалаа баталгаажуулах зэрэг ашиг сонирхол оршиж байжээ.
Research Interests:
中央政府与地方政权使者来往的通路是很重要,而且沿途路上怎么防止对方沿途打探消息等政策。准噶尔汗国前往京城或清朝派往准噶尔汗国的使者,从清朝角度来看,基本是分为南路与北路。如今清朝派往准噶尔的所使团中报告发现的有:康熙二十一年(1682)派使噶尔丹内大臣齐他特;康熙二十八年(1689)派使噶尔丹理藩院尚书阿喇尼;雍正三年(1725)和雍正四年(1726)派使策妄阿喇布坦内阁学士众佛保;雍正十二年(1734)派使噶尔丹策零侍郎傳鼐;乾隆二年(1737)出使噶尔丹策零喀尔喀副台吉厄... more
中央政府与地方政权使者来往的通路是很重要,而且沿途路上怎么防止对方沿途打探消息等政策。准噶尔汗国前往京城或清朝派往准噶尔汗国的使者,从清朝角度来看,基本是分为南路与北路。如今清朝派往准噶尔的所使团中报告发现的有:康熙二十一年(1682)派使噶尔丹内大臣齐他特;康熙二十八年(1689)派使噶尔丹理藩院尚书阿喇尼;雍正三年(1725)和雍正四年(1726)派使策妄阿喇布坦内阁学士众佛保;雍正十二年(1734)派使噶尔丹策零侍郎傳鼐;乾隆二年(1737)出使噶尔丹策零喀尔喀副台吉厄墨根,乾隆三年(1738)派使噶尔丹策零侍郎阿克敦。
Research Interests:
Дэчинравжайлин хийдэд оршин сууж байсан лам нартай холбогдох судалгааны эргэлтэнд орсон архивын нэгэн баримт байдаг нь 1917 оны 5-р сарын 11-ний өдөр Дэчинравжайлин хийдийн ямба олсон (Богд хаанаас шагнал өргөмжлөл хүртсэн) лам нарын нэрс... more
Дэчинравжайлин хийдэд оршин сууж байсан лам нартай холбогдох судалгааны эргэлтэнд орсон архивын нэгэн баримт байдаг нь 1917 оны 5-р сарын 11-ний өдөр Дэчинравжайлин хийдийн ямба олсон (Богд хаанаас шагнал өргөмжлөл хүртсэн) лам нарын нэрс билээ. Энэхүү баримтаас 1917 онд Дэчинравжайлин хийдэд хичнээн ламтай байсныг илэрхийлж чадахгүй боловчиг тухайн үед хийдийн хамба лам, да лам хэн байсныг мэдэж болно.
Research Interests:
Мин улсын магад хуулинд буй Ойрадын түүхтэй холбогдох 1400-1590 оны баримтуудын хятад хэлнээс монголд хэлэнд орчуулсан.
Энэхүү эмхэтгэлд Берлиний үндэсний музей болон Хятадын түүхийн нэгдүгээр архивт хадгалагдаж буй манжийн хилийн сайдуудын айлтгалуудыг түүвэрлэн монгол хэлэнд орчуулжээ.
Зүүнгар улс-Чин улсын 1740 оны хилийн хэлэлцээрт холбогдох Хятадын Түүхийн Нэгдүгээр архиваас хуулж авсан 7, мөн 2009 онд хэвлэгдсэн "Цэргийн тухайн газрын манж бичгийн Зүүнгарын элчийн дансны орчуулгын эмхэтгэл" хэмээх 3 боть, 2012 онд... more
Зүүнгар улс-Чин улсын 1740 оны хилийн хэлэлцээрт холбогдох Хятадын Түүхийн Нэгдүгээр архиваас хуулж авсан 7, мөн 2009 онд хэвлэгдсэн "Цэргийн тухайн газрын манж бичгийн Зүүнгарын элчийн дансны орчуулгын эмхэтгэл" хэмээх 3 боть, 2012 онд хэвлэгдсэн "Чин улсын үеийн Шинжааны манж бичгийн архивын баримтын эмхэтгэл" хэмээх 283 ботиос 58 баримтыг түүвэрлэн, нийт 65 баримтыг манжаас монгол хэлэнд орчуулж хэвлэв.
Судлаач залуусын “Тод дөрвөлжин” клубын гишүүн залуу судлаачид гадаадын эрдэмтэдийн “Ойрад судлал”-ын сэдвээр орос, англи, хятад болон худам, тод үсгээр бичсэн 32 эрдэм шинжилгээний өгүүллийг монгол хэл, бичгээр орчуулж хөрвүүлсэн бүтээл... more
Судлаач залуусын “Тод дөрвөлжин” клубын гишүүн залуу судлаачид гадаадын эрдэмтэдийн “Ойрад судлал”-ын сэдвээр орос, англи, хятад болон худам, тод үсгээр бичсэн 32 эрдэм шинжилгээний өгүүллийг монгол хэл, бичгээр орчуулж хөрвүүлсэн бүтээл болно.
Хятадын Түүхийн нэгдүгээр архивт хадгалагдаж байгаа Торгуудын түүхэнд холбогдох 1731 оны 3-р сарын 16-наас 1772 оны 4-р сарын 7-ны өдөр хүртэлх  253 баримтыг түүвэрлэн манжаас монгол хэлэнд орчуулсан.
1370 онд хятад хэлээр бичсэн “Юань улсын судар” сурвалжийг 1928 онд нэрт нангиадач Ч. Дэмчигдорж (Дандаа чинсан) монгол хэлнээ орчуулсан юм. Тус орчуулгын 1-69 дүгээр ботийг монгол бичгээс крилл бичигт хөрвүүлж хятад эхтэй нь тулган,... more
1370 онд хятад хэлээр бичсэн “Юань улсын судар” сурвалжийг 1928 онд нэрт нангиадач Ч. Дэмчигдорж (Дандаа чинсан) монгол хэлнээ орчуулсан юм. Тус орчуулгын 1-69 дүгээр ботийг монгол бичгээс крилл бичигт хөрвүүлж хятад эхтэй нь тулган, тайлбар сэлт үйлдсэн судалгааны ажлыг 4 ботиор өргөн толилуулж байна.
Тус бүтээл нь Манж Чин улсаас Зүүнгар улстай харилцсан, Зүүнгар улсыг байлдан сөнөөсөн, Зүүнгарын нэг хэсэг болох Хотон аймгийн Манжийг эсэргүүцсэн бослого, түүнийг дарсан зэрэгт Манжийн төрөөс явуулсан бодлого, түүний хэрэгжилтийг он,... more
Тус бүтээл нь Манж Чин улсаас Зүүнгар улстай харилцсан, Зүүнгар улсыг байлдан сөнөөсөн, Зүүнгарын нэг хэсэг болох Хотон аймгийн Манжийг эсэргүүцсэн бослого, түүнийг дарсан зэрэгт Манжийн төрөөс явуулсан бодлого, түүний хэрэгжилтийг он, сар, өдрөөр нэг бүрчлэн бичсэн Манжийн төрийн албан түүхийн зохиол бөгөөд 1700 оны 7 сараас 1765 оны 11 сарын 19 хүртэлх 65 жилийн түүхэн хэрэг явдлыг багтаасан нийт 172 дэвтэр юм. Манж, хятад хэлээр 1770 онд зохиосон тус сурвалжийг монгол хэлнээ, кирилл үсгээр анх удаа орчуулан нийтийн хүртээл болгож байна.
Сайшаалт ерөөлтийн 7-р (1802) онд манж, монгол, хятад гурван үсгээр дахин барлаж гаргасан 120 дэвтэр У ин диэний бар хэвлэлийн монгол эхээс “Илтгэл”-ийн 8, 11-13; “Шастир”-ын 52, 61-74, 79-91, 98-99 дүгээр дэвтрүүдийг кирилл үсэгт... more
Сайшаалт ерөөлтийн 7-р (1802) онд манж, монгол, хятад гурван үсгээр дахин барлаж гаргасан 120 дэвтэр У ин диэний бар хэвлэлийн монгол эхээс “Илтгэл”-ийн 8, 11-13; “Шастир”-ын 52, 61-74, 79-91, 98-99 дүгээр дэвтрүүдийг кирилл үсэгт хөрвүүлж хятад эхтэй харгуулсан сурвалж судлалын бүтээл болно.
Монголын түүхтэй холбогдох харь хэлний сурвалж, түүний дотор хятад, манж хэлээрх сурвалжийг орчуулж хэвлэх, судалгаанд өргөнөөр ашиглахад дээр дурдсан мэт хаадын оны цол, жил, сар, өдрийг аргын тоололд шилжүүлж ойлгох хэрэгцээ шаардлага... more
Монголын түүхтэй холбогдох харь хэлний сурвалж, түүний дотор хятад, манж хэлээрх сурвалжийг орчуулж хэвлэх, судалгаанд өргөнөөр ашиглахад дээр дурдсан мэт хаадын оны цол, жил, сар, өдрийг аргын тоололд шилжүүлж ойлгох хэрэгцээ шаардлага байнга үүсч буйд үндэслэн тус гарын авлагыг эмхэтгэн хэвлүүллээ. Тус гарын авлагыг бэлтгэхдээ Фан Шы Мин, Фан Шао Фэнь нарын эмхэтгэсэн “Хятадын түүхэн он дараалал ба хятад, өрнийн түүхэн он дарааллын хүснэгт дэх Юань улс, Мин улс, Манж Чин улсын он тооллуудыг хятадаас монгол хэлэнд буулгалаа. Фан Шы Мин, Фан Шао Фэнь нар нь өөрсдийн бүтээлдээ Луо жэнь юүгийн “Нийтийн тооллоос нааших илүү сарын шинжилгээ” болон Шэү Жун Сань, Оу Ян И нарын "Хятад, өрнийн 2000 жилийн харьцуулсан хүснэгт”, мөн Хуан бо лугийн “Хятад, өрнийн жил сарын бүрэн шинжилгээ” зэрэг найман номыг ашигласан байна.
Хойд аймгийн ноён Амарсанаа (?-1757)-гийн намтар, үйл ажиллагаанд холбогдох баримт бичгүүдийг Монгол Улсын төв архивын Түүхийн баримтын архивын ХМ-№180 бие даасан хөмрөгөөс манж, орос хэлнээс орчуулж, монгол бичгээс хөрвүүлж бэлтгэлээ.
Төв Азийн тал нутгийн уламжлалын дагуу нүүдэлчдийн эзэнт гүрнүүд амьтныг дүрсэлсэн үзэгдэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн үүсэл гарлын домгоор өөрсдийн ноёрхолоо хуульчилж иржээ. Чингисийн угсааны эзэнт гүрэн Төв Азийн нүүдэлчдийн эсрэг эрх... more
Төв Азийн тал нутгийн уламжлалын дагуу нүүдэлчдийн эзэнт гүрнүүд амьтныг дүрсэлсэн үзэгдэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн үүсэл гарлын домгоор өөрсдийн ноёрхолоо хуульчилж иржээ. Чингисийн угсааны эзэнт гүрэн Төв Азийн нүүдэлчдийн эсрэг эрх мэдлээ бэхжүүлэх арга хэрэгсэл болгон уламжлалыг дагаж чоно-маралыг өвөг дээдсээ болгов. Зүүн Монгол (Чингисийн угсаа)-ын эзэнт гүрэн сулрах үед Баруун Монголын аймгуудын холбоо засгийн эрхэнд гарч, Монголын хуучин нутаг дэвсгэрт эрх мэдлээ тэлэхээр оролджээ. Улс төрийн удирдлагыг эргүүлэхийг оролдсоноор Ойрадуудад эртний Төв Азийн уламжлалаас улбаатай домогт үзэл суртлын шинэ суурь шаардлагатай болсон байна. Зүүнгарын ноёрхогч овог Цорос (Чорс)-ын домгийн агуулга нь ардын аман зохиолд тархаснаас гадна Ойрад үүсэл гарлын нийтлэг домог болжээ.
Дайны талбарт эцгийнхээ эрэгтэй жанжидаас илүү гарсан гэгддэг Хутулун Монголын ертөнцөд эмэгтэйчүүдийн цэргийн албан тушаал дэвших боломж, хязгаарлагдмал байдлыг харуулдаг. Түүний гайхмаар түүхийг Марко Поло болон тухайн үеийн перс... more
Дайны талбарт эцгийнхээ эрэгтэй жанжидаас илүү гарсан гэгддэг Хутулун Монголын ертөнцөд эмэгтэйчүүдийн цэргийн албан тушаал дэвших боломж, хязгаарлагдмал байдлыг харуулдаг. Түүний гайхмаар түүхийг Марко Поло болон тухайн үеийн перс сурвалжид тэмдэглэсэн буй. Хутулун хожим Монголд төдийгүй бусад оронд нэвтрэх гайхалтай сэдэв болжээ. Монголын жанжин гүнжийг Пуччинигийн алдарт “Гүнж Турандот” (Princess Turandot) (1924) дууриар толилуулж; орчин үеийн Монголын хэд хэдэн зохиолд гол дүрийг бүтээж; тэр ч байтугай Нетфликсын Марко Поло цувралын эмэгтэй гол дүр болсон юм.
Research Interests:
Чингисийн угсааныхан үе дамжсан ураг барилдах бодлогоор дамжуулан тодорхой худ аймгуудаа илт дэмжив. Энэ өгүүлэлд, Чингис хаан, Бөртэгийн охин Чэчэйхэн Ойрадын ноёнтой ураг барилдаснаар Чингисийн угсаанд анх нэгдсэн Ойрадуудын хувь заяаг... more
Чингисийн угсааныхан үе дамжсан ураг барилдах бодлогоор дамжуулан тодорхой худ аймгуудаа илт дэмжив. Энэ өгүүлэлд, Чингис хаан, Бөртэгийн охин Чэчэйхэн Ойрадын ноёнтой ураг барилдаснаар Чингисийн угсаанд анх нэгдсэн Ойрадуудын хувь заяаг дурдана. Чэчэйхэн өөрийн охидоо Толуй, Зүчи, Цагаадайн угсаатай барилдуулсан билээ. Уг нийтлэлд, Чэчэйхэний охин Гүюгээс Толуйн угсаа-Ойрадын дундаас төрсөн Абу Саид (1317-1335) хүртэлх Ил хааны угсаатай ураг барилдсан Ойрадуудын тухай өгүүлнэ.
Research Interests:
Ойрад үсгээрх халимаг захидлууд нь Берлиний Үндэсний номын сан, Пруссын соёлын төвийн манж үсгийн цуглуулганы ихэнх хэсгийг бүрдүүлдэг бөгөөд уг хоёр захидлыг 1812 онд Халимагийн Дөрвөдийн удирдагч, ноён Эрдэнэ тайш бичжээ.
Research Interests:
1914 онд ноён Аурел Стейн болон түүний Төв Азийн судалгааны багийнхан Эзнэй голоор аялахдаа, Эзнэй голын "Хуучин Торгууд"-ын хэн нэгэн ойрад бичгээр бичсэн байж магадгүй захидлыг олжээ.
Research Interests:
“Ноён зэргийн арилжаа” нь хаант төрийн хэргэм тушаал олгох, ноёдоос хөрөнгө олох арга бөгөөд Чин үеийн Монголд өмнөн байгаагүй, харин Манжийн ноёрхол гүнзгийрэхийн хэрээр бий болж төлөвшисөн бүс нутаг, цаг үеийн онцлогтой үзэгдэл юм.... more
“Ноён зэргийн арилжаа” нь хаант төрийн хэргэм тушаал олгох, ноёдоос хөрөнгө олох арга бөгөөд Чин үеийн Монголд өмнөн байгаагүй, харин Манжийн ноёрхол гүнзгийрэхийн хэрээр бий болж төлөвшисөн бүс нутаг, цаг үеийн онцлогтой үзэгдэл юм. Монгол ван гүнгүүд хэргэм тушаал дэвшихийн тулд ард  олноос  алба  хураан,  хөрөнгийг  үрэхийн хирээр түшмэлийн  суртал  доройтож, зөрчил үүссэн нь Монголын нийгмийн хөгжилд нөлөөлжээ.
Research Interests:
1691 онд Энх-Амгалан биеэр Өвөр монголд ирэн Долон нуурын чуулганд оролцосны дараа Монголын бүс нутгаас Бээжинд алба барин хүргэх таван замд улаа өртөө байгуулах үүргийг Чин улсын засгийн газарт хариуцуулсаны зэрэгцээ энэ хэрэгт... more
1691 онд Энх-Амгалан биеэр Өвөр монголд ирэн Долон нуурын чуулганд оролцосны дараа  Монголын бүс нутгаас Бээжинд алба барин хүргэх таван замд улаа өртөө байгуулах үүргийг Чин улсын засгийн газарт хариуцуулсаны зэрэгцээ энэ хэрэгт холбогдох Өвөр монголын уг хошуу чуулганы ван гүн язгууртнуудтай зөвлөлдсөн байна . Чингийн засгийн газар Өвөр монголын хошуудтай хэлэлцэсний үндсэн дээр 1692 оны хавар дотоод сайд Ард, Гадаад монголын төрийг засах явдлын яамны эрхэн сайд Банди нарыг Өвөр монголын тэдгээр өртөө байгуулах газарт илгээн хянан шалгуулжээ .
Research Interests:
Зүүн Цагаадай хант улс нь, уг өгүүлэлд 1347 онд Монголын Цагаадай хаант улс нуран унасны дараа Цагаадай хааны хойчисийн баруун оронд байгуулсан орон нутгийн засгийн ерөнхий нэрийдлэг болно. Энэ нь 300 гаруй жил үргэлжилжээ. Перс... more
Зүүн Цагаадай хант улс нь, уг өгүүлэлд 1347 онд Монголын Цагаадай хаант улс нуран унасны дараа Цагаадай хааны хойчисийн баруун оронд байгуулсан орон нутгийн засгийн ерөнхий нэрийдлэг болно. Энэ нь 300 гаруй жил үргэлжилжээ. Перс сурвалжуудад тэднийг “Могулистаны хант улс” хэмээдэг бол тухайн үеийн хятад сурвалжуудад  “Бешбалик” (别失八里), “Илбалик”  (亦力把里) хэмээдэг. Зүүн Цагаадай хант улс байгуулагдсаны дараа Тукейлтөмөр хан, Хайдар хож, Шамицагаан, Махама,  Найкей Шижихан,  Шир Махаму хан төр барьжээ. XV зуунд Вейс хан нас барсны дараа хант улс зүүн, баруун хоёр хэсэгт хуваагдсанаар хүч нь аажмаар буурсан байна. XVI зууны дунд үед, зүүн хэсгийн Мансур хан, баруун хэсгийн Рэшид хан нас барснаар Зүүн Цагаадай хант улсын хотууд зүйл зүйлээр зөрчилдөж, ороо бусгай байдал нь тогтворжихгүй байсаар XVI зууны сүүлч үед Монголын Зүүнгар аймагт сөнөөгдөв. Зүүн Цагаадай хант улсын түүхийн нэгэн хэсэг Мансур хан, Рэшид ханаас хойших үеийн түүхийг цөөн хүн мэддэг бөгөөд сурвалжийн дутмаг байдлаас болж системтэй судалгааг хүмүүс хийсэнгүй. Миний бие сурвалжуудыг эмхлэхдээ олсон баримтыг ашиглан уг өгүүллийг бичсэн тул  та бүхэн сургаалиа харамгүй хайрлана уу.
Research Interests:
Зүүнгар хаант улсын Мянгад отог нь XVII зууны эхээр Тагна болон Кэм гол буюу одоогийн Тува орчимд нутаглаж байсан түрэг хэлт монгол аймгийн нэг бөгөөд Тагна урианхайтай адил Халхын Хотгойд аймагт харьяалагдаж байв. Хожим, Халхын дотоод... more
Зүүнгар хаант улсын Мянгад отог нь XVII зууны эхээр Тагна болон Кэм гол буюу одоогийн Тува орчимд нутаглаж байсан түрэг хэлт монгол аймгийн нэг бөгөөд Тагна урианхайтай адил Халхын Хотгойд аймагт харьяалагдаж байв. Хожим, Халхын дотоод самууны үеэр Зүүнгарчууд цэрэг хөдөлгөн Мянгад гэх мэт аймгийг уулгалан булаажээ. Цэвээнравданы үед Зүүнгар хаант улс хүчирхэгжиж Мянгад аймаг дахь эрхшээлт, цэргийн өргөтгөлийн улмаас нүүдэллэн Зүүнгар хаант улсын дотоод захиргааны байгуулалтанд албан ёсоор орсоноор Мянгад аймаг нь Зүүнгарын 24 отгийн нэг болсон байна. Ингэснээр Мянгад аймаг нь Зүүнгар мөхөх хүртэл Төмөрт нуур орчмоор Хасаг, Буруудыг хамгаалан суужээ.
Research Interests:
Уг өгүүлэл Хятадын Түүхийн Нэгдүгээр архивт хадгалагдаж байгаа “Цэргийн тухайн газрын хуулбар айлтгал” дахь Зүүнгарын 16 их отгийн мэдээтэй нэгэн айлтгалаар сэжүүр болгож, Зүүнгарын нийгмийн дотоод бүтэц, тэдний хоорондын харилцаа, отгийн... more
Уг өгүүлэл Хятадын Түүхийн Нэгдүгээр архивт хадгалагдаж байгаа “Цэргийн тухайн газрын хуулбар айлтгал” дахь Зүүнгарын 16 их отгийн мэдээтэй нэгэн айлтгалаар сэжүүр болгож, Зүүнгарын нийгмийн дотоод бүтэц, тэдний хоорондын харилцаа, отгийн дотоод бүтэц болон отгуудын задрах явцыг хураангуйлан өгүүлээд, Зүүнгар хаант улс нуран унасан шалтааныг тодруулахыг оролдлоо.
Research Interests:
Лувсаншуну бол Зүүнгарын хаан Цэвээнравданы хүү, түүний эх ТоргуудынАюук ханы охин Сэтэржав. Дотоодын ширүүн дайны улмаас Лувсаншуну Торгууд руу очиж,Сэтэржав Цэвээнравданы ахмад хөвгүүн Галданцэрэнгийн шахалтыг хүртэв. Энэхүү төвэгтэй... more
Лувсаншуну бол Зүүнгарын хаан Цэвээнравданы хүү, түүний эх ТоргуудынАюук ханы охин Сэтэржав. Дотоодын ширүүн дайны улмаас Лувсаншуну Торгууд руу очиж,Сэтэржав Цэвээнравданы ахмад хөвгүүн Галданцэрэнгийн шахалтыг хүртэв. Энэхүү төвэгтэй түүхэн нөхцлийн доор Лувсаншуну нэг талаар Торгууд хаант улсын хамгааллыг олж, нөгөө талаар Зүүнгар улс түүнээс эмээсний зэрэгцээ Чин улсад чухалаар үзэгдэв. Найралт төв хаан Торгууд руу элч илгээж, Лувсаншунуг Бээжинд авч ирэн, Галданцэрэнтэй тэмцэлдүүлэхийгхүсчээ.  Олон  хэлний  сурвалжид  Лувсаншунугийн  хэргийг  тэмдэглэснийг  ашиглан,  тус өгүүлэлд XVIII зууны Торгууд, Зүүнгар болон Чин улсын хоорондын гадаад харилцаа хийгээд байлдах бодлогын зохиомжийг шинжилнэ.
Research Interests:
XVII зууны 30-70 оны үед Хошуудын нутаглах газрын хойт зах нь Ямыш нуураас Эрчис голыг даган урагшаа Зайсан нуурын өмнөд эрэг, Тарвагатай уулын хойт хормойд; Тарвагатай уулын өмнөд биеэс Эмин голын доод бие, Ал-көл нуур, Или голын дээд... more
XVII зууны 30-70 оны үед Хошуудын нутаглах газрын хойт зах нь Ямыш нуураас Эрчис голыг даган урагшаа Зайсан нуурын өмнөд эрэг, Тарвагатай уулын хойт хормойд; Тарвагатай уулын өмнөд биеэс Эмин голын доод бие, Ал-көл нуур, Или голын дээд биеэр урагшаа Исык-көл нуур; баруун өмнө талдаа Талас голын дээд дунд биеэс хойш Чуй голын дунд биеэр Балхаш нуурт хүрсэн, Балхаш нуурын зүүн захын өргөн уудам нутгийг хамарч байжээ.
Research Interests:
XVII зууны Зүүнгарын нутгийн тархалт нь хойноос өмнөш Зайсан нуураас Зүүнгарын хотгорын хойд хэсэг, зүүн хойно Алтай ууланд хүрч байсан буюу одоогийн Казакстаны Зайсан нуурын зүүн, зүүн өмнөд хэсэг, Шинжааны Алтай аймаг, Тарвагатай хотын... more
XVII зууны Зүүнгарын нутгийн тархалт нь хойноос өмнөш Зайсан нуураас Зүүнгарын хотгорын хойд хэсэг, зүүн хойно Алтай ууланд хүрч байсан буюу одоогийн Казакстаны Зайсан нуурын зүүн, зүүн өмнөд хэсэг, Шинжааны Алтай аймаг, Тарвагатай хотын зүүн хэсэг болон Кэламай хотын нутаг орно. Дөрвөд аймгийн нутаглах газар нь Хөндлөн убашийн эзэмшилийн өмнө болон баруунд, Балхаш нуурын хойд нутагт байсан бөгөөд баруун захын хилийг нь тогтоох аргагүй байна. Хойд аймгийн нутаглах газар нь тухайн үеийн Ойрадын дөрвөн аймгийн зүүн өмнөд хэсэг буюу одоогийн Баянгол монгол өөртөө засах жуугийн хойд хэсэг, даруй Тогос (孔雀) голын зүүн хэсгийн хэд хэдэн шянь, хотын газартай дүйцнэ.
Research Interests: