Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Skip to main content
Мисирт анагаах ухаан, асархуйн үйлийн чиглэлээр бичсэн тусгай бүтээлүүд байсан талаар анхлан V угсааны фараон Нэферирка-Рагийн тэргүүн түшмэл Уаш-Птахын бунханы хананд сийлж бичсэн байдаг. Саяхныг хүртэл, өөрөөр хэлбэл, XIX... more
Мисирт анагаах ухаан, асархуйн үйлийн чиглэлээр бичсэн тусгай бүтээлүүд байсан талаар анхлан V угсааны фараон Нэферирка-Рагийн тэргүүн түшмэл Уаш-Птахын бунханы хананд сийлж бичсэн байдаг. Саяхныг хүртэл, өөрөөр хэлбэл, XIX зууны тэргүүн хагас хүртэл дээрх бүтээлүүдийн талаар мэддэггүй, ердөө товчилбор агуулгыг Герегийн зохиолчдын номноос дутуу зуурам төдий ойлгож байв.
            Францын эрдэмтэн Жан Франсуа Шампольон 1822 онд анхны хуйлмал бичгийг тайлж уншсан ба үүнээс хойш анагаах ухаан, асархуйн үйлийн чиглэлээр нийтдээ арав гаруй бүтээл олдоод байна.
Хоёр мөрний улсууд дахь анагаах ухаан, асахуйн үйлийн чиглэлээр археологи, домог зүй, чулуун хавтангийн бичээс, оточ нарын бичиж үлдээсэн тэмдэглэл, хууль цаазын эмхэтгэл, эртний Герег зохиолчдын бүтээл зэргээс мэдэж болох юм.... more
Хоёр мөрний улсууд дахь анагаах ухаан, асахуйн үйлийн чиглэлээр археологи, домог зүй, чулуун хавтангийн бичээс, оточ нарын бичиж үлдээсэн тэмдэглэл, хууль цаазын эмхэтгэл, эртний Герег зохиолчдын бүтээл зэргээс мэдэж болох юм. Их төлөв аман хэлбэрээр уламжлагдаж байжээ. Түүхч Хэродитийн үзсэнийг иш болговол, МЭӨ I  дэх мянган жилийн дунд үе гэхэд нийт хоёр мөрний улсуудад эм, эмчилгээний бүхэл бүтэн нэгэн тогтолцоо бүрэлдэн бий болжээ. Гэвч өмнө өгүүлсэн Мисир улсын хөгжлөөс харьцангуй доогуур байсан талаар дурдсан байна.
Төвөдөд анагах эрдэм хэрхэн үүссэн тухайд өнөөдрийг хүртэл нэгдсэн байр суурь төлөвшиж чадаагүй байна. Анх тэргүүнээ бон суртлыг үндэслэгч Шинрэв Мивогийн хөвүүн Чэбү Триша “Бум ши” буюу “Анагаах эрдмийн дөрвөн үндэс” нэрт хөлгөн судар... more
Төвөдөд анагах эрдэм хэрхэн үүссэн тухайд өнөөдрийг хүртэл нэгдсэн байр суурь
төлөвшиж чадаагүй байна. Анх тэргүүнээ бон суртлыг үндэслэгч Шинрэв Мивогийн
хөвүүн Чэбү Триша “Бум ши” буюу “Анагаах эрдмийн дөрвөн үндэс” нэрт хөлгөн судар
зохиосон нь тус газраа уг эрдэм түгэх эхлэл болжээ. Түүний амьдарч асан Шан Шүн улс
нь Өрнөд Төвөдөд оршин байсан бөгөөд цаг хугацааны хувьд МЭӨ 500 оноос МЭ 645
он хүртэлх үеийг хамардаг байна. Сронзонгамбо хааны байлдан дагууллын явцад
сарниж устсан гэдэг байна.
Tibetan Medicine
(1866-1925 он)-болбоос Хятадын улс төрийн зүтгэлтэн, Манж Чин улсын ноёрхлоос Хятад үндэстнийг чөлөөлөх зорилго бүхий хувьсгалт байгууллага-Нэгдсэн холбоо, Хятадын сэргэн мандалтын холбоог үүсгэн байгуулагч нэгэн. Сүүлд түүний чармайлгаар... more
(1866-1925 он)-болбоос Хятадын улс төрийн зүтгэлтэн, Манж Чин улсын ноёрхлоос Хятад үндэстнийг чөлөөлөх зорилго бүхий хувьсгалт байгууллага-Нэгдсэн холбоо, Хятадын сэргэн мандалтын холбоог үүсгэн байгуулагч нэгэн. Сүүлд түүний чармайлгаар Хятадын үндэсний нам (Жүнго Гоминдан) байгуулагдсан нь өнөөдрийг хүртэл Бүгд Найрамдах Хятад улсад оршин байна. 1911 оны хувьсгал ялсны дараа Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын түр ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сүн Ятсэн хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний түүхэнд ардын гурван зарчим, таван эрх мэдлийн үндсэн хуулийн үзэл санааг асаасан гэдгээр нэр цолгорч үлдсэн байдаг. Ардын гурван зарчимд үндэсний үзэл санаа, ард түмний сайн сайхан байдал, ардын эрхт засгийн зарчим багтдаг байна. Үндэсний үзэл санаа нь Хятадын бүх үндэстний эрх тэгш байдал болон империализмийн эсрэг тэмцлийн үзэл санаагаар илэрдэг байна. Харин ард түмний сайн сайхан байдал нь хөдөө аж ахуйн шинэтгэл хийх, улс орноо аж үйлдвэржүүлэх санаа болно. Ардын засгийн зарчим нь таван эрх мэдлийн үндсэн хуулийн сургаалтай шууд холбогддог. Сүн Ятсэний үзсэнээр, дэлхийн ихэнх улс оронд хэрэгжиж буй гурван эрх мэдлийн тогтолцоо нь ардчилсан институтын хэвийн ажиллах нөхцөлд хангалтгүй бөгөөд энэ ч утгаараа шалгалтын болон хяналтын гэсэн эрх мэдлийн хоёр хэлбэр шаардлагатай болдог байна. Энэ бүхнээс гадна, Сүн Ятсэн авгай хүчтэй тоталитари юм уу авторитари уламжлалтай оронд ардчиллыг тогтоох үйл явц нийгмийн эрс тэсрэлтээс зайлсхийж, аажим алгуур хийгдэх учиртай гэжээ. Чухам үүнтэй холбоотойгоор цэргийн засаглал, улс төрийн өмгөөллийн засаг, үндсэн хуульт засаг гэсэн засаглалын гурван үе шатын үзэл санаа урган гардаг байна. Сүн Ятсэний зохиол бүтээлийг дэлхийн олон орны хэлнээ урин хөрвүүлжээ. Тайваньд түүнийг "улсын эцэг" хэмээн хүндэтгэж, үзэл санааг нь төрийн албан ёсны номлол болгосон байдаг. Сүн Ятсэний Хятадын улс төрийн сэтгэлгээнд оруулсан хувь нэмрийг өнөөдөр ч БНХАУ-д өндрөөр үнэлдэг байна. Монгол хэлнээ Сүн Ятсэний улс төрийн үзэл сургаалыг урин монголчилж, судалгааны эргэлтэд оруулах эхлэлийг тавьсан МУИС-ийн ШУС-ийн гэрган, доктор, профессор Тулгат овогт Галсанпилжээгийн Цэнд-Аюуш эрхэм авгайн сүмбэр уул мэт сүрдэм, сүн далай гүн гавьяат үйлсэд хомс шавь сүслэн залбирмуй. Эрхэм багшид номын үйл далай мэт арвидаж, зуу наслан, зургаадай таягаа тулах ерөөлийг өргөж, бичвэрийг цэглэв (Бичвэрийг урьж, монголчилго хийсэн МУИС-ийн докторант Нямаагийн Отгонбаяр).
(1866-1925 он)-болбоос Хятадын улс төрийн зүтгэлтэн, Манж Чин улсын ноёрхлоос Хятад үндэстнийг чөлөөлөх зорилго бүхий хувьсгалт байгууллага-Нэгдсэн холбоо, Хятадын сэргэн мандалтын холбоог үүсгэн байгуулагч нэгэн. Сүүлд түүний чармайлгаар... more
(1866-1925 он)-болбоос Хятадын улс төрийн зүтгэлтэн, Манж Чин улсын ноёрхлоос Хятад үндэстнийг чөлөөлөх зорилго бүхий хувьсгалт байгууллага-Нэгдсэн холбоо, Хятадын сэргэн мандалтын холбоог үүсгэн байгуулагч нэгэн. Сүүлд түүний чармайлгаар Хятадын үндэсний нам (Жүнго Гоминдан) байгуулагдсан нь өнөөдрийг хүртэл Бүгд Найрамдах Хятад улсад оршин байна. 1911 оны хувьсгал ялсны дараа Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын түр ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сүн Ятсэн хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний түүхэнд ардын гурван зарчим, таван эрх мэдлийн үндсэн хуулийн үзэл санааг асаасан гэдгээр нэр цолгорч үлдсэн байдаг. Ардын гурван зарчимд үндэсний үзэл санаа, ард түмний сайн сайхан байдал, ардын эрхт засгийн зарчим багтдаг байна. Үндэсний үзэл санаа нь Хятадын бүх үндэстний эрх тэгш байдал болон империализмийн эсрэг тэмцлийн үзэл санаагаар илэрдэг байна. Харин ард түмний сайн сайхан байдал нь хөдөө аж ахуйн шинэтгэл хийх, улс орноо аж үйлдвэржүүлэх санаа болно. Ардын засгийн зарчим нь таван эрх мэдлийн үндсэн хуулийн сургаалтай шууд холбогддог. Сүн Ятсэний үзсэнээр, дэлхийн ихэнх улс оронд хэрэгжиж буй гурван эрх мэдлийн тогтолцоо нь ардчилсан институтын хэвийн ажиллах нөхцөлд хангалтгүй бөгөөд энэ ч утгаараа шалгалтын болон хяналтын гэсэн эрх мэдлийн хоёр хэлбэр шаардлагатай болдог байна. Энэ бүхнээс гадна, Сүн Ятсэн авгай хүчтэй тоталитари юм уу авторитари уламжлалтай оронд ардчиллыг тогтоох үйл явц нийгмийн эрс тэсрэлтээс зайлсхийж, аажим алгуур хийгдэж учиртай гэжээ. Чухам үүнтэй холбоотойгоор цэргийн засаглал, улс төрийн өмгөөллийн засаг, үндсэн хуульт засаг гэсэн засаглалын гурван үе шатын үзэл санаа урган гардаг байна. Сүн Ятсэний зохиол бүтээлийг дэлхийн олон орны хэлнээ урин хөрвүүлжээ. Тайваньд түүнийг "улсын эцэг" хэмээн хүндэтгэж, үзэл санааг нь төрийн албан ёсны номлол болгосон байдаг. Сүн Ятсэний Хятадын улс төрийн сэтгэлгээнд оруулсан хувь нэмрийг өнөөдөр ч БНХАУ-д өндрөөр үнэлдэг байна (Бичвэрийг урьж, монголчилго хийсэн МУИС-ийн докторант Нямаагийн Отгонбаяр). УЛС БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (1924 оны дөрөвдүгээр сарын 12) I. Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсыг цогцлооход үндэсний засгийн газрын үйл ажиллагаа ардын гурван зарчим, таван эрх мэдлийн үндсэн хуулийн хувьсгалт хөтөлбөр дээр суурилна. II.Төрийг цогцлооход ард түмний сайн сайхан байдал бүхнээс чухалчлагдана. Үүний учир ард түмний хоол хүнс, хувцас, орон байрны тулгам хэрэгцээг хангах зорилгоор засгийн газар ард түмний хамт нийтийн хүчээр улсыг хангалттай хүнсээр хангахын тулд хөдөө аж ахуйг, ард түмнээ
Монгол дахь улс төрийн тогтолцооны клиентелист чиг хандлагын талаар авч үзэхийн өмнө клиентелизм гэж юу болох, практик үр дагавар, түүний онолын үндэслэлийн талаар тогтож ярих хэрэгтэй болов уу гэж үзлээ. 1.Ойлголт, онол, үзэл баримтлал... more
Монгол дахь улс төрийн тогтолцооны клиентелист чиг хандлагын талаар авч үзэхийн өмнө клиентелизм гэж юу болох, практик үр дагавар, түүний онолын үндэслэлийн талаар тогтож ярих хэрэгтэй болов уу гэж үзлээ. 1.Ойлголт, онол, үзэл баримтлал Жон Хопкинс Их Сургуулийн профессор Ричард С. Кац, Флорэнц дахь Европын Их Сургуулийн профессор Питэр Мэир нар улс орнуудын төрийн алба, намуудын төлөвшлийн үйл явцыг судлаад нам сонгуульд ялалт байгуулсны дараа эрх мэдлээ ашиглан гишүүн, дэмжигчдээ төрийн албан тушаалд томилох, хөхиүлэн шагнах явдал өргөжих болсныг тогтоожээ 1. Үүнээс гадна, уг үзэгдэл Европ төдийгүй Ази, Америк, Африкийн орнуудад хүртэл дэлгэрч, эдгээр орны төрийн албаны тогтвортой, мэргэшсэн байх зарчимд сөргөөр нөлөөлөх болсныг сүүлийн үеийн судалгаануудад дурдсан байна 2. Лэйдэн Их Сургуулийн профессор Ингрид ван Бизэн нам сонгогч олон түмний эрх ашгийг нэгтгэн илэрхийлэх сайн дурын байгууллагын шинжээ гээж, төрийн албан тушаалыг гишүүн, дэмжигчиддээ хуваарилах үүрэг бүхий байгууллага болж хувирсныг онцолжээ 3. Нам нэг талаас, сонгогчдын дэмжлэг горилох, нөгөө талаас, төрийн эрх мэдэл, нөөцөд тулгуурлан сонгогч олон түмний тодорхой хэрэгцээг хангах, өөртөө татах, харилцан ашигтай байхыг чухалчлах болжээ. Дээрх судлаачдын дүгнэлт намын энэ шинжтэй шууд холбогдоно. Орчин үеийн улс төрийн судалгаанд улс төрийн намын уг шинжийг клиентелизм гэх ойлголтоор дамжуулан илэрхийлэх болсон. Тэгвэл клиентелизм, түүний зарчим, мөн чанар, онол, үзэл баримтлал, судалгааны талаар цэгцтэй ойлголт бий болгох, эдгээрт үндэслэн өнөөгийн Монголын улс төрийн тогтолцооны дүр төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход уг бичвэрийн зорилго оршино. Үг зүйн хувьд клиентелизм гэдэг нь англи хэлний clientelism, латин хэлний clientēla гэсэн үгийн үүтгэл болно. Түүхэн талаас авч үзвэл, клиентелист үйл ажиллагаа эртний Ромын үед анх үүссэн байх бөгөөд ингэхдээ нэг талаас, дэмжлэг, туслалцаа шаардлагатай, эрх мэдэл бүхий чинээлэг язгууртнууд, нөгөө талаас, эд материалын сонирхол бүхий тэдэнд дэмжлэг үзүүлэх чадвартай ядуу иргэдийн хооронд хийгдэх харилцан ашигтай үйл ажиллагааны хэлбэрээр хэрэгжиж 1
Орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийн хүрээнд хурдацтайгаар хөгжиж буй салбар нь төрийн захиргааны шинжлэх ухаан болно. Энэ нь ч тодорхой учир шалтгаантай. Юуны түрүүнд, төрийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх арга замыг сүвэгчлэх, төсөв... more
Орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийн хүрээнд хурдацтайгаар хөгжиж буй салбар нь төрийн захиргааны шинжлэх ухаан болно. Энэ нь ч тодорхой учир шалтгаантай. Юуны түрүүнд, төрийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх арга замыг сүвэгчлэх, төсөв санхүүгийн нэгдсэн хөтөлбөрт нийгмийн шинжилгээ хийх, улс төрийн нам, түүний удирдлагын бодит үйл ажиллагаа болон сонгогчдод өгч буй амлалт зэргийг харьцуулан судлах, төрийн мэргэшсэн албан хаагчдын улс төрийн нөлөөллөөс ангид, бие даасан байдлыг хангах, улс төрийн зорилгоор хүний нөөцийн томилгоо хийж буй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, бүх төвшний төрийн албан хаагчдын үйл ажиллагааны үүдлэгийг судлах, олон нийтийн анхаарлыг эдгээр асуудалд хандуулах зэрэг нь чухалчлагдах болсон. Гадны орнуудад дээрх асуудлыг шинжлэх ухааны төвшинд ул суурьтай судлаж, тэр хэрээрээ төрийн захиргааны шинжлэх ухаанд онцгой ач холбогдол өгсөөр байна. Бие даасан шинжлэх ухааны хүрээ болохын хувьд төрийн захиргааны ухаан XIX зууны дөрөвдүгээр хагаст бий болсон. Төрийн удирдлагын үр ашгийг сайжруулах арга замыг бий болгох, ардчилсан хэм хэмжээ, үнэт зүйлсэд захируулах, олон нийтийг төрийн үйл ажиллагаа, бодлого, шийдвэр боловсруулж, хэрэгжүүлэх үйл явцад татан оролцуулах зэрэг нь өгүүлэн буй үеийн үндсэн зорилго болж байв. Төрийн захиргаа нь улс төр, эдийн засаг, социологи, удирдлага гэх мэт олон шинжлэх ухааны уулзвар зааг дээр бүрэлдэн бий болсон шинжлэх ухааны мэдлэг мөн. Гадны орнуудын их, дээд сургуульд төрийн захиргааны чиглэлээр бүхэл бүтэн сургалтын хөтөлбөр бий болсон байдаг. Тэрчлэн судалгааны үр дүнгээ олон нийтэд тогтмол хүргэж, төрийн бодлого, шийдвэрт тусгах судалгааны төвүүд дэлхийн бараг бүх улсад бий болжээ. Төрийн захиргааны шинжлэх ухааны үүсэл хөгжлийн тухайд олон янзын үечлэл байдаг. Гэхдээ эдгээр үечлэлийн ихэнх нь хэт өрөөсгөл, америк төвт хандлагын үүднээс төрийн захиргааны мэдлэгийн хөгжлийг авч үзэж ангилахыг оролдсон байдагт оршино. Харин Оросын эрдэмтэн Л. Т. Волчкова, Г. А. Меньшикова нар төрийн захиргааны ухааныг 1. Мэдлэг хуримтлуулах үе: 2. Төрийн захиргааны ухаан бүрэлдэн тогтох үе: 3. Төрийн захиргаа салбар, чиглэлээр шатлан хөгжих үе (Л. Т. Волчкова, Г. А. Меньшикова, 2013, хуудсд. 63-65) хэмээн гурав ангилсан байдаг. Бидний хувьд төрийн захиргааны мэдлэгийн үүсэл хөгжлийг дараах хэлбэрээр ангилан үзэх санал дэвшүүлж байна. Үүнд: • Мэдлэг хуримтлагдсан үе (НТӨ V зуунаас НТ XVI зуун хүртэлх үе): Грек-Рим, Энэтхэг, Хятад гэх соёл иргэншлийн зэргэлдээ төвүүдэд философи мэдлэг сонгодог
Иларион болбоос Киев хийгээд бүх Оросын шашны тэргүүн, ширээт лам нэгэн болно. Тэрээр 1051-1055 онуудад цэцэн Ярославыг Киевийн их ван байх үед энэ албыг үүрэглэж байжээ. Үүнээс гадна, Орос, Славьян гаралт анхны ширээт лам байсан... more
Иларион болбоос Киев хийгээд бүх Оросын шашны тэргүүн, ширээт лам нэгэн болно. Тэрээр 1051-1055 онуудад цэцэн Ярославыг Киевийн их ван байх үед энэ албыг үүрэглэж байжээ. Үүнээс гадна, Орос, Славьян гаралт анхны ширээт лам байсан гэдгээрээ түүхэнд нэр цолгорч үлджээ. Эртний Оросын утга зохиолд «Буянт үйлс, хууль цаазын тухай үг» (1037-1050 он) зохиол бичсэний учир нэр ихэд түгсэн байна. Нөгөө талаас, уг бүтээлийг нийгэм-улс төр, гүн ухааны чиглэлээр бичигдсэн Оросын анхны бүтээл мөн гэж нэрлэж болох юм. Иларионоос өмнө Киевийн сүм хийдийн тэргүүний суудалд Византигаас томилогдсон грек гаралтай санваартнууд суудаг байжээ. Энэ бол Орос шашны хувьд Зүүн Ром буюу Византийн эзэнт гүрэнд захирагдаж байсныг илтгэн харуулна. Киевийн их ван Цэцэн Ярослав, Византийн эзэнт гүрэнтэй зөрчилдөх болсон нь Иларионыг Киев болон бүх Оросын шашны тэргүүний суудалд залрах үндсэн нөхцөл болж өгчээ. Түүнийг шашны тэргүүнээр сонгосон явдал Царьградаас Орос бие даасан, тусгаар улс мөн гэдгийг илтгэн харуулсан хэрэг байв. Нөгөөтэйгүүр, уг нөхцөлийг танин мэдсэнээр дээр дурдсан Иларионы «Буянт үйлс, хууль цаазын тухай үг» зохиолын мөн чанарыг ойлгоход тустай юм. Үг зохиол чухам хэдий үед бичигдсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Гэвч уг зохиолд хоёр жүнхэн санаа тодоос тод тусгагдсан байдаг. Эдгээрт: 1. Христийн шашин дэлхийн бусад шашин, ялангуяа иудаизмийн шашнаас олон талаар давуу болохыг нотлон харуулсан байна: 2. Оюун санаа, улс төрийн хувьд Орос улс Византийн эзэнт гүрнээс хараат бус, бие даасан гэсэн утга санааг хөгжүүлэхийг чармайжээ. Эхний зорилтоо номын эхэнд шинэ болон хуучин гэрээн дэх «буянт үйлс», «хууль цааз» гэх хоёр ойлголтыг харьцуулан судлах замаар шийдвэрлэхийг зорьжээ. «Хууль цааз» гэдэгт иудейн итгэл үнэмшлийн үндэс болсон Моисейн хуулийг ойлгодог байна. Моисейн хууль газар дэлхийтэй холбогдсон тул «үнэний түрүүч, зарц» гэж үнэлэгддэг байна. Харин «буянт үйлс» гэх ойлголт нь тэнгэртэй, ирээдүйн зуунтай, тэнгэрийн хаант улстай холбогддог байна. Хуучин гэрээгээ бодвол шинэ гэрээ давуулаг гэсэн санааг Иларион библийн Сарра, Агари нарын түүхээр нотолсон байдаг. Библид дурдсанаар, Авраамын эхнэр Сарра олон жилийн туршид бие тулгар болж чадсангүй. Авраам үр удмаа үлдээхийн тулд аргагүйн эрхэнд боол эм Агари лугаа нөхцөж, хөвүүн Измаил нь мэндлэв. Гэтэл эсэр эзэн Саррад өршөөл нигүүлсэл хайрласан тул насны чээжинд нуган үр Иаковаа гаргажээ. Иларионы хувьд боол эм Агари хуучин гэрээний, харин Сарра шинэ гэрээг бэлгэдсэн байна. Боол эм Агарийн хүү Измаил Иаковаас насаар ахимаг боловч дорд язгууртай тул эцгийн хууль ёсны
Эртний Грек-Ромоос XVIII зуун хүртэлх бараг хоёр мянган жилийн хугацаанд нийгмийн үзэгдэл, үйл явцын талаар бүх мэдлэг нэгэн тогтолцоо хэлбэрээр оршин тогтнож байв. Гэвч эртний Грекийн хайв сэтгэгч Аристотель төрийн удирдлагын сургаалд... more
Эртний Грек-Ромоос XVIII зуун хүртэлх бараг хоёр мянган жилийн хугацаанд нийгмийн үзэгдэл, үйл явцын талаар бүх мэдлэг нэгэн тогтолцоо хэлбэрээр оршин тогтнож байв. Гэвч эртний Грекийн хайв сэтгэгч Аристотель төрийн удирдлагын сургаалд зарим талаар бие даасан утга дайлгаж байжээ. Нийгмийн ертөнцийн талаарх мэдлэг гүнзгийрэн хөгжихийн хэрээр тухайн шинжлэх ухааны хүрээнд ялгаварт байдал илэрхий болов. «Төрийн захиргааны» шинжлэх ухааны эхлэлийг XIX зууны тэргүүн хагастай холбон үзэж болох юм. Төрийг судлах явдлыг гол зорилгоо болгосон Германы эрх зүйн дэг сургууль, тэрчлэн, 1880 онд бий болсон Колумбын Их Сургуулийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Сургууль нь үүний эхлэл юм. Өгүүлэн буй үед төрийн захиргааны асуудал нь улс төрийн судалгааны хүрээнд хамрагдаж байв. 1887 онд АНУ-ын хожмын ерөнхийлөгч, профессор Вудро Вильсон «Захиргаа судлал» бүтээлдээ төрийн захиргааны асуудлыг онолын хувьд боловсруулсан байна. Тэрээр «Захиргааны шинжлэх ухаан нь засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах арга хэрэгслийг олж тогтооход голлон анхаарах» болно гэж бичжээ. Улс төрийн удирдлага солигдсон ч захиргааны үйл ажиллагаанд нөлөөлөх ёсгүйг Вильсон онцолсон. Ийнхүү төрийн захиргаа нь «үндэстний сонгогдсон төлөөлөгчид» болох улс төрийн хошуучлагчдын гаргасан шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх бүтэц болно гэдгийг заасан. В. Вильсон захиргааны үр ашгийн загварыг боловсруулж, төрийн захиргаанд бизнесийн байгууллагын удирдлагын арга барилыг нэвтрүүлэх замаар үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Төрийн албан хаагчдыг дээд зэргийн мэргэшсэн байх, өөрөөр хэлбэл, мэдлэг чадварын үндсэн дээр сонгон шалгаруулж ажлын байранд байршуулдаг байх тогтолцоог сайшаан үзсэн. Эндээс үзэхэд бюрократ гэдгийг чиг үүргийн чанд хуваарилалт, шатлан захирах зарчимтай мэргэшсэн удирдлагын хэрэгсэл төдийгөөр ойлгож байв. В. Вильсоны үзэл санааг профессор Ф. Гуднау цаашид хөгжүүлсэн байна. XIX зууны сүүл, XX зууны эхээр В. Вильсон, Ф. Гуднау нар төрийн захиргааны удирдлагын Америкийн тогтолцооны талаар томоохон судалгаа эрхлэн явуулсан байдаг. Тэд арчдилсан нийгмийн хүрээнд үр дүнтэй ажиллах чадвартай бюрократ загвар боловсруулахыг зорьжээ. Хууль тогтоомж боловсруулах чиг үүрэгтэй улс төр, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий захиргаа хоёрын харилцаа засгийн газрын чухам мөн чанарыг илэрхийлнэ гэж В. Вильсон үзсэн байна. Ямар ч тохиолдолд захиргаа, улс төр харилцан нэг нэгэндээ дэмжлэгтэй ажиллах ёстой.
Research Interests:
Юуны түрүүнд, Шэнь авгай түшмэдэд суурилсан заслан удирдах тогтолцооны үзлийг асаасан байна. Түүний хөгжүүлсэн тогтолцоо хүчтэй эзэн хааны эрх мэдлийг шаарддаг онцлогтой. Хүчтэй хаан хүссэн цагтаа түшмэдээ сонсож, бас тэднээс ангижирч... more
Юуны түрүүнд, Шэнь авгай түшмэдэд суурилсан заслан удирдах тогтолцооны үзлийг асаасан байна. Түүний хөгжүүлсэн тогтолцоо хүчтэй эзэн хааны эрх мэдлийг шаарддаг онцлогтой. Хүчтэй хаан хүссэн цагтаа түшмэдээ сонсож, бас тэднээс ангижирч чадах ухаан хурц, нууцлаг үзэл бодол бүхий нэгэн байваас зохино. Энэ ертөнц дахь хамгийн ганцаардмал нэгэн бол улс гэрийг удирдах хаан хүн болно.
, 1911 оны нэгдүгээр сарын 12 нд Рокайлэндэд лагшин мэндэлсэн)-нь Америкийн улс төр судлаач, бихевиорист хувьсгалыг санаачлагчдын нэг бөгөөд улс төрийн соёл, системийн талаарх судалгаа нь өнөөдрийг хүртэл харьцуулсан улс төр судлалын... more
, 1911 оны нэгдүгээр сарын 12 нд Рокайлэндэд лагшин мэндэлсэн)-нь Америкийн улс төр судлаач, бихевиорист хувьсгалыг санаачлагчдын нэг бөгөөд улс төрийн соёл, системийн талаарх судалгаа нь өнөөдрийг хүртэл харьцуулсан улс төр судлалын салбарт үнэ цэнээ алдаагүй байна. Улс төрийн хөгжилйн онолын талаарх санаа нь орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд хүндтэй байр суурь эзэлдэг болно.
Research Interests:
Платоны бичсэн «Иргэний үүргийн тухай буюу Критон» зохиол нийгмийн гэрээний онолын түрүүч байсан гэж өнөөгийн судлаачид үздэг юм. Үүнээс гадна, Платоны «Төр, улс» зохиолын хоѐрдугаар дэвтэрт шударга ѐсны тухай дурдахдаа нийгмийн гэрээний... more
Платоны бичсэн «Иргэний үүргийн тухай буюу Критон» зохиол нийгмийн гэрээний онолын түрүүч байсан гэж өнөөгийн судлаачид үздэг юм. Үүнээс гадна, Платоны «Төр, улс» зохиолын хоѐрдугаар дэвтэрт шударга ѐсны тухай дурдахдаа нийгмийн гэрээний онолын санааг иш болгожээ (Соколов 2014, 15). Тэгвэл нийгмийн гэрээний онол юуг номлодог вэ? Хүмүүс илүү сайхан амьдрах, илүү аюулгүй орчинд байхын тулд жам ѐсны эрхээсээ татгалзаж, сайн сайхан, аюулгүй амьдралын баталгаа болсон төрд түүнийгээ сайн дурын үндсэн дээр шилжүүлэн өгнө. Ингэж хүмүүс харилцан гэрээлснээр төр бүрэлдэн тогтдог байна. Үүнийг улс төрийн философид нийгмийн гэрээний онол гэж нэрлэдэг байна. Эрх, үүргийн хувьд адил нөхцөл бүхий хүмүүс өөр хоорондоо гэрээлж, төр, нийгмийн харилцаа цогцлоох тухай үзэл санаа нэн эрт үеэс бий болжээ. Нийгмийн гэрээний онолын үзэл санаа түрүү үеийн буддын болон Хятадын Мо багшийн, тэрчлэн Эпикур, Лукрэци Кар, Протагор, Ликофрон нарын сургаалд тусгагдсан байдаг (Пискунов 2005, 11, 12). Нийгмийн гэрээний онолыг сонгодог утгаар нь хөгжүүлсэн хүн бол Холландын философич, улс төрийн зүтгэлтэн Хуго Гроций (1583-1645 он) болно. Тэрээр 1625 онд Францын эзэн хаан XIII Людовигт зориулж бичсэн «De Jure Belli ac Pacis» (Дайн, энхийн эрхийн тухай гурван ном) зохиолдоо улс төрийн санаагаа хөгжүүлжээ. Эрх чөлөөт хүмүүсийн сайн дурын холбоо болж байгуулагдсан тул төр нийтийн эрх ашгийг хангах ѐстой гэж Гроций үзсэн байна. Өөрөөр хэлбэл, төрийн легитим чанар хүмүүсийн харилцан гэрээлсэн явдал болно гэсэн санааг гаргажээ. Тухайн цаг үед ноѐрхож асан бурангуй, шашны үзэл санааг таягдан хаяж, хүмүүсийн ухамсарт үйл ажиллагаа, гэрээний үр дүнд төр үүссэн талаар бүтээлдээ дурджээ. Төр хүмүүсийн гэрээний үр дүн болохын зэрэгцээ засаглах, захирагдах харилцаан илэрхийлэл болно. Бие даасан эрх мэдлийг илэрхийлэх төрийн дээд засаглал нь зарлиг туурвиж, заслан удирдахын сацуу албан тушаалтныг томилж, хүн ардыг засаглан, татвар хурааж, дайн, эхийн асуудлыг шийдвэрлэн, олон улсын гэрээ, хэлцэл соѐрхон батална. Нэгэнт төр эрх чөлөөт хүмүүсийн гэрээний үр дүн учир тэдний эрх чөлөө, хувийн өмчийг хүлээн зөвшөөрч баталгаажуулах үүрэгтэй болно. Гроций гэрээний ач холбогдлыг өндрөөр үнэлсэн байдаг. Улс хоорондын харилцааны үндсэн хэрэглүүр гэрээ байхыг онцолж, олон улсын харилцааны төвшинд асуудлыг хүч хэрэглэх замаар бус, гэрээлэх, ойлголцох, хэлэлцэх замаар энхийг аргаар шийдвэрлэж байх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ (В. С. Нерсесянц 2004, 297-306).
Жон Роулс, түүний шударга ѐсны онолыг сөрөх байдлаар Өрнөдөд 1970-аад оны үед бий болсон өөр нэг үзэл нь Харвардын Их Сургуулийн профессор Робэрт Нозик (1938-2002 он)-ийн хөгжүүлсэн шударга хуваарилалтын онол юм. Роулс Нозик нарын онол... more
Жон Роулс, түүний шударга ѐсны онолыг сөрөх байдлаар Өрнөдөд 1970-аад оны үед бий болсон өөр нэг үзэл нь Харвардын Их Сургуулийн профессор Робэрт Нозик (1938-2002 он)-ийн хөгжүүлсэн шударга хуваарилалтын онол юм. Роулс Нозик нарын онол эсрэг тэсрэг шинж чанартай. Роулс хангалуун төрийн үзлийг хөгжүүлэгч, либерал онолч байсан бол Нозик либертаринист, консерватив онолч байв (Кашников 2004, 95). Нозикийн онол гарч ирсэнээр улс төрийн философид либертаринизм гэх цоо шинэ үзэл санааны урсгал бий болсон билээ. Робэрт Нозик гэж хэн бэ? Робэрт Нозик 1938 оны арваннэгдүгээр сарын 16 нд Америкийн Нью-Йорк дахь Бруклин дүүрэгт жижиг бизнес эрхлэгч Орос гаралтай еврей Макс Нозик, София Коэн нарын гэр бүлд мэндэлжээ. Бруклинд нийтийн сургууль дүүргэсэн тэрээр 1959 онд Колумбын Их Сургуулийг төгссөн байна. Улмаар 1963 онд Принстоны Их Сургуульд «The Normative Theory of Individual Choice» сэдвээр докторын зэрэг горилжээ. 1969 оноос Харвардын Их Сургуульд багшлах болсон. ЮНЕСКО дахь АНУ-ын төлөөлөгчийн зөвлөх, Америкийн Философийн Холбооны ерөнхийлөгч, XX зууны нэр нэндсэн улс төрийн философич Робэрт Нозик 2002 оны нэгдүгээр сарын 23 нд АНУ-ын Массачусэтс муж улсын Кэмбрижид 63 насандаа мөнхөрчээ. Юуны түрүүнд, тэрээр Ролусын нэгэн адил улс төрийн философийг нэр хүнд олох арга хэрэгсэл болгож ашигласангүй. 1975 онд «Анархи, төр ба утопи» зохиол нийтлүүлж, өөрийн санаагаа хөгжүүлсэн байна. Нозик ямар шинэлэг үзэл санааг хөгжүүлэв ээ? Нозик жам ѐсны эрх, нийгмийн гэрээний онол дээр тулгуурлан минархист санааг хөгжүүлжээ. Учир нь "бидний хөндөх гол сэдэв төрийн мөн чанар, түүний легитим чиг үүрэг"-т хамаарах болно. Төр оршин байгаагийн үндэс нь биднийг "хүчирхийлэл, хулгай, дээрмээс хамгаалж, гэрээний хэрэгжилтийг хангах" "хязгаарлагдмал хүрээний чиг үүрэг"-тэй байгаад оршино. "Жижиг төр хүмүүсийг өдөөгч, шударга байдаг" (Нозик 2008, 11). Өргөн эрх мэдэл бүхий төр нь албадлагаас ангид байх хүний эрхийг ямагт зөрчдөг байна. Нозик төрийн чиг үүрэг, бүрэн эрхийн тухай асуудалд арга зүйн индивидуализмын байр суурийг баримталсан байна. "Нэгдүгээрт, төр хэн нэгнийг бусдад туслахад албадах үүднээс өөрийн бүтцээ ашиглах ѐсгүй. Хоѐрдугаарт, хүмүүсийг өөрийнхөө төлөө юм уу өөрийгөө хамгаалахад нь ямар нэгэн хэлбэрээр хориг тавих ѐсгүй" (Нозик 2008, 11). Нийгмийн тэгш бус байдлыг дэврээж буй бүх хөтөлбөр нэг хэсэг хүмүүсийн эрх ашигт үйлчилж, бусад хүмүүсийн эрх ашгийг хохироож байдаг. Энэ бол үнэн
Research Interests:
Консерватизм гэдэгт юуг ойлгох вэ, судлах ямар шаардлага байна вэ? Хүн төрөлхтний түүхийн үе бүхэнд консерватизмд хамааруулж болох уламжлалт үнэт зүйлээ хадгалах, нийгмийг аажим, алгуур арга замаар хувьсган өөрчлөх гэсэн үзэл санаа... more
Консерватизм гэдэгт юуг ойлгох вэ, судлах ямар шаардлага байна вэ? Хүн төрөлхтний түүхийн үе бүхэнд консерватизмд хамааруулж болох уламжлалт үнэт зүйлээ хадгалах, нийгмийг аажим, алгуур арга замаар хувьсган өөрчлөх гэсэн үзэл санаа байсаар иржээ. Харин консерватизм гэх үзэл санааны чиг олон судлаачдын илэрхийлж буйгаар XVII-XVIII зууны уулзвар заагт Англи улсад үүссэн байна. Анхлан Английн санваартан Титус Оутс тори хэмээх үгийг хэрэглээнд нэвтрүүлж, дараа дараачийн сэтгэгчид жүнхэн санааг нь гаргаж өгсөнөөр консерватизмын эхлэл тори үзэл санаа бий болжээ. Хуулиас гадуур хүн гэх утга бүхий тори гэсэн үг нь уламжлалаа хадгалах, эзэн хааны засаглалыг бататган бэхжүүлэх сургаалыг гол цөмөө болгож байв. Үндсэндээ "ертөнцийн эсэр эзэн, эзэн хаан, уламжлал" гэх уриа тори үзлийг тодорхойлж байлаа. 1688 оны Английн хувьсгалын үеэр эзэн хааны засаглалыг дэмжигчдийн гол үзэл санааг тори гэж үзэж болох байна (O'Sullivan 1976). Харин консерватизм үг зүйн хувьд латин хэлний conservo буюу хадгалах, хамгаалах гэсэн үгийн бүтээвэр болно. Францын улс төрийн зүтгэлтэн Франсуа Рэне де Шатобриан 1818-1820 онуудад «Le Conservateur» гэх долоо хоног тутмын сэтгүүл эрхлэн гаргаж байсан нь уг ойлголт нийтийн хэрэглээнд нэвтрэхэд үндсэн түлхэцийг үзүүлжээ. Харин "Консерватив нам" гэх ойлголтыг Ирландын төрийн зүтгэлтэн, нийтлэлч Жон Вильсон Крокэр 1830 онд анх хэрэглэсэн байна (Jerry Z. Muller 1997, 26). Уламжлалт үнэт зүйл, дэг журам, нийгмийн юм уу шашны номлолыг хэвээр хадгалах үзэл санааг консерватизм гэнэ. Ингэхдээ нийгмийн уламжлалыг хадгалж үлдэхийг чухалчилдаг байна. Дотоод бодлогын хувьд консерватив үзэлтнүүд нийгмийг эрс шинэтгэлийн аргаар өөрчлөхийг үгүйсгэж, оршин буй нийгэм, төрийн байгууллаа хэвээр хадгалахыг номлодог. Гадаад бодлогын хувьд цэрэг зэвсгийн хүчин чадал, холбоотондоо түшиглэн улсын аюулгүй байдлыг хангах ѐстой гэж сургана. Эдийн засгийн хүрээнд импортын урсгалыг хязгаарлаж, үйлдвэрлэл, үйлчилгээг тэтгэх бодлого баримталдаг байна (Heywood 2012, 68, 69). Консерватизм анхлан Английн үзэл санаа хэлбэрээр бүрэлдэн бий болсон ч хөгжлийн явцдаа өнгө төрхөө өөрчилж дэлхий дахины улс төрийн үзэл суртал болж хувирчээ.
Сүүлийн хорин жилийн хугацаанд дэлхий дахинаа авторитари дэглэмтэй дөч орчим улс ардчилсан дэглэмд шилжсэн асар том хувьсгалт өөрчлөлт өрнөж буйг бид бүхэн мэдэх билээ. Үнэндээ "авторитари дэглэм" гэдэгт Латин Америк болон бусад бүс нутаг... more
Сүүлийн хорин жилийн хугацаанд дэлхий дахинаа авторитари дэглэмтэй дөч орчим улс ардчилсан дэглэмд шилжсэн асар том хувьсгалт өөрчлөлт өрнөж буйг бид бүхэн мэдэх билээ. Үнэндээ "авторитари дэглэм" гэдэгт Латин Америк болон бусад бүс нутаг дахь цэргийн хунт, Тайвань юм уу коммунист орнууд дахь нэг намын удирдлага, Испани, Филиппин, Румын дахь нэг хүний дарангуйлал, Өмнөд Африк дахь арьс өнгөний дэглэм гээд харилцан адилгүй олон янзын засаглалын хэлбэрийг ойлгож байна. Үүнтэй зэрэгцээд ардчилалд шилжих үйл явц ч харилцан адилгүй байна. Зарим тохиолдолд авторитари дэглэмийн хүрээнд засаг төрийн эрхэнд гарсан улс төрийн хүчин ардчилсан өөрчлөлтийг эхлүүлж байх жишээтэй. Гэтэл засаг баригч болон сөрөг хүчний хоорондын яриа хэлцлийн дүнд ардчилсан өөрчлөлт хийж буй орон ч байна. Зарим нэг улсад авторитари дэглэмийг түлхэн унагах юм уу өөрөө унаж буй тохиолдол үүсэж байна. АНУ-ын шууд оролцоотойгоор дарангуйллыг түлхэн унагаж, сонгуульт засаг тогтож буй тохиолдол ч гарсан (As we all know, the last two decades have seen a remarkable political revolution in which transitions from authoritarianism to democracy have occurred in roughly 40 countries. The previous authoritarian regimes varied considerably. They included military governments in Latin America and elsewhere; one-party regimes in the communist states but also in Taiwan; personal dictatorships in Spain, the Philippines, Romania, and elsewhere; and a racial oligarchy in South Africa. The transitions to democracy also differed greatly. In some cases, including many military regimes, reformers came to power within the authoritarian regime and took the initiative in bringing about the transition. In other cases, the transition came as a result of negotiations between the government and opposition groups. In still others, the authoritarian regime was overthrown or collapsed. In a few instances, intervention by the United States brought the fall of the dictatorship and its replacement by a regime based on elections). Хэв шинжээсээ үл хамаараад дээрх авторитари дэглэмүүдэд цэрэг, иргэний харилцааг сайжруулах гэсэн нэгэн нийтлэг зүйл ажиглагдаж байна. Өндөр хөгжилтэй ардчилсан орнуудаас бусад газар төлөвшиж чадаагүй цэрэг-иргэний харилцааг миний бие нэгэн бүтээлдээ "обьектив иргэний хяналт" (Objective Civilian Control; Объективный гражданский контроль) гэж тодорхойлсон санагдана 1. Энэ хэв шинжийн харилцаа 1) Өндөр түвшний армийн мэргэшсэн байдал, өөрийн бүрэн эрхийн хязгаарлагдмал шинжийг армийн зүгээс ухамсарласан байх; 2) Цэрэг, армийн удирдлага иргэний улс төрийн удирдлагадаа захирагдаж, иргэний улс төрийн удирдлагын зүгээс цэрэг, армийн бодлогын салбар дахь үндсэн шийдвэр гардаг байх; 3) Улс төрийн удирдлагын зүгээс цэрэг, армийн мэргэшсэн, хараат бус байдлыг хүлээн зөвшөөрсөн байх; 4) Үр дүнд нь улс төрийн салбарт армийнхан, цэрэг, армийн салбарт улс төрчид бага оролцог байх гэсэн шинжийг өөртөө агуулна (Virtually all of these authoritarian regimes, whatever their type, had one thing in common. Their civil-military relations left much to be desired. Almost all notably lacked the kind of civil-military relations characteristic 1 Samuel P.Huntington, The Soldier and the State: The Theory and Politics of Civil-Military Relations /Cambridge: Harvard University Press, 1957/, 83-85.
Research Interests:
Нэгдсэн Улсын түүхэн дэх нөлөө бүхий улс төр судлаач, олон улсын харилцааны хайв онолчдын нэг нь Харвардын их сургуулийн Итон профессор Самуэл Филиппс Хантингтон (Samuel Phillips Huntington, 1927-2008 он) болно. Америкийн улс төр судлаач,... more
Нэгдсэн Улсын түүхэн дэх нөлөө бүхий улс төр судлаач, олон улсын харилцааны хайв онолчдын нэг нь Харвардын их сургуулийн Итон профессор Самуэл Филиппс Хантингтон (Samuel Phillips Huntington, 1927-2008 он) болно. Америкийн улс төр судлаач, социологич, нийтлэлч, соёл иргэншил хоорондын зөрчилдөөний онолыг хөгжүүлэгч тэрээр дэлхий дахинаа нэр нэндсэн цольд нэгэн байв. Хантингтоны судалгааны үндсэн сонирхлын нэг нь ардчилал, ардчилах үйл явцын давалгааны онол юм. Энэ удаад уншигч авгай нарт 1995 онд олны хүртээл болгосон түүний "Ардчилах үйл явцын ирээдүй: түрэлтээс бэхжилтэд" өгүүллийн монгол орчуулгыг толилуулж байна. Хомс хүн зуурам утгачилсан аваас өршөөн хэлтлэхийг хүснэ. Ялдарт орчуулгын оночлол, утга санааны хаяадал, үгийн цуулбар зэрэгт ташаарсан бол otgonbayar.n@etugen.edu.mn цахим шуудангийн хаяг руу илгээмж явуулах, эсвээс Этүгэн их сургуулийн хичээлийн гуравдугаар байр 206 тоотод саатан морилж, санал, зөвлөмж хайрлаваас чээжний гүнээс талархах байна (Тайлбар чимж, утгачилсан: Этүгэн их сургуулийн нийтийн захиргаа, удирдлагын багш, улс төр судлаач, Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр). АРДЧИЛАХ ҮЙЛ ЯВЦЫН ИРЭЭДҮЙ: ТҮРЭЛТЭЭС БЭХЖИЛТЭД Ардчилал дэлхий дахинаа өргөжих болсон нь магадгүй, XX зууны зууны сүүлийн гучин жилд тохиосон улс төрийн хамгийн чухал үзэгдлийн нэг бизээ. Өмнөд Европт-Грек, Испани, Португалид үүссэн ардчилах үйл явцын давалгаа Кубаас бусад тэндэхийн бүх улсыг хамарчээ. Дараагаар нь Азийн хэсэгт шилжиж, Филиппин, Тайвань, Өмнөд Солонгос, Пакистан, Бангладешид авторитари дэглэмийг ардчилсан сонгуульт засгийн газруудаар сольсон байна. 1989 он гэхэд ардчилах үйл явцын уг давалгаа Дорнод Европыг, хоёрхон жилийн дараа ЗХУ-ыг нөмөрсөн юм. Сонгуульт удирдагчдаар хуучин ЗХУ-ын бараг бүх бүгд найрамдах улсын коммунист дарга нар солигдов. Ардчилах үйл явц Иемен, Иордан гэх мэт Ойрх Дорнодын орнуудад хүртэл сонгуулийн үйл явц эрчимжихэд хүргэсэн байна. Африкт олон дарангуйлагчид ардчилсан үйл явцын үр шимээр засаг төрийн эрхнээс зайлуулагдлаа. Тэр бүү хэл
Улс төрийн шинжлэх ухааны орчин үеийн томоохон урсгал, чиглэлийн нэг нь харьцуулсан улс төр судлал юм. Дашрамд дурдахад Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны дөрвөн гишүүн тутмын нэг нь (24% нь) энэ салбар ухаанаар мэргэшсэн... more
Улс төрийн шинжлэх ухааны орчин үеийн томоохон урсгал, чиглэлийн нэг нь харьцуулсан улс төр судлал юм. Дашрамд дурдахад Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны дөрвөн гишүүн тутмын нэг нь (24% нь) энэ салбар ухаанаар мэргэшсэн байдаг. Эндээс үзэхэд харьцуулсан улс төр судлал хичнээн өрнүүн хөгжиж байгааг ойлгож болох байна. Өнөөдөр харьцуулсан улс төр судлалын чиглэлээр олон тооны импакт фактор сэтгүүл нийтлэгдэх болсон бөгөөд эдгээрээс заримыг нь дурдвал Comparative Politics, Comparative Political Studies, Comparative Studies in Society and History; Comparative Strategy; Comparative Civilizations Review; Cross-Cultural Research; Journal of Commonwealth and Comparative Politics; Revue international de Politique comparee; Revue d'Etudes comparee Est-Ouest зэргийг нэрлэж болох байна. Үүнээс гадна, харьцуулсан улс төр судлалын хүрээнд багтах тодорхой нэг асуудлаар дагнан нийтлэгдэх сэтгүүл байх бөгөөд эдгээрт Parliamentary
; 1864 оны дөрөвдүгээр сарын 21 нд Пруссын Эрфурт хотноо-1920 оны зургаадугаар сарын 14 нд Германы Мюнхэн хотноо) нь дэлхий дахинаа Макс Вебер нэрээр алдаршсан Германы алдарт социологич, гүн ухаантан, түүхч, улс төрийн эдийн засагч нэгэн... more
; 1864 оны дөрөвдүгээр сарын 21 нд Пруссын Эрфурт хотноо-1920 оны зургаадугаар сарын 14 нд Германы Мюнхэн хотноо) нь дэлхий дахинаа Макс Вебер нэрээр алдаршсан Германы алдарт социологич, гүн ухаантан, түүхч, улс төрийн эдийн засагч нэгэн болно. Нийгмийн шинжлэх ухаан, тэр дундаа улс төрийн социологийн ухааны үүсэл, хөгжилд үлэмжхэн нөлөө үзүүлсэн сэхээрэлт авгай болно. Өрнө Дахинд түүнийг Карл Маркс, Эмил Дюрхэйм нарын зэрэгцээ социологийн ухааныг үндэслэгч гэж үздэг. Вебер "нийгмийн үйлдэл" гэх ойлголтыг шинжлэх ухааны хэрэглээнд анх нэвтрүүлсэн. Позитивист үзэл санааг үгүйсгэж нийгмийн үйлдлийг судлахад эмпирик төдийгүй тайлбарлагч арга онцгой шаардлагатай гэж үзсэн. Энэ үүднээс ойлгогдогч социологийн үзэл баримтлалыг хөгжүүлсэн
АНУ-д улс төрийн шинжлэх ухаан бүрэлдэх үйл явц-нарийн төвөгтэй, урт хугацааны туршид үргэлжилсэн, зөрчилт шинж чанартай байсан билээ. Улс төрийг шинжлэх ухааны мэдлэг, мэдлэгийн хүрээ болохын хувьд харилцан адилгүй ухан ойлгож байсан... more
АНУ-д улс төрийн шинжлэх ухаан бүрэлдэх үйл явц-нарийн төвөгтэй, урт хугацааны туршид үргэлжилсэн, зөрчилт шинж чанартай байсан билээ. Улс төрийг шинжлэх ухааны мэдлэг, мэдлэгийн хүрээ болохын хувьд харилцан адилгүй ухан ойлгож байсан боловч Америкийн нийгмийн амьдралын бүхий л хүрээнд үүрэг, ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрч байсан тэр хүмүүс улс төрийн шинжлэх ухааны хөгжилд үлэмжхэн нөлөө үзүүлсэн нь эргэлзээгүй. Нийгмийн шинжлэх ухааны тухайн салбарт гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн Америкийн улс төр судлаачид дотроос Чарльз Мэрриам, Харолд Лассуэлл, Ханс Моргэнтау нарыг онцгойлон дурдах байна. Чухам эдгээр хүмүүс Чикаго их сургууль түшиглэн Америк дахь улс төрийн шинжлэх ухаанд прагматизм, улс төрийн реализмын дэг сургуулийн бий болгож нэвтрүүлсэн юм. Үүгээр ч зогсохгүй АНУ-ын дотоод, гадаад улс төрийн бодлогыг судлахад цоо шинэ судалгааны аргууд нэвтрүүлсэн байдаг. Тэдний төсөөллөөр дамжуулан Америкийн олон нийт АНУ-ын төр, нийгмийн байгууллыг төсөөлөх болсон байна. Нэр цолгорсон дээрх эрдэмтэд дотроос энэ тэргүүн Америк дахь улс төрийн шинжлэх ухааныг цүглэгч төдийгүй бихевиорист урсгалыг хөгжүүлэгч гэж тооцогддог Чарльз Мэрриам (1874-1953 он)-ыг нэр дурдах хэрэгтэй болно. Америк дахь улс төрийн шинжлэх ухааны мэдлэгийг практиктай, тэр дундаа нийгмийн бодит амьдралтай бат нотоор холбож өгсөнд түүний тэргүүн гавьяа оршино. Улс төрийн практик үйл ажиллагааны чанарын цоо шинэ шинж чанарыг илэрхийлэхийн тулд өөрийн ажил, үйлдээ чигч шударга, хариуцлагтай хандахын зэрэгцээ Америкийн олон нийтийг улс төрийн удирдлагад өргөн хүрээгээр татан оролцуулах улс төрчдийн хандлагыг «улс төрийн сайн жишиг» гэх тусгай нэр томьѐогоор илэрхийлсэн байх юм. Хоѐрдугаарт, улс төрийн судалгаанд шинжилгээний шинэ, тэр дундаа тоон аргуудыг эрчимтэйгээр нэвтрүүлсэнд оршино. Түүний зүтгэлийг үр дүнгүй байсан гэж үзэж болохгүй билээ. 30-аад оны эхэн гэхэд нэр цолгорсон ихэнх улс төр судлаачид судалгааны тоон аргыг чухалчилах болсон байдаг. Судалгаанд тоон аргууд нэвтрүүлэхийн чухлыг сануулахын ялдар урьд өмнө хэрэглэгдэж байсан уламжлалт арга, ялангуяа, түүхэн-харьцуулалтын болон хууль цаазын аргыг үгүйсгээгүй байдаг. Нарийн хэмжиж, баталгаажуулах бололцоогүй улс төрийн асуудлыг танин мэдэхэд уламжлалт арга чухал болохыг онцолсон байна. Үүнээс үүдэн Мэрриам нэг аргын ач холбогдлыг нөгөө аргаар орлуулах замаар судалгаа явуулах бус, харин практик зорилтоо хамгийн өргөн боломжтойгоор шийдвэрлэх, тайлбарлах бололцоо бий болгосон улс төрийн судалгааны арга сонгох нь бидний гол зорилт юм гэжээ. Эцэст нь буюу гуравдугаарт, Мэрриам Америк дахь ардчиллыг хүний төрөлх мүс чанарт бүрэн дүүрэн нийцэх улс төрийн засаглалын хэлбэр гэдэгт бүрнээ итгэж байв. Түүний үзсэнээр, Америк дахь ардчилал нь хүний бүтээлч боломжийг бүрэн дүүрэн нээн илрүүлэхийн зэрэгцээ эцсийн эцэст улс төрийн цоо шинэ харилцаа бий болгоход чиглэгдэх ѐстой болж байна. Ч. Мэрриамыг залгамжлагч бөгөөд шавь нь бусад улс төр судлаачидтай харьцуулахад улс төрийн шинжлэх ухааны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан томоохон мэргэжилтэн Харолд Лассуэлл (1902-1979 он) билээ. Америк дахь улс төрийн шинжлэх ухаанд оруулсан Лассуэллын бүтээлийн хувь нэмэр нь улс төрийн судалгааны арга зүйн асуудалд үлэмжхэн анхаарал хандуулсан байдаг. Дээрх асуудлыг авч үзэхдээ Фрейдын хандлагыг ашиглаж, улс төрийн сэтгэцийн задлан шинжилгээний онолын үндсийг томьѐолсон байдаг. «Улс төрийн судалгаанд сэтгэцийн задлан
(Англи хэлнээ: Naomi Joy Caiden: 1939 оны нэгдүгээр сарын 1 нд Лондон хотноо мэндэлсэн) – нь Калифорнийн Улсын Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор нэгэн. Улсын төсөв, санхүү, санхүүгийн бодлого, төрийн албаны харьцуулсан... more
(Англи хэлнээ: Naomi Joy Caiden: 1939 оны нэгдүгээр сарын 1 нд Лондон хотноо мэндэлсэн) – нь Калифорнийн Улсын Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор нэгэн. Улсын төсөв, санхүү, санхүүгийн бодлого, төрийн албаны харьцуулсан шинжилгээгээр мэргэшин ажилладаг.
Наоми Кайдэны амьдрал Англи, Австрали, Изриаль, АНУ гэсэн дөрвөн улстай шууд холбоотой. Английн Лондон хотноо еврей гэр бүлд мэндэлсэн. 1959 онд Лондонгийн Их Сургуулийг эдийн засгийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй дүүргэжээ. Улмаар 1966 онд Канбэрра дахь Австралийн Улсын Их Сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар магистрын зэрэг хамгаалсан байна. Австралид байхдаа улс төрийн шинжлэх ухаанаар багшлахын зэрэгцээ Канадын бодлого, Австралийн их, дээд сургуулиудын тухай өгүүлэл нийтлүүлэх болсон. 1966 онд Изриаль улс руу шилжиж, Изриалийн Бодлого Судлалын Хүрээлэнд төрийн албаны харьцуулсан судалгаагаар мэргэшин ажиллахын зэрэгцээ Хэбрэй Их Сургууль, Хайфу Их Сургуульд багшилсан байдаг. 1968-1971 онуудад АНУ-д очиж, профессор Аарон Вилдавскитай хамтран “Буурай хөгжилтэй орнууд дахь төсөв, санхүүгийн төлөвлөлт” ном нийтлүүлжээ. 1990-ээд оны эхээр Дэлхийн Банкны Эдийн Засгийн Хөгжлийн Хүрээлэнд ажиллаж байсан туршлагатай. Наоми Ж. Кайдэн өдгөө нөхөр Гэралд Э. Кайдэны хамт АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо энх тунх амьдарч байна. Энэ удаад түүний бүтээлээс дээжлэн утгачилж байна.
Ноами Кайдэн уг өгүүллийн хүрээнд хязгааргүй өсөн нэмэгдэж буй нийгмийн хэрэгцээг хязгаарлагдмал төрийн нөөцөөр хэрхэн үр дүнтэй хангах вэ гэдэгт хариулт эрэлхийлэх оролдлого хийсэн байна. Төрд итгэх итгэл суларсан, ажил, үйлчилгээний чанар муудсан, төсвийн сахилга алдагдсан, иргэн, аж ахуйн нэгж татвараа төрд төлөхийн оронд нуун дарагдуулахыг чухалчлах болсон зэрэг олон хүчин зүйлийг дурдаад үүнээс үүдэн ирээдүйд төсвийн орлогын хэмжээ аль ч улсад нэгэн адил унах төлөвтэй байгааг дурдсан байна. Гэтэл улсын төсвийн зарлага байнга өсөн нэмэгдэх хандлагатай байдаг. Ийм хүнд үед төрийн албан хаагчид, ялангуяа төсөв боловсруулагчид уламжлалт бус, шинэ аргаар улсын төсвийг бүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд төсвийн шинэчлэл хийх шаардлагатай. Юуны түрүүнд, улсын төсөв боловсруулах явц дахь тодорхойгүй, тогтворгүй байдлыг даван туулах хэрэгтэй. Зургаан төрлийн тодорхойгүй байдал улсын төсөв боловсруулах явцад үүсэж болохыг Наоми Кайдэн анхааруулсан байна.
(Англи хэлнээ: Gerald Elliot Caiden: 1936 оны зургаадугаар сарын 6 нд Лондон хотноо мэндэлсэн) – нь Бэркли дахь Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Прайсийн нэрэмжит Бодлого, Төлөвлөлт, Хөгжлийн Сургуулийн төрийн захиргааны ухааны профессор... more
(Англи хэлнээ: Gerald Elliot Caiden: 1936 оны зургаадугаар сарын 6 нд Лондон хотноо мэндэлсэн) – нь Бэркли дахь Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Прайсийн нэрэмжит Бодлого, Төлөвлөлт, Хөгжлийн Сургуулийн төрийн захиргааны ухааны профессор болно.
Лондон хотноо Моррис Кайдэн, Силермэн Роза нарын гэрт мэндэлсэн. Лондонгийн Эдийн Засаг, Улс Төрийн Шинжлэх Ухааны Сургуульд харьцуулсан төрийн захиргаа судлалаар докторын зэрэг хамгаалсан. Австралийн Улсын Их Сургууль, Канбэрра Их Сургууль, Хэбрэй Их Сургуульд багшилж байсан бөгөөд 1990-ээд оны эхэн үед Дэлхийн Банк, Нэгдсэн Үндэстний Байгууллагад зөвлөхөөр ажилласан. Кайдэн Канад, Израйль, Энэтхэг, Австралид харьцуулсан төрийн захиргаа судлал хөгжихөд томоохон хувь нэмэр оруулсан. Төрийн захиргааны шинэтгэл, захиргааны ёс зүй, захиргааны соёл, бюропатологи, бүтээмж тэглэсэн төрийн захиргааны чиглэлээр мэргэшин ажилладаг. Эдгээр чиглэлд нийтдээ томоохон хэмжээний 29 ном, 270 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Эдгээрээс “Захиргааны ёс зүй” (2003 он), “Захиргааны шинэтгэлийн эрин үе айсуй” (1991 он), “Луугийн дэвшил: Солонгосын төрийн захиргааны удирдтгал” (1991 он), “Хөгжил: өмнөтгөл” (1988 он), “Америк дахь төрийн захиргааны бүтээлийн дээжис” (1983 он), “Омбудсмены олон улсын гарын авлага” (1983 он), “Төрийн захиргаа” (1982 он), “Захиргааны шинэтгэлийн стратегиуд” (1982 он) зэргийг онцгойлон дурдаж болох байна.
Техник технологи, хүнтэй харилцах ур дүй өндөр хөгжсөн өнөө үед бага насны хүүхдийг хүмүүжүүлэх, түүнд зөв зан үйл төлөвшүүлэх асуудал туйлын чухал сэдвийн нэг болж байна. Тухайлбал, 2016-2018 оны хооронд дэлхийн нэр хүнд бүхий имфакт... more
Техник технологи, хүнтэй харилцах ур дүй өндөр хөгжсөн өнөө үед бага насны хүүхдийг хүмүүжүүлэх, түүнд зөв зан үйл төлөвшүүлэх асуудал туйлын чухал сэдвийн нэг болж байна. Тухайлбал, 2016-2018 оны хооронд дэлхийн нэр хүнд бүхий имфакт фактор 10 сэтгүүлд 7540 судалгаа уг чиглэлээр хийгдсэн байх юм (Candace L. Rhoads, Patricia H. Miller and Gina O. Jaeger, 2018, pp. 41-58). Үүний зэрэгцээ Луизанагийн улсын их сургуулийн профессор Жонни Л. Мэтсоны үзсэнээр орчин үед хүүхдийн сэтгэл судлалын чиглэлээр бичигдэх 100 сурах бичиг тутмын 90% нь дээрх асуудалд зориулагдаж байна (Johnny L. Matson, 2018). Энэ бол хүүхдийн сэтгэл судлалд буруу зан үйл буюу бага насны хүүхдийн эрхлэлтийн асуудал тулгам шинжтэй болсныг илтгэн харуулж байна. Австралид 780 мянган хүүхэд гэр бүлийн хүрээнд хүмүүжлийн чанартай бие махбодын хүчирхийллын золиос болдог бол АНУ-д 15 хүүхэд тутмын нэг нь, Шинэ Зеландад 5 минут тутамд нэг хүүхэд ийм үйлдлийн хохирогч болдог байна. Ташрамд дурдахад Монгол улсын тухайд 2016 оны байдлаар гэр бүлийн хүрээнд хүүхэдтэй харьцахдаа эцэг, эхчүүдийн 30% эерэг хандлагатай хүмүүжлийн арга хэрэглэж байгаа бол 45% нь бие махбодийн дарамтын хэлбэртэй, 25% нь сэтгэл зүйн дарамтын хэлбэртэй хүмүүжлийн арга хэрэглэж байна гэсэн судалгааны дүн гарчээ (Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, 2017, хууд. 12). Хатуу шийтгэл, хүчирхийлэлд өртөх хүүхдэд бие хүний хөгжил, төлөвшлийн хувьд доголдол үүсч цаашид нийгмийн бүрэн эрхт гишүүн болж чаддаггүйг олон судалгааны дүн харуулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор эрхлэлт гэж юу болох, түүнийг шийтгэлийн хатуу арга хэрэглэхгүйгээр даван туулах боломж, онолын ямар үндэслэл байх, ямар арга хэрэглэж болох зэргийг авч үзэхэд өгүүллийн зорилго оршино. Үндсэн хэсэг Хүүхэд яагаад, ямар шалтгааны улмаас эцэг, эхдээ эрхэлдэг юм бэ, эрхлэх сайн зүйл үү, аль эсвэл муу зүйл юм болов уу?
Research Interests:
Хан үндэстний Мин улсыг мөхөөж, Чин төрийг үүсгэн байгуулсан Манж нар арга, залиар дотоод, гадаад олон улсыг хураан эрхшээж нэгэн үе тэнгэрт дуурсах их алдрыг босгож чадсан ч түүхийн нэгэн шоглоом төдий хоцорч улсын үндсээ алдан олон... more
Хан үндэстний Мин улсыг мөхөөж, Чин төрийг үүсгэн байгуулсан Манж нар арга, залиар дотоод, гадаад олон улсыг хураан эрхшээж нэгэн үе тэнгэрт дуурсах их алдрыг босгож чадсан ч түүхийн нэгэн шоглоом төдий хоцорч улсын үндсээ алдан олон гүрний " их тоглоом "-ын бай болов. Гүбчи элгиенгэ буюу Түгээмэл элбэгт хааны үеэс их улсын нэр хоосон төдий цуурайтаж, Бүрэн засагч, Бадаргуулт хаадын үед зальхай сайд улсыг самууруулж, ёсгүй жүнхэн төр эзэгнэсээр улс гэр доройтоход хүрчээ. Чин улсын энэ мэт гутамшигт байдлыг эрдэмтэн, мэргэд шүүн хэлэлцэж, улс гэрт шинэтгэл, өөрчлөлт ус, агаар мэт нэн шаардлагатай болсныг ухааран сэхээрч байв. Ийм цолгорсон хүмүүсийн нэг нь Хятадын их бичгийн хүн, гүн ухаантан, уран бичлэгтэн Кан Ювэй болно. Чухамдаа бол Чин улсаа мөхлийн аюулаас гэтэлгэн, их сүр шингээхийн тулд шинэтгэлийн хөдөлгөөн гэгчийг санаачлан, Хятад улсын үндэсний үзэл санааг тугчлан хөгжүүлсэн гавьяатан болно. Дайчин улсын Бадаргуулт хаан сайшаан тэтгэж байсан ч ёсгүй жүнхэн улсын үндсийг самууруулж, шинэтгэлийн хөдөлгөөн 100 хоног үргэлжилсэн гэдэг. Гэвч Кан Ювэй Чин улсыг мөхөөсний сүүлээр 1917 онд Дундад Иргэн Улсад үндсэн хуульт хаант засаг тогтооход идэвхийлэн оролцсон байдаг. Кан Ювэй 1858 оны гуравдугаар сарын 19 нд 13 дахь үеийн мэргэдийн гэр бүл гэгдэх язгууртан айлд Гаундун мужийн Наньхай хошуунд мэндэлжээ. Түүний дээд өвөг Кан Заньсю Тан улсын Сюань-зюнь хааны дэргэд зюйжэнь хэргэмтэн байсан бол эцэг Кан Дачү нь Зянси мужийн нэг хошууны засаг баригч байв. Бага наснаасаа Кан авгай Күнзийн уламжлалаар хүмүүжиж эрдэм ухаанд суралцсан байна. 1879 онд Хонконгт очиж өөрийгөө Өрнөдийн соёлд нээжээ. 1882 онд Кан Бээжин хотноо хүрэлцэн очиж төрийн сянши шалгалтад орсон боловч тэнцсэнгүй. Шанхайгаар дамжин гэртээ Өрнө Дахины улс төрийн сургаал, хувьслын номлолыг шингээсэн олон тооны ном зохиол өвөртлөн хүрэлцэн иржээ. Энэ үед тэрээр Дундад Иргэн Улсад шинэтгэл шаардлагатай гэдгийг ухаарсан байна. 1888 онд Бээжин хотноо сянши шалгалтад дахин орж эзэн хаан Бадаргуултад бараалхан улсад шинэтгэл хэрэгтэй боловч дээдэс үл хэрэгсэж буй тухай айлтгажээ. 1895 онд Кан хойши шалгалтад тэнцэж, нэр алдар хол, ойр цуурайтав. Хичээнгүй зүтгэл гаргаж гурав дахь удаагаа оролдон шалтгалтад тэнцсэн тул эзэн хаанаас сайшаал соёрхол хүлээсэн байна. Лян Цичао авгайн хамт Бээжин хотдоо анхных болох «Чжунвай цзивэнь» гэх шинэчлэлийн үзэл санаа сурталчилсан сонин эрхлэх болжээ. Сүүлээр «Цянсюэхой» («Улсыг тэтгэх нийгэмлэг») гэдгийг байгуулсан байна. Герман улс 1897 онд Цянжоу буланг уулгалан эзлэх үеэр Кан Ювэй улс оронд шинэтгэл хэрэгтэйг сануулсан айлтгал дахин шийтгэн өргөжээ. Эзэн хаан ч сэтгэл оюунаа зориулж, шинэтгэлийн үйл хэргийг сонирхох болжээ. Ингээд Японы Мэйжийн шинэтгэлийн туршлага дээр тулгуурлан 1898 оны нэгдүгээр сард улсаа шинэтгэх төлөвлөгөө боловсруулсан байна. 1898 оны дөрөвдүгээр сард Лян Цичаогийн хамт Кан Ювэй «Баогохой» («Улсаа хамгаалах нийгэмлэг») гэдгийг байгуулсан байна. Тэр жилийнхээ зургаан сарын 16 нд эзэн хааны зуны ордонд хожмоо «Зуу хоногийн шинэчлэл» нэр авсан улсаа шинэтгэх төлөвлөгөөг өргөн мэдүүлсэн байна. Гэвч төр ёс гажуудуулсан Цыси шинэчлэлийн хөдөлгөөнийг эсэргүүцэж ялагдал хүлээсэн түүхтэй. Шинэтгэл бүтэлгүйтснээр эзэн хаан гэрийн хорионд орж, Кан авгайн ах Кан Гуанжэнь алагдсан байна. Кан Ювэй санваартан Тимоти Ричардын тусламжид түшиглэн Шанхайгаар дамжин Английн консулын газар амь зулбаж, Хонконг руу зугтжээ. Улмаар Хонконгоос Япон руу цагаачилж тэндээ эзэн хааны төлөөлөгч хэмээгдэн «Баохуанхой» («Эзэн хаанаа аврах нийгэмлэг») гэдгийг үүсгэн байгуулжээ. Уг байгууллагын
Research Interests:
Цадиг намтар. Бёрк 1729 оны нэгдүгээр сарын 12 нд Ирландын нийслэл Дублин хотноо өмгөөлөгчийн гэрт мэндэлсэн. Эцэг нь протестант, харин эх нь католиг шүтлэгтэн байжээ. Эдмунд сүм хийдэд хүмүүжсэн бөгөөд анхны багш нар нь католиг... more
Цадиг намтар. Бёрк 1729 оны нэгдүгээр сарын 12 нд Ирландын нийслэл Дублин хотноо өмгөөлөгчийн гэрт мэндэлсэн. Эцэг нь протестант, харин эх нь католиг шүтлэгтэн байжээ. Эдмунд сүм хийдэд хүмүүжсэн бөгөөд анхны багш нар нь католиг шүтлэгтнүүд байв. Сүмийн сургуулийн зэрэгцээ ядуусын сургуульд давхар сурдаг байлаа. 1744 онд Бёрк Ирландад нэр хүндтэй Ариун Бүтээгчийн Коллежид элсэн оржээ. 1748 онд коллежоо дүүргэж бакалаврын зэрэг хүртсний сүүлээр эцгийн зөвлөсний дагуу Лондонд очиж, Тэмпл Коллежид хууль цаазын ухаанаар үргэлжүүлэн суралцсан байна. Лондонд улс төрийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцжээ. Гэр бүлийн тогтвортой дэмжлэг байхгүй тул хуульчийн ажил хийхээс татгалзаж, сэтгүүл зүйн чиглэлээр ажиллах болсон. 1759 онд Нийтийн Танхимийн гишүүн Хамилтоны шадар туслах болсон боловч 1764 оноос харилцаа бүрэн тасарчээ. 1765 онд Бёрк Рокингэмийн маркизийг ерөнхий сайдаар томилогдоход нарийн бичгийн дарга болж, улмаар Вендовер суурингаас Английн Нийтийн Танхимийн гишүүнээр сонгогдсон байна. Амьдралынхаа эцэс хүртэл тэрээр парламентын гишүүн, виги намын үзэл сурталчдын нэг байсан юм.
Research Interests:
Хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний түүхэнд эртний Ромын улс төрийн сэтгэлгээ хүндтэй байр суурь эзэлдэг. Хэдийгээр үндсэн үзэл санаагаа эртний Грекийн, тэр дундаа Платон, Аристотель нараас үндэсжүүлж хөгжүүлсэн боловч өөрийн гэсэн... more
Хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний түүхэнд эртний Ромын улс төрийн сэтгэлгээ хүндтэй байр суурь эзэлдэг. Хэдийгээр үндсэн үзэл санаагаа эртний Грекийн, тэр дундаа Платон, Аристотель нараас үндэсжүүлж хөгжүүлсэн боловч өөрийн гэсэн өнгө төрхтэй байсныг онцлох байна. Тухайлбал, ийм сэтгэгчдийн нэг нь улс төрийн зүтгэлтэн, цолгорсон төрийн бодлоготон, уран илтгэгч Марк Туллий Цицерон (НТӨ 106-НТӨ 43 он) байв. Цадиг намтар. Цицерон НТӨ 106 оны нэгдүгээр сарын 3 нд Ром хотноо мэндэлсэн бөгөөд яруу илтгэл зүй, иргэний эрх зүй, грек хэл, эпикурч болон стоик үзэлтнүүдийн гүн ухааныг судалсан. Өөрийн авьяас, чадварын ачаар зохиол бүтээл нь өнөөдрийг хүртэл ач холбогдлоо алдаагүй нэр нэндсэн уран илтгэгч, улс төрч, төрийн зүтгэлтэн болжээ. Идэр залуу насандаа квестор (санхүү, шүүхийн хэрэг эрхэлсэн түшмэл), Сенатын гишүүн, эдил (хотын хүнсний хангамж, дэг журмыг хангах үүрэгтэй сонгуульт албан тушаал), претор (шүүн таслах үйл ажиллагаа эрхэлсэн дээд албан тушаалтан), консул (Ардын хурлаас сонгогдох Ромын БНУ-ын дээд албан тушаалтан) зэрэг төрийн алба үүрэглэж байсан. Цицерон уран илтгэгч болохын хувьд иргэний болон эрүүгийн хэргээр шүүхэд, улс төрийн асуудлаар ардын хуралд олон нийтэд хандсан хэлэлцүүлэг өрнүүлж байв. Цицерон язгууртны бүгд найрамдах улсыг тууштай хамгаалагч нэгэн байжээ. Тэрээр ганц хүний хатуу засаг тогтоохыг эрмэлзэж байсан Ромын патриц Катилинагийн хуйвалдааныг илрүүлсэн байдаг. Цицерон хуйвалдааныг дарах үйл ажиллагааг биечлэн
Research Interests:
Дундад эртний Монголын улс төрийн сэтгэлгээний түүхэнд Дай Юань улсын хаан Хубилай Сэцний зохиож олны хүртээл болгосон гэх «Арван буянт номын цагаан түүх» нэрт зохиол онцгой байр суурь эзэлдэг. Юуны түрүүнд, уг зохиолд төрийг засах хос... more
Дундад эртний Монголын улс төрийн сэтгэлгээний түүхэнд Дай Юань улсын хаан Хубилай Сэцний зохиож олны хүртээл болгосон гэх «Арван буянт номын цагаан түүх» нэрт зохиол онцгой байр суурь эзэлдэг. Юуны түрүүнд, уг зохиолд төрийг засах хос ёсны онолыг тэгш хэмээр хөгжүүлсэн байна. Үүний зэрэгцээ, Самгард соёлын нөлөө Төвөдийн үзэл санаагаар уламжлагдан цэгцтэй үзэл баримтлал болж тусгагдсан байдаг. Гэвч улсын эзэн Хубилай ганц биеэр «Арван буянт номын цагаан түүх» зохиолыг бүтээсэн хэмээн бичих нь аль ч талаас авч үзсэн их л ташаа хэрэг болох бөгөөд улсын багш Пагва блам Лодойжалцан тэргүүтэй эрдэмтэн мэргэд бүрнээ гар, бие оролцсон байх нь дамжиггүй. Харин ч дээрх тайлбарыг хураан засамжилж, Сэцэн хаан Хубилайн удирдлага дор эрдэмтэн мэргэд чуулан бүтээв гэх нь ончтой тайлбар болов уу. Хубилай хаан золгүй хөвүүнээс улсын эрхийг булаан 1267 онд нийслэл хотоо өмөнш нүүлгэж 1271 онд улсын нэрийг Дай Юань хэмээн өргөв. Ингэснээр Монголын эзэнт гүрэн олон үндэстнийг эрхшээн хураасан их гүрэн, өнөөгийн ойлголтоор эзэнт гүрэн болж хувирсан билээ. Харин тэрхүү шинэ мандсан эзэнт гүрний төрийн үзэл суртал нь хоёр ёсны сургаал байсан бөгөөд хоёр ёсны сургаалын тухай цэгцтэй ойлголт өгөх зорилгоор бүтээсэн туурвил нь мөнөөхөн «Арван буянт номын цагаан түүх» болно. Ерөнхий бичиглэл, өгүүлэмжийн хувьд Энэтхэг, Төвөдийг эх сурвалж түшиглэн бичигдсэн байх тун магадлалтай. Энэ талаар ч бүтээлийн эхэнд дурдсан байна. Зохиолын үндсэн санаа нь улс иргэнийг номын засаг, хааны засаг гэх хоёр засагт тэгш хэмээр захируулах нийцтэй гэх үзлийг хөгжөөсөнд оршино. Өрнө Дахины хэллэгээр бол иргэний болон шашны засаг харилцан эелэлдэж, дээр, доорын ялгал үгүй улс гэрийг амаржуулахад эрх тэгш оролцох тухай үзэл санаа болно. Энэ тухай цагаан түүх-д «Дээд тэнгэрийн заяагаар үүдэж, дэлхий дахиныг эзлэн төрсөн тэнгэрлэг суут Богд Чингис хаан Хөх Монгол улсаас эхлэн Замбуутив дэх гурван зуун жаран нэгэн хэлтэн, долоон зуун хорин нэгэн овогтны таван өнгө, дөрвөн харь, арван зургаан их улсыг нэгэн төрд оруулж, эртний Олноо өргөгдсөн хаанаас нааш эрхэт хаадын эндүүрэлгүй хоёр ёсоор иргэн ородыг зассаныг санаж үлгэрлэн үлэмж дээд бурхны шашныг шүтэж, өчүүхэн хаадыг тойддоон оруулж, үнэнхүү хоёр ёсыг эндүүрэлгүй явуулсны хойно, Хубилай Чакраварти Сэцэн хаан таван өнгө, харь ерөнхийн улс гэрийг амуулахын тул Төвөдийг гурван чакраварти хааны хуулиас үүсгэж эндүүрэлгүй хоёр ёсыг шинэтгэн явуулснаас, бас үлгэрлэн байгуулсан дээд шашны үндсэн номын эзэн блам ба их төрийн эрхэм ертөнцийн эрхэт хаан хийгээд, үнэн номын засаг хивийн зангиа мэт алдаршгүй, хүнд хааны засаг алтан буулга мэт эвдэршгүй үнэн хоёр ёсыг тэгшит эндүүрэлгүй явуулахын товчоо Арван буянт номын цагаан түүх болой» (МУИС-МХСС. Эх бичиг-Алтай Судлалын Тэнхим, 2006, хууд. 21) хэмээн бичжээ. Хэдийгээр Монгол газраа Нирун улсын үеэс буддын шашин машид хөгжиж, олон иргэнд зүрхний наран болсон ч энэ мэт Хубилай хаан лугаа адил бүтээж хөгжөөхийн чанагш утга дайлгасан нь нэгээхэн бээр үгүй билээ. Сэцэн хаан улс гэрийг амаржуулж, ард олныг жаргаахын тул буддын суртхаалын гүн үнэнийг танин мэдэж улсдаа хөгжөөхийг чухалчилсан байна. Зохиолын бичвэрт номын болон хааны засаг нэг нэгнээсээ хараат бус бөгөөд тус тусын хэрэгт үл халиахыг номлосон бус, гагцхүү харилцан эелэлдэж,
Research Interests:
Америкийн радикализмын “загалмайлсан эцэг”, «орчин цагийн Веблен» Чарльз Миллсийн үзэл санаа социологийн шинж чанартай байв. Т. Парсонс, Э. Шилз, Д. Белл, Т. Боттомор, С. Липсет нар Миллсийн үзэл санаа, онолд шүүмжлэлтэй хандсан байдаг.... more
Америкийн радикализмын “загалмайлсан эцэг”, «орчин цагийн Веблен» Чарльз Миллсийн үзэл санаа социологийн шинж чанартай байв. Т. Парсонс, Э. Шилз, Д. Белл, Т. Боттомор, С. Липсет нар Миллсийн үзэл санаа, онолд шүүмжлэлтэй хандсан байдаг. Америкийн нийгэм өөрийн үнэт зүйлстэйгээ зөрчилдөх болсныг Миллс гярхай ажиглажээ.
Research Interests:
Элит судлал дахь зүүний радикал урсгалын томоохон төлөөлөгч нь Чарльз Райт Миллс болохыг өмнө нэгэнт дурдсан билээ. Миллс юуны түрүүнд, нийгмийн элитар шинж хүний төрөлх мүс чанарт суурилсан байдгийг онцолсон. 1956 онд «Элитийн эрх мэдэл»... more
Элит судлал дахь зүүний радикал урсгалын томоохон төлөөлөгч нь Чарльз Райт Миллс болохыг өмнө нэгэнт дурдсан билээ. Миллс юуны түрүүнд, нийгмийн элитар шинж хүний төрөлх мүс чанарт суурилсан байдгийг онцолсон. 1956 онд «Элитийн эрх мэдэл» нэртэй бүтээл нийтлүүлсэн бөгөөд үүндээ улс төрийн онолоо томьёолжээ. Нийт 15 бүлгээс бүрдэх уг бүтээлийг зарим талаар Карл Марксын «Хөрөнгө» зохиолтой зүйрлэж болох юм. «Элитийн эрх мэдэл» нь Америк ардчилал, Америк нийгмийн язгуур мөн чанарыг хамгийн бүрэн дүүрэн, хамгийн бодитойгоор, шүүмжлэлт байр сууринаас өгүүлсэн бүтээл болно.
Research Interests:
Падуа газрын Марсилий (1270 оны орчим мэндэлсэн) — нь Дундад зууны үеийн схоластик гүн ухаантан, улс төрийн философич, иргэний эрх мэдлийн онолыг хөгжүүлэгч нэгэн билээ. 1324 онд " Энхийг эрхэмлэгч " («Defensor pacis») нэрт жүнхэн... more
Падуа газрын Марсилий (1270 оны орчим мэндэлсэн) — нь Дундад зууны үеийн схоластик гүн ухаантан, улс төрийн философич, иргэний эрх мэдлийн онолыг хөгжүүлэгч нэгэн билээ. 1324 онд " Энхийг эрхэмлэгч " («Defensor pacis») нэрт жүнхэн бүтээлээ нийтлүүлсэн бол 1342 онд " Цөөнхийг хамгаалагч " («Defensor minor») зохиол нь гарчээ. Хэдийгээр иргэний засаглалыг сүм хийдийн эрх мэдлээс зааглах үзлийг хөгжүүлж байсан ч дээр дурдсан " Энхийг эрхэмлэгч " зохиолдоо төрийн засаглалыг хууль тогтоох болон гүйцэтгэх гэсэн эрх мэдлийн хоёр хэсэгт хуваах шаардлагатай гэдгийг онцолсон байна. Марсилий хойд Италийн Падуа нэрт жижиг хотод мэндэлсэн бөгөөд бусад хүмүүс түүнийг " Падуа нутгийн хүн " (Paduanis) хэмээн дууддаг байжээ. Гэвч их эрдэмтэн хэдэн оны үед мэндэлсэн тухайд судлаачдын дунд өнөө хэр нэгдсэн ойлголт алга байна. Их төлөв 1270-1280 оны хооронд төрсөн болов уу гэсэн таамаглал дэвшүүлдэг. XX зууны дунд үеэс эхлэн судлаачид 1280 оны орчим мэндэлсэн болов уу гэж үзэх болсон. Судлаачдын ингэж үзэхэд улс төрийн зүтгэлтэн, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Альбертино Муссатотой Марсилийн харилцаж асан захидалууд нөлөөлсөн байна. Марсилий анагаах ухааны боловсрол эзэмшиж эмчээр ажиллах болжээ. Барууны бичвэрүүдэд түүнийг Ореганы их сургуульд суралцсан гэсэн байдаг. Гэвч цадиг намтрыг нь сайтар судлаж үзвэл Ореганы их сургуульд Марсилий суралцаж байсан гэх баримт олддоггүй.
Research Interests:
Вэй улсаас гаралтай ШАН ЯН (МТӨ 390–338 он) Цинь улсын үед тэргүүн зөвлөхийн алдар хүлээж, хагас зэрлэг дайнч улсын төрийн үзэл сурталыг боловсруулж өгснөөрөө олонд нэр түгсэн нэгэн билээ. Шан Ян өөрийн улс төрийн сургаалыг " Шан цзюнь шу... more
Вэй улсаас гаралтай ШАН ЯН (МТӨ 390–338 он) Цинь улсын үед тэргүүн зөвлөхийн алдар хүлээж, хагас зэрлэг дайнч улсын төрийн үзэл сурталыг боловсруулж өгснөөрөө олонд нэр түгсэн нэгэн билээ. Шан Ян өөрийн улс төрийн сургаалыг " Шан цзюнь шу " буюу " Шан мужийн захирагчийн ном " бүтээлдээ өгүүлсэн байна. Улсыг засахад хатуу засаг ус, агаар мэт хэрэгтэй. Хатуу засаг улсын сүрийг өргөхийн сац нийгмийн хэв ёсыг хадгалах үндэс болно. Татварын чанд тогтолцоо, хатуу чанга шийтгэл дээр суурилсан засаг захиргаа улс гэр хөгжихийн үндэс мөн гэж сургасан. Хүн төрөлхийн мунхаг, самуун явдалтан мөн. Хүний мунхаг, самуун чанарыг удирдан засахад хялбар байдаг. Үүний тулд хатуу чангаар гэсгээл дээр суурилсан улсын хууль хүн бүрт алагчлалгүй хандах хэрэгтэй. Тушаал, зарлиг хэн бүхэнд ойлгомжтой, хүрээмжтэй байх ёстой. Харин тэдгээрийг нарийн чанд хэрэгжүүлэх нь засаг захиргааны гол үүрэг болно. Хууль язгуур гарваль, нийгмийн байр суурь, хөрөнгө чинээнээс үл хамааран хүн бүрт адил тэгш үйлчлэх учиртай. Ингэхлээр, хууль дүрэм улсын доторх засаг цаазыг чангатгаж, хүчирхэн мандахын эхлэлийг бүрдүүлдэг. Бүгдэд нэгэн адил үйлчлэх хууль, ял шийтгэлийн тогтолцоо нийгмийн байгууллын суурь юм. Хүн нэгэнт муу төрөлх мүс чанартай учир түүнийг хатуу хууль цааз, харгис ял шийтгэлийн тогтолцоогоор засч залруулах учиртай. Газар тариалан, цэргийн үйл улс дэвжих эдийн засгийн үндэс болдог учир ард иргэдийн хөдөлмөрийг үүнд чиглүүлбээс сая болох. Газар тариалан улсад шаардлагатай эд материалыг хангах бол цэргийн хүч – улсын хүчин чадлыг нэмэгдүүлдэг байна. Захиргаа авилгач чанартай тул түүнд ажиллагсадыг хатуу гараар барих хэрэгтэй. Засаг захиргаанд хэтэрхий чадвартай, мэдлэгтэй нэгнийг дэвшүүлэн хэрэглэх хөнөөлтэй. Харин эзэндээ үнэнчээр зүтгэх дундаж иргэдээр бүрдүүлбээс сая болно. Тэд хувийн болон бүлгийн эрх ашгаас ангид байж улсын хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэх учиртай. Төрийн засаглалын хувьд эзэн хаант засгийг талархан хүлээн авсан байдаг. Гэхдээ эзэн хаанд туйлын утга дайлгаагүй нь Шан Яны философийн онцлог юм. Хүн нэгэнт төгөлдөр бус шинжтэй учир эзэн хаан зан үйлийн хувьд төгс төгөлдөр байх албагүй. Нийгмийн анги давхарга ялгалгүй бүгдэд адил үйлчлэх гавьяа шагнал, ял шийтгэлд суурилсан хууль ноёрхож буй улс хамгийн нийцтэй, зохистой гэсэн санааг тэрээр гаргасан байна. "Сул дорой ард түмэн – хүчтэй төр" – гэх үзлийг Шан Ян дэвшүүлсэн нь Хятадын байлдаант улсуудын үеийн төрийн тогтолцоонд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг. "Шан мужийн захирагчийн ном" – бүтээлийг МТӨ III зууны үед Хятадын төрийн их хүн Шан Ян эмхэтгэсэн гаргажээ. Ард түмэн, улс гэрийг хэрхэн жолоодох, удирдах арга ухаан, тогтолцооны талаар
Research Interests:
Аквино газрын Фома — Италийн католиг урсгалын гүн ухаантан, улс төрийн сэтгэгч, домниканы санваартан, баруун Европын олон их сургуульд багшилж байсан нэгэн. Цадиг намтар. Фома 1225, буюу 1226 онд Неапол хотын зэргэлдээ орших Аквино цайзад... more
Аквино газрын Фома — Италийн католиг урсгалын гүн ухаантан, улс төрийн сэтгэгч, домниканы санваартан, баруун Европын олон их сургуульд багшилж байсан нэгэн. Цадиг намтар. Фома 1225, буюу 1226 онд Неапол хотын зэргэлдээ орших Аквино цайзад Ландольфо гүнгийн гэрт мэндэлсэн. Эртний сурвалжит язгуурт тэрээр Фридрих Барбароссагийн ач хүү билээ. Өөрөөр хэлбэл, Фома норманд, ломбард цустай нэгэн байжээ. Хүүг нялхад нь Томазо (Грекээр — Фома гэх үг) нэрээр загалмайлсан байна. Фома багын л удаан хөдөлгөөнтэй, амар амгалан төрхтэй, нүсэр биетэй нэгэн байжээ. Тиймдээ ч түүнийг багачууд «хөшүүн бух» хэмээн хочилдог байв. Фомагийн багш Их Альбэрт нэгэнтээ «энэ хөшүүн бух бүх дэлхийгээр нэг мөөрөх болно» гэж айлдсан байдаг. Эхэндээ Фома католиг шашны сургуульд суралцаж, дараагаар нь, II Фридрихийн үүсгэн байгуулсан Неаполийн их сургуульд элсэн оржээ. Неаполд байхдаа гүн хэргэмээсээ татгалзаж, ядуу санваартны домникан бүлгэмд нэгдэж орсон байна. Гэтэл түүний гэр бүл энэ явдалд онцгой зэвүүрхэн хандаж, тодорхой хугацаанд Фомаг гэрийн хорионд байлгажээ. Эрх чөлөөтэй болсны сүүлээр Фома домникан үзэлтэн Их Альбэртийн удирдлага дор эхлээд Париж хотноо, дараа нь Кёльн хотноо үргэлжлүүлэн суралцсан байна. Энэ үеийн домникан бүлгэмийн гол зорилго нь «силлогизмуудын тусламжтайгаар» тэрслүү нартай тэмцэхэд оршиж байв. 1252 онд домникан
Research Interests:
1640 онд Англи улсад хууль тогтоох хурлын эрх мэдлийг өргөтгөж, феодал ноёд болон эзэн хааны эрх ямбыг эвдэхэд чиглэсэн хувьсгал өрнөсөн түүхтэй. Өөрөөр хэлбэл, нэг талаас, эзэн хааны эрх мэдлийг хуучин хэвээр ёсчилж, хэмжээгүй эрхт... more
1640 онд Англи улсад хууль тогтоох хурлын эрх мэдлийг өргөтгөж, феодал ноёд болон эзэн хааны эрх ямбыг эвдэхэд чиглэсэн хувьсгал өрнөсөн түүхтэй. Өөрөөр хэлбэл, нэг талаас, эзэн хааны эрх мэдлийг хуучин хэвээр ёсчилж, хэмжээгүй эрхт засгийг хамгаалсан, нөгөө талаас, хууль тогтоох хуралд эрх мэдлийн хүндийн төвийг шилжүүлэх замаар үндсэн хуульт засаг тогтоох гэсэн хоёр хүчний хооронд үзэл санааны томоохон тэмцэл явагдаж, эцэстээ зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн билээ. Энэ үйл явцад эхний үзэл баримтлал буюу хэмжээгүй эрхт засгийг хамгаалан тэмцэгчдийн нэг нь гүн ухаантан, улс төрийн сэтгэгч Томас Хоббс (1588-1679 он) байсан юм. Хувьсгалын эхэнд эзэн хааны эрх мэдлийг өмгөөлсөн бүтээл туурвисан учир аргагүйн эрхэнд гадаадад дүрвэжээ. Париж хотноо Хоббс өөрийн үзэл санааны үндсийг боловсруулсан байдаг. Мөн хувьсгал, иргэний дайны сэдвээр бүтээл нийтлүүлэх болсон юм. Үймээн дууссаны дараагаар эх орондоо эргэн ирж Лондон хотноо " Левиафан буюу төрийн иргэний хийгээд номын засаг, хэлбэр, эх сурвалж " (1651 он) гэх гол зохиолоо нийтлүүлжээ. Хоббс төр, эрх зүйн сургаалыг " байгалийн ухааны үндэс геометр " адил шинжлэх ухааны нарийн мэдлэг болгохыг эрмэлзсэн байна. Хоббсын үзсэнээр, математик арга субьектив үнэлэмжээс ямагт ангид байж чаддаг байна. Ингэхлээр, төр, эрх зүйн тухай сургаал математик аргад суурилж хөгжих ёстой. Гэвч Хоббсын санаачилсан энэ хандлага нийгмийн бодит орчноос тусгаарлагдсан хийсвэр мэдлэгийг бий болгоход чиглэгдэж байсан тул амжилт олж чадаагүй билээ. Хоббс хүний төрөлх мүс чанар, шунал хүслийн талаарх эрэгцүүллээр судалгаагаа эхлүүлсэн байдаг. Хүний төрөлх мүс чанарын тухай Хоббсын төсөөлөл туйлын пессимист шинжтэй байв: хүн төрөлхийн атаач, өөнтөгч, бусдыг өшлөгч, үл итгэгч, алдар нэр горилогч амьтан мөн. Эдгээр чанар нь хүмүүсийг нэг нэгэнтэйгээ мөнхөд тэмцэлдэгч дайснууд болгон хувиргадаг: " хүн хүндээ чоно болдог байна " (homo homini lupus est). Тийм ч учраас бүхнийг айдсаар барих засаг төргүй байгалийн байдалд хүмүүс " бүгдээрээ бүгдийн эсрэг дайны байдалд " (bellum Omnia contra omnes) оршдог. Ер нь, Англи дахь иргэний дайны үеийн нийгмийн анги, давхаргуудын сөргөлдөөн Хоббсын сургаалд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх болох талтай. Тийм ч учраас Хоббс " Нэг хэсэг нь
Research Interests:
САНАА Николай Михайлович Карамзин (1766-1826 он, «Эртний болон шинэ цагийн Орос орон, улс төр, иргэний харилцааны талаарх тэмдэглэл», «Орос улсын түүх») — нь Оросын цолгорсон түүхч, либерал шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэгч, Оросын улс... more
САНАА Николай Михайлович Карамзин (1766-1826 он, «Эртний болон шинэ цагийн Орос орон, улс төр, иргэний харилцааны талаарх тэмдэглэл», «Орос улсын түүх») — нь Оросын цолгорсон түүхч, либерал шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэгч, Оросын улс төрийн консерватив сэтгэлгээний томоохон төлөөлөгч нэгэн билээ. Н. М. Карамзин 1766 оны арванхоёрдугаар сарын 1 (12) нд Оросын Эзэнт Улсын Симбирск губерны Карамзинка сууринд язгууртан, чөлөөнд гарсан ахмад Михайл Егорович Карамзины гэрт эснэсэн. Карамзин угсааныхан татарын Кара-Мурза (Бараан ноён гэх түрэг үг) овгоос эхтэй болохыг олон судлаачид дурдсан байдаг. 1811 онд «Эртний болон шинэ цагийн Орос орон, улс төр, иргэний харилцааны талаарх тэмдэглэл» бүтээлээ нийтлүүлж, өөрийн нийгэм-улс төрийн үзэл санааг хөгжүүлсэн байна. Үүнээс гадна, «Орос улсын түүх» гэх 12 дэвтэр зохиол бичсэн нь Оросын түүхчдийн зүгээс өндөр үнэлэлт авсан байдаг. Хэдийгээр татар-монгол угсааны язгууртан боловч Оросын түүх бичлэгт анх удаа «татар-монголын дарлал» гэх ойлголтыг бий болгосон дотоод зөрчил бүхий түүхэн бие хүн мөн. Карамзин язгууртан ноёдын улс төрийн эрх ашгийг илэрхийлэгч нэгэн байжээ. Оросын ард түмэн дэлхийн бусад ард түмнүүдээс ялгарах өөрийн гэсэн ахуй, уламжлал, зан заншил, мөн чанартай. Энэ шинжид нь эзэн хааны хязгааргүй эрх мэдэлт засаг нийцтэй байдаг. Учир нь Оросын ард түмэн «захирагдах хэрэгцээ шаардлагаа байнга мэдэрч» байдаг онцлогтой. Үүнтэй холбоотойгоор Карамзин язгууртан ноёдын эрх ямбыг эвдэх, тариачдыг чөлөөлж, үндсэн хууль батлахад чиглэгдсэн М. М. Сперанскийн шинэтгэлийн бодлогыг эрс шүүмжилсэн. Гэр бүлээ хайрлан энэрэх эцэг адил эзэн хаантай
Research Interests:
Н. М. Карамзины улс төр-эрх зүйн үзэл санаа Францын агуу их хувьсгалын нөлөөн дор бүрэлдсэн юм. Франц дахь улс төрийн үйл явц нь нийгмийн хөгжлийг ямар нэгэн хувьсгалт тэмцэл, эрс өөрчлөлтгүйгээр аажим алгуур бий болгох гэсэн Карамзины... more
Н. М. Карамзины улс төр-эрх зүйн үзэл санаа Францын агуу их хувьсгалын нөлөөн дор бүрэлдсэн юм. Франц дахь улс төрийн үйл явц нь нийгмийн хөгжлийг ямар нэгэн хувьсгалт тэмцэл, эрс өөрчлөлтгүйгээр аажим алгуур бий болгох гэсэн Карамзины үзэл санааны төлөвшилд эерэгээр нөлөөлжээ. Нийгмийн хөгжлийн гэнэтийн, хувьсгалт өөрчлөлт нь улс орон, ард түмний түүхэн уламжлалтай харшилдаг. Уламжлал, үнэт зүйл, хэв суртлаас хамаарсан төрийн улс төрийн хэлбэр зохистой гэдгийг Карамзин онцолсон байна. Төрийн засаглалын хувьд бүгд найрамдах хэлбэрийг сайшаан үзсэн байдаг. Гэхдээ Орос орны хувьд хэмжээгүй эрхт эзэн хааны засаг нийцтэй гэдгийг онцолсон. Улс төрийн эрх мэдлийн гол зорилго нь ард түмнийг сурган боловсруулж, соён гэгээрүүлэхэд оршино. Ингэснээр Оросын төр, ард түмний харилцаа эелэлдэн улсыг удирдах хэрэгт олны сэтгэл оюуныг нэмэрлэх боломжтой. Гэхдээ уг үйл явц язгууртан ноёдын эрх ямбыг эвдэхэд чиглэгдэх ёсгүй. Улсын хууль цааз сайжрах, амьдралын нөхцөл эрүүлжихэд язгууртны дэглэм тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.
Research Interests:
Францын агуу их хувьсгал, түүнийг дагасан якобинчуудын харгислал, төрийн албаны авлигач байдал, генерал Наполеоны цэргийн дарангуйлал зэрэг олон үйл явдлын өрнөлт талбар болсон Европт XVIII зууны сүүл, XIX зууны эхэн үед Бенжамэн Констаны... more
Францын агуу их хувьсгал, түүнийг дагасан якобинчуудын харгислал, төрийн албаны авлигач байдал, генерал Наполеоны цэргийн дарангуйлал зэрэг олон үйл явдлын өрнөлт талбар болсон Европт XVIII зууны сүүл, XIX зууны эхэн үед Бенжамэн Констаны либерал улс төрийн сургаал бүрэлдэн бий болжээ. Констаны либерал сургаалын нэг онцлог нь төрийн дур зоргоор авирлах явдлаас хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглэгдсэн үндсэн хуульт байгууллын суурь зарчмыг боловсруулсанд оршино.
Research Interests:
ХҮРЭЭ Польш дахь улс төрийн шинжлэх ухааны, өөрийнх нь тодорхойлсноор " улс төрийн харилцааны социологийн " томоохон төлөөлөгч нь Варшавын Их Сургуулийн профессор Ежи Йозеф Вятр билээ. " Европын ихэнх орнуудын нэгэн адил дайнаас өмнөх... more
ХҮРЭЭ Польш дахь улс төрийн шинжлэх ухааны, өөрийнх нь тодорхойлсноор " улс төрийн харилцааны социологийн " томоохон төлөөлөгч нь Варшавын Их Сургуулийн профессор Ежи Йозеф Вятр билээ. " Европын ихэнх орнуудын нэгэн адил дайнаас өмнөх болон дайны дараах жилүүдэд Польшид улс төрийн шинжлэх ухаан юм уу улс төр судлалын уламжлал гэхээр зүйл байсангүй. Харин Францын тухайд арай өөр, улс төрийн шинжлэх ухааны нэн эртний уламжлал байсан юм. Бидний хэсэг нөхөд 1960 онд Польшийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Нийгэмлэгийг анх үүсгэн байгуулж байлаа. Миний бие энэ үйлсэд анхнаас нь хүчин зүтгэсэн гэдгийг хэлмээр байна. Харамсалтай нь, тэр үед хамтран ажиллаж байсан нөхдийн маань ихэнх нь одоо нэгэнт байхгүй болжээ. Энэ үед улс төрийн социологи буюу Ю. Хохфельд (1911-1966)-ийн нэрлэсэнчлэн «улс төрийн харилцааны социологи» л байсан. Улс төр судлал гэж байгаагүй. В. Хохфельд «Studia Socjologiczno-Polityczne» (Нийгэм-улс төрийн судалгаа) сэтгүүлд нийтлүүлсэн «Марксизм ба улс төрийн харилцааны социологи» нэрт анхны өгүүлэлдээ улс төрийн харилцааны марксист социологи нь улс төрийн бодлогын талаарх нэгдмэл шинжлэх ухааны үндэс болох ёстой гэсэн санааг дэвшүүлсэн юм. Миний бие энэ онол, энэ үзэл баримтлалыг л хөгжүүлсэн. Яагаад тэр вэ? Учир нь марксизм улс төр ба эдийн засаг, улс төр ба соёл гэхчилэн нийгмийн амьдралын янз бүрийн хэсгийг нэгтгэн судлах боломж олгож байсан хэрэг. Ингэхлээр, хэрэв 1950-аад оны сүүл – 1960-аад оны эхээр Польшид улс төрийн бодлогын тусгаар шинжлэх ухаан, улс төрийн шинжлэх ухааны үзэл баримтлал байсан гэж үзвэл тэр нь юуны түрүүнд, социологийн үзэл баримтлал байх боломжтой байсан юм. Гэхдээ дараа нь энэ үйл явц өөр чиглэлд хөгжсөн. 1960-аад оны үед Польшид Намын Төв Хорооны шийдвэрээр улс төрийн шинжлэх ухааны төвүүд, дараа нь хүрээлэнгүүд олноор байгуулагдсан. Гэхдээ эдгээр төвүүд улс төрийн бодлогын социологид бус, хууль цааз, түүх дээр тулгуурлаж байсан. Ерөнхийдөө их, дээд сургуулиудын онцлогоос хамаарч байсан гэх үү дээ. Тухайлбал, Краковын Их Сургуульд Улс Төрийн Шинжлэх Ухааны Хүрээлэн эрх зүй, хууль цаазын шинжлэх ухааны факультетийн хүрээнд эрх зүйн профессоруудад түшиглэн үүсгэн байгуулагдсан. Варшавын Их Сургуульд энэ үйл явц түүхчдэд түшиглэсэн байх жишээтэй. Энэ үед улс төрийн бодлогын социологи хямралд орчихсон байсан тул социологи төдийлөн нөлөөтэй байж чадаагүй. 1960-аад оны сүүл – 1970-аад оны эхээр миний улс төрийн байр суурь төдийлөн ахицтай байгаагүй. Миний бие хүрээлэнгийн захирал, деканаар томилогдсон 1970-аад оны дунд үеэс энэ байдал өөрчлөгдсөн. Улс төрийн шинжлэх ухааны төвүүд байсан ч хоорондын хамтын ажиллагаа төдийлөн сайн хөгжиж чадаагүй. Гэхдээ шинэ шинжлэх ухаан үүсвэрлэх хандлага ажиглагдаж байсан. Тэр үед «улс төр судлал» гэх ойлголтыг бус, илүү өргөн «улс төрийн бодлогын тухай шинжлэх ухаан» гэх ойлголтыг ашиглах болсон. Дараагаар нь «улс төрийн шинжлэх ухаан» буюу«улс төр судлал» мөн «улс төрийн шинжлэх ухаанууд» гэх ойлголтуудыг хэрэглэх болсон. Улс төр судлал, социологийн дунд нарийн харилцан хамаарал байдаг " (Кучинов, 2014, хуудсд. 88, 89).
Research Interests:
Аристотель — Эртний Грекийн гүн ухаантан, эрдэмтэн, улс төрийн шинжлэх ухаан болон байгалийн ухааны олон мэдлэгийг үндэслэгч, формал логикийн эцэг, ургамал зүй, одон орон судлал, эдийн засаг, төрийн удирдлагын ухааныг хөгжүүлэгч нэгэн.... more
Аристотель — Эртний Грекийн гүн ухаантан, эрдэмтэн, улс төрийн шинжлэх ухаан болон байгалийн ухааны олон мэдлэгийг үндэслэгч, формал логикийн эцэг, ургамал зүй, одон орон судлал, эдийн засаг, төрийн удирдлагын ухааныг хөгжүүлэгч нэгэн. Цадиг намтар. Аристотель МТӨ 384 онд Фракид орших Грекийн хот улс Стагирд мэндэлсэн. Түүний эцэг Никомах Македоны эзэн хаан II Аминтагийн ордны оточ байсан бөгөөд Аристотель хүүхэд ахуйдаа Их Сулхарнайн эцэг Филипптэй тоглож өсчээ. МТӨ 367 онд Аристотель Афинд очиж, Платоны Академид суралцсан байдаг. Энд тэрээр амьдралынхаа 20 орчим жилийг өнгөрөөсөн байна. Платоныг өнгөрсний дараа Аристотель Афиныг орхиж, философи, шинжлэх ухааны үйлс эрхлэн бага Азиар аялсан байна. МТӨ 343 онд эзэн хаан II Филипп Македоны нийслэл Пэлла хотноо хожмоо цэргийн нэрт жанжин болсон 13 настай Александр хүүгээ хүмүүжүүлэхээр түүнийг урьсан байдаг. Македонид Аристотель нийтдээ найм орчим жил амьдарчээ. МТӨ 335 онд 50 насандаа Аристотель Афинд эргэн ирж, өөрийн сургуулийг нээн 12 жил багшилжээ. Энэ сургууль Ликейн Аполлон хийдийн дэргэд оршиж байсан учир Лицей нэр авчээ. Лицейн эзэмшилд зугаацан аялахад тохиромжтой цэцэрлэгт хүрээлэн багтдаг байсан тул Аристотель өөрийн сургуулийг перипатетик (Грек хэлний Peripateo — «зугаацан аялах» гэх үг), харин шавь нараа перипатетикчүүд хэмээн нэрлэсэн байна. Аристотелийн Афин дахь хоёр дахь үе түүний шавь, байлдан дагуулагч Их Сулхарнайн амжилттай холбоотой байсан бөгөөд тэрээр шавьтайгаа байнгын харилцаатай байв. Гэвч Сулхарнайн гэнэтийн үхэл Афин хотноо Грек дэх Македоны дарангуйллыг түлхэн унагахад чиглэсэн бослого гарахад хүргэв. Македоны талыг баримтлагч ялд унасан Аристотель аргагүйн эрхэнд Эвбей арал, Халкид руу зугатаж, МТӨ 322 онд бие баржээ. Үндсэн бүтээл: «Улс төр» (МТӨ 329 оны орчим), «Никомаховын ёс зүй» (МТӨ 336—322 он), «Их ёс зүй», «Афины төр». Улс төрийн сургаалын агуулга Улс төрийн мөн чанар, зорилго. Улс төр бол: — улс гэрт хүмүүсийн хамтын амьдралыг хамгийн нийцтэй байдлаар зохион байгуулах мэдлэг, шинжлэх ухаан мөн; — төрийг удирдах урлаг, чадвар мөн. Улс төрийн зорилго нь — улсын иргэдийг шударга, ёс суртахуунтай амьдруулахын тулд дээд зэргийн ёс зүйн хүмүүжил олгоход оршино. Өөрөөр хэлбэл, улс төрийн зорилго нь шударга ёс буюу нийтийн сайн сайхан байдал юм.
Research Interests:
Хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний түүхэнд Москва гурав дахь Рим үзэл баримтлал онцгой байр суурь эзэлдэг. Гэвч судлаачид уг үзэл баримтлал үүссэн түүхэн нөхцөл ямар байв гэдэгт төдийлөн анхаарал хандуулдаггүй мэт санагдана. Иймд... more
Хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний түүхэнд Москва гурав дахь Рим үзэл баримтлал онцгой байр суурь эзэлдэг. Гэвч судлаачид уг үзэл баримтлал үүссэн түүхэн нөхцөл ямар байв гэдэгт төдийлөн анхаарал хандуулдаггүй мэт санагдана. Иймд хомс судлаач энэ хүрээнд хэдэн үг өгүүлэхийг хүснэ. 1453 оны тавдугаар сарын 29 нд зуун мянган цэрэгтэй Түрэгийн хаан II Мехмед эртний түүхт Константинополь хотыг буулган авч, нийслэл Агсарай хотоо орхин, шинэ нийслэлээ Фосфорын хоолойд шилжүүлж, Истанбул буюу Ислам шашинтны хот хэмээх нэрийг хайрлажээ. Зүүн Ромын эзэн хаан X Константин Палеолог Драгаш золгүй тавилантайгаа эвлэрч, нөгөө ертөнцөд заларчээ. Хамгийн гол нь, Зүүн Ромын эзэнт улс мөхсөнөөр Орос, Византийн улс төрийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдөж, олон олон өөрчлөлтийн эх тавигдсан билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Зүүн Ромын түшмэг байсан орнууд, тэр дундаа Серби, Болгарын хаад ураг төрлийн ойр байдлаа ашиглан өөрсдийгөө эзэнт гүрний залгамжлагчид гэж илээр зарлах болжээ. Тухайлбал, энд Сербийн хаан (краль) Стефан Урош IV Душан, Болгарын эзэн хаан Иван Александър нарыг нэрлэж болох байна. Тухайн үеийн Болгарын нэгэн түүхэн сурвалжид Тырнова балгас шинэ Константинополь мөн гэж бичсэн байна. Яг ийм эгзэгтэй үед Москвагийн их ван III Иван Зүүн Ромын сүүлчийн гүнж София Фоминична Палеологтой 1472 онд урагласан байх бөгөөд ингэснээр Оросын улс төрийн байр суурь илтэд бэхжсэн байна. Ташрамд дурдахад, София Палеолог нь их ван III Василийн эх, Догшин Иваны эмэг болно. Хэдийгээр Москвагийн ванд тухайн үед гурав дахь Рим болох үзэл санаа байгаагүй ч дээрх гэрлэлт нь Орос орны хувьд үнэн алдартны их гүрэн болох урт удаан замналын эхлэл болж өгчээ (translatio imperii).
Research Interests:
Солонгос нь хүн төрөлхтөний эртний соёл иргэншлүүдийн нэг бөгөөд тус улсад нэгдсэн төр улс бүрэлдэн тогтох үйл явц ойролцоогоор манай тооллын 668 онд дууссан түүхтэй. 1904-1905 оны Орос-Японы дайнаар Солонгос Японд эзлэгдэж, 1910-1945... more
Солонгос нь хүн төрөлхтөний эртний соёл иргэншлүүдийн нэг бөгөөд тус улсад нэгдсэн төр улс бүрэлдэн тогтох үйл явц ойролцоогоор манай тооллын 668 онд дууссан түүхтэй. 1904-1905 оны Орос-Японы дайнаар Солонгос Японд эзлэгдэж, 1910-1945 онуудад төвөөс томилогдсон амбан захирагч бүхий Японы эзэнт гүрний хязгаар нутаг төдийгөөр оршиж байв. 1945 оны есдүгээр сард 37 өргөрөгөөс өмнөх хэсгийг АНУ-ын арми булаан эзэлсэн байдаг. Улмаар 1948 оны наймдугаар сарын 15 нд Сөүлд Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ыг тунхагласан байна. Японы булаан эзлэлтийн дараагаар Америкийн арми орж ирэх үед солонгосын нийгэмд төлөөллийн ардчиллыг зохион байгуулах, эх нутагтаа хөгжүүлэх туршлага гэхээр зүйл байсангүй. Япончуудын 1910 оны булаан эзлэлт хүртэл Солонгосын хойг хэмжээгүй эрхт эзэн хааны засаг ноёрхсон улс төрийн тогтолцооны сонгодог загвар болж байв. Төр, нийгэм, соёлын бүхий л үйл ажиллагаа шинэ конфуцист уламжлалд суурилж байжээ. Эдийн засгийн тогтолцоонд таваар мөнгөний харилцаа үүсэхээс өмнөх үеийн бүдүүлэг хувиа аргацаасан натурал аж ахуй зонхилж байв. Эдийн засгийн үндэс нь аж үйлдвэр хөгжөөгүй, хөдөө аж ахуй зонхилсон шинжтэй байлаа. Өмнөд Солонгос тусгаар улс болох эхний алхам нь тус улсад байрлаж байсан АНУ-ын цэргийн засгийн газар 37 өргөрөгөөс өмнө зүгт Солонгосын тусгаар улс байгуулах шийдвэр гаргасан явдал байв. Ийнхүү БНСУ 1948 оны наймдугаар сарын 15 нд тусгаар тогтнолоо зарласан юм. Хойгийн өмнөд хэсэгт 1948 оны тавдугаар сарын 10 нд хууль тогтоох хурлаа сонгох анхны сонгууль зохион байгуулагдсан. Сонгуулийг НҮБ-ын хяналт дор Америкийн эзэгнэлийн үед зохион байгуулснаараа онцлогтой. Эхэндээ бүх нийтийн ардчилсан, чөлөөт сонгуулийг нийт Солонгосын хойгт зохион байгуулахаар төлөвлөсөн ч ЗХУ-ын эзэгнэлийн хойд бүс НҮБ-ын хяналтыг хүлээн зөвшөөрөөгүй тул зөвхөн өмнөд хэсгийг хамруулсан. Энэ сонгуульд
Research Interests:
Research Interests:
Research Interests:
Research Interests:
Research Interests:
Research Interests:
Research Interests:
Дэлхий дахины улс төрийн сэтгэлгээний түүхэнд Вавилоны эзэн хаан Хаммураб (Ammurapi, буюу удмаа цэнгүүлэгч гэх үг болно)-ийн засагчлах бичиг томоохон байр суурь эзэлдэг. Нэгдүгээрт, ердийн нэг хот улсын юм уу, овог, аймгийн холбооны хэв... more
Дэлхий дахины улс төрийн сэтгэлгээний түүхэнд Вавилоны эзэн хаан Хаммураб (Ammurapi, буюу удмаа цэнгүүлэгч гэх үг болно)-ийн засагчлах бичиг томоохон байр суурь эзэлдэг. Нэгдүгээрт, ердийн нэг хот улсын юм уу, овог, аймгийн холбооны хэв хуулинд суурилсан эрх зүйн бүрдүүлбэр бус, нийт хоёр мөрний улсыг хураан эрхшээсэн Вавилоны эзэнт гүрний нийгмийн харилцааг зохицуулах цаазын бичиг байсан учир, хоёрдугаарт, их эзэн хааны эрх ашигт нийцүүлж нийгмийн харилцааг зохицуулах ерөнхий агуулгатай байсан учир, гуравдугаарт, эзэн хаанаа бурханчлан сүслэх дорнын деспоти төрийн үзэл баримтлалыг хэлбэрийн хувьд шинэтгэн тогтоосон шинж чанартай байсан учир нэршлийн хувьд «Хаммурабийн засагчлах бичиг» гэж утгачилах нь зүйтэй хэмээн үзлээ. Бурхдын хаалга Вавилоны эзэн хаан Хаммурабийн засагчлах бичгийн тухай өгүүлэхийн өмнө Европчуудад Хаммурабийн талаарх ойлголт хэдий үед үүссэнийг тодлох хэрэгтэй болов уу. XIX зууны дунд үе хүртэл Европчууд Хаммурабийн талаар ямар ч ойлголт, төсөөлөлгүй байв. Английн эрдэмтэн Остин Хэнри Лэйард (Austen Henry Layard)-ын 1853 онд хийсэн археологийн судалгааны явцад, эзэн хаан Хаммурабийн талаарх мэдээ агуулсан анхны түүхэн бичвэр олджээ. Дараагийн жил нь, газарзүйч Уильям Кэннэт Лофт (William Kennet Loftus) өнөөгийн Ирак улсын нутгаас Хаммураби, Самсуилин, Римсулин нарын үед холбогдох худалдаа, арилжааны хэлцлийн талаар дурдсан түүхийн сурвалж олсон байна. Археологийн судалгаа цааш өргөжиж, 1898 он гэхэд эрдэмтэд шадар түшмэл Син-Иддинтэй харилцаж асан Хаммурабийн томоохон хэмжээний бичээс нээн илрүүлсэн байдаг. Уг бичээст тухайн цаг үеийн хоёр мөрний улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцаа, хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Германы эрдэмтэн, нармай вавилонч үзэлтэн Фридрих Делич (Friedrich Delitzsch) Ниневи дахь Ашшурбанибал номын санд хадгалагдах бичвэрүүдийг судалсны эцэст Хаммурабийн тогтоосон засагчлах бичгийн талаар 1899 онд анх дурджээ. Гэтэл Францын археологич Гюстав Жекье (Gustave Jequrier) Ираны Хузестан мужид орших эртний Эламын нийслэл Сузад малтлага хийх явцдаа 1901 оны арванхоёрдугаар сард 2,25 м өндөртэй, 1,65-1,90 м
Research Interests:
Робэрт Михельс (1876-1936 он)-болбоос Герман-Италийн улс төр судлаач, нам судлалыг үндэслэгчдийн нэг болно. 1911 онд бичсэн « Орчин үеийн ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи: Нийгмийн олигархи хандлагын судалгаа» нэрт... more
Робэрт Михельс (1876-1936 он)-болбоос Герман-Италийн улс төр судлаач, нам судлалыг үндэслэгчдийн нэг болно. 1911 онд бичсэн « Орчин үеийн ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи: Нийгмийн олигархи хандлагын судалгаа» нэрт бүтээлээрээ шинжлэх ухааны ертөнцөд нэр олсон. Михельс хүн төрөлхтөний нийгмийн харилцааг судлах явцдаа шууд ардчилал, олон түмний ноёрхлыг нийгмийн практикт хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үр дүнд нь олон түмнээс сонгогдож, тэдний эрх ашгийг төлөөлсөн тооны хувьд цөөн, улс орныг удирдан чиглүүлэх үүрэгтэй хүмүүс гарч ирдэг зүй тогтолтой. Гэвч улс төрийн нам үүссэнээр мөнөөхөн цөөн тоот хүмүүс олон түмнээс хөндийрч, өөрсдийгөө хаагдмал, түгжигдмэл давхарга болгон хувиргадаг байна. Үүнийг Михельс «олигархийн төмөр хууль, зүй тогтол» хэмээн оночилжээ. Удирдлагын чиг үүрэг илүү мэргэшсэн шинжтэй болж, олон нийт хүчтэй засагт татагдаж, харизм түгээмэлжих болсноор олигархи хандлага улам бүх хаяалбар мөн чанартай болсон гэж Михельс сургажээ. Германы улс төр судлаач Р. Михельсийн нөлөө улс төрийн нам судлалд хүчтэй илэрч, Францын улс төр судлаач М. Дювэрже (1951), Италийн улс төр судлаач Ж. Сартори (1968), ХБНГУ-ын улс төр судлаач Клаус фон Бэйм (1998), Герман-Америкийн улс төр
Research Interests:

And 5 more

Нэгдсэн Улсын түүхэн дэх нөлөө бүхий улс төр судлаач, олон улсын харилцааны хайв онолчдын нэг нь Харвардын их сургуулийн Итон профессор Самуэл Филиппс Хантингтон (Samuel Phillips Huntington, 1927-2008 он) болно. Америкийн улс төр судлаач,... more
Нэгдсэн Улсын түүхэн дэх нөлөө бүхий улс төр судлаач, олон улсын харилцааны хайв онолчдын нэг нь Харвардын их сургуулийн Итон профессор Самуэл Филиппс Хантингтон (Samuel Phillips Huntington, 1927-2008 он) болно. Америкийн улс төр судлаач, социологич, нийтлэлч, соёл иргэншил хоорондын зөрчилдөөний онолыг хөгжүүлэгч тэрээр дэлхий дахинаа нэр нэндсэн цольд нэгэн байв. Хантингтоны судалгааны үндсэн сонирхлын нэг нь ардчилал, ардчилах үйл явцын давалгааны онол юм. Энэ удаад уншигч авгай нарт 1995 онд олны хүртээл болгосон түүний " Ардчилах үйл явцын ирээдүй: түрэлтээс бэхжилтэд " өгүүллийн монгол орчуулгыг толилуулж байна. Хомс хүн зуурам утгачилсан аваас өршөөн хэлтлэхийг хүснэ. Ялдарт орчуулгын оночлол, утга санааны хаяадал, үгийн цуулбар зэрэгт ташаарсан бол otgonbayar.n@etugen.edu.mn цахим шуудангийн хаяг руу илгээмж явуулах, эсвээс Этүгэн их сургуулийн хичээлийн гуравдугаар байр 206 тоотод саатан морилж, санал, зөвлөмж хайрлаваас чээжний гүнээс талархах байна (Тайлбар чимж, утгачилсан: Этүгэн их сургуулийн нийтийн захиргаа, удирдлагын багш, улс төр судлаач, Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр). АРДЧИЛАХ ҮЙЛ ЯВЦЫН ИРЭЭДҮЙ: ТҮРЭЛТЭЭС БЭХЖИЛТЭД Ардчилал дэлхий дахинаа өргөжих болсон нь магадгүй, XX зууны зууны сүүлийн гучин жилд тохиосон улс төрийн хамгийн чухал үзэгдлийн нэг бизээ. Өмнөд Европт – Грек, Испани, Португалид үүссэн ардчилах үйл явцын давалгаа Кубаас бусад тэндэхийн бүх улсыг хамарчээ. Дараагаар нь Азийн хэсэгт шилжиж, Филиппин, Тайвань, Өмнөд Солонгос, Пакистан, Бангладешид авторитари дэглэмийг ардчилсан сонгуульт засгийн газруудаар сольсон байна. 1989 он гэхэд ардчилах үйл явцын уг давалгаа Дорнод Европыг, хоёрхон жилийн дараа ЗХУ-ыг нөмөрсөн юм. Сонгуульт удирдагчдаар хуучин ЗХУ-ын бараг бүх бүгд найрамдах улсын коммунист дарга нар солигдов. Ардчилах үйл явц Иемен, Иордан гэх мэт Ойрх Дорнодын орнуудад хүртэл сонгуулийн үйл явц эрчимжихэд хүргэсэн байна. Африкт олон дарангуйлагчид ардчилсан үйл явцын үр шимээр засаг төрийн эрхнээс зайлуулагдлаа. Тэр бүү хэл ардчилах үйл явцад хамрагдах боломж хомс гэж үзэж байсан орнуудад хүртэл бий болжээ. Үнэндээ 90-ээд оны эхээр ардчилсан сонгуульт засгийн газар Албан, Монгол, Балба, Бенины засаг төрийн эрхэнд гарна гэдгийг хэн тааварлаж чадахаар байсан юм бэ? Дэлхий дахинаа цэргийн хунт, дарангуйлсан болон нэг намт тогтолцоо ардчилсан засгийн газруудад шахагдаж байна. Нью-Йорк хотноо байрлах Freedom House байгууллага дэлхий дахины эрх чөлөөний байдалд жил бүр үнэлэлт өгч нийтэлдэг. 1972 онд 42 эрх чөлөөтэй орон байгааг гаргасан бол 1992 онд тэдгээрийн тоо 75 болтлоо өсжээ. Дэлхий дахинаа ардчилал өрнүүн хөгжиж буй дээрх үйл явцыг ажиглахад хоёр зүйл илэрхий харагдаж байна. Нэгдүгээрт, ардчилал тэгш бус байдал, авилга, үр ашиг муутай, шударга бус, ёс зүйгүй шийдвэр гаргах үйл явцаас ангид байх албагүй. Гэвч хувь хүний эрх чөлөөг баталгаажуулж, хүний эрх чөлөө, эрхэм чанарыг нийтээр зөрчих явдлаас хамгаалах институционал нөхцөлийг бий болгодог байна.
Research Interests:
Олон улсын харилцаан дахь гол тоглогчдын байр суурь өдөр ирэх тутам хувьсан өөрчлөгдөж, манай өмнөд хөрш БНХАУ-ын жин, нөлөө тасралтгүй өсөн нэмэгдэх болжээ. Энэ бол дэлхийн улс төрийн бодлогын талбарт хүйтэн дайны дараах үеэс бий болсон... more
Олон улсын харилцаан дахь гол тоглогчдын байр суурь өдөр ирэх тутам хувьсан өөрчлөгдөж, манай өмнөд хөрш БНХАУ-ын жин, нөлөө тасралтгүй өсөн нэмэгдэх болжээ. Энэ бол дэлхийн улс төрийн бодлогын талбарт хүйтэн дайны дараах үеэс бий болсон гол онцлог юм. Улс орнуудын хувьд " Хятадын гайхамшигт хөгжил "-ийг янз бүрээр үнэлж, харж байна. Нэг хэсэг нь АНУ-ыг сөрөх чадвартай дэлхийн шинэ их гүрэн хэмээн ойлгож байхад хоёр дахь хэсэг нь болгоомжилсон, гурав дахь хэсэг нь илэрхий дайсагнасан байдлаар хандаж байх жишээтэй. Зүүнийхний хувьд Хятад " социализм үр дүнтэй " байгаагийн, либерал үзэлтнүүдийн хувьд эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах ямар үр нөлөөтэйг илтгэн харуулах тод томруун жишээ болжээ. Английн Лондон хотноо байрлах " IHS Markit " байгууллагын 2014 онд хийсэн судалгаанд 2024 он гэхэд БНХАУ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж, 2025 оноос дэлхийн худалдаа арилжаа, хөрөнгө оруулалтын үндсэн тоглогч болох хандлага ажиглагдаж буй талаар дурдсан байна. 2010 онд АНУ-ын ДНБ 14,96 их наяд доллар байсан бол БНХАУ-ынх 5,93 их наяд байжээ. Гэтэл 2015 онд АНУ 18,24 их наяд, БНХАУ 11,12 их наяд болж өсчээ. Энэ өсөлтийн хэмнэл тогтвортой хадгалагдвал 2020 он гэхэд АНУ 23,10 их наяд, БНХАУ 19,24 их наяд, улмаар 2024 онд АНУ 27,31 их наяд, БНХАУ 28,25 их наяд долларт хүрнэ гэж тооцоолсон байна (China to Become World's Largest Economy in 2014). Гэтэл Хятад улс " 2049 онд БНХАУ тунхагласны 100 жилийн босгон дээр баян, хүчирхэг, ардчилсан, иргэншсэн, нийцтэй эв хамт ёсны нийгэм " байгуулж дуусгах зорилт (Jinping, 2014, p. 7) дэвшүүлснийг бодоход энэ тооцоолол боломжтой гэж үзсэнийх болов уу. Хятад улсын олон улсын тавцан дахь байр суурь өсөн нэмэгдэж, их гүрэн гэж үнэлэгдэх цэрэг, улс төр, эдийн засаг, соёлын чадавх нэгэнт бүрджээ. " Манай тэмцлийн зорилго нь 2020 онд ДНБ, хот, хөдөөгийн хүн амын дундаж орлогыг 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлж, дундаж чинээлэг нийгмийн бий болгоход оршино. Улмаар энэ зууны дунд үе гэхэд улсаа баян, хүчирхэг, ардчилсан, иргэншсэн, нийцтэй эв хамт ёсны нийгэм
Research Interests:
Research Interests:
Дундад эртний улс төрийн сэтгэлгээний түүхэнд Аврелий Августин хүндтэй байр суурь эзэлдэг билээ. Католиг суртлын гэгээн эцэг Августин олон ухаанд нэр нэндэн тодорч, хожмын мэргэдэд зүйрлэшгүй нөлөөлөл үзүүлсэн суутан болно. Түүний... more
Дундад эртний улс төрийн сэтгэлгээний түүхэнд Аврелий Августин хүндтэй байр суурь эзэлдэг билээ. Католиг суртлын гэгээн эцэг Августин олон ухаанд нэр нэндэн тодорч, хожмын мэргэдэд зүйрлэшгүй нөлөөлөл үзүүлсэн суутан болно. Түүний туувисан " Эзний хот улсын тухай " («De civitate Dei»), " Шүтлэг " («Confessiones»), " Бүтээгчийн тухай " («De Trinitate»), " Эрх чөлөөт хүслийн тухай " («De libero arbitrio») тэргүүтэн зохиол нь өдгөө ч шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлоо алдаагүй, сэхээрэлт багачуудын уншваас зохих номын жагсаалтад байсаар байна. Гэгээн хэмээгдэн олноо цолгорсон Аврелий Августин 345 оны арваннэгдүгээр сарын 13 нд тэр үеийн Ромын эзэнт улсын харьяанд багтах хойд Африкийн Нумидийн Тагас балгаснаа, өнөөгийн Алжир улсын Суг-Ахраст газрын эзний гэрт эснэв. Христос шүтлэгч оюут төгс эхийн ивгээлээр номын ухаанд хичээн суралцаж, дээдийн эрдэмд шарласан гэдэг. Бага залуугаас Герег хэл, соёлыг захчлан латин утга зохиолд шимтэн эрдэм ухааны уурхай Мадавр балгаснаа үргэлжлүүлэн суралцсан байна. 370 оны намар буянт хүмүүн Романианы туслалцаатайгаар Карфаген хотноо хүрэлцэн очиж, яруу илтгэл зүй судалжээ. Карфагенид байхдаа 17
Research Interests:
Ардчилал сэтгүүлийн эрхлэгч, Гувер хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Лэрри Даймонд Ардчиллын мөн чанар Салливан: Өглөөний мэнд. Намайг Жон Салливан гэдэг. Би Олон Улсын Үйлдвэр, Худалдаа Эрхлэгчдийн Төвийн ажилтан байна. Манай... more
Ардчилал сэтгүүлийн эрхлэгч, Гувер хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Лэрри Даймонд Ардчиллын мөн чанар Салливан: Өглөөний мэнд. Намайг Жон Салливан гэдэг. Би Олон Улсын Үйлдвэр, Худалдаа Эрхлэгчдийн Төвийн ажилтан байна. Манай өнөөдрийн ярилцлагын зочин бол «Ардчиллын мөн чанар» номын зохиогч, Стэнфордийн Их Сургуулийн дэргэдэх Гувер хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан ноён Лэрри Даймонд байх болно. Ардчиллын төлөөх дэлхийн хөдөлгөөний тав дахь удаагийн чуулганд Киев хотноо хамтран оролцож байгаагийн хувьд ноён Лэрри Даймонд «Ардчилал сэтгүүл»-ийн ерөнхий эрхлэгч гэдгийг нэмж дурдах байна. Ярианы явцад «Ардчиллын мөн чанар» номын үндсэн санаа, судалгаанд голчлон төвлөрөх байх гэдэгт найдна. Ноён Лэрри таны номын эхэнд дурдсан санаа миний анхаарлыг ихэд татаж байгааг хэлэх байна. Юуны түрүүнд, ардчилал бүх дэлхийд тогтох боломж байна уу, бүх улсыг ардчилсан болгох ирээдүй байна уу, ямар дүгнэлтэд хүрэв гэсэн асуултад танаас хариулт авахыг хүсч байна. Бүх дэлхийд ардчилал тогтох боломжтой юу? Лэрри Даймонд: Миний дүгнэлт бол тийм, бүх дэлхийд ардчилал тогтох боломжтой. Яагаад тэр вэ? Миний бие номондоо бичсэн байгаа. Гучин жилийн өмнө улс орнуудын дөрөвний нэг нь л ардчилсан (Чөлөөт, ардчилсан сонгууль явуулж чадах л орныг ардчилсан гэж үзсэн) гэж тооцогдож байлаа. Гэтэл өнөөдөр тэдгээрийн тоо далан хувь болтлоо өссөн. Эдгээр орны дотор хүн амын олонх нь исламын шүтлэг бүхий Индонези, Сенегал гэх мэт улс ч байна. Пакистан улс л гэхэд ардчиллыг сэргээн тогтоосон байх жишээтэй. Ардчилсан орнуудын дотор нэн ядуу улс байгааг дурдах хэрэгтэй. Дэлхийн нэн ядуу улсын дөч орчим хувьд засаглалын ардчилсан хэлбэрийг тогтоосон. Урьд өмнө хэзээ ч ийм байдал үүсч байсангүй. Эдгээр орнуудад маш сайхан хэтийн төлөв ажиглагдаж байна. Исламын шашин, ардчилал хамт байх бололцоотой юу?
Research Interests:
Оросын Сэтгүүл (ОС): Хүндэт ноён Пэлиццо барууны орнуудын өнөөгийн улс төрийн бодлогод «бүхнийг хамруулагч» намууд ноёрхож байна гэж үзвэл та хүлээн зөвшөөрөх үү? Рикардо Пэлиццо (РП): Энэ тал дээр миний байр суурь бусад эрдэмтэдтэй,... more
Оросын Сэтгүүл (ОС): Хүндэт ноён Пэлиццо барууны орнуудын өнөөгийн улс төрийн бодлогод «бүхнийг хамруулагч» намууд ноёрхож байна гэж  үзвэл та хүлээн зөвшөөрөх үү?
Рикардо Пэлиццо (РП): Энэ тал дээр миний байр суурь бусад эрдэмтэдтэй, тухайлбал, Кац, Мэир нартай санал нэгдэж байгаа: Намын зохион байгуулалтын шинэ загвар үүссэн. Харин «бүхнийг хамруулагч» намын тухайд төгсгөл рүүгээ ойртож байх шиг.  Өнөөдөр бид «картел» намын тогтолцоотой байна.
Research Interests:
КЭННЭТ ЖАНДА болбоос АНУ-ын Баруун Хойдын Их Сургуулийн тэргүүлэх профессор болно. 1995 оноос олон улсын томоохон «Намын Бодлого» (Party Politics) сэтгүүлийн ерөнхий шүүдэглэгчээр ажиллаж байна. Жанда «Улс төрийн намууд: Үндэсний тойм»... more
КЭННЭТ ЖАНДА болбоос АНУ-ын Баруун Хойдын Их Сургуулийн тэргүүлэх профессор болно. 1995 оноос олон улсын томоохон «Намын Бодлого» (Party Politics) сэтгүүлийн ерөнхий шүүдэглэгчээр ажиллаж байна. Жанда «Улс төрийн намууд: Үндэсний тойм» (1980 он), «Намууд ба хүрээлэн буй орчин: Шинэчлэлийн буухиа хаана зогсох вэ?» (1982 он) нэрт бүтээлүүд нийтлүүлсэн. Оросын сэтгүүл (ОС): Эрхэмсэг ноён Жанда, Холландын эрдэмтэн Андрэ Крувэл «бүхнийг хамруулагч нам болбоос илүү олон тооны сонгогчдыг өөртөө татахын тулд үзэл сурталжсан байр сууриа өөрчлөхийн зэрэгцээ зохион байгуулалтын хувьд мэргэшсэн шинжийг олсон өмнөх үеийн олон түмний намаас өөр юу ч биш юм» гэж тодорхойлжээ. Хэрэв Ардчилсан Нам энэ тодорхойлолттой бүрэн нийцэж байна гэж үзвэл та хүлээн зөвшөөрөх үү? Кэннэт Жанда (КЖ): Үгүй шүү, АНУ-ын Адчилсан Нам хэзээ ч олон түмний нам байгаагүй. Харин нийгмийн тодорхой нэг бүлгээс үүдэлтэй сонирхлын бүлгийн нам бол байсан. Үүний зэрэгцээ Америкийн улс төрийн хоёр хүчнийг бүхэлд нь, «бүхнийг хамруулагч намууд» гэж үзэх үндэслэл байна. Учир нь, нэгдүгээрт, эдгээр намуудын үндсэн зорилго нь сонгуульд ялалт байгуулахад оршиж байна. Хоёрдугаарт, тодорхой үзэл суртлыг хатуу баримталдаггүй, харин сонгуульд зориулж байр сууриа өөрчилдөг намууд юм. Харин Владимир Путин юм уу эсвэл, Сильвио Бэрлусконигийн тэргүүлдэг намуудын тухайд нэг хүний эрх ашигт үйлчилдэг нам гэж үзэж болох талтай. Ардчилсан Намын хувьд хэзээ ч ингэж тодорхойлж болохгүй. Энэ утгаар нь авч үзвэл, Барак Обамагийн Ардчилсан Нам гэх юм уу эсвэл, Жорж Бушийн Бүгд Найрамдах Нам гэж ярих нь утгагүй хэрэг юм.
Research Interests:
ЯРИЛЦЛАГА Судлаачийн намтрын товчоон: Андрэ Крувэл (Andre Krouwel) 1964 оны арваннэгдүгээр сарын 3 нд мэндэлсэн. 1985 онд Эрх Чөлөөний Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. 1999 онд " 1945-1990 оны хооронд Баруун Европ дахь... more
ЯРИЛЦЛАГА Судлаачийн намтрын товчоон: Андрэ Крувэл (Andre Krouwel) 1964 оны арваннэгдүгээр сарын 3 нд мэндэлсэн. 1985 онд Эрх Чөлөөний Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. 1999 онд " 1945-1990 оны хооронд Баруун Европ дахь бүхнийг хамруулагч намууд " сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Нидерландын Амстердам хотын Эрх Чөлөөний Их Сургуулийн харьцуулсан улс төр судлалын профессор. Тэрээр Никарагуа, Румын, Польш, Болгар, Холланд зэрэг орнуудын төрийн бус байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 1989 оноос Амстердамийн орон нутгийн засаг захиргааг удирдлагын зүгээс шинэчлэх ажилд гар, бие оролцож байна. Энэ хугацаанд орон нутгийн захиргааны зөвлөлд хоёр ч удаа сонгогдсон. Судалгааны ажлын сэдэв: Баруун Европын орнууд дахь намын тогтолцоо, төлөвшилт сэдвээр дагнан ажилладаг. Жон Хопкинсийн Их Сургуулийн профессор Ричард Кац (Richard S. Katz: 1948), Ирландын улс төр судлаач, Флорэнц дахь Европын Их Сургуулийн профессор асан Питэр Мэир (Peter Mair: 1951-2011) нарын зүгээс дэвшүүлж буй картел намын онолыг эрс шүүмжилдэг нэгэн. Крувэл өнөөгийн улс төрийн намуудыг энтрепренер хэв шинжтэй гэж үзсэн. Судлаачтай холбогдох цахим шуудангийн хаяг: andre.krouwel@vu.nl Оросын Сэтгүүл (ОС): Ноён Крувэл таны бодлоор «бүхнийг хамруулагч» намуудад популизм ямар түвшинд байх ёстой вэ? Ийм намууд Сильвио Бэрлускони, Владимир Путин мэтийн удирдагчдаасаа урт наслах боломжтой юу? Андрэ Крувэл (АК): «Бүхнийг хамруулагч» нам популист шинжтэй гэдэгт би санал нэгддэггүй. Популист нам тогтолцооныхоо эсрэг, элитийнхээ эсрэг ажилладаг. Популист улс төрчдийн томоохон жишээ бол Сара Пэйлин юм. Харин Путин юм уу Бэрлусконигийн хувьд өөрийн орны элит давхаргын төлөөлөл, энэ ч утгаараа тэднийг популист гэж нэрлэхэд хэцүү. Судлаачийнхаа хувьд тэдний удирдаж буй намуудыг мэргэшсэн бизнес намууд гэж нэрлэмээр байна. Зохион байгуулалт, стратегийн талаас нь авч үзвэл эдгээр намыг улс төрийн өрсөлдөгчдийнхөө нэр хүндийг гутаах зорилгоор
Research Interests:
Research Interests:
Монгол улс төрийн мэргэшсэн албыг төлөвшүүлэх чиглэлд бодлого, үйл ажиллагаа төлөвлөж ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч төрийн албаны мэргэшсэн байдлыг хангахад учирч буй томоохон сорилтын нэг нь патронаж юм. Өгүүллийн хүрээнд... more
Монгол улс төрийн мэргэшсэн албыг төлөвшүүлэх чиглэлд бодлого, үйл ажиллагаа төлөвлөж ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч төрийн албаны мэргэшсэн байдлыг хангахад учирч буй томоохон сорилтын нэг нь патронаж юм. Өгүүллийн хүрээнд судлаачид патронажийн тухай ойлголт, түүний улс төрийн хандлагын талаар цэгцтэй ойлголт өгөхийг оролдсон болно.
The researchers in this article aim to examine the theoretical concepts and approaches of political and administrative relations in a taxonomic order. Since the rise of public administration as an academic field, scholars have sought to... more
The researchers in this article aim to examine the theoretical concepts and approaches of political and administrative relations in a taxonomic order. Since the rise of public administration as an academic field, scholars have sought to understand the role of politics in public administration. The authors have followed the principle of writing based on the main results of research conducted in this area in the West. Ensuring a clear understanding of political and administrative relations is not only theoretically significant, but also practical in the modern science of public administration. Түлхүүр үгс: Улс төр ба захиргаа, тусгаарлах дэг сургууль, улс төр давамгайлсан дэг сургууль, улс төр, захиргааны харилцан үйлчлэлийн дэг сургууль.
Герман-Америкийн эрдэмтэн Отто Хиркхаймэр (1905-1965 он) өнөө үед улс төр судлаачид болон улс төрийг сонирхон судлагчдын зүгээс ихээр ишлэх болсон өргөн хүрээний намын хөгжлийн тухай асуудлыг анхлан хөндсөн гэдгээрээ нэр цолгорчээ.... more
Герман-Америкийн эрдэмтэн Отто Хиркхаймэр (1905-1965 он) өнөө үед улс төр судлаачид болон улс төрийг сонирхон судлагчдын зүгээс ихээр ишлэх болсон өргөн хүрээний намын хөгжлийн тухай асуудлыг анхлан хөндсөн гэдгээрээ нэр цолгорчээ. Үнэндээ, баруун Европын улс төрийн хувьсал өөрчлөлтийн талаарх Хиркхаймэрийн өргөн цар хүрээтэй үзэл санаа өргөн хүрээний намын тухай ойлголттой нягт уялдаатайгаар бий болсон байдаг. Үүний зэрэгцээ, өргөн хүрээний намын талаарх үзэл баримтлал өөрөө маргаан дагуулж, олон жилийн туршид янз бүрийн өгүүлэл гарч, Хиркхаймэр чухамдаа юуг ойлгож байв гэдгийг тодлох оролдлого тасралтгүй хийгдсээр байна. Хэдийгээр энэ өгүүлэл дээрх жишиг ёсоор бичигдсэн ч Хиркхаймэрийн үзэл санаа өргөн хүрээний намын ойлголтоос илүү өргөн гэдгийг давхар нутлан харуулах зорилготой юм. Их эрдэмтнийг үхсэнийх нь дараа ЛаПаломбаро, Вайнэр нарын ариутган шүүсэн «Баруун Европ дахь намын тогтолцооны өөрчлөлт» нэрт бүтээлийн бичвэр намын хувьсал, өөрчлөлтийн өргөн цар хүрээтэй онолын ердөө нэг хэсэг төдий юм. Энэ ерөнхий онолын тоймыг англи, франц, герман хэл дээрх түүний зохиол, тэрчлэн лекцийн тэмдэглэл, хэвлэлд гараагүй навтарга зэргээс мэдэж болох билээ. Дээрх бүтээлүүдээс үзэхэд Хиркхаймэр 1950, 60-аад оны үеийн намуудын, ялангуяа Социал ардчилсан болон Христийн ардчилсан намын чиг үүргийн хувьсал өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж, нам иргэний нийгмээс алсарч, гишүүнчлэлийн түвшин буурсан, үр дүнд нь нам, төрийн картел бий болж байна гэдгийг онцолжээ. Үүнээс гадна, нам, сонгогчдын дундах холбоо суларч, улс төрийн намуудын үзэл суртлын чиг баримжаа өөрчлөгдсөн, үүнээс улбаалан Баруун Европын орнуудын улс төрийн бодлогын үндсэн бүтцэд эрс хувирал бий болсон шалтгаан, үр дагаварыг судалсан байна. Хиркхаймэрийн намын хувьсал, өөрчлөлтийн ерөнхий онолтой танилцахын өмнө өгүүллийн хүрээнд 1965 онд бие барах хүртэлх түүний амьдралыг товч байдлаар авч үзэх шаардлагатай болов уу. Түүний амьдралын замналыг судалбал Хиркхаймэр төлөөллийн ардчиллын хямралд ихээхэн санааширч байсныг ойлгох болно. Хэрэв түрүү үеийн бүтээлүүд нь Хиркхаймэрийн үзэл санааг өргөн хүрээнд авч үзэхэд чиглэгдэж байсан бол 1966 оны өгүүлэл өргөн хүрээний намын үзэл санааг сайтар ухан ойлгох боломж олгож байгаагаараа ихээхэн онцлогтой. Үнэндээ, Хиркхаймэр өргөн хүрээний намын онолоо 1954 онд анхлан гаргасан бөгөөд 1954-1966 оны хооронд хэд хэдэн удаа шинэтгэн сайжруулсан байна. Өргөн хүрээний намын онол нь ерөнхий үзэл санааны хэсэг төдий бөгөөд дөрвөн үндсэн асуудалтай холбоотойгоор судлагддаг. Эдгээр асуудлын эхнийх нь парламентын ардчиллын ялзрал, улс төрийн сөрөг хүчний сулралтай шууд холбогдоно. Фашист,
«Элит» хэмээх ойлголт шинжлэх ухааны хэрэглээнд нэвтэрсэн үе нь харьцангуй саяхных билээ. Уг ойлголт латин хэлний eligere-сонгох гэх үгнээс гаралтай бөгөөд орчин цагийн хэлэнд Италийн социологич, элит судлалын нэртэй онолч В. Парэтогийн... more
«Элит» хэмээх ойлголт шинжлэх ухааны хэрэглээнд нэвтэрсэн үе нь харьцангуй саяхных билээ. Уг ойлголт латин хэлний eligere-сонгох гэх үгнээс гаралтай бөгөөд орчин цагийн хэлэнд Италийн социологич, элит судлалын нэртэй онолч В. Парэтогийн нөлөөгөөр идэвхтэй ашиглагдах болжээ (Powers 1987). Дээрхээс гадна, франц хэлний elite-сайн, шалгарсан, шилэгдмэл гэх үгнээс гаралтай ч гэж үзэх нь бий. Үг зүйн хувьд «элит» гэх үгийг XVII зууны үеэс Европ дахинаа худалдаачид голчлон хэрэглэх болсон бөгөөд их төлөв чанар сайтай бараа, таваарыг нэрлэдэг байжээ. Гэвч үгийн хэрэглээ өргөжин XVIII зууны дунд үеэс эхлэн цэрэг дайчид, язгууртнуудтай холбоотойгоор «шилэгдмэл хүмүүс» гэх утгаар ашиглах болжээ. XIX зуунаас газар тариаланд, тодруулбал ургамал, амьтан, тэдгээрийн шилмэл үйлдэр, угсаатай холбоотойгоор хэрэглэх болсон байна. Нийгэм-улс төрийн мэдлэгт харьцангуй сүүл үеэс ашиглагдах болсон. 1823 онд гарсан Английн Оксфордын нэвтэрхий толь бичигт нийгмийн дээд давхаргын төлөөлөгчдийг хамтатган нэрлэх ойлголт гэдгээр хэрэглэгдсэн байна. Дүгнэн хэлэхэд XX зууны эхэн үе хүртэл дэлхий дахинаа элит гэх ойлголт төдийлөн өргөн дэлгэр хэрэглэгдсэнгүй. Ингэхэд элитийн онол гэдэгт бид юуг ойлгох ѐстой вэ? Элитийн онол нь ард түмэн улс орноо удирдах чадваргүй бөгөөд тооны хувьд цөөн, шалгарсан, шилэгдмэл хэсэг энэ үүргийг хэрэгжүүлдэг гэж үздэг. Аливаа нийгмийн бүтцийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон хөгжил, дэвшлийг тодорхойлох удирдлагын юм уу оюун санааны давхарга байх тухай үзэл санаа нэр цолгорсон сэтгэгчид болох Күнз, Платон, Аристотель, Цицерон, Полиби, Н. Макиавэлли, Т. Карлэйл нарын бүтээлүүдэд тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, чухам тэдний сургаал номлолд элитийн онолын нийгэм-философийн үндэс, суурь бүрэлдэн бий болжээ (Г. К. Ашин, А.В. Понеделков, В. Г. Игнатов, А. М. Старостин 1999, 7).-Хүн төрөлхтний ихэнх хэсэг хонь лугаа адил. Маллагаа үгүй бол тэд оршин тогтнох бололцоогүй‖ хэмээн Ромын эзэнт гүрний сенатор Менени Агриппа одоогоос хоѐр мянга гаруй жилийн өмнө хэлсэн байдаг (Ашин 1985, 35). Элитийн онол сонгодог утгаараа хөгжсөн явдал Италийн дэг сургуулийн төлөөлөгчид болох Гаэтано Моска, Вилфрэдо Парэто, Робэрто Эдуардо Михельс, Гвидо Дорсо нарын бүтээлтэй салшгүй холбоотой. Одоо бүгдээрээ эдгээр судлаачдын үзэл санаатай товчилбор байдлаар танилцья.
Research Interests:
Иберийн хойгт оюун ухаант хүн амьдарч эхэлсэн нь НТӨ 15-10 дахь мянган жилийн үед хамаарна. Испани хэмээх үг нь финик хэлний «и-шпаним» буюу «далайн эргийн суурин» гэх утгыг илэрхийлнэ. Сүүлээр Ромчууд тэднийг олон тоон дээр Hispaniae... more
Иберийн хойгт оюун ухаант хүн амьдарч эхэлсэн нь НТӨ 15-10 дахь мянган жилийн үед хамаарна. Испани хэмээх үг нь финик хэлний «и-шпаним» буюу «далайн эргийн суурин» гэх утгыг илэрхийлнэ. Сүүлээр Ромчууд тэднийг олон тоон дээр Hispaniae хэмээн дуудах болжээ. НТӨ I дэх мянган жилийн үед Испанид Финикчүүд нэвтэрч, Гадэр гэж нэрлэгдэх өнөөгийн Кадис хотыг үүсгэн байгуулсан. Сүүлээр Карфаген хот улс мандахын цагт Гадэр балгасны нөлөө суларч Финикчүүдийн хязгаар нутаг төдий үлдсэн байх юм. Удалгүй Пунийн дайнаар Карфаген хот улсыг Ромчууд буулган авч Иберийн хойгийг өөрийн нутаг дэвсгэрт оруулсан байна. Испани улс нь үндсэн хуульт байгууллын нарийн ээдрээтэй, урт удаан замналыг туулсан түүхтэй бөгөөд Европ тивийн бусад орнуудаа бодвол фашист дэглэм харьцангуй тогтвортой хадгалагдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, XX зууны 70-аад оны дунд үе хүртэл энэ улс фашист дэглэмтэй явж иржээ. Энэ үеийг хүртэл агуулга, чиглэлийн хувьд харилцан адилгүй 1812, 1831, 1834, 1837, 1845, 1869, 1876 оны үндсэн хуулийг баталж байжээ. Эдгээрт тухайн цаг үеийн нийгэм-эдийн засаг, улс төрийн хөгжлийн онцлог шинжүүд тусгагдсан байдаг. XX зууны 70-аад оны хоёрдугаар хагасаас Испанид нийгэм-улс төр, эдийн засгийн амьдралын бүхий л хүрээг хамарсан өргөн хүрээтэй ардчилсан өөрчлөлтийг хэрэгжүүлсэн юм. Уг үйл явц иргэний дайнд бүгд найрамдахчууд ялагдал хүлээсний үр дүнд тогтсон генерал Франкогийн 36 жилийн дарангуйлалд цэг тавьсан байна. Шинэ улс төрийн тогтолцоонд шилжин орохтой холбоотойгоор ардчилсан уламжлал байхгүй, төрийн болон улс төрийн хүрээнд франкизм хүчтэй байсан зэрэг шалтгаанаар багагүй хүндрэлтэй тулгарсан юм. Генерал Франкогийн дэглэмийн үед удирдлагын арга барил хүчтэй удирдагч шүтэх үзэл, төрийн удирдлагын төвлөрсөн байдал, хүний суурь эрх, эрх чөлөө үндсэн хуулийн хүрээнд баталгаажаагүй байсан зэрэгтэй холбогдож байв. Төрийн эрх мэдлийн цорын ганц эх сурвалж нь хууль гаргах, дайтах, найрамдах зэрэг хязгааргүй эрх эдлэж асан дарангуйлагч Ф.Франко болж байлаа. Улс орныг удирдан чиглүүлэх үүрэгтэй засгийн газар каудильо буюу удирдагчийн бүрэн хяналтад байв. Франко төрийн ямар нэгэн байгууллагын зөвшөөрөлгүйгээр сайд нар болон төрийн өндөр албан тушаалтнуудыг томилох юм уу чөлөөлдөг байв. Төрийн тэргүүний хувьд засгийн газрын тэргүүнийг хавсран хашиж байжээ. Тэрээр засгийн газрын үйл ажиллагаанд чиглэл өгч, улсын гадаад, дотоод бодлогыг тодорхойлохын зэрэгцээ засгийн газрын хуралдаанд хүссэн цагтаа сууж, сайд нарыг өөрийн үзэмжээр томилж чөлөөлөх эрхтэй байв. Франко Кортес буюу хууль тогтоох хурлаас гаргасан хууль тогтоомжийг батлах эсвэл няцаах, буцаан хэлэлцүүлэгт оруулах бүрэн эрхтэй. Хууль тогтоох хурал нь хууль боловсруулах, баталж гаргах эрхээ улсын тэргүүн каудильотой хуваалцана. Үүнээс гадна, хууль санаачлах эрх ихэнхдээ засгийн газар, түүний тэргүүнээс гарах бөгөөд энэ тохиолдолд хууль тогтоох хурал нь бэлгэдлийн чанартай болж хувирдаг байна. Испаны хууль тогтоох хурал Кортес нь эрх, үүргийн хувьд хязгаарлагдмал шинжтэй байх бөгөөд бүтэц, бүрэлдэхүүн нь бүс нутаг, орон нутгийн төлөөллийг тэгш хэмтэй оруулах бус, харин засгийн газрын тэргүүн генерал Ф. Франкогийн санал болгосон төлөөллөөс бүрдэх замаар бий болдог байжээ. Зарим тохиолдолд сайд нар, их сургуулийн захирал зэрэг албан тушаал харгалзсан төлөөлөл оруулдаг байв.
Research Interests:
Дэлхийн улс төрийн бодлого шинэ шатанд дэвшин орж, түүх төгсөх, үндэсний төр улсуудын уламжлалт сөргөлдөөнд эргэн орох, трайбализмаас даяарчлал хүртэлх олон хандлагын нөлөөгөөр үндэсний төр улс мөхөх гэх мэт түүний ирээдүйн дүр төрхийн... more
Дэлхийн улс төрийн бодлого шинэ шатанд дэвшин орж, түүх төгсөх, үндэсний төр улсуудын уламжлалт сөргөлдөөнд эргэн орох, трайбализмаас даяарчлал хүртэлх олон хандлагын нөлөөгөөр үндэсний төр улс мөхөх гэх мэт түүний ирээдүйн дүр төрхийн боломжит хувилбаруудад эрдэмтэд бид бүхний анхаарлыг хандуулах болсон. Эдгээр үзэл бодлууд өнөөгийн бодит байдлыг тал бүрээс нь судлаж авч үзэхийг оролдсон байна. Гэвч асуудлын хамгийн гол, чухал талыг орхигдуулжээ.
Өнөөгийн дэлхий дахины зөрчил мөргөлдөөний үндсэн эх сурвалж нь үзэл суртал ч тэр, эдийн засаг ч тэр биш гэж миний бие бодож байна. Хүн төрөлхтнийг зааглан хуваахын зэрэгцээ зөрчил мөргөлдөөний эх сурвалж болсоор байх гол хил хязгаарыг соёл тодорхойлох болно. Үндэсний төр улс олон улсын харилцааны гол хөдөлгөгч хүч хэвээр үлдэх ч дэлхийн улс төрийн бодлогод нөлөөлөх томоохон зөрчил мөргөлдөөн олон янзын соёл иргэншилд багтах бүлэг, үндэстнүүдийн дунд өрнөх болно. Соёл иргэншлийн мөргөлдөөн дэлхийн улс төрийн бодлогын давамгайлагч хүчин зүйл болно. Соёл иргэншил дундын хуваагдлын шугам – ирээдүйн фронтын шугам мөн.
Айсуй цагийн соёл иргэншил хоорондын зөрчил мөргөлдөөн – нь өнөөгийн дэлхий дахины зөрчил мөргөлдөөний эцсийн шат байх болно. Орчин үеийн олон улсын харилцааны тогтолцоог бий болгосон Вестфалийн энх тайвны дараах хагас зуун жилийн хугацаанд Өрнөдөд зөрчил мөргөлдөөн их төлөв эдийн засгийн хүчин чадлаа зузаатгаж, зэвсэгт хүчнээ хүчирхэгжүүлэхийн зэрэгцээ төрийн албаа сайжруулах гэсэн, хамгийн гол нь, өөртөө шинэ эзэмшил нэгтгэхийг эрмэлзсэн эзэн хаад – ван, улсын эзэн, хэмжээт цаазат болон хэмжээгүй эрхт захирагчдын хооронд өрнөж байв. Уг үйл явц нь үндэсний төр улс үүсэхэд хүргэсэн бөгөөд Францын агуу их хувьсгалаас эхлэн зөрчил мөргөлдөөний үндсэн шугам захирагчдын дунд төдийгүй үндэстнүүдийн хооронд шатлан өргөжсөн. 1793 онд Р. Р. Палмер (R. R. Palmer)-ын үгээр «эзэн хаадын дундах дайн эцэслэж, ард түмнүүдийн дундах дайн эхэлсэн байна» (The wars of kings were over; the wars of peoples had begun).
Research Interests:
XX зууны 70, 80-аад оны сүүл үе гэхэд дэлхийн улс орнуудад “улсын салбарын шинэ удирдлага” (Батсүх, 2009, хууд. 7) үзэл баримтлал үүссэнтэй холбоотойгоор улс төрийн нөлөөллөөс ангид төрийн албаны үзэл санаа (захиргааны шинэтгэлийн... more
XX зууны 70, 80-аад оны сүүл үе гэхэд дэлхийн улс орнуудад “улсын салбарын шинэ удирдлага” (Батсүх, 2009, хууд. 7) үзэл баримтлал үүссэнтэй холбоотойгоор улс төрийн нөлөөллөөс ангид төрийн албаны үзэл санаа (захиргааны шинэтгэлийн хүрээнд) шинэ агуулга, хэлбэрээр хөгжих болсон. Иргэдийн төр засагт итгэх илтгэл буурч, үүнээс улбаалан төрийн удирдлагыг шинэтгэн сайжруулах хэрэгцээ бий болсон нь төрийн албыг улс төрийн нөлөөллөөс зааглах үзэл санаа хөгжих, хэрэгжих таатай нөхцөл болж өгчээ.
Research Interests:
Research Interests:
Research Interests:
Research Interests:
БНХАУ-ын засгийн газар, Хятадын Коммунист Намын бодлогыг дэмжигч Хонконг дахь хятад хэлээр гардаг Wen Wei Po (文匯報) сонин 2013 оны дугаартаа " Дундад Улсын ирэх 50 жилд хийх зургаан дайн " гэсэн нийтлэл бичсэн байна. Уг нийтлэлд Хятадын... more
БНХАУ-ын засгийн газар, Хятадын Коммунист Намын бодлогыг дэмжигч Хонконг дахь хятад хэлээр гардаг Wen Wei Po (文匯報) сонин 2013 оны дугаартаа " Дундад Улсын ирэх 50 жилд хийх зургаан дайн " гэсэн нийтлэл бичсэн байна. Уг нийтлэлд Хятадын геополитик эрх ашигтай холбоотойгоор үүсч болох ирээдүйн боломжит зургаан дайны талаар дурдсан байна. Ялдамд, уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Research Interests:
Энэхүү бүтээлд эрх зүйн онолын үндсэн ойлголтуудыг тодорхой авч үзсэн болно.
Монгол улсын ШУА, Түүхийн Хүрээлэнгээс эрхлэн гаргасан Монгол улсын түүх сурах бичгийн эл ботьд XX зууны Монголын түүхиийг авч үзсэн болно.
Монгол улсын ШУА, Түүхийн Хүрээлэнгээс эрхлэн гаргасан Монгол улсын түүх сурах бичгийн эл ботьд XVII-XX зууны улс төрийн түүхийг хамруулсан болно
Монгол улсын ШУА, Түүхийн Хүрээлэнгээс эрхлэн гаргасан Монгол улсын түүх сурах бичгийн эл ботьд XIV-XVII зууны үеийн Монголын түүхийг хамруулан бичсэн болно.
Монгол улсын ШУА, Түүхийн Хүрээлэнгээс эрхлэн гаргасан сурах бичгийн эл ботьд XIII-XV зууны үеийн Монгол түүхийн үйл явдлыг гаргаж ирсэн болно.
Монгол улсын ШУА, Түүхийн Хүрээлэнгээс эрхлэн гаргасан Монгол улсын түүх таван боть цувралын эхний ботьд нэн эрт үеэс XII зуун хүртэлх түүхэн үйл явдлыг багтаасан болно
Монголын түүхийн тулгуур эх сурвалж
Research Interests:
Монгол хэл шинжлэлийн сонгодог бүтээл
Research Interests:
Монголын түүхийн тулгуур бичиг
Research Interests:
Монголын түүхийн тулгар бичиг
Research Interests:
Хэл шинжлэл
Хэл шинжлэлийн тулгуур бүтээл
Түүхийн тулгуур эх сурвалж
Энэхүү гарын авлагад газрын тухай ойлголт, газар өмчлөх, ашиглах, эзэмших харилцаа, түүний суурь үндсийн талаар өгүүлсэн болно.
Монголын түүхийн тулгар эх сурвалж
Монгол хэлний тайлбар толь
Монголын түүхийн тулгар сурвалж бичиг
Монголын түүхийн тулгар сурвалж бичиг
Монголын түүхийн тулгар сурвалж бичиг
Монголын түүхийн тулгар сурвалж бичиг
Монголын түүхийн тулгар сурвалж бичиг
Түүхийн сурвалж бичиг
Монголын түүхийн тулгар сурвалж бичиг
Монголын түүхийн тулгар сурвалж бичиг
Монголын түүхийн тулгар сурвалж бичиг
Монголын түүхийн тулгар сурвалж бичиг
Монголын түүхийн тулгар сурвалж бичиг
Монгол улсын түүхийн тулгар бичиг
Монголын түүхийн тулгар сурвалж бичиг
Research Interests:
Түүхийн тэмдэглэл төдийгүй монголчуудын оюуны баялгийн өргөн цар хүрээг хамран тал бүрийн мэдлэг ухааныг шингээж, түүх, хууль цааз, уран зохиол, шашин суртахуунаас аваад утга зохиолын олон төрөл зүйлийг яруу тансаг бичгийн хэлээр хамтад... more
Түүхийн тэмдэглэл төдийгүй монголчуудын оюуны баялгийн өргөн цар хүрээг хамран тал бүрийн мэдлэг ухааныг шингээж, түүх, хууль цааз, уран зохиол, шашин суртахуунаас аваад утга зохиолын олон төрөл зүйлийг яруу тансаг бичгийн хэлээр хамтад цогцлоон туурвидаг нь монголын уламжлалт түүх бичлэгийн өвөрмөц онцлог билээ. Энэ онцлогийг бүрэн тусгасан түүх, хэл шинжлэлийн чухаг дурсгал бол Саган Цэцэн хунтайжийн бичсэн "Хаадын үндэсний эрдэний товч" юм.
Энэхүү бүтээл нь XX зууны дэлхийн улс төрийн бодлогод нөлөө үзүүлж асан томоохон улс төрчдын намтар, цадигийн тайлал бөгөөд ямар нэгэн шинжлэх ухаанжсан тайлбар, нэмэлт үгүй болно. Уг бүтээлийг их, дээд сургуульд... more
Энэхүү бүтээл нь XX зууны дэлхийн улс төрийн бодлогод нөлөө үзүүлж асан томоохон улс төрчдын намтар, цадигийн тайлал бөгөөд ямар нэгэн шинжлэх  ухаанжсан тайлбар, нэмэлт үгүй болно.
        Уг бүтээлийг их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд тэрчлэн судлаачид болон түүх, улс төр, нийгмийн асуудлыг шимтэн сонирхогч хэн бүхэнд зориулан бичив.
Research Interests:
Энэхүү цуврал дээж бичиг нь дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний түүхийн асуудлыг авч үзэхийг оролдсон байх бөгөөд ингэхдээ эрт, дундад, өнөө гэсэн гурван цагийн хэлхээнд сэтгэгчдийн бүтээлүүдийг дээжлэн авсан болно. Уг бүтээлийг их,... more
Энэхүү цуврал дээж бичиг нь дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний түүхийн асуудлыг авч үзэхийг оролдсон байх бөгөөд ингэхдээ эрт, дундад, өнөө гэсэн гурван цагийн хэлхээнд сэтгэгчдийн бүтээлүүдийг дээжлэн авсан болно.
Уг бүтээлийг их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд тэрчлэн судлаачид болон улс төр, эрх зүйн сэтгэлгээний түүхийг шимтэн сонирхогч хэн бүхэнд зориулан бичив.
Research Interests:
Энэхүү бүтээлийг манай орны улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр ерөнхий, суурь мэдлэг олгодог их, дээд сургуулиудад ашиглагдах гарын авлага хэлбэрээр зохиосон ба ингэхдээ уг шинжлэх ухааны суурь ухагдахууныг бүрэн хамруулах зарчмыг... more
Энэхүү бүтээлийг манай орны улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр ерөнхий, суурь мэдлэг олгодог их, дээд сургуулиудад ашиглагдах гарын авлага хэлбэрээр зохиосон ба ингэхдээ уг шинжлэх ухааны суурь ухагдахууныг бүрэн хамруулах зарчмыг баримталсан болно.
Уг бүтээлийг их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд тэрчлэн судлаачид болон улс төр судлалын асуудлыг шимтэн сонирхогч хэн бүхэнд зориулан бичив.
Research Interests:
Research Interests:
XVIII зууны Францын оюун санааны нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч, нийгэм-улс төрийн сэтгэгч нь Франсау-Мари Аруэ Вольтер болно. Өдгөө түүний мэндэлсний 328 жилийн ой тохиож байна. Тэрээр 1694 оны арваннэгдүгээр сарын 21 нд Париж хотноо... more
XVIII зууны Францын оюун санааны нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч, нийгэм-улс төрийн сэтгэгч нь Франсау-Мари Аруэ Вольтер болно. Өдгөө түүний мэндэлсний 328 жилийн ой тохиож байна.
Тэрээр 1694 оны арваннэгдүгээр сарын 21 нд Париж хотноо нотаритч Франсуа Аруэ, эрүүгийн хэргийг шүүн таслах газрын бичиг хэргийн ажилтны охин Мари Маргэрит Домар нарын гэрт лагшин мэндэлжээ. Таван хүүхэдтэй айлын отгон хүүхэд байсан гэдэг. Долоо нас хүрэхэд түүний эх ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. 1711 онд Париж хотноо Иезуит коллеж дүүргэж, эцгийн зөвлөсний дагуу хууль цаазын мэргэжил эзэмшихээр Гааг хотноо хууль эрх зүйн сургуульд элсэн оржээ. Гэвч яруу найраг, утга зохиолын ажил шимтэн сонирхох болсон байна. Түүний уг үйлдэлд эхийнх нь садангийн хүн болох католиг шашны гэгээн эцэг Шатонэф ихээхэн нөлөөлсөн гэдэг. Тэрээр Вольтерийн утга зохиолын ажлын дэмжин хөхиүлэхийн зэрэгцээ Вандомын захирагчийг тойрон нэгдсэн Ариун сүм гэх язгууртны утга зохиолын бүлгэмд элсэн ороход нь дэмжлэг үзүүлжээ.
Research Interests:
Research Interests:
Research Interests:
Шинжлэх ухаан, технологи хурдтай хөгжихийн хэрээр хүн хоорондын харилцаа, түүнийг судлах ухаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орж байна. Үүнтэй холбоотойгоор XXI зуунд Монгол улсын үсрэнгүй хөгжлийн чухал багана болсон төрийн албан хаагчдад... more
Шинжлэх ухаан, технологи хурдтай хөгжихийн хэрээр хүн хоорондын харилцаа, түүнийг судлах ухаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орж байна. Үүнтэй холбоотойгоор XXI зуунд Монгол улсын үсрэнгүй хөгжлийн чухал багана болсон төрийн албан хаагчдад чадвар, хандлагаас гадна мэдлэгийн өргөн цараатай эрэл, хайгуул хийх шаардлага үүсэж байна.
Research Interests:
Их, дээд сургуулийн төрийн захиргааны мэргэжлээр суралцаж буй эрхэм оюутнуудын энэ өдрийг амрыг эрье. Шинжлэх ухаан, технологи хурдтай хөгжихийн хэрээр хүн хоорондын харилцаа, түүнийг судлах ухаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орж байна.
Research Interests:
Анагаах ухааны философийн тухай асуудал одоогоос 2500 орчим жилийн өмнө эртний Грек-Ромын хайв сэтгэгчид болох Платон, Аристотель, Хиппократ нараас эхтэй гэж үздэг. Гэвч шинжлэх
Research Interests:
Бразили улс төрт ёсны түүхэндээ нийтдээ долоон үндсэн хууль мөрдөж ирсэн байх юм. Өнөөгийн үндсэн хууль 1988 оны аравдугаар сарын 5 нд батлагдсан долоо дахь үндсэн хууль болно. 1822 онд Бразили улс Португалийн ноёрхлыг түлхэн унагаж,... more
Бразили улс төрт ёсны түүхэндээ нийтдээ долоон үндсэн хууль мөрдөж ирсэн байх юм. Өнөөгийн үндсэн хууль 1988 оны аравдугаар сарын 5 нд батлагдсан долоо дахь үндсэн хууль болно. 1822 онд Бразили улс Португалийн ноёрхлыг түлхэн унагаж, эзэнт гүрнийг тунхагласан түүхтэй. 1814 оны Францын, 1822 оны Портулгалийн үндсэн хуулиас үлгэр авч эзэн хаан I Пэдро анхны үндсэн хуулийг боловсруулсан байдаг. Үзэл санааны хувьд либерал өнгө аяс хадгалсан уг хууль эзэн хаанд улс орноо удирдах, нийгмийн дэг журмыг хангах боломж олгосоноороо онцлогтой юм. 1824 оны үндсэн хууль төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, шууд бус сонгуулийн тогтоцыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх, хяналтын гэх дөрвөн хэсэгт хуваарилсан байна. Үүний зэрэгцээ улсын тэргүүн эзэн хаанд засгийн газар, хууль тогтоох хурлыг тараах, төрийн өндөр албан тушаалтныг томилж, чөлөөлөх тэргүүтэн өргөн эрх эдлүүлэхээр тусгасан байна. Сэцдийн Зөвлөл гэж нэрлэгдсэн эзэнт улсын хууль тогтоох хурал хоёр танхимтай. Төлөөлөгчдийн Танхим буюу доод танхим байхын зэрэгцээ доод танхимаас гаргаж өгсөн саналыг дагуу эзэн хаанаас томилогдсон сенатороос бүрдэх Сенатын Танхим буюу дээд танхим байна. Эзэн хаан I Пэдро улсын анхдугаар үндсэн хуулийг 1824 оны гуравдугаар сарын 25 нд баталж, Сэцдийн Зөвлөлийг 1826 оны тавдугаар сард хуралдуулж байжээ. Сүүлээр уг үндсэн хуульд 1834 оны наймдугаар сарын 12 нд, 1840 онд, 1841 онд тус тус нэмэлт өөрчлөлт орж байжээ.
Research Interests:
Полибий (Грек хэлээр: Πολύβιος, Латин хэлээр: Polybius; МЭӨ 200 оны орчим Аркади, Мегалопол хот — МЭӨ 120 оны орчим мөн тэнд) — болбоос эртний Грекийн түүхч, төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин, МЭӨ 220-МЭӨ 146 онуудын хооронд Ром, Грек,... more
Полибий (Грек хэлээр: Πολύβιος, Латин хэлээр: Polybius; МЭӨ 200 оны орчим Аркади, Мегалопол хот — МЭӨ 120 оны орчим мөн тэнд) — болбоос эртний Грекийн түүхч, төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин, МЭӨ 220-МЭӨ 146 онуудын хооронд Ром, Грек, Македони, Бага Ази болон бусад бүс нутгуудад өрнөсөн үйл явцыг нэг бүрчлэн хураан өгүүлсэн 40 дэвтэр бүхий «Дэлхий дахины ойллого түүх» («The Histories») нэрт бүтээлийг зохиогч нэгэн юм. Харамсалтай нь, энэхүү бүтээлээс өнөө бидний үед ердөө 5 дэвтэр нь уламжлагдан иржээ. Полибий хот-улсдаа нэр нөлөө бүхий язгууртны гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг Ликорт (Lycortas)
Research Interests:
Бразил нь дэлхийн томоохон орнуудын нэг бөгөөд Латин Америктаа газар нутаг, хүн амын хэмжээгээр тэргүүлдэг улс билээ. Хүн ам нь 205.7 сая бөгөөд нийт 8547.4 мянган км 2 газар нутагтай. Хүн амын жилийн дундаж өсөлт 1.4%. Хүн амын бүтэц... more
Бразил нь дэлхийн томоохон орнуудын нэг бөгөөд Латин Америктаа газар нутаг, хүн амын хэмжээгээр тэргүүлдэг улс билээ. Хүн ам нь 205.7 сая бөгөөд нийт 8547.4 мянган км 2 газар нутагтай. Хүн амын жилийн дундаж өсөлт 1.4%. Хүн амын бүтэц бүрэлдэхүүнийг авч үзвэл 55%-ийг европчууд, 40%-ийг мулатууд, 5 гаруй хувийг хар арьстнууд, ердөө 0.1%-ийг нутгийн уугуул иргэд болох улаан арьстнууд эзэлдэг. Хүмүүсийн дундаж наслалт 72 болно (Эрэгтэйчүүд 68, эмэгтэйчүүд 76 насладаг). Үндсэн шүтлэг католиг шашин бөгөөд нийт хүн амын 70 орчим хувь нь шүтдэг. Харин 13% нь протестант урсгалыг, 2% нь бусад шашныг шүтнэ. Хүн амын боловсролын түвшин харьцангуй өндөр, 86% нь бичиг үсэгт тайлагдсан. Одоогоор 2.5 сая хүн их, дээд сургуульд сурч байна. Бразилид Сан Паулу их сургууль, Рио-де-Жанейрогийн холбооны их сургууль гэсэн дэлхийн хэмжээний хоёр том эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны төв оршдог. Бразил бол хурдацтай хөгжиж буй хөдөө аж ахуй – аж үйлдвэрийн орон юм. ДНБ-ий жилийн дундаж өсөлт ойролцоогоор 3% болно. Улс оронд хүнд машин механизмийн бүхэл бүтэн салбар үүсч байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн ололт, амжилттай зэрэгцээд тодорхой салбар дагнасан хямрал гарах болсон. Өнөөгийн засгийн газар улс орны нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, ажилгүйдлыг багасгах, орлогын тэгш бус байдлыг бууруулахыг эрмэлзэж байна. Инфляцийн жилийн дундаж өсөлт харьцангуй бага тул засгийн газрын зүгээс эдийн засгийн бодлогоо амжилттай хэрэгжүүлэх үндсэн нөхцөл бүрдсэн гэж үзэж болох талтай. Бразилийн хөрөнгө оруулалт бүс нутгийн бусад орнуудын эдийн засгийн салбарт хүч түрж байгаа нь тус улсын Латин Америкийн бүс нутагт үзүүлэх жин нөлөө тасралтгүй өсөхөд нөлөөлжээ. Ашигт малтмалын арвин нөөц бүхий тэргүүлэх арван орны нэгт Бразил багтдаг нь тус улсын эдийн засгийн хурдацтай өсөлтөд эерэг нөлөөлөл үзүүлсэн байна. Нийт 80 гаруй төрлийн ашигт малтмал олзворлож байгаагаас чулуун нүүрсний нөөцөөр дэлхийд хоёрдугаарт, алтны нөөцөөр гуравт бичигдэж байна. Бразил өөрийн нефтийн хэрэгцээний 90%-ийг дангаараа хангадаг улс юм. Өнгөт металл, машин
Research Interests:
П. Шаран нь Энэтхэгийн нэр цолгорсон улс төр судлаач нэгэн болно. Энэ удаад түүний "Харьцуулсан улс төр судлалын онол" (Theory of Comparative Politics) бүтээлийн бүлгийг дээжлэн хүргэж байна. Таалан болгооно уу. ЭЛИТИЗМ Аливаа нийгэмд хүн... more
П. Шаран нь Энэтхэгийн нэр цолгорсон улс төр судлаач нэгэн болно. Энэ удаад түүний "Харьцуулсан улс төр судлалын онол" (Theory of Comparative Politics) бүтээлийн бүлгийг дээжлэн хүргэж байна. Таалан болгооно уу. ЭЛИТИЗМ Аливаа нийгэмд хүн амын олонхыг захирах цөөнх оршин байдаг тухай элитийн үзэл баримтлалыг Италийн социологич В. Парэто (1848-1923 он), Г. Моска (1858-1941 он) нар хөгжүүлсэн байна. Элитийн судалгаа улс төрийн шинжлэх ухааны хүрээнд багтаж, XIX зууны шувтарга XX зууны эхэн үед бүрэлдэхүүн хэсэг нь болжээ. Либерал нийгэм дэх элитийн улс төрийн чиг үүргийн тухай асуудлыг XIX зууны шувтарга үед нээлттэйгээр авч үзэж, улс төрийн шинжлэх ухаан, социологи, улс төрийн болон нийгмийн сэтгэлгээний томоохон чиглэл болсон байна. Элитйн тухай үзэл санааны хэлэлцүүлэгт улс төрийн институт, улс төрийн зан үйл, улс төрийн засаглал, улс төрийн үзэл суртал гэх мэт ойлголтууд томоохон байр суурь эзэлдэг байна. Элитийн онол Парэто. Элит гэдэг нь Парэтогийн үзсэнээр, засаглал, баялаг, мэдлэг гэх мэт нийгмийн үнэт зүйл буюу бүтээгдэхүүнээр хэмжигдэх тодорхой шатанд хамгийн дээд эрэмбийн байр суурь эзэлдэг этгээдийг оноочилсон үнэлэмжгүй ухагдахуун юм. Нийгмийн дээд давхарга нь түүний үзсэнээр засгийн газрыг бүрдүүлэхэд шууд болон шууд бусаар оролцох засаглагч элит, засаглагч бус элит гэсэн хоёр хэсгээс бүрддэг байна (302-р хуудас). Парэто элитийн зонхилогч "үлдмэрүүд" (МУИС-ийн гэрган, доктор, профессор Ч. Өлзийсайхан авхайн орчуулгад остаток хэмээхийг "үлдэж ирсэн" гэж монголчилсон байх (Өлзийсайхан 2012, 5) бөгөөд эрхэм багшийн саналтай утга дайлган үлдмэр гэж толмочлов)-ийг өөрчлөх элитийн халаа, сэлгээний үзэл баримтлалыг боловсруулсан байна. Энэ нь бататган бэхжүүлэгчид шинийг эрэлхийлэгчдийг, шинийг эрэлхийлэгчид бататган бэхжүүлэгчдийг орлох онол юм. "Элитийн уналт, өсөлт" нэрт алдарт бүтээлдээ Парэто "Хүн төрөлхтний түүх гэгч элитийн байнгын халаа, сэлгээний түүх болно: Нэг хэсэг нь өсөж өндийж байхад өөр нэг хэсэг нь унаж доройтож байдаг" гэж бичжээ. Халаа, сэлгээний шалтгааныг дайн, элит нөхөн үйлдвэрлэх явцад үүсэх билэг чадварыг хомсдол гэж нэрлэжээ. Дайн бол хүн амын олонхтой харьцуулахад элитийн үлэмжхэн хэсгийг үгүй хийх зүйл юм. Хүн амын бусад хэсгээ бодвол хүүхэд цөөхөн байдаг тул элитийн гэр бүл устах хандлагатай байдаг. Товчоор хэлбэл, нэг хэсэг элит нөгөөгөөр солигдож байдаг. Солигдох үндсэн нөхцөл нь элитийн шинжид байх сэтгэл зүйн өөрчлөлтийн туслалцаатайгаар бий болно. Энэ ч учраас уг хандлагыг сэтгэл зүйн хандлага гэж нэрлэдэг (303-р хуудас). Парэтогийн гол ололт нь хүмүүс оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөрч зан, нэр алдарт дурлах хандлага, оюун санааны чадавх, гуа зүйн хүмүүжлийн хувьд харилцан адилгүй байдаг гэдгийг тогтоосонд оршино. Тийм ч учраас нийгэм өөрөө олон бүрдэлт шинжтэй байдаг. Тэрээр нийгмийн элитийг засаглагч болон засаглагч бус гэж ангилсан байх бөгөөд цөөнхийн чухам үүрэг нь нийгмийн улс төрийн үйл хэргийг хөтлөн явуулахад оршино гэжээ. Элит уналтад орох үед элит бус давхарга элитийн үүргийг гүйцэтгэх болно. Ийнхүү түүх өөрөө "язгууртны булш" болж байдаг. Гэвч элитийн халаа, сэлгээний зарчим нь хуучин элит унахтай зэрэгцээд нийгэм бүхэлдээ уналтад орно гэдгийг илэрхийлдэггүй байна.
Research Interests:
Бразили улс төрт ёсны түүхэндээ нийтдээ долоон үндсэн хууль мөрдөж ирсэн байх юм. Өнөөгийн үндсэн хууль 1988 оны аравдугаар сарын 5 нд батлагдсан долоо дахь үндсэн хууль болно. 1822 онд Бразили улс Португалийн ноёрхлыг түлхэн унагаж,... more
Бразили улс төрт ёсны түүхэндээ нийтдээ долоон үндсэн хууль мөрдөж ирсэн байх юм. Өнөөгийн үндсэн хууль 1988 оны аравдугаар сарын 5 нд батлагдсан долоо дахь үндсэн хууль болно. 1822 онд Бразили улс Португалийн ноёрхлыг түлхэн унагаж, эзэнт гүрнийг тунхагласан түүхтэй. 1814 оны Францын, 1822 оны Портулгалийн үндсэн хуулиас үлгэр авч эзэн хаан I Пэдро анхны үндсэн хуулийг боловсруулсан байдаг. Үзэл санааны хувьд либерал өнгө аяс хадгалсан уг хууль эзэн хаанд улс орноо удирдах, нийгмийн дэг журмыг хангах боломж олгосоноороо онцлогтой юм. 1824 оны үндсэн хууль төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, шууд бус сонгуулийн тогтоцыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх, хяналтын гэх дөрвөн хэсэгт хуваарилсан байна. Үүний зэрэгцээ улсын тэргүүн эзэн хаанд засгийн газар, хууль тогтоох хурлыг тараах, төрийн өндөр албан тушаалтныг томилж, чөлөөлөх тэргүүтэн өргөн эрх эдлүүлэхээр тусгасан байна. Сэцдийн Зөвлөл гэж нэрлэгдсэн эзэнт улсын хууль тогтоох хурал хоёр танхимтай. Төлөөлөгчдийн Танхим буюу доод танхим байхын зэрэгцээ доод танхимаас гаргаж өгсөн саналыг дагуу эзэн хаанаас томилогдсон сенатороос бүрдэх Сенатын Танхим буюу дээд танхим байна. Эзэн хаан I Пэдро улсын анхдугаар үндсэн хуулийг 1824 оны гуравдугаар сарын 25 нд баталж, Сэцдийн Зөвлөлийг 1826 оны тавдугаар сард хуралдуулж байжээ. Сүүлээр уг үндсэн хуульд 1834 оны наймдугаар сарын 12 нд, 1840 онд, 1841 онд тус тус нэмэлт өөрчлөлт орж байжээ.
Research Interests:
Research Interests:
Хүүхдийн сэтгэцийн хөгжил нь сэтгэл судлалын ухааны онцгой төрөл болох хүүхдийн сэтгэл судлалын судлах зүйл юм. Хүүхдийн сэтгэл судлал нь XIX зууны сүүл үеэс харьцуулсан сэтгэл судлалын салбар хэлбэрээр хөгжсөн бөгөөд харьцангуй сүүл үед... more
Хүүхдийн сэтгэцийн хөгжил нь сэтгэл судлалын ухааны онцгой төрөл болох хүүхдийн сэтгэл судлалын судлах зүйл юм. Хүүхдийн сэтгэл судлал нь XIX зууны сүүл үеэс харьцуулсан сэтгэл судлалын салбар хэлбэрээр хөгжсөн бөгөөд харьцангуй сүүл үед үүссэн мэдлэгийн төрөл болно. Гэхдээ энэ үйл явцыг болзолт шинжээр авч судлах хэрэгтэй. Учир нь хүүхдийн сэтгэл судлал бие даасан шинжлэх ухааны мэдлэг болохоос өмнө энэ асуудалд олон судлаачид анхаарал хандуулж иржээ. Тухайлбал, Францын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгч Ж. Ж. Руссо (1712-1778 он) «Эмиль, буюу хүмүүжлийн тухай» гэх бүтээлдээ хүмүүс хүүхдэд насан хүрсэн хүнээс илүү анхаарал хандуулж, анхаарч байдаг тухай бичжээ. Ялдарт нь төрөхөөс аваад хүүхдийн хүмүүжилд анхаарч байх хэрэгтэй бөгөөд ингэхдээ авьяас чадвар, нас зүйн онцлогийг харгалзан үзвэл зохино гэсэн санааг гаргажээ. Хүүхдийн сэтгэцийн үйл явцын судалгаа анхандаа өдрийн тэмдэглэл хөтлөх замаар бий болсон тодорхой нэг хүүхдийн сэтгэцийн хөгжилд хамаарах үйл явцыг баримтжуулах хэлбэрээр хийгдэж байжээ. Ийм бүтээлийн нэг нь Германы эрдэмтэн Д. Тидэманы 1787 онд бичсэн «Хүүхдийн оюун санааны хөгжилд хийсэн ажиглалт» нэртэй зохиол юм. Тэрээр уг бүтээлдээ төрөхөөс 3 нас хүртэлх хүүхдийн хөгжлийг ажиглалтын үр дүнг тусгасан байна. Хүүхдийн сэтгэл судлал шинжлэх ухааны мэдлэг болохын хувьд XIX зууны хоёрдугаар хагаст бий болоход олон хүчин зүйл нөлөөлжээ. Нэгдүгээрт, Ж. Ламарк, Ч. Дарвин нартай холбоотойгоор биологийн салбарт томоохон нээлтүүд бий болсон нь уг үйл явцад нөлөөлсөн байна. Хоёрдугаарт, хүний сэтгэцийн үйл ажиллагааны шинэ мэдлэгийг баяжуулсан ерөнхий, тэр дундаа туршлагын сэтгэл судлалын эрчимтэй хөгжил нь хүүхдийн сэтгэл судлалд тусгалаа үзүүлсэн. Эцэст нь, аж үйлдвэржилтийн хөгжил, нийгмийн амьдралын шинэ нөхцөл нь сургуулийн орчинд хүүхэд сурган, хүмүүжүүлэх шаардлагыг бий болгосон бөгөөд ингэснээр хүүхдийн сэтгэцийн онцлогийг судлах, танин мэдэх хэрэгцээ үүссэн нь дээрх үйл явцад нөлөөлжээ. Сургалтын онцлог, хэрэглэгдэх аргыг танин мэдэх үүднээс хүүхдийн сэтгэцийн хөгжлийн үе шат, ерөнхий механизмыг судлах шаардлага үүссэн. Хүүхдийн сэтгэл судлалын салбарт томоохон хэмжээний судалгааны ажил өрнөхөд Берлины их сургуулийн профессор, Германы эрдэмтэн-эмбриологич Тиэрри Уильям Прэйэр (1841-1897 он) чухал
Research Interests:
Өрнө Дахины нийгэм-улс төрийн сэтгэлгээнд томоохон хувь нэмэр оруулсан суутан олон байдаг. Тэдний нэг нь Холландын гүн ухаантан, улс төрийн сэтгэгч Барух Спиноза болно. Тэрээр 1632 оны арваннэгдүгээр сарын 24 нд Португали нутгаас дайжин... more
Өрнө Дахины нийгэм-улс төрийн сэтгэлгээнд томоохон хувь нэмэр оруулсан суутан олон байдаг. Тэдний нэг нь Холландын гүн ухаантан, улс төрийн сэтгэгч Барух Спиноза болно. Тэрээр 1632 оны арваннэгдүгээр сарын 24 нд Португали нутгаас дайжин ирсэн худалдаачин гаралтай Сефардийн еврей гэр бүлд Амстэрдам хотноо мэндэлжээ. Михаэл Габриэл Алварэс, Ханна Дэбор де Спиноза нарын гэр бүл нийтдээ таван хүүхэдтэй байсан гэдэг. Барухыг дөнгөж 6 настай байхад эх нь сүрье өвчний улмаас бие баржээ. Эц-Хаим нэртэй Еврей сургуульд сурч, шашны сайн боловсрол эзэмшсэн ч тэрслүү нэгэн байсан тул шашны хүй элгэнээс хөөгджээ. 1670 онд бичсэн "Шашин-улс төрийн шастир" бүтээлдээ Христийн суртхаалын тулгуур бүтээл Библийг хурцаар шүүмжилж, гүн ухааны эрх чөлөөг сурталчилсан байна. Орчлон ертөнцийг цүглэгч анхдагч эд өөрөө өөрийнхөө шалтгаан болохын зэрэгцээ хэний ч гараар бүтээгдээгүй, байгалийн бүх юмсын үндэс болох хатуу зүй тогтлын үзэл санаатай Спинозагийн улс төрийн сургаал бүрэн нийцдэг. Ялдарт нь 1677 онд " Улс төрийн шастир " нэрт бүтээлээ бичиж эхэлсэн боловч дуусгаж чадалгүй хоёрдугаар сарын 21 нд Гааг хотноо бие баржээ. Бичвэрийн сэдэв улс төрийн шинжлэх ухаанд хамаарах учир дээр дурдсан хоёр зохиолын санаагаар хязгаарлая. Жам ёсны эрх гэдгийг Спиноза байгаль дэлхийн дотоод бий болж, түүний хэсэг төдийгөөр оршин байх нийцэл, зүй тогтол хэмээн ойлгосон байна. Ингэхдээ жам ёсны эрх гэдгийг өөрөө өөрийгөө хадгалж үлдэх гэсэн байгалийн чадвар, хүчтэй адилтган үзжээ. Макиавэллигийн нэгэн адил Спиноза улс төрийн онолч, гүн ухаантнуудыг хүний төрөлх мөн чанарыг бус, харахыг, мэдэхийг хүссэн бүхнээ буулгадаг цаас эрээчигч донтонгууд хэмээн үзжээ. Чухамдаа бол улс төрийн төгөлдөр, чинагш зорилго хүний мөн чанараас урган гарч төрийн бодлогын чиглүүр болж байх ёстой. Хүн төрөлхийн амин хувиа тэжээгч, алдар гавьяа эрэлхийлэгч, атгаг санаатан болно: "Өөрийнх нь сайн сайхан байдалд нөлөөлөх учраас хүмүүс бусдын ашиг сонирхлыг хамгаалдаг". "Өөрийн ашиг тусыг туйлаар бодогч зан аминч үзэлдээ хөтлөгдсний улбаа болой" хэмээн Спиноза Макиавэллигийн нэгэн адил бичжээ. Нийтээр хангалуун амьдрахын үндэс хувийн өмчөө хамгаалах явдал мөн гэсэн язгуур үнэнд улс төрийн бодлого захирагдах учиртай.
Research Interests:
Улс төрийн харилцааны социологийг Вятр нийгэм дэх улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, түүнийг хэрэгжилтийг судлах социологийн онол мөн гэж тодорхойлсон байна. “Өнөөгийн шинжлэх ухаанд улс төрийн харилцааны социологийн судлах зүйлийг... more
Улс төрийн харилцааны социологийг Вятр нийгэм дэх улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, түүнийг хэрэгжилтийг судлах социологийн онол мөн гэж тодорхойлсон байна. “Өнөөгийн шинжлэх ухаанд улс төрийн харилцааны социологийн судлах зүйлийг нарийвчлан тодорхойлсон, хэн бүхний хүлээн зөвшөөрөхүйц нийтлэг ойлголт өнөө хэр бий болж чадаагүй байна. Хамгийн өргөн утгаар авч үзвэл улс төрийн харилцааны социологи гэдэг нь улс төрийн бодлогын мөн чанарыг илэрхийлэгч эрх мэдлийн төлөөх тэмцэл, эрх мэдлийн хэрэгжилтийг судлаж тайлбар өгөх социологийн онолын хэсэг мөн” (Вятр, 1979, хууд. 21).
Research Interests:
XVII-XVIII зууны үеийн цолгорсон улс төрийн сэтгэгч, гүн ухаантан, хувьсгалт ардчилсан үзлийг номлогч, үл гүйцэлдэх коммунист онолыг хөгжүүлэгч нэгэн бол Жан Мелье (Jean Meslier, 1664-1729 он) билээ. Мелье 1664 оны зургаадугаар сарын 15... more
XVII-XVIII зууны үеийн цолгорсон улс төрийн сэтгэгч, гүн ухаантан, хувьсгалт ардчилсан үзлийг номлогч, үл гүйцэлдэх коммунист онолыг хөгжүүлэгч нэгэн бол Жан Мелье (Jean Meslier, 1664-1729 он) билээ. Мелье 1664 оны зургаадугаар сарын 15 нд Арденна нутгийн Мазерни тосгонд нэхмэлчний гэрт мэндэлсэн. Бага наснаас латин хэлнээ зэгсэн боловсорсон учир эцгийн зөвлөсний дагуу 1689 оны нэгдүгээр сард Шампаны хийдэд санваартан болжээ. Гэхдээ Мелье бүх насаараа атиест нэгэн байсан юм. Өөрийн үзэл баримтлалд хатуу зогсч, нийгмийн бурангуй, шударга бус бүхэнтэй эрс шийдвэртэй тэмцэл өрнүүлсэн нь Мельегийн амьдралд гунигтайгаар нөлөөлсөн байдаг. Шахалт, хавчилт, хардлага, сэрдлэгэд автсан Мелье үхэл ойрхон байгааг мэдэрч, өөрийн үзэл санааг хойч үед үлдээх зорилгоор «Гэрээслэл» (Testament: Завещание) нэрт зохиол эхлүүлсэн боловч харамсалтай нь, дуусгаж чадалгүй 1729 оны зургаадугаар сарын 17 нд 65 насандаа жанч халжээ.
Research Interests:
Ардчиллын хамгийн чухал үнэт зүйл нь хүчирхийлэл, дураар зоргоор авирлах явдлаас хамгаалагдсан байхад оршино. Ингэхэд ардчилал хэзээ бэхждэг юм бэ? “Тодорхой улс төр, эдийн засгийн нөхцөлд хэм хэмжээний нэг тогтолцоо цорын ганц тоглоомын... more
Ардчиллын хамгийн чухал үнэт зүйл нь хүчирхийлэл, дураар зоргоор авирлах явдлаас хамгаалагдсан байхад оршино. Ингэхэд ардчилал хэзээ бэхждэг юм бэ? “Тодорхой улс төр, эдийн засгийн нөхцөлд хэм хэмжээний нэг тогтолцоо цорын ганц тоглоомын дүрэм болж, ялсан, ялагдсан хүчнүүд уг тогтолцооноос ангид хэм хэмжээг эрэлхийлэхгүй болсон тэр цагт ардчилсан төр бэхжинэ” (Пшеворский, 2000, хууд. 47).
Research Interests:
Виктор Владимирович Лобанов Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, Улсын Удирдлагын Их Сургуулийн Мэргэшил Дээшлүүлэх Хүрээлэнгийн орлогч захирал, Бельгийн Захиргааны Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн шинжээч нэгэн мөн. Бүс нутгийн болон... more
Виктор Владимирович Лобанов Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, Улсын Удирдлагын Их Сургуулийн Мэргэшил Дээшлүүлэх Хүрээлэнгийн орлогч захирал, Бельгийн Захиргааны Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн шинжээч нэгэн мөн. Бүс нутгийн болон орон нутгийн удирдлага дахь инноваци төслийн удирдагч, ОХУ-ын төрийн албаны шинэчлэлийн ажлын хэсгийн гишүүн нэгэн юм. Түүний судалгааны ажлын үндсэн сэдэвт төрийн захиргааны шинэчлэлийн стратеги, гадаадын улс орнуудын төрийн захиргааны удирдлага, төрийн бодлогын шинжилгээ, төрийн өндөр албан тушаалтнуудын мэргэшсэн байдал зэрэг асуудлууд багтдаг. Лобанов төрийн бодлого, төрийн захиргааны удирдлагын чиглэлээр олон тооны бүтээлүүд гаргасан байна.  Өнөөгийн төрийн захиргааны шинэчлэл нь төрийг олон тооны зорилт, чиг үүргүүдээс " чөлөөлж байна ".  Төрийн удирдлагын хүрээнд хийгдэж буй шинэчлэл нь төрийн байгууллагуудын ажлын үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн чанартай үйлчилгээг хүргэх үйл ажиллагаанд хариуцлагыг сайжруулахад чиглэгдэж байна.  Сонгодог бюрократи тогтолцоог иргэн, хүй элгэн (Коммун хэмээх үгийг Удирдлагын Академийн гэрган, Ph.D. проф. Я. Долгоржав абугайн зөвлөмжийн дагуу хүй элгэн хэмээн монголчлов, орчуулагчийн тайлал), хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллаж нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай бие даасан зохион байгуулалтын бүтцээр солино. XX зууны сүүлээр дэлхий дахинаа өрнөсөн өөрчлөлт нь хүний оршин ахуй бүхий л хүрээг хамарч өнөөгийн нийгэм дэх төрийн үүрэг, байр суурьт шууд халдаж эхэллээ. Гадаад орчны зүгээс үзүүлэх олон тооны саад бэрхшээлийг даван туулахын тулд төр хувьсан өөрчлөгдөж буй шинэ орчинд дасан зохицохоор захиргааны тогтолцоогоо шинэтгэх болов. Захиргааны шинэтгэлийн түүх, хэв шинжүүд XX зууны 20, 30-аад оны үеэс төрийн захиргааны шинэтгэлийн эхний давалгаа бий болж эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэхийн хэрээр нийгэм рүү чиглэсэн олон тооны чиг үүргийг төр өөртөө хамааруулах зайлшгүй хэрэгцээ үүсэв. Ингэснээр мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх, бүх түвшиндөө төрийн удирдлагын бүтцийг бэхжүүлэх гарцаагүй шаардлага тулгарчээ. Захиргааны шинэтгэлийн хоёр дахь давалгаа 80-90-ээд оны үед бий болсон бөгөөд үүнд төр өөрт оногдсон чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй байсан явдал тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Төрөөс иргэний нийгэм тусгаарлаж төрийн үйл ажиллагаанд олон нийт бултаараа үл итгэсэн байдал үзүүлэх болов. Дэлхийн улс орнуудын өмнө тулгарсан энэ мэт асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрийн захиргааны шинэтгэлийн хоёр дахь давалгаа эхэлсэн байна. Дэлхийн улс орнуудад хэрэгжиж буй төрийн захиргааны шинэтгэл нь хамрах хүрээ, агуулга, шинж чанар, зорилго, зорилт, түүхэн нөхцөл, нийгэм, эдийн засгийн хүчин зүйл, засгийн газрын үйл ажиллаганы арга, хэрэгслийн хувьд харилцан адилгүй байна. Дэлхийн улс орнуудад бидний үзэж буйгаар хоёр хэв шинжийн төрийн захиргааны шинэтгэл өнөө үед хэрэгжиж байна гэж үзэж болох талтай. Нэгдүгээрт, нийгмийн байгуулал солигдож буйн шууд үр дагавар болох улс төрийн тогтолцооны өөрчлөлттэй зэрэгцэн явагдах төрийн захиргааны шинэтгэл гэж байна. Энэ төрлийн төрийн захиргааны шинэтгэлийн үед нийгэм-эдийн засгийн цоо шинэ харилцааг төлөвшүүлэх, төрийн
Research Interests: