Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Түүх соёл, хэл бичиг судлалын ТОД НОМЫН ГЭÐЭË ТӨВ Судлаач залуусын ТОД ДӨÐВӨËЖИН КËÓБ B I B L I O T H E C A O I R AT I C A CVII ОЙРАД СУДЛАЛЫН ӨГҮҮЛЛҮҮД II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) Эмхэтгэж, эрхлэн хэвлүүлсэн: На.Сүхбаатар Цувралын редактор: Б.Түвшинтөгс Ботийн редактор: Л.Энхсаруул ÓËÀÀНБÀÀТÀÐ 2021 Эл бүтээлийг Торгуудын Нацагдоржийн ПҮРЭВЖАВ ивээн тэтгэж хэвлүүлэв. ННÀ 63.3(5Мон) ДÀÀ 951.7 О-24 Судлаач залуусын “Тод дөрвөлжин” клубын гишүүн залуу судлаачид гадаадын эрдэмтэдийн “Ойрад судлал”-ын сэдвээр орос, англи, хятад хэл болон худам, тод үсгээр бичсэн 32 эрдэм шинжилгээний өгүүллийг монгол хэл, бичгээр орчуулж хөрвүүлсэн бүтээл болно. ОЙРАД СУДЛАЛЫН ӨГҮҮЛЛҮҮД - II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) Эмхэтгэж, эрхлэн хэвлүүлсэн: На.Сүхбаатар Цувралын редактор: Ботийн редактор: Б.Түвшинтөгс Л.Энхсаруул Хэвлэлийн эх бэлтгэсэн: Т.Энхтунгалаг Хавтасны дизайнер: Э.Доржханд Цаасны хэмжээ: 70х100/12. Хэвлэлийн хуудас: 20,67 УБ., "Соёмбо принтинг” хэвлэх үйлдвэр. 2021, 248 х. ISBN 978-9919-9654-5-7 Copyright © Тод номын гэрэл төв ТББ, 2021 © Соёмбо принтинг ХХК (Хавтасны загвар), 2021 ISBN 978-9919-9654-5-7 ОЙÐÀД СÓДËÀËЫН ӨГҮҮËËҮҮД - II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) ӨМНӨХ ҮГ Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ нь эрхэм зорилгынхоо хүрээнд залуу судлаачдын судалгааг дэмжих, бүтээл туурвилыг хэвлэх, эрдэм шинжилгээний арга зүй эзэмших, гадаад дотоодод суралцахыг нь дэмжсээр ирэв. Манай төвийн дэргэд 2010 онд байгуулагдсан судлаач залуусын “Тод дөрвөлжин” клуб нь 30 шахам гишүүнтэй, өөр өөрсдийн сонирхсон судалгааны сэдвээр судалгаа хийдэг, хоорондоо мэдээлэл, арга зүй, туршлага солилцсон номоор нөхөрлөдөг залуу судлаачдын хамсал болно. “Тод дөрвөлжин” хамсалын залуус худам, тод, төвд, манж зэрэг сурвалжийн хэл, бичиг болон судалгааны хэл судлах сургалт зохион байгуулан өөрсдийгөө хөгжүүлж, судалгаа хийх хүсэлтэй оюутан дүү нартаа туслах, гадаадын монгол судлаач залуусыг Монгол орондоо урьж хамтарсан судалгаа хийх, тэднийг монгол хэл соёлын орчинтой танилцуулах, өөрсдөө ахисан шатны түвшний сургалтад гадаад дотоодод суралцах зэрэг судалгааны клубын хийх ёстой ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн юм. “Ойрад монголын түүх соёлын асуудлууд” хэмээх гадаад, дотоодын судлаач залууст зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 12 удаа зохион байгуулж илтгэлийy эмхэтгэлийг хэвлүүлж иржээ. Тус эмхэтгэлд 250 гаруй илтгэл (өгүүлэл) хэвлэгдсэний тал хувь нь гадаадын судлаачдынх байна. “Тод дөрвөлжин” клуб 10 жилийнхээ ойн хүрээнд нэгэн ажил санаачилсан нь энд 2 ботиор хэвлэгдэж буй бүтээл болно. Ойрад судлалын чиглэлээр гадаадын эрдэмтдийн бичсэн өгүүллүүдээс орчуулж, хөрвүүлж монгол хэл, кирилл бичгээр хэвлүүлэх зорилготой тус санаачлага “Bibliotheca oiratica” цувралын эрхэм зорилгод нийцсэн бөгөөд 106, 107-р ботьд хэвлэгдэж байна. Хэл, бичиг, утга зохиол, аман зохиол, угсаатны зүй, сурвалж судлал, түүх судлалын сэдвээр бичсэн нийт 32 өгүүллийг орос, хятад, англи хэлнээс болон худам, тод үсгээс орчуулж хэвлүүлж байна. Орос хэлнээс Б.Нанжид (Халимагийн Их сургуулийн докторант), Н.Наранжаргал (Улаанбаатар Их сургуулийн докторант), Б.Баяндалай (Халимагийн Их сургуулийн магистрант), Н.Төмөр-Очир (Халимагийн Их сургуулийн магистрант) нар тус бүр 1 өгүүлэл орчуулав. Хятад хэлнээс Л.Энхсаруул (Хятадын Ардын Их сургуулийн магистрант) 6 өгүүлэл, Б.Мягмаржав (Өвөр монголын Их сургуулийн докторант) 3 өгүүлэл, Ү.Мөнхдагва 2 өгүүлэл, С.Мижид (Шинжааны Багшийн Их сургуулийн магистрант), Б.Баяндалай (Халимагийн Их сургуулийн магистрант), М.Авирмэд (Өвөр монголын Их сургуулийн докторант) нар тус бүр 1 өгүүлэл орчуулав. Англи хэлнээс Л.Энхсаруул (Хятадын Ардын Их сургуулийн магистрант) 3 өгүүлэл, Ц.Чанцалням (Монгол улсын Боловсролын Их сургуулийн оюутан) 1 өгүүлэл орчуулжээ. Худам болон тод бичгээс Б.Адьяа (Монгол улсын Үндэсний Төв архивын ажилтан, магистр), Н.Өлзийтэгш (Увс аймгийн Улаангомын 1-р сургуулийн багш), П.Өлзийдаваа (Монгол Улсын Их сургуулийн магистрант), Н.Гантулга (Увс аймгийн Улаангомын 3-р сургуулийн багш), У.Анхдалайбаяр (“Тод номын гэрэл төв”-ийн ЭША, магистр), Ц.Чанцалням (Монгол улсын Боловсролын Их сургуулийн оюутан), Ц.Рейс (Увс аймгийн Улаангомын 4-р сургуулийн багш, магистр), Д.Цэрэнжамц (Нийслэлийн 21-р сургуулийн багш) нар тус бүр 1 өгүүлэл хөрвүүлжээ. Дээрх судлаач залууст эрдэм судлалын өндөр амжилт хүсэхийн хамт ахисан түвшний сургалтад хамрагдан эрдмийн зэрэг цол горилж, өөрийгөө байнга хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тус 106, 107-р ботиудад сонгогдон орсон өгүүллүүд монгол 3 ОЙÐÀД СÓДËÀËЫН ӨГҮҮËËҮҮД - II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) хэл, кирилл бичгээр хэвлэгдсэн нь манай орны “Ойрад судлал”-ын хөгжилд нэгэн шат болж, судалгааны хүрээг тэлж өргөтгөсөн ажил болох юм. Цаашид ийм өгүүллүүдийг орчуулж хэвлэх ажлыг үргэлжлүүлнэ. Ойрад судлалын тун чухал, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, үнэ цэнтэй тус бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгох сайхан үйлсийг Хятадын Төв Радио Телевизийн монгол хэлний редакцын Бээжингийн Төвийн Үндэстний радиогийн монгол хэлний хэлтсийн сэтгүүлч Нацагдоржийн Пүрэвжав хариуцан ажиллав. Сэтгүүлч Н.Пүрэвжав Шинжааны Ховогсайр нутагтай, алдарт Торгууд түмний үр сад, эрч хүчтэй хөдөлмөрч, өв соёлоо эрхэмлэн дээдлэгч сэхээтэн юм. 2010 онд Төвийн Үндэстний Их сургууль (Menzu University) -ийг монгол хэл, утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. Н.Пүрэвжав нь судлаач, туурвигч бөгөөд Х.Лувсанбалдан абугайн “Тод үсэг түүний дурсгалууд” номыг монгол бичигт хөрвүүлж, Х.Зандраагийн “Ингэн цэгээний зуслан”, Д.Допаагийн “Миний нутаг Монголхүрээ”, Мянгад Эрдэмтийн “Ертөнцийн хязгаар дахь сарны гэрэл” зэрэг бүтээлийн редактораар ажиллажээ. Бас “Жангар” туулийг хайлна, судлана, язгуур өв соёлыг өвлөн тээгч хүн. Тэрбээр өндөр зэрэглэлийн орчуулагч бөгөөд монгол, хятад хэлний синхрон орчуулга хийдэг. Монгол-Хятадын өндөр хэмжээний олон арга хэмжээнд орчуулагчаар ажиллаж байсны зэрэгцээ “Хөөмийг ЮНЕСКО-д бүртгүүлэх” ажилд гар бие оролцсон билээ. Хятад хэлнээс орчуулсан уран зохиолын орчуулгын бүтээлүүд нь “Хятадын орчин үеийн уран зохиолын сонгомол” /худам үсгээр/, “Хятадын шилдэг өгүүллэгүүд-70 жил, 70 зохиол, 70 өгүүллэг” /кирилл үсгээр/ бүтээлд орж хэвлэгджээ. Ном эрдмийг дээдэлсэн, танин мэдэхүй, сурч боловсрохыг цэнгэл болгосон ийм нэгэн залуу сэтгүүлч, судлаач, орчуулагч Н.Пүрэвжав маань 2 боть бүтээлийг судлаачид, түүх сонирхогчид, өргөн нийтэд хүртээмжтэйг бодолцож ивээн тэтгэж хэвлүүллээ. Залуухан, жирийн нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэг энэ хүн судалгааны ажлын үнэ цэн, бусад залуучуудынхаа хөдөлмөр бүтээлийг дэмжин маш сайхан сэтгэлээр энэхүү ажлыг дэмжсэнд талархаад баршгүй. Шинжааны Ховогсайр нутгийн уугуул, Торгуудын Нацагдоржийн Пүрэвжав танд болон танай гэр бүлд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн, номын цагаан буян дэлгэрэхийн ерөөл өргөж байна. Эмхэтгэлийг бэлтгэх явцад үнэтэй санал зөвлөгөө өгсөн болон өөрийн бүтээлийг орчуулах, хөрвүүлэх зөвшөөрөл олгосон зохиогч эрдэмтэн судлаачид, хянан магадлагч нөхөд, номын садан нартаа гүн талархал илэрхийлье. На.Сүхбаатар 4 ОЙРАД СУДЛАЛЫН ӨГҮҮЛЛҮҮД - II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) XVII ЗУУНЫ ОЙРАД АЙМГУУДЫН НУТАГЛАХ ГАЗРЫН СУДАЛГАА (Үргэлжлэл) Боржигидай ОЮУНБИЛЭГ (1963 -) – БНХАУ-ын Ардын Их сургуулийн профессор Хэвлэгдсэн нь; 乌云毕力格《17世纪卫拉特各部游牧地研究( 续)》。《西域研究》,2010年02期,第63-68页。 Хятад хэлнээс орчуулсан: Л.Энхсаруул Агуулга: XVII зууны Зүүнгарын нутгийн тархалт нь хойноос өмнөш Зайсан нуураас Зүүнгарын хотгорын хойд хэсэг, зүүн хойно Алтай ууланд хүрч байсан буюу одоогийн Казакстаны Зайсан нуурын зүүн, зүүн өмнөд хэсэг, Шинжааны Алтай аймаг, Тарвагатай хотын зүүн хэсэг болон Кэламай хотын нутаг орно. Дөрвөд аймгийн нутаглах газар нь Хөндлөн убашийн эзэмшилийн өмнө болон баруунд, Балхаш нуурын хойд нутагт байсан бөгөөд баруун захын хилийг нь тогтоох аргагүй байна. Хойд аймгийн нутаглах газар нь тухайн үеийн Ойрадын дөрвөн аймгийн зүүн өмнөд хэсэг буюу одоогийн Баянгол монгол өөртөө засах жуугийн хойд хэсэг, даруй Тогос (孔雀) голын зүүн хэсгийн хэд хэдэн шянь, хотын газартай дүйцнэ. Түлхүүр үг: Зүүнгар аймаг, Дөрвөд, Хойд, нутаглах газрын тархалт Өмнө өгүүлсэнчлэн, Бага хошууд нь Зая бандидаар толгойлуулсан Ойрадын Их хүрээний хамгийн том өглөгийн эзний зэрэгцээ хамгийн чухал суурин газар нь байв. Зая бандида болон түүний Их хүрээний чухал үйл ажиллагаа нь Хошуудын хилд явагдаж байсан учир “Зая бандидын тууж”-д ойрадын 68 ОЙРАД СУДЛАЛЫН ӨГҮҮЛЛҮҮД - II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) бусад аймаг, бүлгийн тэмдэглэл харьцангуй бага байдаг. Иймд, уг тууж дахь хязгаарлагдмал мэдээг үндэслэн Зүүнгар, Дөрвөд, Хойд зэрэг XVII зууны бусад аймгийн нутаглах газрын ерөнхий хүрээг судална. Нэг. Дөрвөдийн нутаглах газар “Зая бандидын тууж”-д Дөрвөд аймаг нь ихэвчлэн Хошуудын Хөндлөн убаштай хамт үзэгддэг. Тухайлбал, 1646 онд Дөрвөд Хөндлөн убаштай хамт Очирт тайж болон Баатар хунтайж руу цэрэглэхдээ Хөх ус, Хар талаар өнгөрч Илийн хөндийд дайтаад, ялагдасны дараа хойш ухарч, Дөрвөд Хөндлөн убаштай хамт өөрсдийн харьяат газартаа ирсэн байдаг1. Үүнээс хойших хэргийг дурдвал, 1653 он, Зая бандида Зайсан нуурын баруун өмнөдийн Бугаш голоос хөдөлж, Урал- Борж голд хүрч Торгуудад шашин дэлгэрүүлэхээр бэлтгэв. Нуурын хөвөөнд, Радэн номын хантай уулзав. Дөрвөд аймгийн Гишкив, Цагаан, Цэцэн2 нар их хүрээг Утаг Мунцаг-т залж өвөлжүүлээд, салах үедээ Зая бандидад их хэмжээний өглөг өгчээ. 1654 оны хавар Дөрвөд Гомбо3 нас барсанд, хүрээг залж ерөөл буян номыг нь агуу их үйлдсэнд, дээд номын рашаанаар ч ханган үйлдэв. Зая бандида “үргэжлүүлэн урагш явсанд”, замд Тойн омбо (?), Аюуш ноён (?)4, Алдар тайж5 залаад, элбэг дэлбэгээр өглөг өргөжээ. Тэндээс Зай голын дунд биед хүрсэнд, Торгуудын Огзодба, Мэргэн тайж нар тасралтгүй залав. 1655 оны зун, Зая бандида Зай голоос буцжээ. Энэ үед Торгуудын Лувсан Зай голын эхээр нүүж Огзодба, Тугул нартай нийлэв. 1656 он, Зая бандида Дөрвөдийн Тойны Хар хумд өвөлжив. Огоадба, Тугал нар Зая бандидаг дахин залав. Тэндээс Авлайн сүм хүртэл Хошуудын Хөндлөн убашийн хүүхэд ач нар Убаш тайж, Дорж тайж, Эрх дайчин, Мөнх болон Шарав сэнгэ, Лувсан убаш нар Зая бандидад их хэмжээний өглөг өргөжээ6. Дөрвөдийн нутаглах газрын байрлалыг тайлбарлахын тулд уг эхийг дурдав. Зая бандида Радэн номын хантай уулзсан “голын хөвөө” нь Балхаш нуурыг заах бөгөөд Норовын үзсэнчлэн Сайрам нуур биш. Учир нь Зая бандида Тарвагатайн хойно байх Бугаш голоос хөдөлж, Урал гол явахдаа номын хантай тааралдсан байдаг. Балхаш нуурын ардаас хөдлөөд Далай тайшийн дөрөвдүгээр хөвүүн Омбо дайчин хошуучийн хөвгүүд Зая бандидаг өөрсдийн нутаг Утаг Мунцагт залав. Энэ газрын байршил нь тодорхойгүй байгаа ч Балхаш нуурын 1 2 3 4 5 6 Раднабхадра. Лунный свет. Факсимиле рукописи. Перевод с ойратского Г.Н.Румянцева и А.Г.Сазыкина. Санкт-Петербург, 1999, тал 5b-6а. Далай тайшийн дөрөвдүгээр хөвүүн Омбо дайчин хошуучийн ахмад, удаах, гуравдугаар хөвүүд юм. “Зарлигаар тогтоосон баруун орны адил үсэгт ойллого”, боть 9, “Тэнгэр уулын хойно замын Зүүнгар аймгийн хүний нэр гурав: Ойрадын Дөрвөд”. Далай тайшийн тавдугаар хөвүүн. Хөндлөн убашийн зургадугаар хөвүүн Пунцагийн хоёрдугаар хөвүүн. Далай тайшийн хоёрдугаар хөвүүн Чуйгийн хөвүүн. Раднабхадра. Лунный свет. Факсимиле рукописи. Перевод с ойратского Г.Н.Румянцева и А.Г.Сазыкина. Санкт-Петербург, 1999, тал 15a/b-16а/b. 69 ОЙРАД СУДЛАЛЫН ӨГҮҮЛЛҮҮД - II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) хойно байдаг нь гарцаагүй бөгөөд Зая бандида тэнд байх үед Далай тайшийн тавдугаар хөвүүн Гомбо нас баржээ. Тэндээс үргэлжлүүлэн өмнөш Урал гол руу явахдаа Далай тайшийн хоёр, зургаадугаар хөвгүүдийн нутаглах газраар өнгөрч, 1656 онд Зая бандида Урал голын сав газраас Эрчис голын дунд биеийн Авлайн сүм рүү буцахдаа Хөндлөн убашийн хөвгүүд ач нарын газраар өнгөрөв. Энэ нь Дөрвөд аймгийн нутаглах газар нь Хөндлөн убашийн харьяат нутгийн өмнө болон баруунд, Балхаш нуурын хойно байдгийг харуулна. Баруун зах нь аль газарт хүрдэгийг бид тогтоох аргагүй байна. Далай тайшийн үр ач нар нь Дөрвөдийн төв голомт бөгөөд Далай тайшийн ахын үр хойчис нь өмнө талдаа Бор тал орчмыг түшин нутаглаж байжээ. 1650 оны 1-р сар, Зая бандида Бор талаас өмнөш Или рүү явахад нь Лавай зайсан хошууч, Дөрвөдийн Цогт, Ламжав нар залав7. “Баруун орны адил үсэг ойллого”-ыг үндэслэвэл, Далай тайшийн ах Галдан, түүний хөвүүн Хахалдай ноён убаш, түүний ахмад хөвүүн Судукүй цогт, удаах хөвүүн Ламжав8. Цогт, Ламжав нар нь Хошуудын Очирт тайжийг түшиж нутаглаж байсан магад. Үүнээс гадна Далай тайшийн гуравдугаар дүү Тойн Хар хумд Зая бандидатай уулзсан байдаг. Хар хум нь Каспийн тэнгисийн зүүн хойд эргийн Эмба голын баруун хөвөө бөгөөд Норов, энэ газрыг Балхаш нуурын хойд эргийн жижиг гол хэмээн үзсэн нь оновчтой биш. Учир нь Зая бандида Аюуш ноён, Алдар тайшийн нутгаас Урал гол руу явахдаа торгуудын Огзодба, Мэргэн тайжтай уулзсан бөгөөд 1655 оны зун Зая бандида Урал голоос буцахдаа торгуудын Лувсан Урал голоор нүүж Огзодба, Тугал нартай нийлсэн нь Огзодба Урал голын зүүн эрэгт нутагласаар байсныг илтгэнэ. 1656 он, Зая бандида Хар хумд өвөлжсөний дараа Огзодба, Тугал нар дахин Зая бандидаг залсанаас Хар хум нь Урал голоос холгүй, Балхаш нуур талд байдгийг харж болно. Тойн нь Торгууд аймгийг даган баруунш Урал, Волга голоос Дөрвөд рүү хөдөлсөн бөгөөд тэдний нутаглах газар нь Дөрвөд аймгийн зүүн хэсгийн нутаглах газрын хэмжээтэй залгалдахгүй. ХОЁР. Хойд аймгийн нутаглах газар Хойд нь угтаа Дөрвөд аймагт харьяалагдаж байсан бөгөөд Торгууд аймаг баруунш, Их Хошууд аймаг өмнөш нүүсэний дараа Хойд аймаг нь Дөрвөн Ойрадын доторх тусгаар нэгэн аймаг болжээ. Амарсанаа Хойдын тайж байсан учир Чин улс Амарсанаагийн бослогыг дарах үедээ Хойд аймагт хүнд цохилт өгсөнөөр тэдний язгууртнуудын удам угсаа хадгалагдан үлдэж чадсангүй. “Зая бандидын тууж”-ийг үндэслэвэл XVII зууны дунд үеэс хойш Хойд аймгийн хамгийн алдартай удирдагч нь Солтон тайш байжээ. 7 8 7 Раднабхадра. Лунный свет. Факсимиле рукописи. Перевод с ойратского Г.Н.Румянцева и А.Г.Сазыкина. Санкт-Петербург, 1999, тал 8а. “Зарлигаар тогтоосон баруун орны адил үсэгт ойллого”, боть 9, “Тэнгэр уулын хойно замын Зүүнгар аймгийн хүний нэр гурав: Ойрадын Дөрвөд”. 70 ОЙРАД СУДЛАЛЫН ӨГҮҮЛЛҮҮД - II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) 1661 он, Хойдын Солтон тайш Зултасд байв. Тэр жил Зая бандида Илиэс хөдөлж, өмнөш Лхас руу явав. Тэр Хүнгис голоос дээш өгсөж, Адуун гүрээр даван Зултасд очив. Хотоноос (уйгар) холдохын тулд Хэрээ хадаар дайран явав. Замд Сүмэр залсанд, Зая бандида түүний газарт очин суув. Гурван Ташахайн дунд Ташахайнд байхдаа Солтон тайшийнд очив9. Солтон тайшийн төв нутаг Зултас нь Тэнгэр уулын дунд хэсэгт оршино. “Баруун орны зурагт ойллого”-д тэмдэглэхдээ, “Юлтас гол, хуучин дуудлага Зуртас (珠尔都斯). Хүнгисээс зүүн өмнөш хоёр зуун газарт уулыг тойроод хүрнэ. Зүүнээс баруунш зургаан зуун газар, өмнөдөөс хойш хоёр зуун газар. Баруун Юлтас гол зүүнш урсана, зүүн Юлтас гол баруун өмнөш урсаад зүүн урсгалтайгаа нийлээд урсана. Дөрвөн тал бүгд уул, ус бэлчээрээр баялаг, малжихад тохиромжтой, Илийн зүүн өмнөд халхавч болой”10 хэмээжээ. Түрэг хэлтэй төстэй үндэстэнүүдийн дунд “y” гийгүүлэгчийг зарим нь “j” гэж дууддаг нь өмнө дурдсан “Жайк” болон “Яайк”-тай адил бөгөөд Юлтас (yüldüs) болон Зултас (jüldüs)-ын зөрүү нь үүнээс үүсжээ. “Баруун орны адил үсэгт ойллого”-д тэмдэглэхдээ, Юлтас уйгар үг, “одыг хэлж буй, булгийн ус нь одод мэт тул”11 ийн нэрлэв хэмээжээ. Зултасын хамгийн том гол нь Баруун Зултас гол. “Баруун Зултас голын эх нь Зултас голоос баруун өмнөш таван зуун газарт байх Эшикба уулын баруун хормойгоос гарч, зүүнш нэг зуун хорин газар урсаад өмнөд талдаа Тэрэм хад булагтай нийлнэ. Далан газар урсаад Булан булагтай нийлнэ. Нэг зуун хорин газар урсаад Харганат булагтай нийлнэ. Хорин газар урсаад хойд талдаа Зүүн Юлтас голтой нийлнэ. Зүүн өмнөш таван газар урсаад, өмнө хойд хоёр урсгалд хуваагдаж, зүүнш хоёр зуун газар урсаад нийлнэ. Хойд урсгал нь Шавартай булаг, Сарам булаг, Ямаат хавцал булаг, Гурван нөхөр булаг, Гүн хавцал булаг, Цагаан устай нийлээд гучин газар урсаж, хойд талдаа Гурван Хавцагай голтой нийлээд зүүн өмнөш мурийн урсаад Хайдуу гол болно”12. Нэр шигээ эндэхийн голууд солбилцон урсаж, булгийн ус нь од шиг түгэх нь үзэмжтэй. Энэ нутаг нь одоогийн Баянгол Монгол өөртөө засах жуугийн Хөжин шяньд байх том, жижиг Ёлдос юм. Гурван Ташахай нь голын нэр. “Баруун орны зурагт ойллого”-д Ташахай гол13 хэмээжээ. Энэ гол нь одоогийн Баянгол Монгол өөртөө засах жуугийн Хошууд шяний зүүн захад оршино. Гурван Ташахай нь Нүцгэний гол, Дунд Ташахайн гол, Зах Ташахайн голуудыг зааж байна. Солтон тайшийн нутаг тухайн үед Дунд Ташахайн гол буюу одоогийн Зүүн Ташахайн голын сав газарт байжээ. 9 10 11 12 13 Раднабхадра. Лунный свет. Факсимиле рукописи. Перевод с ойратского Г.Н.Румянцева и А.Г.Сазыкина. Санкт-Петербург, 1999, тал 20b, 21a. Фухэн. “Баруун орны зурагт ойллого”. “Дөрвөн хөмрөгийн бүрэн бичиг”-ийн эх, боть 12, нутаг дэвсгэр 5. “Зарлигаар тогтоосон баруун орны адил үсэгт ойллого”, боть 1, “Тэнгэр уулын хойд замын газрын нэр”, “Илийн зүүн өмнө зам”. Фухэн. “Баруун орны зурагт ойллого”. “Дөрвөн хөмрөгийн бүрэн бичиг”-ийн эх, боть 6, гол 3. Фухэн. “Баруун орны зурагт ойллого”. “Дөрвөн хөмрөгийн бүрэн бичиг”-ийн эх, боть 7, гол 4. 71 ОЙРАД СУДЛАЛЫН ӨГҮҮЛЛҮҮД - II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) Сүмэр нь Хойдын язгууртан бөгөөд түүний гэр бүлийн тухай тод үсгийн сурвалжид өөр өөрөөр тэмдэглэсэн байдаг. Баатар увш Түмэний “Дөрвөн Ойрадын түүх”-д Сүмэр тайш, Хойдын Сайн хиагийн хөвүүн гэсэн бол “Богд Чингисийн төрийг бариад хаан өргөө тэтгэсэн түүх”-д Номундалайгийн хөвүүн, Сайн хиагийн ач хэмээжээ. Ямартай ч Сүмэр нь Хойдын ноён бөгөөд тухайн үед түүнийн нутаг нь Зултас буюу одоогийн Баянбулаг орчим байжээ. Энэхүү хязгаарлагдмал мэдээнээс, Хойд аймгийн нутаглах газар нь тухайн үеийн Ойрадын дөрвөн аймгийн зүүн өмнө хэсэг буюу одоогийн Баянгол Монгол өөртөө засах жуугийн хойд хэсэг даруй Тогос голын хойд талд орших хэд хэдэн шянь, хот орчимд байсан нь харагдана. ГУРАВ. Зүүнгар аймгийн нутаглах газар Галдан хүчирхэгжихийн өмнө Бага Хошууд аймаг нь Зүүнгар аймагтай дотно харилцаатай байсан бөгөөд Гүүш хан Их Хошуудыг дагуулан өмнөш нүүсэний дараа Очирт тайж Баатар хунтайжтай хамт Ойрадын холбооны хэргийг эрхэлж, төр барих “хоёр тайж” хэмээгдэж байв. 1646 оны хавар Хөндлөн убаш Дөрвөдтэй холбоолон Очирт тайж, Баатар хунтайж руу довтолсонд, хоёр тайж Ухарлигт дайтан ялсаны дараа хамтдаа Или рүү буцан иржээ. 1653 он Баатар хунтайж нас барсаны дараа хөвүүн Сэнгэ нь Очирт тайжтай нөхөрсөг харилцаагаа хадгалав. Гэвч Баатар хунтайжийн Илийн хөндийгөөр орж гарах нь түр зуурын шинж чанартай байсан бөгөөд Зүүнгарын улсын бэлчээр нь тэртээ хол Дөрвөн ойрадын зүүн хэсэгт оршиж байв. XVII зууны 30 оны үеийн Зүүнгарын нутгийн талаар хамгийн эртний мэдээг орос баримтаас олж харна. 1620 онд, Баатар хунтайжийн эцэг Хархулын нутийн өмнө болон зүүн зах нь Эрчис голын эхээс Увс нуурт хүрч, Монголын Алтан хааны эзэмшил нутгаар төв болгож, баруун зах нь Эрчис голын зүүн эрэгт, хойд зах нь Эв голын салбар Чумуш голын сав газарт хүрч байжээ14. 1635 он үед Хархул нас барсанаар Баатар хунтайж Зүүнгар аймгийг ахалсан бөгөөд түүний эзэмшлийн төв нь Ховог голын сав газарт байжээ. 1640 он, Тобольскийн захирагчийн Баатар хунтайж руу илгээсэн элч меньше Лемецов мэдүүлэхдээ “хунтайж тэрээр Монголын хил дээр Ховогсайрын эдлэн газар чулуун хотхон босгож, тариа тарьж, энэ хотдоо суурьшихыг хүссэн”15 гэсэн байдаг. Тобольскийн захирагч Б.И.Плонскин Сибирийн сенатад мэдэгдэхдээ, хунтайж болон түүний харьяат халимагууд Ямаш нуурын дээд талын Ховогсайраар байгалийн хил болгосон жижиг хот байгуулав, хотын дотор байшинтай. Хотын хэрэмний дөрвөн талын урт нь тус бүр тавин орос хос алд, өндөр хоёр орос хос алд. Жижиг хотыг хятад, монгол хүн барьсан, хотын дотор жижиг хэлбэрийн төмөр үхэр буутай”16 гэжээ. Байков тэмдэглэхдээ, уг хот Хар хужир голоос 14 15 16 若松宽:《哈喇忽剌的一生》,《东洋史研究》22-4,1964年,第7-13页。 И.Я. Златкин. Зүүнгарын хаант улсын түүх. Москва., 1964, тал 166-167. ЗХУ-ын Алс Дорнодыг судлах газар. “XVII зууны Хятад-Оросын харилцаа (1608-1683)”, хоёрдугаар ботийн гуравдугаар дэвтэр. Худалдааны явдлын хэвлэх газар., Шамэн их сургуулийн 72 ОЙРАД СУДЛАЛЫН ӨГҮҮЛЛҮҮД - II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) дөрвөн өдрийн зайтай, яриаг үндэслэвэл жижиг хот нь шавар хот, хотын дотор хоёр чулуугаар барьсан сүм бий, энэ жижиг хотод лам болон тарианы бухар хүмүүс суудаг хэмээжээ17. Баатар хунтайжийн байгуулсан сүм, барилга, бэхлэлт нь бүгд чулуугаар баригдсаны зэрэгцээ энэ нь түүний ноёрхолын төв байсныг мэдэж болно. Орос сурвалж дахь Кобок саре (Кобок Джаир) нь Чингийн үеийн хятад сурвалжид илрэх Ховог, Сайр хоёр голын сав газар юм. “Баруун орны зурагт ойллого”-д Ховог гол нь Нарийн, Хэт хэмээх хоёр гол болон хуваагддаг тухай тэмдэглэжээ. “Нарийн Ховог нь Зах дэлэг (哲克得里克)-ээс баруун хойш наян газарт оршино, хойд талдаа Эргэцэг уулыг түшинэ. Ууланд булаг буй, өмнөш урсаад Хэт ховогийн устай нийлж, өмнө талдаа Зах дэлэг рүү орно (Ховогсайр Монгол өөртөө засах шяний төв хойд хэсгийн Жаран таран усан цөөрмийн өмнөх Хөшөөт сувагийн сав газар18-Б.О)”. Хэт Ховог нь Нарийн ховогоос зүүн өмнөш хорин газарт оршино, өмнөш урсаад Нарийн ховог голтой нийлж Зах дэлэг рүү орно, хилийн баруунд гурван газар эртний сүм байдаг, Зүүнгарын хилд байх хуучин туурь. Барилга эхлэх үед халхавч байгаагүй”. Сайр нь Уртын зүүн хойно арван зургаан газарт оршино, зүүнд Сайр уул байна, булаг гарч зүүнш урсаад элсэн манхан руу орно”19 гэжээ. Нарийн ховог нь одоогийн Шинжааны Ховогсайр Монгол өөртөө засах шяний Ховог гол, Хэт ховог нь хойш урсаж Ховогсайр тосгоны зүүнээр Ховог голд орох жижиг гол юм. Сайр нь Сайр уул болон Урт булагийн хооронд байх бөгөөд Урт булаг нь одоогийн Ховогсайр Монгол өөртөө засах шянь болон Жимнай (吉木乃) шяний хил дээрх Урт булаг гол учир Сайр гол нь Жимнай шяний өмнө хэсгийн Сайр булаг болно. Энэ хоёр Ховог голын дунд “Гэр өргөө” хэмээх газар байдаг. “Баруун орны адил үсэгт ойллого”-д “Гэр өргөө нь уйгар үг, “格尔” нь гэр, “鄂尔 格” нь тайжийн суух өргөө. Хуучин тайж энд өргөө байгуулсан учир ийн нэрлэсэн” хэмээжээ. Монголоор “ger örge”, тодоор “ger orge”20 бөгөөд одоогийн Ховогсайрын зүүн хойд дүүрэг оршино. Энэхүү Гэр өргөө нь Баатар хунтайжийн үед барьсан чулуун хот байж магадгүй. Мөн “Зая бандидын тууж”ийг үндэслэвэл, 1661 онд Баатар хунтайжийн дүү Чөхүрийн нутаг нь Төмөр 17 18 19 20 Гадаад хэлний салбар орчуулав. 1978, тал 832, 74-р баримт (1) зүүлт тайлбар 35. // 苏联科学院 远东研究所等编;厦门大学外文系译:《十七世纪俄中关系(1608-1683年)》第一卷第三 册,商务印书馆,1978年,第832页,第74号文件(1)注释35. “XVII зууны Хятад-Оросын харилцаа (1608-1683)”, хоёрдугаар ботийн хоёрдугаар дэвтэр. 1978, тал 48, 74-р баримт. “Зах дэлэг нь Тарвагатайн өмнө захад оршино, өмнөш гурван зуун газарт Дихуа жууд хүрнэ. Хойд захад гол байх голууд нийлж өмнөш урсана. Зүүн өмнө захад элсэн махан дүүрч харагдана”. Нарийн ховог, Хэт Ховог нь энэ гол руу урсан орно. // Фухэн. “Зарлигаар тогтоосон Баруун орны зурагт ойллого”. “Дөрвөн хөмрөгийн бүрэн бичиг”-ийн эх, боть 11, нутаг дэсвгэр 4. Тэнгэр уулын хойно зам нэг. Фухэн. “Зарлигаар тогтоосон Баруун орны зурагт ойллого”. “Дөрвөн хөмрөгийн бүрэн бичиг”ийн эх, боть 11, нутаг дэсвгэр 4. Тэнгэр уулын хойно зам нэг. “Зарлигаар тогтоосон баруун орны адил үсэгт ойллого”, боть 1, “Тэнгэр уулын хойно замын газрын нэр”, “Ярын зам”. 73 ОЙРАД СУДЛАЛЫН ӨГҮҮЛЛҮҮД - II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) цорго голын сав газар байсан21 бөгөөд уг гол нь тухайн үеийн Зүүнгарын эзэмшлийн баруун хойд зах болно. 1654 оны 6-р сард Оросын Цагаан хааны элч Ф.И.Байков Тобольскоос Хятад руу явах замдаа Баатар хунтайжийн эзэмшил нутгаар өнгөрчээ. Тухайн үед Баатар хунтайж хэдийн нас барж, түүний хөвүүн Сэнгэ Зүүнгарын удирдаж байв. Ф.И.Байковийн тайланг үндэслэвэл, тэрбээр Эрчис голыг сөрөн дээшилж, Авлайн улсын ардуур дайран явж Зайсан нуурын өмнө эргийн Төмөр цорго (Темир чура) голд хүрээд Зүүнгарын нутгийн хүрээ рүү оржээ. Төмөр цорго голын хөвөөнд хунтайжийн хөвгүүдийн тариа тарих “бухар ард” сууж байсныг тайлангаас харж болно. Тэндээс нэг өдөр явж Хар хужир голд хүрсэнд Сэнгийн цэргийн хүрээ байжээ. Өмнө өгүүлсэнчлэн уг гол нь одоогийн Казакстаны Шора гол бөгөөд Хятадын хилд орших Тарвагатай уулнаас эх авч хойш урсаад Зайсан нуурт орно. Тэгвэл Зүүнгар аймгийн эзэмшил нутгийн зүүн зах нь хаана хүрдэг байсан вэ? XVII зууны 20 оны эхээр Хархулийн ноёрхол доорх Зүүнгар аймгийн нутаглах газрын зүүн зах нь Алтай уулыг давж Хотгойд аймгийн Алтан хааны эзэмшилтэй залгалддаг байсан байж магадгүй. Гэвч хоёр талын зөрчилдөөн дунд Хархул ялагдан хойш Эрчис голын дунд биед дутаан ирсэний дараа Алтай уул нь Ойрад-Халхын байгалийн хил болжээ. “Зая бандидын тууж” дахь нэгэн тэмдэглэлээс, Галданаас өмнөх үеийн Зүүнгар аймгийн нутаглах газрын зүүн захыг тайлбарлаж болохоор байна: 1675 он, Хошуудын Очир цэцэн хаан Галдан руу цэрэг хөдөлгөж, Төмөр цоргод байгаад Цөөхүр, Алдар хошуучийг 7000 цэрэг илгээж Алдар тайш, Дайчин, Торгууд Гомбо зах Үрэнгэ, Булган, Чингэлд байсныг оруулж авав. Тэнд Ховогт хүргэж авч ирээд тарааж идэв22. Энд дурдагдах “зах” нь Зүүнгарын захыг зааж байна. Эдгээр гол мөрөн, салбар урсгал нь Чин-Зүүнгарын зүүн хэсгийн хилийн чухал ач холбогдолтой газар болохыг Шюи Суны “Баруун орны усан замын тэмдэглэл” болон Тэнгэрийн тэтгэсэний газрын зургаас харж болно. Булган голын эх нь Буянт голын өмнөдөөс гарна. “Буянт голын өмнө эрэг нь Хотон овоо уул буюу Алтан уул (Алтай уул-Б.О)-ын адаг. Баруун өмнө хормойд байх уулын араас Булган гол гарна. {…} Булган гол зүүн өмнөш зуун газар урсаад баруундаа Хар нууртай нийлнэ. Хар нуурын эргэн тойрон хэдэн газраас Булган голын эх өмнөш арав гаруй газарт байна, зүүн өмнөш зуун газар урсаад Булганд гол орно. Зүүн өмнө Сольби голд цутгана. {…} өмнө Ёлт голд {…} баруун өмнө Туулайт голд {…} зүүн өмнө Гаргалин голд {…} зүүн өмнө 21 22 Раднабхадра. Лунный свет. Факсимиле рукописи. Перевод с ойратского Г.Н.Румянцева и А.Г.Сазыкина. Санкт-Петербург, 1999, тал 20a. Раднабхадра. Лунный свет. Факсимиле рукописи. Перевод с ойратского Г.Н.Румянцева и А.Г.Сазыкина. Санкт-Петербург, 1999, тал 29b, 30a. 74 ОЙРАД СУДЛАЛЫН ӨГҮҮЛЛҮҮД - II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) Төмөрт голд цутгана.{…} Баруун өмнө урсал нь Булган гол болно. {…} Баруун өмнө Цагаан голд цутгана. {…} (Цагаан гол) Харт нуураас баруун өмнө дал гаруй газарт байна, эх нь Хар нуур, өмнөш хэдэн арван газар урсаад зүүнд Бул Чингэл голтой нийлнэ. Өмнөш зуу гаруй газар урсаад зүүнд Хад Чингэл голтой нийлж Чингэл гол болно. {…} Баруунш Хутсалийн захаар хойш урсана. {…} Баруунш урсаж Өрөнгө гол болно. {…} Харманнай уулын хойгуур өнгөрч, {…} баруун хойно Галзарбаш нуурт цутгана. Хоёр нууртай, жижиг нь Бага нуур, эргэн тойрон зуу гаруй газар, зуувин хэлбэртэй, зүүн өмнө оршино. Том нь Галзарбаш нуур, эргэн тойрон таван зуу гаруй газар, нарийн урт хэлбэртэй, баруун хойно оршино”23. Тэнгэрийн тэтгэсэний “Дайчин улсын нэгтгэсэн газрын зурагт” болон Шюи Суны тэмдэглэлд адил бичигджээ24. Эдүгээ Булган гол нь Монгол улсын хилд орших Алтай уулын баруун хормойноос эх авч, Шинжааны Алтай нутгийн Чинхө (青河) шяний зүүн хэсгийн Такшакэн (塔克什肯) боомтоор Хятад руу орно, Булганы одоогийн хятад нэр нь “布尔根河”. Чингэлийн одоогийн нэр “青格里河”, Чинхө шяний хойд хил Алтай уулын баруун хормойноос эх авч хойноос урагш урсаж, шяний төв хэсэгт Алтас (阿拉塔斯) болон Булган гол нийлж өмнөш урсаад баруунш эргэж Өрөнгө гол болно, Фуюнь (富蕴) шянь руу орж, шяний дундуур урсаад, баруунд Фухай (福海) шян руу ороод шяний баруун хойд захад байх Жил нуур (Шюи Суны тэмдэглэл дэх Бага нуур-Б.О)-т ороод, баруун хойно Өрөнгө нуур (Галжарбаш нуур-Б.О)-тай нийлнэ. Өрөнгө, Чингэл, Булган гурван гол нь Эрчис голын дээд бие хэмээн Норов үзсэн нь оновчгүй25. Дээрхээс үзвэл, Зүүнгарын зүүн зах нь Алтай уулын баруун хормойд орших Булган, Чингэл, Өрөнгө голын сав газар одоогийн Шинжааны Алтай аймгийн зүүн хэсэг болон Монгол улсын Булган орчим байжээ. Зүүнгар аймгийн нутаглах газрыг нэгтгэвэл, хойноос өмнөш Зайсан нуураас Зүүнгарын хотгорын хойд хэсэг, зүүн хойно Алтай уул буюу одоогийн Казакстаны Зайсан нуурын зүүн болон зүүн өмнөд хэсэг, Шинжааны Алтай нутаг, Тарвагатай хотын зүүн хэсэг болон Кэламай хотын нутагтай дүйцэж байжээ. Сэнгийн Илийн бүс нутаг дахь эзэмшил нутгийг тайлбарлах шаардлагатай. Сэнгэ нь Бага Хошууд аймагтай дотно харилцаатай байж, Хошуудын язгууртнуудтай ураг барилдан, Очирт тайжийн охиныг эхнэр болгожээ. Сэнгэ Төвдийн бурханы шашны Гэлэгва урсгалыг дэмжиж, Зая бандидаг тахив. 1647 он, Сэнгэ Чуй голд ирж, Зая бандидын өмнө шашин номын мөргөл үйлджээ. 1661 оны өвөл, 1662 оны хавар, Сэнгийн өргөө Өсүг гол, Саамал голын сав газарт26 илэрч байгаа нь тэнд Сэнгийн өвөлжөө байдгийг харуулна. “Баруун 23 24 25 26 Шюи Сун. “Баруун орны усан замын тэмдэглэл”, боть 5. Галжарбаш нуурт орох голууд. “Дайчин улсын нэгтгэсэн газрын зураг”, Ховд хот, Тарвагатай хот. Тэнгэрийн тэтгэсэний хорин тавдугаар оны зэс хавтас. 2003, тал-89. Ш.Норов. “Зая бандида”. Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо, 1990, тал 261. Раднабхадра. Лунный свет. Факсимиле рукописи. Перевод с ойратского Г.Н.Румянцева и 75 ОЙРАД СУДЛАЛЫН ӨГҮҮЛЛҮҮД - II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) орны зурагт ойллого”-д, Саамал гол, Или голын хойно буй, зүүн хойно нь Бор хуруу уул зуун газар зайтай. Өмнөш урсаад, зүүнд Өсүг гол, баруунд Хүйтэн гол”27 байна гэжээ. Шюи Сун Саамал голыг “撒玛勒河” хэмээгээд Бор хужир даваа орчимд оршино, Хүйтэн гол зүүнд нь арван газарт байна гэв28. Уг газар нь одоогийн Казакстаны Алматы-гийн зүүн өмнө орших бөгөөд Илийн Цавчаал Шивэй өөртөө засах шянь болон Казакстаны Капчагайс цөөрөм хооронд Или голын хойд эргийн Бор хужир орчимд байна. Энэ нь Сэнгэ Хошуудын улсын доторх эзэмшилд байсныг заах бөгөөд Зүүнгар аймаг Или голын дунд биед нутагтай байсан гэсэн үг биш. Сэнгэ 1670 онд эх өөр ахдаа алагдаж, удалгүй түүний төрсөн дүү Галдан Зүүнгарыг удирдаж, 1678 онд Дөрвөн Ойрадыг нэгтгэн, V Далай ламаас “Бошогт хан” цол хүртэж, Зүүнгар хаант улсыг байгуулав. Үүний дараа уг байсан Ойрадын дөрвөн аймгийн байгуулалтанд ихээхэн өөрчлөлт оруулав. Цэвээнравдан, Галданцэрэнгийн үед ойрадын нүүдэллэх бүлгүүдийн тархалт ч мөн шинэ байдалтай болжээ. Зүүнгар хаант улсын үеийн ихээхэн хэмжээний манж “үлдэгдэл чанартай сурвалж”-аас XVIII-XIX зууны Ойрадын түүхэн газар нутгийг судалж болохоор байна. A Research of the Nomadic Areas of Oyirad tribes in the 17th Century (continued) Borjigidai Uyunbilig Abstract: The nomadic area of Dzungar tribe stretched north to Lake Zaysan, south to the northern area of Dzungar basin, and east and north uo to Altai mountain in accordance with present day east and south east of Lake Zaysan in Kazakhstan and Altai eastern Tacheng and Karamayi in Xinjiang. The area of Dorbed covered the south and west of Kondulon Obashi’s territory and the north of Lake Balkhash without a detected boundary in the west. The area of Khoid was located in the south east of the four Oyirad tribes in accordance with present day north of Bayangol Mongalian Autonomous Prefecture several cities and continues in the north of Peacock river. Key words: Dzungar tribe, Dorbed tride, Khoid tribe, distribution of nomadic areas 27 28 А.Г.Сазыкина. Санкт-Петербург, 1999, тал 7а, 20b, 21a. Фухэн. “Зарлигаар тогтоосон Баруун орны зурагт ойллого”. “Дөрвөн хөмрөгийн бүрэн бичиг”ийн эх, боть 26, гол 3. Тэнгэр уулын хойно зам 2. Шюи Сун. “Баруун орны усан замын тэмдэглэл”, боть 5. Балхаш нуурт орох голууд. Тал 257258. 76 ОЙРАД СУДЛАЛЫН ӨГҮҮЛЛҮҮД - II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) ГАРЧИГ ӨМНӨХ ҮГ 3 ХАРЛУУ. Торгоны зам ба Ойрадууд (Хятад хэлнээс орчуулсан: Б.Баяндалай) 5 В.Т.ТЕПКЕЕВ. Ойрадууд XVII зууны эхээр Төв Азиас Сибирть нүүдлэн ирсэн шалтгааны тухай асуудалд (Орос хэлнээс орчуулсан: Н.Наранжаргал) 28 НАСАНДАЛАЙ. Ойрадын Дөрвөд аймгийн үүслийг шинжлэх нь (Хятад хэлнээс орчуулсан: Б.Мягмаржав) 33 БОРЖИГИДАЙ ОЮУНБИЛЭГ. XVII зууны Ойрад аймгуудын нутаглах газрын судалгаа (Хятад хэлнээс орчуулсан: Л.Энхсаруул) 43 БОРЖИГИДАЙ ОЮУНБИЛЭГ. XVII зууны Ойрад аймгуудын нутаглах газрын судалгаа /Үргэлжлэл/ (Хятад хэлнээс орчуулсан: Л.Энхсаруул) 68 ЖАХАДАЙ ЧИМЭДДОРЖ. Галданы аян дахь Энх-Амгалан хаан (Худам үсгээс хөрвүүлсэн: П.Өлзийдаваа) 77 БУЯНТӨГС. Лхазан хааны цолны тухай шинжилгээ (Хятад хэлнээс орчуулсан: М.Авирмэд) 117 БУЯНТӨГС. Див Арбибигийн нэг хувь нууц захидал ба түүнд холбогдсон түүхэн хэргийн тухай (Худам үсгээс хөрвүүлсэн: У.Анхдалайбаяр) 122 КИЧЭНГЭ. XVIII зууны Зүүнгарын 16 их отог /Нэгэн манж айлтгалаар гол болгох нь/ (Хятад хэлнээс орчуулсан: Л.Энхсаруул) 135 Б.ТӨРБАЯР. Зүүнгар хаант улсын Мянгад отгийн ирэлт ба гутаглах газрыг нягтлахуй (Хятад хэлнээс орчуулсан: Л.Энхсаруул) 181 МЯНГАД ЭРДЭМТ. Аман хүүрнэлийн далд ертөнц: “Гэдэнгийн хөшөө”-ний домог ярианы олон давхаргат утга ба үйлдэл (Худам үсгээс хөрвүүлсэн: Ц.Рейс) 192 Г.ЛИЖЭЭ. Харшаарын Монголчуудын засаг захиргааны байгууламжийн тухай (Худам үсгээс хөрвүүлсэн: Н.Гантулга) 209 БУЯНЦОГТ, ЛЮ ЧАО ХУЙ. Чин улсын Ховдын хязгаарын харуулын тухай хэдэн асуудал (Хятад хэлнээс орчуулсан: Ү.Мөнхдагва) 224 ОНДРЕЙ СРБА. “Илтгэл шастир”-т ороогүй ноёд: Манж Чингийн үеийн Алтайн Урианхайчуудын зарим хошууны засаг ноёдын угсаа залгамжлалын түүхийг судалсан тухай 248 233